Жагсаалд оролцож буй иргэд олон хэлбэрээр тэмцлээ ирэрхийлж буй. Тэгвэл өнөөдөр нэгэн иргэн төв талбайд үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлжээ.Тэрбээр, “Миний хүүхэд амттай юм идэж үзээгүй. Бид дандаа хэмнэж амьдардаг, энэ миний эцсийн хэмнэлт” гэжээ.Жагсаалд оролцож буй иргэд олон хэлбэрээр тэмцлээ ирэрхийлж буй. Тэгвэл өнөөдөр нэгэн иргэн төв талбайд үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэрбээр, “Миний хүүхэд амттай юм идэж үзээгүй. Бид дандаа хэмнэж амьдардаг, энэ миний эцсийн хэмнэлт” гэжээ. Ордонруу цагдаа цэргийнхэн хүч нэмэгдүүлж орж байна!! Иргэд Үсээ хусаад эхэллээ Юу болох гээд байна?https://www.facebook.com/Ungulug.Irdeeguig.Hamtdaa/videos/589891349609138 Сүхбаатарын талбайд өнөөдөр /2022.12.08/ тав дахь өдрөө үргэлжлэх төлөвтэй байна. Харин өнөөдрийн жагсаал зарим иргэд морь унаж ирсэн бөгөөд тэднийг Сүхбаатарын талбай руу нэвтрүүлээгүй байна. Учир нь хотын даргын захирамжаар морьтой төв талбай руу орохыг хориглодог байна.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дөрвөн өдөр өрнөж буй иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг дэлхийн томоохон хэвлэлүүд онцлон мэдээлсээр байна. “Монголын улстөрчид 89.5 тэрбум юань /12 тэрбум ам.доллар/-тай тэнцэх нүүрсний орлогыг улсаасаа хулгайлсныг иргэд нь эсэргүүцэн олон хоног жагсаж байна” гэх мэтээр мэдээлсээр.Мөн олон улсын хэвлэлүүд Монгол Улсын иргэд хэнээс ч айхгүйгээр
Төв талбай дээрээ гарч, үзэл бодлоо илэрхийлж, эрх баригчдын бодлогыг шүүмжилж, боломжийг нь хулгайлсан улстөрчдийн нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардаж байгаа нь ардчиллын нэгэн илрэл. Монголын ард түмэн ардчилсан улсын иргэд гэдгээ дэлхийд харуулж буйг онцолсон.Нөгөө талд Монголын улстөрчдийн хулгай, луйвар дэлхий даяар тарж байгаа нь Монгол Улсын нэр хүндийг унагах, олон улс дахь боломжийг хаах эрсдэлтэй. Энэ их хулгай, луйвар нь Олон улсын байгууллагууд, бизнесийн түншүүд, гадаад хөрөнгө оруулагчид Монголоос нүүрээ буруулж, зээл тусламжаа ч танахад хүргэж мэднэ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс гаднаас хамгийн их зээл, тусламж авсан. Сүүлийн арван жил гэхэд олон улсын зах зээлээс их хаадынхаа нэрээр том бондуудыг босгосон билээ. Гэвч энэ их зээл тусламж, бондын мөнгө чухам Монгол Улсыг хөгжүүлэхэд зарцуулав уу, улстөрчдийн халаас руу оров уу гэдэгт эргэлзэж эхлэхэд хүргэв.Дэлхийн зах зээлээс хамгийн бага хүүтэй босгосон Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг хэрхэн зарцуулснаас Монголыг, эрх баригчдыг дүгнэж болохоор байна.
Арван жилийн өмнө босгосон энэ бондын мөнгийг Монголын улстөрчдийн хамаарал бүхий компаниуд хувааж аваад, өнөөдөр Хөгжлийн банкны балансан дээр чанаргүй зээл болон бичигдсэн. Улсаа хөгжүүлнэ, том төсөл хэрэгжүүлнэ гэж гадаад зах зээлээс босгосон бондыг хэдхэн улстөрчдөд хувааж, улс улам ядуурав. Энэ бол Монголын улстөрчдийн улсаа тоносон том жишээ болсон. Үүний араас улсынхаа экспортын гол түүхий эд болох нүүрсний экспортоос хулгай хийдэг байсан нь илчлэгдлээ. Сүүлийн арван жилд хилээр гарсан нүүрстэй 100 автомашин тутмын гурвыг тэд хулгайлж байжээ. Энэ хулгайн нийт өртөг 40 их наяд болно гэж УИХ-ын гишүүн, ОУВС-д ажиллаж байсан эдийн засагч Т.Доржханд анх мэдээлсэн Эндээс л 40 их наядын нүүрсний хулгайн хэрэг эрчээ авсан.
40 их наяд төгрөг гэдэг бол манай улсын жилийн нийт эдийн засаг, хоёр жилийн улсын төсөвтэй тэнцэх дүн юм. Энэ боломжийг хулгайлсанд иргэд бухимдаж буй. Энэ өртөг бодит эсэх нь цаг хугацааны явцад тодорхой болно. Харин улстөрчид хамаарал бүхий компаниараа дамжуулан нүүрснээс хулгай хийдэг байсан нь нэгэнт ил болсон. Одоо нэрсийг нь зарлаж, хариуцлага хүлээлгэхийг Монголын иргэд шаардаж, дэлхий бас харж байна.Сахилга батгүй, хулгайч ихтэй, хариуцлага тооцож чаддаггүй Монгол Улсад хэн итгэж зээл, тусламж олгож, хөрөнгө оруулалт хийх вэ!
