-ЕСӨН ХҮНИЙ ХАЛУУН АМИАР МОНГОЛЫН ЗУД ДЭЛХИЙН ГАМШГИЙН ТООНД ОРЖ БАЙВ- 2001 оны дэндүү хахир, харуусал дагуулсан өвөл. Тэр жилийн халуун намраас эхлээд л хүйтэрч, цас хаялж зудын байдал нүүрлэж, нэгдүгээр сараас нь хүн битгий хэл мал явахад бэрх болж, манайх олон улсын байгууллагаас тусламж хүсэхээс өөр аргагүй байдалд орж байсан гэдэг. 2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр “МИАТ” компанийн “JU1025” дугаартай “МИ-8” нисдэг НҮБ-аас ирсэн гамшгийн үнэлгээ хийх багийнхан болон УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг олон улсын байгууллагын төлөөлөгчид, Монголын болон дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч нар явжээ. Тэд Увс аймгийн Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд далайн төвшнөөс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам гэх газар малчин н.Зандангийн гадаа буухаар завдсан боловч онгоцны сэнсэнд цас бургиж, үзэгдэх орчин харагдахгүй болсноор онгоц осолдож, есөн хүн цаг бусаар амиа алдаж байлаа. Тэр цагаас хойш Монголын төдийгүй дэлхийн нийт хүн ардыг олон хоног, сар, жилээр автуулсан уй гашуу өдгөө ч тайлагдаагүй байна. 21 жилийн өмнө болсон онгоцны ослоос 14 хүн амьд үлдсэн байдаг. Түүнийг нэг нь Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай юм. Тэрбээр халуун залуу нас, бүлээн амиа өгөхөөс ч буцахгүй зүтгэж байсан албандаа өдгөө ч хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байгаа билээ. 21 жилийн өмнө болсон онгоцны осол хийгээд одоо өрнөж байгаа үйл явдал, ард хоцорсон дурсамж, шунан дурлах албаных нь талаар түүнтэй ярилцахаар бид зорьж очсон юм. Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын 55 жилийн ойн баяр сайхан болж өнгөрөв үү. Танд баярын мэнд хүргэе? -Баярлалаа. Би Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын захирагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна. ОБЕГ-ын дэд даргаар зургаан жил, газрын даргаар нэг жил ажилласан. Онцгой байдлын Иргэний хамгаалалтын албанд 29 жил алба хааж байна. Бидний түүхт ойн баяр сайхан болж өнгөрлөө.-Та энэ албанд 29 жил амь, биеэ үл хайрлан төлөө зүтгэж байгаа. Олон осол, гамшгаас бусдыг аварсан түүх хуудас хуудсаараа байгаа байх. Тэр дундаас 2001 оны зуд болоод онгоцны ослын талаар яриагаа эхлүүлье. Тэр жилийн есдүгээр сараас нь цас орж эхэлсэн гэдэг юм билээ. Тухайн үед ямар нөхцөл байдалтай байсан юм бэ? -Монгол нутаг өргөн уудам цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, сайхан уул хангайтай, мал арвинтай, хүмүүс нь тэнэгэр, амьдрах ухаан сайтай ард түмэн. Энэ нь бидний ажилд дөхөм болдог. Ган болсон жил дагаад зуд болдог. 2000 онд ган, зудтай байсан. Тэр ч утгаараа 2001 оны арванхоёрдугаар сард өвөлжилтийн байдал хүндэрч, 12 сая гаруй толгой мал хорогдож, мал идэх өвсгүй хүндхэн байлаа. Манай улсын Засгийн газар, Улсын онцгой комиссынхон НҮБ-ын хандивлагч орнуудаас тусламж хүсэхээс өөр аргагүй байдалд орсон гэсэн үг. Гэвч НҮБ-аас тусламж олгох ёстой гамшгийн жагсаалтад зуд гэдэг үг байгаагүй юм билээ. Тиймээс манай улсад хандивлагч орнуудаас тусламж өгөх эрх зүйн орчин бүрдээгүй. Тиймээс зуд гэдэг Монгол орны хувьд гамшиг мөн үү гэдгийг батлах гэж судалгаа, шинжилгээ хийхээр таван хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсап ирсэн юм. Бид судалгааны багийг аваад газар дээр нь очиж ажиллахаар Увс, Завхан аймаг руу нэгдүгээр сарын 12-нд ниссэн дээ. -“БИ БОЛ НИСЛЭГИЙН БУРХАН ШҮҮ. НАДТАЙ ЯВАХАД АСУУДАЛГҮЙ ШҮҮ, НАЙЗУУДАА” ГЭЖ ЦЭРГҮҮДЭЭ ЗОРИГЖУУЛДАГ- -Танай баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хэд хоногийн томилолттой явсан бэ? -Олон улсын шинжээчид, Японы сэтгүүлч, зураглаачдын бүрэлдэхүүнтэй таван хүн, ОБЕГ-ын Иргэний хамгаалалтын газраас хоёр хүн, Засгийн газрыг төлөөлж тухайн үеийн УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, “Гама” студийн гэрэл зурагчин Ц.Батзориг өөрийн хүсэлтээр, МҮОНРТ-ын сэтгүүлч Л.Банзрагч гуай, онгоцны гурван нисгэгч, Увс аймгийн Малчин сумын Засаг дарга, бусад бидэнд үйлчилж явсан хүмүүс гээд 23 хүний бүрэлдэхүүнтэй нэгдүгээр сарын 12-ны өглөө Улаанбаатараас нисэж, Завхан аймагт очиж хоносон. Маргааш нь Увс аймаг руу нисэж замаараа айлуудаар орж, оройдоо аймгийн төвд хонов. Гурав дах өдрийн өглөө Увс аймгийн Малчин сумын гурван айлаар орчихоод Улаанбаатар руу буцах төлөвлөгөөтэй байлаа. Бид гурав хоногийн томилолттой явсан гэсэн үг. Харамсалтай нь, гурав дахь өдрийнхөө өглөө эхний айл болох Увс аймгийн Малчин сумаас зүүн урагш 15 км-ийн зайд далайн төвшнөөс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам гэх газар малчин н.Зандангийн гадаа буухыг оролдсон боловч, онгоц осолдож, хамт явсан есөн хүн цаг бусаар амиа алдсан гашуун түүх бий.-Осол болохоос өмнө юу ярьцгааж байсан бол? -Бид гурав хоногийн томилолттой явсан. Осол болдог өдөр бидний томилолтын сүүлчийн өдөр байсан юм. Онгоц осолдохоос яг өмнөхөн Би Ш.Отгонбилэг гишүүнд “Өнөөдөр орох гурван айлаараа яаравчлаад явахгүй бол бидний ажил амжихгүй нь. Орой Улаанбаатарт бууна шүү дээ” гэж байтал онгоц осолдсон. Маргааш нь Ш.Отгонбилэг гишүүн Москва явах төлөвлөгөөтэй байсан юм. Бидний харилцан яриа дуусаж амжаагүй байтал онгоц осолдсон. -Осол юунаас болсон гэж ярьдаг вэ. Та онгоцноос яаж гарсан гэдгээ санадаг уу? -Цас ороод удаагүй, шуурч, хатуураагүй байсан учир онгоц газардахад сэнсний эргэлтэд цас бургиж, үзэгдэх орчин харанхуйлсан юм билээ. Тэр үед галын крант болон бусад төхөөрөмжүүдийг ажиллуулж амжаагүйн улмаас онгоц осолдож, шатсан юм билээ. Онгоц унаж байгаа нь мэдэгдэж, дуу чимээ гарч үг ч хэлж амжаагүй байхад онгоцоор дүүрэн хар утаа болсон. Хүн ярих, амьсгалах боломжийг шууд хязгаарласан гэсэн үг. Тэгээд удалгүй гал цоргиж, нүүр түлэгдсэн. Нүүрээ хамгаалахын тулд хоёр гар, нуруугаа давхар түлсэн. Гал, угаар зорчигчдын бүхээгт эхэлж гарсан. Нисгэгч нар онгоцноос түрүүлж гараад биднийг буулгах үүргийг тодорхой хэмжээнд гүйцэтгэж, онгоцны нээлхийг онгойлгосон. Тухайн үед би аврах албанд ажилладаг байсан хүний хувьд “МИ-8” онгоцны хаагуур, яаж гарахаа мэдэж байсан юм. Тийм учраас эргэж хараад урдаа байсан бүх хүнийг түлхэж онгоцноос гаргасан. Тэнд хэн байгааг харах, ухаарах, зогсоод “Хүүе, юу билээ” гэх ямар ч боломж байгаагүй. Хэрвээ би нэг секунд, минут тээнэгэлзэж, сандарч зогссон бол тэндээ үлдэх байсан. Хоёр, гурав алхаад л амьд үлдэх тийм л хором байхгүй юу. -Танд түлэгдлээс өөр зовуурь байсан уу. Осолдсон онгоцноос буухад ямар дүр зурагтай байсан бэ? -Онгоцноос гарч ирэхэд нуруу хүчтэй өвдөж байсан. Тухайн үед би онгоц хүчтэй газардаж, “Нуруу гэмтсэн байна” гэж бодож байтал түлэгдсэн юм билээ. Тэр ослоос хамгийн их түлэгдэлтэй, гэмтэлтэй нь би байсан. Нүүр, хоёр гар, нуруу их хэмжээгээр түлэгдэхээс гадна онгоцонд халуун агаараар амьсгалж хоолой, уушгиа түлж, гарч ирчихээд хүйтэн агаараар амьсгалж, хоёр уушгиндаа хатгалгаа авсан. Хоолой түлэгдсэн учир сайн ярьж чадахгүй, дуу, авиа гарахгүй байсан. Малчин сумын Засаг даргын хоёр гар, охин нь бага зэргийн түлэгдэлтэй байсан.Онгоцноос гарч ирээд хэвтэж байтал хэн нэгэн “Наад онгоц чинь дэлбэрлээ шүү” гэж хашхирч байсныг санадаг. Тэгээд би мөлхөж онгоцноос холдоод хартал онгоц хажуулдчихсан, онгоцны ар талын нээлэнхийгээр гал цоргиж, шатаж байсан. Удалгүй мотор, сэнс хоёр нь л ёрдойгоод үлдчихсэн байсан. Онгоцны зорчигчдын бүхээгний урд хэсэгт байсан хүмүүс гарч чадалгүй бурхан болсон. Тэнд томилолт ахалж явсан дарга нар байсан. Харин бүхээгний хойд хэсэгт сумын Малчин сумын Засаг дарга болон бидэнд үйлчилж явсан хүмүүс байсан. Хойно сууж байсан хүмүүс бүгд амьд гарсан юм. -Та бусдынхаа амийг аварсан юм байна шүү дээ. Энэ тухай хүмүүс мэддэг болов уу? -Гэхдээ би “Хүмүүсийг аварсан” гэж ярих муухай бас дургүй. Тэр миний үүрэг байсан. Нисгэгч нар маань ч тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэж биднийг аварсан. Тэгэхээр нь хэн нь хэнийгээ аварсан нь чухал биш. Нэг ч болтугай хүн амьд үлдэж, үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад нь баярладаг. -Онгоц айлын гадаа осолдсон гэлээ. Тэднийх нэлээд сандралдсан байх даа? -Би айлд орсноо санадаг. Ер нь олон хүн байгаагүй. Тэр үед хоёр уушгиндаа хатгалгаа авчихсан, их түлэгдэлтэй байсан учир амьсгалж чадахгүй, бөглөрчих гээд бараг л ухаан алдаж, сэргээд л байсан. Тэр айлаас хэн нэгэн намайг морин дээр дүүрч, Малчин сумын Засаг даргын “УАЗ-69” автомашинд хүргэсэн. Цас ихтэй байсан учир автомашин дээшээ, айл руу очих боломжгүй байсан юм билээ. Тэгээд автомашинд суугаад сумын төв орох хүртэл амьсгал боогдож, ухаан алдчих гээд хэцүүхэн байсан. Арай хийж амжиж сумын эмнэлэгт очиж дусал залгуулаад гайгүй болсон ч түлэнхий шарх хорсож, өвдөөд хэцүү байсан. Биднийг осолдож, түлэгдсэн гэдгийг мэдсэн эмэгтэй “Шархыг чинь гөлөгний цусаар арчиж өгнө. Сайн байдаг гэсэн” гээд над дээр гөлөг барьчихсан ирж байсан. Харин эмч нар “Болохгүй, халдвар болно” гээд зөвшөөрөөгүй. Тухайн үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан юм. Тэр үед Мянганы замын нээлт хийхээр нисдэг тэргүүд нь баруун аймгуудаар явж таарсан. Тэгээд маргааш нь аймгийн төв рүү нисдэг тэргээр хүргүүлсэн.-Нисдэг тэрэгтэй осолдоод удаагүй байсан болохоор онгоцонд суухаас айсан уу? -Тэр үед миний гол асуудал амьсгалах, амьдрах л байсан. Түүнээс өөр айдас байгаагүй. Би тухайн үед Иргэний хамгаалалтын албанд олон жил ажиллачихсан байсан. Аврах ажиллагаанд нисдэг тэргээр их явдаг байлаа. Нисгэгч нартай танил. Онгоц руу намайг ортой аваад орохоор нь би өндийж суугаад, нисгэгчийн кабен руу ороод “Сайн уу, найзуудаа” гээд хэлчихсэн юм. Дандаа миний найзууд байсан л даа. Гэтэл онгоц нисэхгүй удав. Түүний шалтгааныг манай найз сүүлд нь ярихдаа “Чамайг орж ирээд сайн уу, найзуудаа гэж хэлэхэд чинь бид нисэж чадахгүй шоконд орчихсон. Бүр тайвширч чадахгүй, уйлсан. Тэгээд удахгүй зориг ороод ниссэн” гэж байсан юм. Миний нүүр түлэгдээд хөөчихсөн хүн харахын эцэсгүй л даа. Тэд магадгүй намайг хараад өрөвдөж, харамсаад уйлсан байх. Тэгээд аймгийн эмнэлэгт хэдхэн минут нисээд очиж байгаа юм. Гэхдээ дусал салгачихсан байсан болохоор амьсгал давчдаад бас л хэцүү очсон.Тэр үед би эмнэлгийнх нь хамгийн хүнд өвчтөн байсан байх. Эмч, сувилагч нар чадах бүхнээ хийсэн. Сувилагч нь хүртэл миний хөлийг цээжиндээ нааж, дулаацуулж хонож байсан.Түүний хараад би уйлж байснаа санадаг юм. Маргааш нь Улаанбаатарт буухдаа бас л ухаан алдаад сандаргаж буусан. Намайг харсан бүх хүн цочирдож уйлсан гэж ярьдаг юм. -Тухайн үед таны бие их хэмжээгээр түлэгдсэн зовуурь ихтэй байсан байх. Харин сэтгэл санааны хувьд ямар байсан бол? -Хүмүүс одоо хүртэл намайг гайхдаг л юм. Би өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаасаа няцаагүй, шаардлагатай бүхний төлөө үүрэг гүйцэтгэж явна. Тухайн үед янз бүрийн осол, аваартай кино үзэх, мэдээ сонсоход зүрх эмзэглэдэг л байсан. Цаг хугацаа хүнийг эмчилдэг гэдэг үнэн. Цэргүүддээ үүрэг өгөөд ажиллаж байж боломгүй хүнд хэцүү бүхнийг хариуцаж, хийж, туулж явсан. Хамгийн сүүлд гэхэд Ховд аймгийн Булган суманд 30 гаруй хүүхэд хордчихсон байхад би ХСҮТ-ийн Д.Амбасэлмаа эмчээр ахлуулсан багийг аваад явж байсан. Эргээд бодоход байж боломгүй хүнд нислэгүүдийг хийж байжээ. Тэр үедээ өөрөө дотроо айж байгаа ч хамт яваа нөхдөдөө, цэргүүддээ “Би бол нислэгийн бурхан шүү. Надтай явахад асуудалгүй шүү, найзуудаа” гэж зоригжуулдаг. Олон хүнд нислэгийн ард гарсан даа гарсан.-Тэгээд та эмчилгээгээ хаана хийлгэсэн бэ. Биеийнх нь хэдэн хувь түлэгдэлтэй байсан бол? -Тухайн үед Япон Улсад сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар гуайд талархдаг. Тэр үед миний нүүр, хоёр гар, нуруунд арьс шилжүүлэн суулгах шаардлагатай байсан. Монголд тус эмчилгээг хийх боломж хангалттай байгаагүй. Боломжтой байсан ч удаан хугацаанд үргэлжлэхээр байсан. Тэр үед С.Хүрэлбаатар гуай Токиогийн анагаахын их сургуулийн Эрчимт эмчилгээний тасгийнхантай холбоотой байсан юм билээ. Тэдэнд хандаж, эмч нар нь манайд ирж биднийг үзээд “Бид эмчилж чадна” гээд Малчин сумын Засаг дарга бид хоёрыг авч явсан. Тэднийхээ тусламжтайгаар гурван сар орчим Япон Улсад эмчилгээ хийлгэсэн. Миний биеийн 60 хувь түлэгдэлтэй байсан. Хүн зовлон даадаг гэж үнэн юм билээ. Тийм болохоор өөрийгөө Японы болон Монголынхоо ард түмэнд өртэй хүн гэж боддог. Хэрвээ Монголд эмчлүүлсэн бол жил гаруй эмнэлгээс салахгүй байсан байх. Японы төв телевизийн сэтгүүлч, зураглаач хоёр бидэнтэй явж байгаад бурхан болсон учир Японд дуулиантай байсан үе. Япон Улсад эмчлүүлэхээр явсан. Намайг эмчлүүлэхээр явсан хойгуур сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр биднийг “Орилж, хашхирч байсан. Авраач гэсэн” гэх мэт янз бүрийн юм бичиж байсан юм билээ. Бодит байдал дээр тийм байгаагүй шүү.-2001 онд хүүхдүүд нь таныг осолдсон гэдгийг мэддэг байсан уу. Япон эмчлүүлчихээд эх орондоо ирэхэд ямар санагдсан бэ? -Би хоёр хүүхэдтэй. Тэр үед бага хүү минь хоёр настай байсан. Миний биеийн байдал хүнд байсан бүгд л өрөвдөж хайрлаж байсан байх. Харин Японд эмчлүүлчихээд ирэхэд хүү минь хэлд орчихсон, би бөөн баяр болж байсан. Би Японоос Монгол руугаа ирэх шөнөө догдлоод унтаж чадаагүй. “Эх орондоо очно” гэж бодохоор нойр хүрдэггүй гэж үнэн юм билээ. Харин Монголдоо ирсэн өдрөө гэртээ хоноогүй, цэргийн найзуудтайгаа амьд үлдсэн тухайгаа ярьж хоносон. Сонин байгаа биз. Энэ алба намайг ингэж л, ийм л зоригтой болгож хүмүүжүүлсэн дээ. -Та ослоос амьд гарсан хүмүүстэй холбоотой юу. Амь үрэгдсэн хүмүүсийнхээ хөшөөнд очиж байв уу? -Би Тогоо найз, Мэндбаяр эмчтэй утсаар холбогдож байсан. Бусадтай нь холбоогүй. Малчин сумын Засаг дарга Баттөмөр гуай болон тэдний охинтой 2007 онд Увсад очиж уулзсан. Тэд маань дор бүрнээ амьдралынхаа зам мөрийг хөөгөөд явж байгаа. Өдөр бүр, сар бүр уулзаад байхгүй ч гэлээ зүрх сэтгэлээрээ уулзацгаадаг гэж боддог доо. Тэнд ажилладаг Онцгой байдлынхнаараа зул өргүүлдэг. Тэднийхээ хөшөөн дээр заавал очно гэж боддог доо. -Энэ ослын хэрэг яаж шийдэгдсэн бэ? -Гурван нисгэгч явсны нэгнийх нь сэтгэл санаа нь хямарч нас барсан. Галын крантаа шалгах гэх мэт үйлдлээ хийж чадаагүй юм шиг байна лээ. Ер нь осол болсонд их харамсаж, сэтгэлээр унаж байсан гэдэг. Харин нөгөө хоёр нисгэгч нь хариуцлагаа хүлээж, 4-5 жил хоригдоод гарсан байх.-Та ямар ослуудад эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байв? -2007 оны зургадугаар сарын 14-нд осолдсон МИ-8 нисдэг тэрэгний ослын авран хайх ажиллагаанд биечлэн оролцож, халуун цэг дээр нь очиж ажилласан. Манайхан хүн олоход их хэцүү газар осолдсон байсан. Тухайн үед Зүүнхараанд эрэн хайх аврах ажиллагаанд цагдаагийн Генерал Ч.Амарболд гуай бид хоёр ажилласан юм. Тэгээд олон хоног хайсны эцэст онгоц осолдсон газрын тогтоосон. Харин “Хүн амьд эсэхийг нь мэдэхгүй” гээд надад ослын зураг харуулсан. Гэтэл задалчихсан шүхэр байсан. Тэгэхээр нь “Одоо л үүн рүү явахгүй бол болохгүй. Нэг ч болтугай хүн аврах ёстой” гээд цэргүүдээ аваад ниссэн. Би цагаан бээлий их өмсдөг юм. Яагаад гэвэл, оёулсан арьс маань наранд загтнаад хэцүү байдаг. Тийм учраас цагаан бээлий өмсөж, хамгаалдаг. Зарим нь үүнийг ойлгохгүй цагаан бээлий өмсөж гангардаг гэж ярьдаг юм. Сүүлдээ манай салбарынхан ихэнх нь ойлгодог болсон. Тэгээд онгоцныхоо хаалгыг онгойлгочихсон бээлийтэй гараа гаргачихсан байхыг цэргүүд харчихаад “Бид нар аврагдлаа. Цагаан бээлийтэй Нааяа даргаас өөр хүн байхгүй” гээд уйлж байсан гэдэг. Тэд уулын уруу осолдсон байсан учир аврагч нараа олсоор буулгая гэтэл газар нутгийн байрлал тохиромжгүй байсан. Ойр орчимд нь тэгшхэн газар хайхаад олдохгүй хэцүү байсан. Тэгж тэгж ойролцоо гайгүй газар олтол голд нь ганц том мод ёрдойгоод онгоц буулгах боломжгүй байхаар нь модны ойролцоо онгоцоо дөхүүлж байгаад хоёр шүхэрчнээ шүхэргүй үсрэх даалгавар өгсөн. Тэгэхдээ “Би та хоёрыг үсрүүлнэ. Харин гэмтэхгүй, хөлөө сайн барьж буугаарай” гэхэд манай цэргүүдийн хөл чичирч байсан. Ойн хөрс зөөлөн учир гэмтэхгүй гэдгийг би тооцоолчихсон байсан. Тэр хоёр маань амжилттай бууж, дохихоор нь би хөрөө шидсэн. Тэгээд онгоц буухад саад болоод байсан ганц модыг огтолж, унагасан. Тэгээд онгоцоо буулгаж амьд байсан хүмүүсээ аварч, бие биеэ хараад уйлж байсан. Төрд ажиллана гэдэг амаргүй. Ялангуяа амь, биеэ үл хайрлаж бусдын төлөө зүтгэнэ гэсэн бол амьдралаа, гэр бүлээ золиослохоор өөр аргагүй алба хаагчид шүү дээ, бид. -Танай гэр бүлд Онцгой байдлын Ерөнхий газарт ажилладаг хүн бий юү. Та яагаад аврагч болохоор шийдсэн юм бэ? -Манай удамд Онцгой байдлын албанд ажилладаг хүн байгаагүй. Охин минь тусдаа гарсан. Хүүтэйгээ гурвуулаа амьдардаг. Эхнэр маань Онцгой байдлын албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би уг нь цэргийн хүн. ЗХУ-ын Цэргийн дээд сургууль төгссөн. Би аврах ажиллагаагаа армид байхдаа эхэлсэн. 1993 оны дөрөвдүгээр сарын 23-нд 38 зорчигчтой ачааны онгоц Завхан аймгийн Марз хайрханд осолдож, тавдугаар сарын 15-нд олж байсан юм. Тухайн үед би одоогийн Зэвсэгт хүчний 086 дугаар ангийн салаан захирагч байсан. Биднийг эрэлд татаж, бид олон хоног уулаар самнаж осолдсон онгоц хайсан. Харин осолдсон онгоцыг олсны дараа хүмүүсийн цогцсыг цаснаас хайж хоёр өдөр нисдэг тэргээр зөөж байсан юм. Тэгээд намар нь надад Иргэний хамгаалалтын газар ажиллах зар ирж, тэндээс л өнөөдрийн ажлын гараа минь эхэлж байсан түүхтэй. Би тухайн үедээ Шүхэр, усан шумбагч, хими, инженер, автын инженер ахуйн мэдлэгтэй байсан учраас Иргэний хамгаалалтын албанд хэрэгтэй байсан юм билээ. Түүнээс хойш энэ албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж явна даа.-Та цэргүүддээ юу захидаг вэ? -Аврагч хүн мэргэжлийн түвшинд бүхнийг хийж ёстой. Тиймээс тангараг өргөсөн л бол бусдын төлөө амь биеэ үл хайрлах ёстой гэж захидаг даа. Мэргэжилдээ үнэнч байж чадвал өөрийгөө болоод бусдыг аврах бүрэн боломжтой. Бид хүний амь аврахын тулд амьд гарах ёстой хүмүүс. Би гэр бүлийнхэндээ “Би тангараг өргөсөн учраас миний амийг хэн нэгнээс нэхэж болохгүй шүү. Тангараг өргөсний учир нь тэндээ оршдог юм” гэж хэлдэг. Амь, биеэ үл хайрлана гэж тангараг өргөчихөөд, цэргүүддээ үүрэг өгдөг, өгсөн үүргийг нь биелүүлдэг байх ёстой юм. Харин цэргүүддээ буруу үүрэг өгсөн бол хариуцлагыг нь заавал хүлээх ёстой. Тийм учраас энэ албанд заавал захирах, захирагдах ёс байдаг. Энэ бол миний баримталдаг зарчмын нэг. Тэрбээр “Хэдийгээр 21 жил өнгөрсөн ч гэлээ хамт явж байгаад бурхан болсон нөхдөдөө зориулж зул өргөдөг. Есөн хүний амиар Монголын зуд байгалийн гамшиг гэдгийг баталсан нь харамсалтай ч гэлээ цаашид тохиож болох гарц хохирол, олон мянган хүний амийг аврах хаалт болсон гэж болмоор” хэмээн ослын тухай, тэднийхээ тухай нулимс, харууслаа залгилж, басхүү уудалж ярив. Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Думаагийн Намсрай бусдын төлөө гэсэн халуун сэтгэл, итгэл дүүрэн зоригоо өвөртлөөд эх орон, аюулгүй байдлынхаа төлөө олон мянган аврагчтайгаа хөл нийлүүлэн алхаж, тэдэнд хүндхэн үүрэг өгч, өргөсөн тангарагтаа үнэнчээ баталж, хоёргүй сэтгэлээр омог бардам зүтгэж явааг илтгэх бидний яриа энд хүрээд өндөрлөлөө. Дараагийн мэдээ Дамдинсүрэн: Сайн эм 2 эрд нөхөрт гардаггүй, сайн эр 2 төрд зүтгэдэггүй Хятад цэрэг жигд эгнээгээр урагшилж байснаа гүвээний энгэр дээр байгаа хэдэн хүний голд Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн биеэр байгааг харуут алхаагаа сааруулж, удалгүй бүр зогсов. Баатрын буй гүвээний араас Монгол цэргийн хороодын бүх туг талын салхиар омог бардам дэрвэлзэх ажгуу. Манлайбаатар Дамдинсүрэнтэй тулгарсан тулалдаан бүртээ түүний овжин арганд автан цохигдож асан хятадууд энэ удаад шууд дөтлөн тулахаас халширав. Хэдийгээр энд үлэмж тоотой хар цэргийн гол хүч хүрэлцэн ирсэн боловч арслан барс мэт догшин тулалддаг, арганд авталгүй зальжин бултдаг Монголчуудтай аль болох зайнаас үзэлцэх нь зөв гэж үзжээ. нгээд бүх үхэр бууныхаа галыг энгэр дээр нь Манлайбаатар морин дээрээ ташуур тулан хөндөлсөж буй гүвээний ар руу чиглүүлэв. Монгол цэргийн сүлд, тугнууд эргэлдэн намирч байгаа тэр газар руу хятадууд бараг хагас өдрийн турш тугалган мөндөр буулгажээ. Нар гудайх үед их бууны буудлагын дор дөжирч, нэн удахгүй Монголчууд уулгалан орж ирнэ хэмээн бие сэтгэлээ эцэст нь тултал чангалж хүлээсэн хятад цэргүүд туйлдаж, өлсөж эхлэв.Гэвч байдал бахь байдгаараа. Манлайбаатар болон түүний хэдэн шадар үхэшгүй мэт суман үүлийг үл тоосон янзаараа. Тэсэхээ больсон хар цэргийнхэн буудлагаа түр завсарлаж, мантуу, будаан дээрээ шуугин овоорч эхэлжээ. Яг энэ мөчид талын салхиар омог нэмсэн түймэр хятад цэргийг нөмрөн орж ирсэн байна. Хуурай өвсөнд ноцсон өршөөлгүй их галд хуйхлагдсан хятадууд юу байдгаа шидлэн санд мэнд зугтаах мөчид өмнөөс нь уухайн дуу хадаж, Монгол эрсийн ган сэлэм, яргай ташуур тосчээ.Нэг талаасаа зоргоороо цорволзох дөл, нөгөө талаасаа зоригоороо хатамжлах дайчдад шахагдсан хар цэрэг ямар ч эсэргүүцэлгүйгээр хиар цохиулсан байна. Монголчууд бол довтолсон ч, хориглосон ч ялгаагүй аюултай дайсан гэдгийг хятадууд ийн үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайхдаа тун сайн ойлгосон гэдэг.Үнэн хэрэгтээ гүвээний ард цөөхөн Монгол цэрэг туг хиураа эргэлдүүлэн цогиж байсан бөгөөд гол хүч нь хятадууд тэдгээр тугтай байлдаж байх хойгуур алсуур тойрч салхин доор нь гарсан байж. Ингээд салхины дээрээс нь түймэр тавьж, салхин дороос нь өөрсдөө шахаж, тун ч хялбарханаар хятад цэргүүдийг хүйс тэмтэрч орхисон нь энэ.Энэ тулалдаанаар Манлайбаатар Дамдинсүрэн хятадуудад тэвчээр болон тактикын хичээлийг хавсарган заасан юм… Шинэ долоо хоногийн ажил, үйлсээ даатгаж хийморийн сангаа сонсоорой.ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙХийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийгуншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. ХИЙМОРИЙН САН Гайхамшигт адист шидийг.Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд.Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас.Егзөр миний хийморийг дээш босго!.Бурхны хүчээр харын омгийг дарж. Цагаан зүгийг ялуулж.Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе.Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор. Егзөр миний хийморийг дээш босго!. Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!Гарьд мэт халих хийморийг дээш босго! Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр.Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор.Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж. Уулын оргил мэт хийморийг дээш босго!.Хийморийг дээш босгосны баярт шүтэж.Явах, суух явдал мөр өгүүлж.Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд.Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай! Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж.Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор.Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд.Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь Зуны сар мэт арвижиж.Тус амгалангийн цагт.Цэнгэхийн өлзий оршиг!Ялангуяа миний нас, буян хийгээд.Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд.Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй.Зөндөөн бүтэхийн өлзий оршиг! Их монголын хутагт хувилгаад сан ЭЕРЭГ•••Номын баяраар долоон ном худалдаж авсан 19 настай залуу автомашины азтан болжээ.Төв талбайд гурван өдрийн турш болсон Үндэсний номын баяр өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн номын баярын онцлог нь “Alpha book” номын дэлгүүрээс азтан тодруулж, машин гардуулсан явдал байв. Тодруулбал 50 мянган төгрөгийн худалдан авалт тутам сугалаа нэг өгч, машины хонжворт оролцоно хэмээн тус номын дэлгүүрээс зарласан. Тэгвэл тухайн автомашины азтан шалгарлааа. 7 ном худалдаж авсан 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу энэхүү автомашины эзнээр тодров. ТА ЯАРААРАЙ:1400 ГАРУЙ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, НҮДНИЙ ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨБүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэг нь жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж. Энэ удаад 2022 оны 9сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм.Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм. Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулав.Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны 11-323002 болон 119 лавлах утаснаас авна уу.БАЯР ХҮРГЭЕ:Н.Наранхүү ДАШТ-ээс бахтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээТӨГСГӨЛИЙГ САЙН ХИЙЛЭЭ ТӨРЧИХСӨН БАРИЛДДАГ ЗАЛУУ ЮМ ДАА Чөлөөт бөхийн төрлийг их л амархан харагдуулаад чөлөөтэй барилдах урлагийг нүдэнд дүүртэл харуулаад байгаа энэ залуу Белградын дэвжээнд ассан гал шиг дүрэлзсээр Дэлхийд нэрээ данслууллаа…🔥🔥🔥 Уян байна гэж юүгхүү урамтай байгааг нь хэлэх үү сэтгэл сэргээж мэдрэмж тулгасан саак барилдаануудыг хийсээр ийм амжилтанд хүрлээ дээ.🥉🥉🥉 Хэсгийн барилдаануудаас эхлээд хэзээний том аварга шиг оноо авах чадварыг ондоо түвшинд эзэмшсэн нь харагдаж байна лээ дээ…👍👍 Гаргасан амжилтаа давтчих,давуулчих гарцаагүй шаанстай залуу бол бөхийн чөлөөт барилдааны ОУХМастер Нармандахын НАРАНХҮҮ юм аа… #JIGMED Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Монголын тамирчин Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ. Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртээд буй. Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг хоёр хүрэл, нэг мөнгө, эмэгтэй баг хоёр мөнгөн медаль хүртэв. ШУУРХАЙ ”Нанмадол” хар салхи Япон руу чиглэж, ТҮГШҮҮР ЗАРЛАВНомхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Япон улсыг чиглэж, тус улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлалаа.Далайн хар салхины хүч 270 км/цаг аж. Хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг анхааруулсан байна.NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна.Номхон далайн “Нанмадол” хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа юм. НОЦТОЙ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар. Бүх зүйл оройтохоос өмнө ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ТИЙМ ГЭЖ БИЧЭЭРЭЙ. Бүх зүйл оройтхоно дээ Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар 6.2.ыг эсэргүүцэж байна.Оруулсан хятадуудаа гарга !!! ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ. ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ. ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ. ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.