Connect with us

Uncategorized

Туйлдаж байна гэхдээ бид хэзээ ч иргэдээ (өвчтөн) ОРХИХГҮЙ! Зүгээр л жаахан урам бидэнд хэрэгтэй байна

Published

on

Туйлдаж байна гэхдээ бид хэзээ ч иргэдээ (өвчтөн) орхихгүй ! Зүгээр л жаахан урам бидэнд хэрэгтэй байна.
Урам хайрла! Тэнхээ ороод л явчихна. Тусгай хамгаалалтын хувцастай бүтэн 24 цагийн турш агаар амьсгалахгүй шахам ажиллах ямар байдгийг та төсөөлж байсан уу? Ер нь тэдний оронд өөрсдийгөө нэг тавьж үзсэн үү? Нүд рүү нь хөлс нь урсавч арчиж чадахгүй, хүссэн цагтаа сууж тухалж чадахгүй, өмссөн памперсаа шингэнээр хэт дүүргэхгүйн тулд ам норгох төдий л ус ундаа ууна.

Хоолны талаар бараг ярих ч хэрэггүй. Эмнэлгээс тавьж өгсөн үнэтэй цайтай тусгай өмсгөлийг тултал нь ашиглаж байж л хаяхыг хичээнэ. Үнэндээ энэ хувцсыг өмссөн л бол хүндрэх хориотой… Өвдсөн хүмүүсийг үзэх, эмчлэхийн зэрэгцээ заримдаа загнуулж, элдвээр хэлүүлэх ч энүүхэнд. Ээжийнхээ өтгөн шингэнийг зөөж үзээгүй мөртлөө хар элгийн хэн нэгний гутлыг өмсүүлж дотуур өмдийг угааж ч үзнэ.  Гэртээ харилгүй сар дамнаж, нялх үрстэйгээ утсаар л уулзана. Сайн ханьтай ч яахав, харин хэцүүхэн ханьтай зарим нь нөхөртөө загнуулж, хадмууддаа чичлүүлж амаргүй өдрүүдийг өнгөрөөж яваа. Тийм болохоор эмч сувилагч асрагч найздаа, танилдаа, хамаатан садны хэн нэгэндээ сайхан үг хэлж сэтгэлийн дэм өгөөрэй. Салбар нь хэл ам ихтэй, дарга удирдлагууд нь увайгүй ч эмч, сувилагч, ажилтнуудын буруу гэж юу байхав дээ?

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Published

on

By

Б.Тамир-аас салаад нэлээдгүй хугацаа өнгөрөөсөн Б.Золзаяа өөрөөсөө нэлээн дүү залууг сонгосон байна Залуучуудын манлайлал болсон орчин vеийн реппер бол Rookie юм. Тэрээр удахгvй 24 хvрнэ. Яг олонд танигдаад байгаа реппэрvvдээсээ хамгийн жаахан нь. Харин одоо уран бvтээлээ хийгээд удахгvй олонд танигдахаар зорьж байгаа өсвөр vеийнхэн байгаа байх.

Анх 16 настайгаа эхлээд энэ соёлыг сонирхох болсон. Бага байхдаа хип хоп их сонирхдог байсан. Манай аав намайг энэ урсгалыг сонгоход маш их нөлөөлсөн.Манай аав бага байхад минь дандаа л итали дуу сонсдог байсан, тvvний хажуугаар хөгжмийн мэдлэгтэй хvн байсан болохоор надад хип хопд дурлахад илvv нөлөөлсөн байх гэж одоо боддог доо. Би цэцэрлэгт явдаг байхдаа заримдаа Монгол хип хоп дуу сонсдог.  Касетнаас касет руу сонссон дуунуудаа хуулж хадгалдаг байсан.Тэр vед ах эгч нар маш их хип хоп сонсдог, гэрт нь очиход өдөржингөө л дуу сонсдог байсан болохоор аманд ортол дагаж дуулдаг, тvvнээс эхлээд л суурь тавигдсан гэж боддог хэмээн ярилцлагдаа өгсөн байна. Г.Золзаяа 20-иодхон насандаа амьдрал зохиож УДЭТ-ын жvжигчин Б.Тамиртай ханилсан билээ. Гавьяат жvжигчин С.Сарантуяа, найруулагч О.Бат-Өлзий нарын бэр болсон тэрбээр хөөрхөн охин төрvvлсэн ч шоу цэнгvvнээс салдаггvй хэвээр байсан гэдэг.  Энд тэндхийн бааранд хэт задгай байдлаар хувцаслан очиж, сек.с.и бvжиг хийж байгаа зургууд нь ч хэвлэлд дэлгэгдсэнээс хойш тvvнийг “Шоучин бэр” гэх хоч дагаж эхэлсэн нь нууц биш. Гэвч залуу хосын амьдрал удаан vргэлжилсэнгvй. Г.Золзаяаг топ модель Д.Пvрэвсvрэнгийн экс амраг буюу “Хархорин” захын боссын хvv Л.Цэгцбаатар гэгчтэй болзох болсноор жvжигчин Б.Тамираас салсан гэх бор шувуу олны дунд нисч эхэллээ.  Улмаар жvжигчин залуу охиноо өөр дээрээ авч, эхнэрээ vдсэн ч тэрбээр энэ бvх мэдээллийг эрс vгvйсгэсэн хэвээр яваа. Энэ тухайгаа ч саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан бөгөөд “Би тэгж нөхрөө хуурч, өөр залуутай уулзах ёс суртахуунтай хvн биш. Анх тэр мэдээг сонсчихоод vнэхээр шоконд орсон. Эхэндээ тоохгvй байсан ч сvvлдээ хvн болгон намайг тийм муухай зvйл хийсэн гэж итгээд байх шиг санагдсан” гэжээ. Жvжигчин бvсгvй одоо “Маск” продакшинд харьяалагдах болсон төдийгvй хувийн амьдралынхаа болж бvтэхгvй бvхнийг мартаж, уран бvтээлээс өөр юунд ч анхаарал тавихгvй байхаар шийдсэн гэнэ лээ.

Continue Reading

Uncategorized

Жүжигчин У.Уранчимэг өнөөдөр 49 нас хүрлээ

Published

on

By

МУГЖ, “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэг үзэсгэлэн гоо, авьяасаараа хүн бүхний хүндлэлийг хүлээдэг жүжигчин бүсгүй. Тэрбээр өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Монголын кино урлагт өөрсдийн гэсэн ноёрхлоо тогтоогоод амжсан хувьсал продакшн хэд хэдэн шилдэг уран бүтээлтэй. Атганд үлдсэн эрдэнэ, Миний нууц, Тэнгэрээс буусан од зэрэг кинонууд нь ард түмний сэтгэл зүрхэнд тод үлдсэн байдаг. Жүжигчин Уранчимэг өнөөдөр 49 нас хүрчээ.  Наснаасаа залуухан харагддаг үзэсгэлэн гоо, мундаг жүжигчиндээ төрсөн өдрийн мэнд хүргэж эрүү энхийг хүсье

Continue Reading

Uncategorized

Сайхан гэргийнхээ ачаар эрүүл саруул болж, хөл дээрээ бослоо.

Published

on

By

УИХ гишүүн Н.Учрал “Энэхэн биений минь өмөг түшиг тулгуур, ховорхон заяах амьдралын гэр гийгүүлэгч хайртай хань, алтан гарт эмч нарынхаа ачаар босож, ажил үйлээ эхлүүлэх цаг тун удахгүй ээ.”

Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж улсын их хурлын суудалд улиран сонгогдсон хүндэт гишүүн Н.Учрал тэрээр хүнд өвчний улмаас багагүй хугацаанд чилээрхэж эмчилгээ хийлгэсэн билээ. Энэ хугацаанд түүнийг дэмжин тусалдаг ард иргэдийн итгэл, сэтгэл, урмаар тэтгэгдэж алтан гартай эмч нарын буянгаар эсэн мэнд болоод эх орондоо ирээд удаагүй байгаа билээ.

 

Continue Reading

Trending

error: Content is protected !!