Uncategorized

OДOO БOЛ YHЭXЭЭР ЭXHЭPЭЭCЭЭ 3AЛХAЖ БAЙНA. TЭР HAМAЙГ ЦЭBЭР XУBЦACТAЙ HЭГ Ч ЯBУУЛЖ Y3ЭЭГYЙ. БAC ДЭЭPЭЭС HЬ…

Сайн байна уу?Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!Танай са йтаас хүмүүсийн хоорондын ха рилцааны талаар уншдаг.Амьдрал өөрөө баялаг болхоор асуудалгүй амьдрал ч гэж үгүй биз ээ.Тиймээс та бүхнээс өөрт тох иолдож буй бэ рхшээлийн талаар са нал бодол авахыг хү ссэн юм.Энэ бол мэдээж гэр бүлийн асуудал.Би 2 эмэгтэй дүүтэй айлын том хүү.Одоо 31 настай эхнэр,1 нас хүрэх гэж буй хүүгийн хамт амьдардаг.Гэр бүл болоод 3 жил болох гэж байна.Би боломжийн ажилтай,ажиллахынхаа хажуугаар өөрийгөө улам боловсруулах зорилгоор нэгэн сургуульд оройгоор суралцдаг энэ амьдралдаа сэтгэл хангалуун явдаг хүн.Анх эхнэртэйгээ бэргэн эгчээрээ зуучлуулан танилцаж өөрийн хайж буй хүн биш гэдгийг мэдсээр байж аав ээж бэргэн эгч нарынхаа зөвлөснөөр ердөө л танилцаад 4 сарын дотор 5-6 удаа уулзаад л гэр бүл болсон.Би бодлоор айл гэр нэгэн санал бодолтой,бусдад биш зөвхөн өөрсдөдөө найдаж амьдардаг,айлын эхнэр хүүхдээ 3 нас хүртэл өвчин э мгэггүй өсгөдөг,гэрээ хэзээ ч хэнч ороод ирхэд бэлэн цэвэр цэмцгэр аваад явчдаг,сайхан хоол хийдэг,хааяа ч болов нөхрийнхөө хувцасыг цэвэрлээд өмсөхөд бэлэн индүүдээд тавьчидаг байх ёстой гэж боддог.Гэтэл бидний санаа бодол худалдаж авах хувцасны өнгөн дээр хүртэл зөрөлддөг.Удаан хиртдэг гэдэг шалтгаанаар үргэлж бараан өнгийн хувцас илүүд үзнэ,хувцасаа өгөөд угаалгахаар зах нь хиртэйгээ,гадуур са лхинд хамтдаа гаръя гэхээр ихээр дургүйцэж үндэслэлгүйгээр хардан,төрөл бүрийн хүнсний зүйл авч ирхээр хэрэглэхгүй байлгасаар муутгаад хаячихан,гэрийн эд зүйл тоосонд дараастай…энэ бүхнийг нь хэлхээр хүлээж авах нь бүү хэл юунд ярив даа гэхээр байдал үүсдэг.Мэдээж энэ бүхэнд миний ч б руу байж болох юм.Айл гэр болсноор эцэг эхдээ найдах биш өөрөө өөрсдийнхөө төлөө а мьдарч тэднийгээ тэтгэдэггүй юм гэхэд санааг нь чилээхгүй бүтэн нойртой хонуулдаг байх ёстой.Гэтэл аав ээжийн цалинг тооцчоод бидэнд юм өгөхгүй байна,эцэг чинь удахгүй ү хнэ тэр үед эх чинь манайд амьдарна тиймээс манайд их юм өгөх ёстой,хүний амьдралд юу ч тохиолдож болно чи зуурдаар “чад” хийлээ гэхэд эхнэр хүүхдэдээ өв хөрөнгө үлдээх хэрэгтэй…зэрэг чихэндээ ч итгэмээргүй зүйл ярьж яншина.Энэ байдлаар цааш удаан хамт амьдрахгүй гэдгийг би эрт ойлгосон.Зөвхөн хүүдээ л санаа зо вж,түүнийг 1 нас хүрсэн хойн энэ тухай эхнэртэйгээ ярилцахаар бодож байна.Эсвэл амьдралд угаасаа л ийм зүйл байх ёстой гэж үү?Та бүхэн надтай са нал бодлоо хуваалцаж туслана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *