Connect with us

Зөвлөгөө

Хүйтэн шүршүүрт орсноор өөхөө шатааж, жингээ хасах боломжтой.

Published

on

Зуны улиралд нийслэлд шугам сүлжээ сайжруулах засварын ажлаас халуун ус тасарч иргэд бухимддаг талтай. Гэхдээ хүйтэн шүршүүрт орох тустай талууд байдаг гэнэ шүү. Зөвхөн зун ч биш бусад улиралд ч гэсэн хүйтэн шүршүүрт орж байх нь сайн тал ихтэй юм байна шүү. Хүйтэн шүршүүрт орох нь дараах давуу талтай. Үүнд: 1. Загатнасан, харшилсан арьсыг тайвшруулах – Арьс загатнасан, харшилсан үед халуун бүлээн устай шүршүүрт орсноос хүйтэн бүлээн усанд орох нь арьсны загатнааг багасгадаг байна.

2. Нойр сэргээх – Хүйтэн усанд шүршүүрт орсноор биед бага хэмжээний цочрол үүсэж, улмаар нойр сэргэж, анхаарал төвлөрөлт нэмэгддэг. 3. Цусны эргэлт сайжруулах – Бид хүйтэн усанд орсноор биеийн өнгөн хэсгийн хэм буурдаг бөгөөд бие махбод хэвийн хэмээ хадгалахын тулд цусны эргэлтийг илүү хурдасгаж өгдөг байна. Тиймээс хүйтэн шүршүүрт орох нь цусны эргэлтийг сайжруулах хамгийн үр дүнтэй арга гэгддэг.

4. Дасгал хийсний дараа булчин булрахад – Дасгалжуулагчид дасгал хийсний дараа биеийн булчин булрахад хүйтэн шүршүүрт, харин булчин чангарахад халуун шүршүүрт орохыг зөвлөдөг билээ. 5. Өөх шатаах – Сонирхолтой сонсогдож магадгүй ч хүйтэн шүршүүрт орсноор жин хасах боломжтой. Хүний биед цагаан, шаргал, бор гэсэн гурван төрлийн өөхний эс байдаг бөгөөд хүйтэн усанд орох нь бор өөрийг шатаах давуу талтай. Энэ төрлийн өөх хүзүү, мөр хэсгээр түлхүү байх аж.

6. Үс болон арьсыг гялалзуулах – Хэдийгээр хүйтэн шүршүүрт орох нь гоо сайханд шууд нөлөөлдөг тухай судалгааны ажил хязгаарлагдмал байдаг ч гоо сайхны мэргэжилтнүүд гялалзсан үс болон арьстай болохыг хүсвэл хүйтэн шүршүүрт орохыг зөвлөдөг. Дээр дурдсанчлан хүйтэн усанд ороход цусны эргэлт хурдасдаг учир арьсны өнгө илүү гэрэлтсэн мэт харагдахын зэрэгцээ чангардаг байна. Харин NaturallyCurly.com сайтад нийтлэгдсэн нэгэн өгүүлэлд үсээ хүйтэн бүлээн усаар угаахад үсний уг чангарч, улмаар үс уналт багасдаг талаар дурджээ.

7. Дархлаа дэмжих – “PLos One” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгааны өгүүлэлд хүйтэн шүршүүрт ордог хүмүүс халуун шүршүүрт ордог хүмүүстэй харьцуулахад ажил, сургуулиасаа өвчтэй хэмээн чөлөө авах магадлал 29 хувиар бага байсан талаар дурджээ. 8. Сэтгэл гутрал – Харин “Medical Hypotheses” сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаанд хүйтэн шүршүүр сэтгэл санааг эерэг болгодог талаар бичжээ. Тухайлбал хүйтэн шүршүүрт орсноор хүний симпатик мэдрэлийн систем идэвхэждэг байна. Энгийнээр тайлбарлавал хүмүүс хүйтэн шүршүүрт орсны дараа гутрах, гуних зэрэг сөрөг сэтгэл хөдлөл гаргах нь бага байжээ.

ХЭРХЭН ХҮЙТЭН ШҮРШҮҮРТ ОРОХ ВЭ? Та бүхэн хүйтэн шүршүүрт орно гэхээр биеэ угааж дуусах хүртлээ хүв хүйтэн усанд зогсоно гэж айж магадгүй. Гэхдээ ингэх шаардлагагүй гэнэ. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар та эхлээд халуун бүлээн буюу өөрт тухтай хэмтэй усанд орсны дараа 30 секундээс 2 минутын туршид усны хэмээ бууруулж, хүйтэн болгох хэрэгтэй гэнэ. Хүйтэн шүршүүрт ороод сурсан хүмүүс харин шууд л 5-10 минутын дотор хүйтэн шүршүүрт ороод болчихдог. Мөн хүйтэн шүршүүрийн температур дунджаар 20 хэмтэй байх нь тохиромжтой тухай хэд хэдэн судалгааны ажилд дурджээ. Гэхдээ та хүйтэн шүршүүрт орж дасаагүй бол усны хэмийг заавал 20 руу бууруулалгүйгээр өөрт хүйтэн гэж санагдсан хэмд шилжүүлэх маягаар биеэ бага багаар дасгаарай.

ХҮЙТЭН ШҮРШҮҮРТ ОРОХОД АНХААРАХ: Даарсан үед хүйтэн шүршүүрт орох нь тийм ч сайхан санаа биш. Биеийн тань хэм нэгэнт буурсан байгаа тул хүйтэн шүршүүрт орсноор дулаацах хугацаа улам уртасна гэсэн үг. Мөн ямар нэгэн өвчний үед хүйтэн шүршүүрт орох нь тохиромжгүй байна. Эх сурвалж: Health Line, Medical News Today

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

АНХААР!!!: Өчигдөр нь архи уусан, өнөөдөр нь тагтуритан идсэн… эмнэлэгт хүргэгдсэн, эмч үзсэн, ходоод нь цоорч найдваргүй болсон. ШАЛТГААН НЬ…

Published

on

By

Өчигдөр нь архи уусан, өнөөдөр нь тагтуритан идсэн, цусаар бөөлжсөн, эмнэлэгт хүргэгдсэн, эмч үзсэн, ходоод нь цоорч найдваргүй болсон байсан. Энэ Монголын нийтлэг дүр төрх бололтой. Монголд ходоод нь өвддөггүй хүн ховор байх, дийлэнх хувь нь л ходоодны шарх болон түүнтэй холбоотой өвчин олсон.

Хар нялхаасаа өвчин олох сууриа тавьдаг. Аав ээж нь амандаа хийж үмхэж2 бантан өгөх нэрийдлээр хамаг микробоо өгнө, дараа нь чихэр чипс гэх мэт нүл амтлагчаар хооллож хүнсний будагтай ундаа ууна. Тэгээд сургуульд орноо, өглөөний цай уухгүй өлөн гараад л гүйнэ, тэгж тэгж айхтар өлссөн хүн орж ирээд гэнэт их иднэ.

За оюутан болно, бас л адилхан. Газтай ундаа ууж юу билээ тэр, транс тосонд хайрсан пирошки иднэ. Ус ууна гэж байхгүй дэлгүүрээс амтгүй ус худалдаж авахаас Кола авахыг илүүд үзнэ. Ажил дээр гарна бас л хэвээрээ. Цуйванд нүдээ ухаж өгөхөөс наагуур дуртай, бүр эрчүүд нь эхнэрээ цуйван сайхан сэгсэрдэг байхыг шаардах.

Тэгээд болоогүй энэ явцад цагаан сар тэргүүтэй түм жуман баяр тэмдэглэнэ. Сархад гэх идээг сав дүүрэн майонезтай саладтай, жигнүүр дүүрэн буузтай хамт хүртэнэ. Харин маргааш нь Нонгшим-даж шараа тайлна. Ходоод чимээгүй мэгшсээр л… Харин нэг л өдөр тэр тэсэрч танд тэсэхийн аргагүй өвдөлт өгнө.

Ийнхүү шинж тэмдэг илэрч эхний мөрөн дээр очно. Нэг ийм циклтэй. Ажил төрөл, амжилттай ажиллаж явахад резинэн бөмбөг шиг ойгоол ирнэ. Эрүүл мэнд чинь шилэн бөмбөг, хагараад ахиж хэзээ ч бүтэн болохгүй. Чи бүтэн болгох гээд нөгөө биеэ гаргуунд нь гарган байж ажиллаж хөдөлмөрлөсөн хэдэн юмаа бариал гүйсэн ч мөнгөөр эрүүл мэндийг босгохгүй!!! ТА ӨӨРӨӨ Л МЭД COPY

Continue Reading

Зөвлөгөө

МЭДМЭЭР ЮМ БАЙНА. МАШИН АВАХДАА ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ…

Published

on

By

Авах гэж байгаа машиныхаа арлын дугаарыг “ebarimt” апплэйкэшинд дээрээ оруулаад зургийг нь үзэж болдог болсон байна. Миний сонирхсон машин аваарт орсон машин байсан байна. Мэдмээр юм байна. Машин авах гэж байгаа бол шалгаад үзэхэд илүүдэхгүй шүү. “ebarimt”- гэмтэл ослын мэдээлэл нь харагдаж байна шүү.

Continue Reading

Зөвлөгөө

Эрүүлжиж, биеийн бохирдлоо цэвэрлэе гэвэл нимбэгний шүүс, перец, давс гуравтай нөхөрлөөрэй.

Published

on

By

Давс, перец, нимбэгний шүүсээр бид хоолоо амталж иддэг. Харин эдгээрийг хольж хэрэглэснээр та олон төрлийн өвчнөөс сэргийлэх, ангаах боломжтой шүү. Ханиадыг эдгээнэ – Тал нимбэгний шүүсийг аяга буцалсан усанд хийж 10 минут байлгаарай. Дараа нь дулаан хөнжлөө нөмөрч байгаад уугаарай. Ингэснээр таны хөлс гарч ханиадны вирус гарч та эдгэрнэ. Дотор муухайрахыг болиулна – Таны дотор муухайрвал та аяга буцалсан усанд нэг халбага хар перец хийж хутгаарай. Үүнийг ууснаар дотор сэргэж, огиудос хүрч байсан мэдрэмж үгүй болдог гэнэ шүү. Хоолойн өвдөлтийг намдаана – Нэг халбага нимбэгний шүүс, нэг халбага хар перец болон жижиг халбага давсыг буцалсан аяга усанд хийнэ. Хоолойгоо тус бэлдмэлээр зайлж өвдөлтөө намдаагаарай. Жин бууруулна – 2 халбага нимбэгний шүүс, халбаганы дөрөвний 1 хар перец, 1 халбага зөгийн балтай аяга буцалсан халуун усанд хийгээрэй. Бэлтгэсэн ундаагаа уухад цусны эргэлт сайжирч хоол боловсруулах системийн үйл ажиллгаа нэмэгдэж богино хугацаанд турах боломжтой.

Continue Reading

Trending

error: Content is protected !!