Connect with us

Uncategorized

ШАРК: ЭНХТҮВШИН: Зах дээр мантуун бууз зараад амьдардаг байсанг минь хэн ч мэдэхгүй. Хонхны баярын хослол авах ч мөнгө байхгүй байдаг байсан

Published

on

Зах дээр мандуун бууз зараад амьдардаг байсанг минь хэн ч мэдэхгүй.
Намайг Энхтүвшин гэдэг. Анх 1997 онд М Си Эс компанид ажилд орж байлаа. Тэр үед компани маань зөвлөх болон хэвлэлийн үйлчилгээ үзүүлдэг цомхон үйл ажиллагаатай байсан юм. Харин одоо би компанийнхаа хувьцаа эзэмшигч, дэд ерөнхийлөгч статустай.

Би Дорнод аймагт төрсөн. Нутагтаа дунд сургуулиа төгсөөд хотод ирж МУИС-ийн Эдийн засгийн сургуульд суралцсан юм. Сургуулиа төгсөөд шууд М Си Эс компанид санхүүгийн шинжээчээр ажилд орсон. Дундуур нь Англид мастер хамгаалахаар очсон боловч ажлын шаардлагаар дуусгаж амжилгүй буцаад ирсэн хүн.

Би компанийнхаа амжилтын үндсийг “хүн” гэж боддог. Аль ч салбарт хөрвөж ажиллах чадвартай удирдагч залуусыг бэлтгэж чадсан явдал бидний “хүч” болсон.
Анх М Си Эс -т ажилд орохдоо хонхны баярынхаа хослолыг ч авч өмсөх мөнгөгүй байсан. Хэдий тийм ч ажиллаж эхэлж байхдаа би их мөнгө олох тухай бодож биш урдах ажлаа хэрхэн сайн хийхэд л бүхнээ зориулж байсан.

Би өөрийгөө учиргүй баруун солгойгүй мөнгөө цацах хэмжээнд хүрсэн хүн гэж боддоггүй. Бас хүнд мөнгө тийм их хэрэгтэй гэж бодохгүй байна. Хэдэн зуун гутал, хэдэн арван костюм сольж өмсөх шаардлагагүй амжих ч үгүй. Хүн өөрийнхөө чадлаар хийж, хийснийхээ хэрээр авч чаддаг байвал зүгээр. Хаашаа харсан ч мөнгө бэлэн бол хүн өөрөө назгайрах, жаргалдаа ташуурах хандлагатай болчихдог.

Зах дээр мантуун бууз зарж явахад маань өнөөдрийн намайг хэн ч төсөөлөөгүй байх
Ийм амьдралаас гарсан болохоор нэг хэсэг би дүү нартаа гэх мэт олон хүмүүст хэтэрхий их бусдад туслах гэж оролдсон. Аажимдаа хүн өөрөө л амьдралаа бий болгох ёстойг ойлгосон юм. Заримдаа хүнд туслахгүй байх нь жинхэнэ тус болдог. Хүнд өөрөөрөө хөгжиж дэвших, харанхуйд баримжаагаа олох боломжийг нь үлдээх хэрэгтэй.

The post Зах дээр мантуун бууз зараад амьдардаг байсанг минь хэн ч мэдэхгүй. Хонхны баярын хослол авах ч мөнгө байхгүй байдаг байсан appeared first on Goldencos.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Жүжигчин Б.Тамирын экс Э.Номин шинэхэн нөхөр Н.Номтойбаяраа хүлээсээр…

Published

on

By

УИХ-ын гишүүн Б.Номтойбаяр хувийн амьдрал нь тогтворгүй байсан. Монголын сайхан бүсгүйчүүдтэй ээлж дараалан нэр холбогдсон Н.Номтойбаяр анх УИХ-ын гишүүн болсон жилээ буюу 2012 онд Б.Мандхай гэдэг бүсгүйтэй хурим хийж, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан.

Хамт амьдарсан дөрвөн жилдээ хоёр ч охинтой болсон албан ёсны эхнэр Б.Мандхайгаас салж амжаагүй “Киви” хамтлагийн дуучин Агийтай холбоотой болсон. Хамтдаа Алтай Таван богд ууланд авирч, нисдэг тэргээр зугаалж гурван жил шахам холбогдсон. Агий, Номтойбаяр хоёр Булган аймагт явж байгаад Түлүүгийн даваанд мотоцикльтой иргэнийг мөргөн амь насыг нь хохироосныг бүгд мэднэ.

Харин олонд цуутай хосууд нэг л өдөр салж, итгэж сонгосон Н.Номтойбаяр нь гэнэт орхисонд цочирдсон Агий сэтгэл санаагаар унаж, олны өмнө гарахаа больсон гэдэг. Дуучин Агийгаас салсан Н.Номтойбаяр Э.Номин гэдэг бүсгүйтэй гэрлэж, хүүтэй болжээ.

Э.Номин нь урьд жүжигчин Б.Тамиртай үерхэж байсан. Хайртайгаа зарлан тунхагласан хосын харилцаа бүтэлгүйтэж, Э.Номин нь Номтойбаяртай гэрлэж, “МАК”-ын ам бүлд багтжээ. Н.Номтойбаяр хэцүү нэртийнд байгаа болохоор залуухан Э.Номин хүүгээ тэврэн, эр нөхрөө хүлээж байна.

 

Continue Reading

Uncategorized

Онгоц мөргөлдөхөөс сэргийлж чадсан баатар Б.Даваасамбууг алдаршуулаан зүрх даран шэйр хийгээрэй

Published

on

By

Онгоц мөргөлдөхөөс сэргийлсэн Б.Даваасамбууг ОУ-ын нийгэмлэгээс шагнажээ Иргэний нисэхийн үндэсний төвийн /ИНҮТ/ нислэгийн удирдагч Б.Даваасамбууг Олон улсын “Хил хязгааргүй Агаарын навигаци” нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс шагнажээ.Тэрээр агаарын хөлгүүд ойртон мөргөлдөж, осол болохоос амжин сэргийлсэн бөгөөд ийм явдал жилд дунджаар хоёр удаа л болдог байна.Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-аас манай нутгийг чиглэн нисэж явсан “Кореэйн Эйр” компанийн агаарын хөлөг манайхаас ОХУ-ын нутгийг чиглэн нисэж явсан “Аэрофлот” компанийн агаарын хөлөгтэй хоёр улсын хилийн орчимд мөргөлдөх аюул тулгарсан байна.Энэ үед ажил үүргээ гүйцэтгэж байсан, ИНҮТ-ийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Нислэгийн удирдагч Б.Даваасамбуу нөхцөл байдлыг тодорхойлон өөрийн бүсэд нислэг үйлдэж байсан агаарын хөлгийн чиглэлийг өөрчлөх заавар өгч шуурхай арга хэмжээ авснаар агаарын хөлгүүдийг мөргөлдөх аюулаас аварчээ.

ОХУ-ын нислэгийн удирдагчийн гаргасан алдааг ийнхүү манай нислэгийн удирдагч залруулан аюул ослоос сэргийлж чадсан бөгөөд хэрэв нэг минут л хоцорсон бол осол болох магадлалтай байв.Түүний гавьяаг Олон улсын “Хил хязгааргүй Агаарын навигаци”нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс сайшаан “Нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад онцгой гавьяа байгуулсны төлөө” дипломоор шагнасан байна.

Түүнчлэн уг нийгэмлэгийн “Агаарын навигацийн түүх хувь хүмүүсийн дүрээр” хэмээх түүхэн галерейд зураг түүхийг нь байршуулахаар шийдвэрлэжээ.

 

Continue Reading

Uncategorized

Осоржамаа: Байртай болсондоо маш их баяртай байна Удаан нуусанд yyчлaapaй

Published

on

By

Фэйсбүүкт элдэв лайв хийж олны анхаарлыг татаад зогсохгүй сонирхолтой амьдралаараа хүмүүсийн ярианы сэдэв болдог Осоржамаа саяхан шинэ байранд оржээ. Лайв хийж үзэгчдээс хандив цуглуулдаг тэрбээр нэгэн лайвдаа байртай болохыг хүсч байгаагаа илэрхийлж байсан удаатай.

Тиймээс түүнд хэсэг залуус 3,4 хороололд байрлалтай 2 өрөө байр бэлэглэжээ. Харин өчигдөр тэрбээр шинэ байранд орж байгаагаа мэдэгдсэн байна. Хороололд 2 өрөө байр авсан гэдгээ хэлсэн ч хэрхэн гэдгээ танилцуулсангүй.

Continue Reading

Trending

error: Content is protected !!