Connect with us

Uncategorized

Тарни болон дээдийн номыг аль болох ЗӨВ УНШВАЛ тарнийн буян өөрт шингэх учиртай. Хадгалаад аваарай

Published

on

Тарни, дээдийн номыг унших ёс Сэрдог номун хан Лувсанчүлтэмийн зохиол “Удиртгал дөрвөн их хөтөлбөр”-ийн нэг “Дорсэмгомдой”-н хөтөлбөрт тарни унших ёсыг айлдахдаа буруу уншихын найман гэмээс хагацаж зөв унших ёстой хэмээсэн байна Буруу уншихын найман гэм: Тарнийг хэтэрхий хурдан унших Хэт удаан Хэт чанга дуугаар Хэт сул дуугаар Тарни уншиж байх үед бусадтай ярих Аливаад алгасрах Эгшиг үсгүүдийг уншихгүй гээх, орхих Тарнийн дуудлагыг доройтуулах зэрэг нь буруу уншихын найман гэм нь болно.

Эдгээр найман гэмээс хагацаж зөв унших талаар “Бүнсанги шүйби жүд” номонд: Тарни унших үед хурдан удааныг тохируулж тааруулан дуугаа хэт чанга биш, дэндүү сул биш жигдхэн Утгыг санаж, ярих болон аливаад сатаархахыг тэвчижҮг, эгшиг, тарнийг гүйцэд тод хэлж уншина хэмээн айлдсанчлан уншиж буй тухайн тарнийхаа үг, утгыг сайтар санан унших аваас тарнийг уншсаны буяныг хурааж, тарнийн эрдэм, хүч чадал өөрт шингэх болно.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Мөнгөтэй болохыг хүсэж байвал энэ “ТАРНИЙГ” амандаа байнга уншиж яваарай. Төд удалгүй таны орлогын үүд нээгдэж түрийвч чинь түнтийх болно!

Published

on

By

Мөнгөтэй болох шидэт тарни:“Кунг-ро-но ама нило-та ванг”. Нэг өдөр мацаг барьж, мөнгөтэй болбол хэн хэнд туслах, эд баялгийн ачаар хүрч болох ариун зорилго, хэзээ мөнгөтэй болох, хийхээр төлөвлөж буй үйлс тэргүүтнийхээ талаар бодож бясалгагтун. Дээрх тарнийг шөнө дунд гурван удаа давтан унш. Тарнийг иймэрхүү маягаар гурван сарын турш долоо хоногт нэг удаа давтан үйлдэн

 

Continue Reading

Uncategorized

Хэрэв нойр булчирхай өвддөг, цөс өтгөрөлттэй, цөсний чулуутай бол өглөөдөө өлөн дээрээ бүү хэрэглээрэй,,,

Published

on

By

Заримдаа сошиалд хүүе гэхийн зуургүй буруу мэдээ их тархах юма. Өглөөдөө шар тос идэх сайн гээд хүн болгон иддэг бололтой. Шар тосны ач тусыг бол биширмээрээ, гайхалтай. Гэхдээ биеийн онцлогоо бас бодож хэрэглээрэй гэмээр байнаа. Хэрэв нойр булчирхай өвддөг, цөс өтгөрөлттэй, цөсний чулуутай бол өглөөдөө өлөн дээрээ бүү хэрэглээрэй.

Мөн жаахан хүүхдэд бас өдөр бүр өгвөл хэрэггүй л болов уу, ханиад томуутай үед нь аарцнд нь хийж өгөх, хөл гарт нь массажлах зэрэгээр хэрэглэвэл дээр байх. Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, элэг хатууралтай нэг эгчээс ярилцлага авч байхад өглөөдөө өлөн дээрээ турах зорилгоор хар кофетой уудаг байсан байна лээ, уугаад 20 иод хоноод л ужиг өвчин нь хөдөлсөн байсан. Аливаа зүйлийн тунг битгий хэтрүүлээрэй. Нойр булчирхайг Хятадууд унтаж байгаа бар сэрээж болохгүй гэдэг юм билээ. Тос хэтрэх юм л бол унтаж байгаа барыг сэрээж догшируулдаг буюу нэгэнт уурссан бар номхордоггүй гэж сэрэмжилдэг.

Нойр булчирхай яг тэр барыг сэрээхтэй адилхан бөгөөд нэгэнт хурц үрэвсээд ирвэл дарагдаж эмчлэгдэх гэдэг зүйл нь амаргүй байдаг шүү. Харин аргалаад байвал чимээгүйхэн өвчинөө сэдрээхгүй яваад л байдаг эрхтэн бол нойр булчирхай байдаг. Мөн хүүхэддээ сайн гээд сүүлний өөх бялбайтал нь хөхүүлдэгээс болоод үнэндээ хүүхдүүд ходоод муутай болох суурь эхлэж байгаа санагдаад байдаг юм. Та өөрөө ходоод өвддөг бол өдөр бүр сүүлний өөх том томоор нь идээд үзээрэй бас л өөх тос ш дээ ялгаагүй. 6 сартайд нь ходоодны шүлтлэг орчин бий болоогүй байхад тэр жаахан хүүхдэд махтай бантанд оруулдагаа бас бодмоор л юм. 8 сартайгаас нь хүүхдэд ходоодны хэвийн орчин бий болдог байгаа.

Бүүр хасаж болохгүй хэтрүүлж болохгүй хэрэглээ бол өөх тос байдаг. Судлаад үзээрэй дээр үед хүйтэнд олон цагаар малдаа явахдаа үмх шар тос цайнд хийж уучаад явдаг байсан бөгөөд 5 цулын буюу дотор хийг дарах зорилгоор хэрэглэдэг байсан байгаа. Ядаж 7 хоногт 3 өдөр юм уу хэрэглэж байвал.Элэг ходоод, цөс, нойр булчирхайн өвчлөл ихтэй орон шүү дээ аливаа зүйлд бас бодолтой хандаж байгаарай

 

Continue Reading

Uncategorized

Жүжигчин Б.Тамирын экс Э.Номин шинэхэн нөхөр Н.Номтойбаяраа хүлээсээр…

Published

on

By

УИХ-ын гишүүн Б.Номтойбаяр хувийн амьдрал нь тогтворгүй байсан. Монголын сайхан бүсгүйчүүдтэй ээлж дараалан нэр холбогдсон Н.Номтойбаяр анх УИХ-ын гишүүн болсон жилээ буюу 2012 онд Б.Мандхай гэдэг бүсгүйтэй хурим хийж, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан.

Хамт амьдарсан дөрвөн жилдээ хоёр ч охинтой болсон албан ёсны эхнэр Б.Мандхайгаас салж амжаагүй “Киви” хамтлагийн дуучин Агийтай холбоотой болсон. Хамтдаа Алтай Таван богд ууланд авирч, нисдэг тэргээр зугаалж гурван жил шахам холбогдсон. Агий, Номтойбаяр хоёр Булган аймагт явж байгаад Түлүүгийн даваанд мотоцикльтой иргэнийг мөргөн амь насыг нь хохироосныг бүгд мэднэ.

Харин олонд цуутай хосууд нэг л өдөр салж, итгэж сонгосон Н.Номтойбаяр нь гэнэт орхисонд цочирдсон Агий сэтгэл санаагаар унаж, олны өмнө гарахаа больсон гэдэг. Дуучин Агийгаас салсан Н.Номтойбаяр Э.Номин гэдэг бүсгүйтэй гэрлэж, хүүтэй болжээ.

Э.Номин нь урьд жүжигчин Б.Тамиртай үерхэж байсан. Хайртайгаа зарлан тунхагласан хосын харилцаа бүтэлгүйтэж, Э.Номин нь Номтойбаяртай гэрлэж, “МАК”-ын ам бүлд багтжээ. Н.Номтойбаяр хэцүү нэртийнд байгаа болохоор залуухан Э.Номин хүүгээ тэврэн, эр нөхрөө хүлээж байна.

 

Continue Reading

Trending

error: Content is protected !!