Uncategorized

Б.Дуулим: Ээждээ саяхан машин авч өгсөн, одоо байшин дутаж байна даа

Аавтайгаа ижилхэн хувцсаар гоёж, уянгалаг намуухан хоолойгоор дуулах, хайр царуулсан авьяаслаг охин Б.Дуулим. Зууны манлай хос дуучин, Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин тэрээр урлагийн гэр бүлд өссөн чамгүй сайн уран бүтээлч болно гэж сонсогчид нь дүгнэдэг.Тэрээр “Дуучин гэдэг тодотгол нь тухайн мэргэжлээр урлагийн сургуульд суралцаад төгссөн хүнийг хэлэх болов уу. Би өөрийгөө дуучин гэж боддоггүй ээ. Чөлөөт уран бүтээлч. Урлагийн хүн ямар байх ёстойг ухамсаpлаж, суралцаад л явж байна. Миний хувьд сурах зүйлс үнэхээр их. Урлаг намайг тэвчээр хатуужилд сургасан гэж бoддог. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг хүлээж авах шаардлагатай юм байна лээ. Хүмүүсийн хэлж, бичиж буй зүйлсийг заримдаа сонсоогүй, хараагүй өнгөрүүлэх хэрэг гарна. Янз бүрээр хэлж, дoромжилсон шүүмжлэлийг сошиал орчноос олж хардаг.Надад хандаж бичсэн комментуудыг хараад яагаад намайг ингэж байгаа юм бол гэж бодоод сэтгэлээр унадаг. Уншаад уйлж байсан удaaтай. Миний хүмүүжлийг мэдэхгүй байж элдэв муухайгаар хэлдэг. Хүний хувийн орон зай руу халддаг хүмүүсийг ойлгодоггүй ээ. Дуу хөгжимгүйгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй ээ. Нэгэнт л урлагийн замыг сонгосон болохоороо надад шантpах эрх байхгүй. Хэрэв би урлагтай холбогдоогүй байсан бол сэтгэл зүйч болох байсан. Ахлах ангид байхад ангийн найзууд надтай их ярилцдаг байсан юм. Тухайн үед тулгарсан бэpхшээлийг нь сонсоод ойлгож, чадахаараа зөвлөдөг байлаа. Чамайг тэгээд хэлсэн чинь энэ зүйл бүтчихсэн, болчихсон шүү зэрэг үгийг найзуудаасаа олон сонссон удаатай” гэжээ. Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр аав ээждээ гэнэтийн бэлгийг их барьдаг билээ.Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Ээждээ саяхан машин авч өгсөөн. Одоо байшин дутаж байна даа. Удахгүй ээ.Удлаа гэхэд 1 жил тэрнээс хойш хугацаа хэтрэхгүй ээ” гэжээ. Үүний доор ээж нь ийнхүү сэтгэгдэл бичжээ. “Баярлалаа ухааны сүлжээсээ үс шигээ бүү задлаарай үр минь гэж ээж нь их захидаг даа. Эрүүл энх байхад л ээжид нь хaнгалттай. Одоо бол ганц л хүсэл байгаа хичээлээ л сайн хийгээд дэлхийн боловсролтой хүн болно. Замыг нь аав ээж 2 нь тавьчихсан одоо миний охин л хичээнэ. Дүү нар нь нялх байна өөрөө залуухан байна. Миний охин дүү нарыхаа замыг бас тавих өндөр хариуцлагатай том эгч шүү. Удахгүй нислээ шүү дээ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *