Uncategorized

Үр хүүхдийнхээ төлөө арчаатай байж биеэ гамнаж яваарай. Хэн ч хүүхдийг чинь ТАНЬ шиг хайрлаж чадахгүй

Эцэг, эх болгон хүүхдээ амжилттай, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Тэгвэл манлайлагч болох боломж бас ирээдүй хүүхэд бүрт бий. Тэр нь эцэг, эх танаас л шалтгаална. Хүүхдээ амжилтад хүргэхийн тулд эцэг, эхчүүд юун түрүүнд өөрсдийн хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Гэхдээ хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг түүнд зааж, сургахын нэр биш. Энэ бол эцэг, эхчүүд өөрөө суралцах тухай асуудал юм. “Хүүхдүүдээ хүмүүжүүлсний хэрэггүй. Тэртээ тэргүй тэд таныг дуурайна. Та эхлээд өөрийгөө хүмүүжүүл” гэдэг үг ч байдаг шүү дээ. Тиймээс та хүүхдээ амжилттай яваасай гэж хүсдэг бол хүүхдэдээ “үглэхээсээ” өмнө өөртөө эдгээр хандлага бий, эсэхийг ажиглаад үзээрэй. Тодорхой судалгаан дээр суурилан гаргасан хүүхэд нь амжилттай яваа эцэг, эхчүүдийн нийтлэг шинжийг хүргэж байна. 1. Тэд хүүхдээ багаас нь “ажилд” сургадаг “How to Raise an Adult” номын зохиогч, Стэнфорд их сургуулийн захирал асан Жули Лифкотт Хэймс “Хэрэв хүүхэд тань аягаа угаахгүй байгаа бол хэн нэгэн нь түүний өмнөөс үүнийг хийчихнэ гэж бодсон доо тэр. Гэхдээ энэ бол зөвхөн аяга угаалгаад, ажил хийлгээд байгаа тухай асуудал биш юм. Ажил хийх нь бусдынхаа сайн сайхны төлөө миний оруулж байгаа хувь нэмэр гэж ойлгох анхны дохио болдог учир үүнд томоохон ач холбогдол өгөх ёстой” хэмээн “Ted Talk”-т тавьсан илтгэлийнхээ үеэр ярьжээ. Өөрөөр хэлбэл, хүүхдээ аль болох бага наснаас нь биеийг нь даалгаж сургах нь том болох тусам улам нэмэгдэх үүрэг хариуцлагаа түүртэлгүй биелүүлэхэд нь тустай юм. Хүүхдээ багаас нь өөрөө хувцсаа өмсөж, гутлаа үдэж, тоглоомоо хурааж, асгасан зүйлээ арчиж цэвэрлэх, яваандаа аяга угааж, гэрээ шүүрдэж цэвэрлэх зэрэгт сургаарай. Хүүхдүүд үүнээс л хамгийн анх өөрт нь зорилго байх ёстой, үүнийхээ дагуу ажиллах хэрэгтэйг ойлгож авдаг аж. Хүүхдээ эв хавгүй байна, удаан байна гэж битгий зэмлээрэй. Тэвчээртэй байж, магтаалын үгээр урам өгөөрэй. Хүүхэд тань яг л хөлд орж, ярьж сурсан шигээ алхам алхмаар биеэ дааж сурах болно. 2. Тэд хүүхдийнхээ анхны цалинг нь өгдөг Та хүүхдээ сургуульд нь явахад цайны мөнгө өгдөг л биздээ. Тэгвэл үүнийгээ цалин болгоод үзээрэй. Тодруулбал, гэрийн хялбархан ажлыг хүүхдээрээ хийлгээд цалин өгөх нь хүүхдийг багаас нь мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөр, цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхэд сургадаг байна. Энэ бол хүүхдийг боолчилж байгаа асуудал ердөө ч биш. Хүүхдээрээ аяга угаах, цэцэг услах, шалаа шүүрдэх гэх мэт хөнгөхөн гэрийн ажил хийлгээд цалин өг . Цалин гэхээр нэг их мөнгө гэсэн үг биш. Жишээ нь, нэг цэцэг усалбал 100 төгрөг ч юм уу. Хамгийн гол нь ингэснээрээ хүүхэд хөдөлмөрийн үнэ цэнэ, мөнгөний үнэ цэнийг багаасаа ойлгож, бизнес сэтгэлгээтэй хүн болж төлөвшдөг аж. Мөн төлөвлөгөө боловсруулж, тухайн цалингаа хадгалж сургах хэрэгтэй. Цалингаа хадгалахдаа тэр мөнгөөрөө авах зүйлээ хадгаламжийн саван дээр нь бичээд нааж ч болно. Ингэснээр хүссэн зүйлээ авахын тулд хөдөлмөрлөх ёстой гэдэг үзэл төлөвшихөөс гадна төлөвлөгөөтэй, зорилготой амьдарч сурдаг байна. “Баян хүүхэд, ухаалаг хүүхэд” номын зохиолч Роберт Киёсаки эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хамтдаа санхүүгийн төлөвлөгөө гаргах нь хүүхдэд зохион байгуулалттай, арвич хямгач, тооцоотой, хариуцлагатай зан чанарыг суулгадаг гэж зөвлөсөн байдаг. 3. Тэд хүүхдэдээ нийгмийн ур чадварыг багаас нь заадаг Пеннсилван мужийн их сургууль болон Дюк их сургуулийн судлаачид цэцэрлэгийн наснаас нь эхлэн 700 гаруй хүүхдийн дунд 20 жилийн турш судалгаа хийжээ. Тэдгээр хүүхдийг 25 нас хүртэл нь судалж, ийм дүгнэлтэд хүрсэн байна. Судалгаагаар хамтран ажиллах, бусдад туслах, хүний үгийг сонсох зэрэг нийгмийн ур чадварт багаасаа суралцсан хүүхдүүд өөрт нь тулгарсан асуудлыг зөв шийдвэрлэж чаддаг болдгийг тогтоожээ. Мөн эдгээр хүүхэд коллежид элсэн орж, цаашид их сургуульд суралцаж, ажлын байртай болж сайхан амьдарч байжээ. Харин нийгмийн ур чадвар хязгаарлагдмал хүүхдүүд 25 настайдаа ч цагийн ажил хийж, коллежид суралцдаггүй, нийтийн орон сууцанд амьдарч, архинд донтон шоронд орж байжээ. Тус судалгааг санхүүжүүлсэн “Robert Wood Johnson” сангийн захирал Кристин Шуберт “Энэ судалгаагаар хүүхдийг эрүүл ирээдүйд бэлтгэхийн тулд эцэг, эх бидний зүгээс юу хийж чадах вэ гэдэг хамгийн чухал зүйлийг тогтоож чадсан. Энэ бол нийгмийн болон сэтгэл санааны ур чадварыг багаас нь хөгжүүлэх тухай асуудал юм” гэжээ. Тэрээр “Бага наснаас эхлэн нийгмийн ур чадварыг нь хөгжүүлсэн, эсэхээс шалтгаалж хүүхэд ажил эрхлэх үү, архинд донтох уу гэдгийг тодорхойлж болно . Мөн хүүхэд коллежид орох уу, шоронд орох уу гэдгийг тодорхойлж болно” гэжээ. Амжилттай яваа манлайлагчид ярихаасаа илүү хүнийг сонсдог . Хүнийг сонсох ямар чухал болохыг багаас нь заах нь нийгмийн ур чадварын хамгийн чухал дадал юм. Тэгэхээр та өөрөө үлгэрлэнэ гэсэн үг. Түүний яриаг таслалгүй сонссоны дараа “За одоо миний ярих ээлж” гээд өөрийнхөө яриаг эхлүүлээрэй. Түүнчлэн нийгмийн ур чадварын хамгийн чухал хэсэг бол өөртөө итгэх, бусдад итгэх тухай асуудал юм. “Би чадахгүй” гэж хэлдэг хүмүүсийг багад нь эцэг эх нь “Чи чадахгүй байх хойшоо” гэж загнасантай холбоотой. Тэгэхээр амнаасаа гарч байгаа үгээ эхлээд цэгнэ. “Боль” гэж хүүхдээ загнахынхаа оронд “Чи үүнийг яаж шийдэх гэж байна” гэж асуух хэрэгтэй аж. Түүнчлэн хүүхдийг бага наснаас нь нийгэмд (тоглоомын талбай, цэцэрлэг, сургууль дээр) бусадтай нийцтэй байж, сайн харилцаа тогтооход тодорхой дүрэм баримтлах хэрэгтэйг зааж өгөх хэрэгтэй. Энэхүү дүрмээс чухал нэг нь яах аргагүй хамтран ажиллах, багаар ажиллах чадвар юм. Хүүхдийг багаар ажиллах чадварт суралцуулахдаа түүнийг бусадтай харьцуулж болохгүй. Харин үүний оронд багийн гишүүн болгоны оролцоог үнэлж, багаар ажилласнаар ямар үр дүн гарсныг нь магтах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хий хоосон магтах биш тухайн баг амжилт гаргахад түүний оролцоо юу байсныг бодитоор дүгнэж, магтах ёстой аж. 4. Тэд хүүхдэдээ итгэж хариуцлагад сургадаг Калифорнийн их сургуулийн профессор Нийл Халфон нарын эрдэмтэд 2001 онд 6600 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар эцэг, эхчүүдийн хүлээлт тэдний ирээдүйд асар их нөлөө үзүүлдгийг тогтоожээ . Тухайлбал, хүүхдэдээ итгэж чаддаггүй, бүхнийг өмнөөс нь шийдэж, хийдэг эцэг, эхтэй хүүхэд өөртөө итгэлгүй, хариуцлагагүй болж төлөвшдөгийг ажиглажээ. Ийм эцэг, эхтэй хүүхдүүдийн 57 хувь нь коллежид ордог ч, амжилт гаргадаггүй байна. Харин хүүхдэдээ итгэл хүлээлгэж, өөрт нь сонголт хийх боломжийг олгодог эцэг, эхтэй хүүхдүүдийн 98 хувь нь коллежид орж, амжилттай суралцаж байжээ. Судалгааны үр дүнд “Эцэг, эхийн орлого, санхүүгийн байдлаас үл шалтгаалан хүүхдээсээ их зүйлийг хүлээдэг, тэр хэрээрэээ түүнд итгэж чаддаг хүмүүсийн хүүхэд илүү амжилттай, зорилготой болдог” гэжээ. Гэхдээ хүүхдээсээ их зүйлийг хүлээж байна гээд түүнийг байнга дарамталж, үглэхээс илүүтэй түүнийг дэмжиж, хариуцлага хүлээлгэх нь хамгийн чухал чадварт сургадаг байна. Тиймээс “Ямар хариуцлагагүй юм бэ чи” гэж загнахын оронд хариуцлага гэж юу болохыг та биеэрээ үзүүл. Жишээ нь ажлаасаа 19.00 цагт ирээд хамт тоглоно гэж амласан бол та тэр амлалтад хүрэх ёстой. Хэрвээ хэлсэн цагтаа ирдэггүй, амласан зүйлээ хойшлуулдаг бол таны хүүхэд ч мөн ялгаагүй яг тийм болж төлөвшинө. Хэрвээ амласанаа биелүүлэх боломжгүй бол урьдчилан хүүхдээсээ уучлалт гуйж сур. Тэгвэл таны хүүхэд ч танаас бас уучлалт гуйх болно. 5. Эцэг, эх нь хоорондоо эрүүл харилцаатай байдаг Гэр бүл салалт хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар АНУ-ын сэтгэл судлаач Черлин өөрийн судалгаанд үндэслэн доорхи дүгнэлтийг гаргасан байна. Тэрээр бага насанд нь эцэг эх нь салж ээж аавынхаа аль нэгэн дээр өссөн 2000 гаруй насанд хүрэгсдээс судалгаа авч, ийм дүгнэлтэд хүрчээ. Салалтын дараа бага насны хүүхэд ямар нэг айдсыг мэдэрч өөртөө үл итгэн өөрийгөө буруутай гэж хэмээн боддог байна. Дунд насны хүүхэд бол цочрол, бухимдал, эмзэглэлээ шууд илэрхийлж зөруудэлж эхэлдэг. Эцэгг эх нь салснаас хойш бүр таван жилийн дараа ч өөрийгөө аз жаргалгүй, гээгдэж хаягдсан, гологдсон, ганцаардмал хүн хэмээн мэдэрч зовнин эмзэглэсэн хэвээр байснаа дурссан байна. Түүнчлэн өсвөр наснаасаа эхлэн үеийнхэн болон эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа үргэлж өөрийгөө харьцуулж дорд үздэг, элэг бүтэн амьдралыг мөрөөддөг ч хайр дурлал нь яагаад ч юм бүтэлгүйтэл, золгүйтлээр дуусдаг байсан гэжээ. Тэдгээр хүүхэд нас биед хүрч эцэг эх болсон хойноо ч хүүхдээ сайн хүмүүжүүлж чадах болов уу, Сайн нөхөр, эхнэр болж чадах болов уу Гэсэн маш олон сэтгэл түгшээсэн асуултуудтай амьдардаг болохоо илэрхийлжээ. Үүнээс харахад эцэг эхийн салалтын үр дүн хүүхдээс ул мөргүй алга бололгүй насан туршид хадгалагдан үлдэж, ажил амьдралын эрч хүчийг буруулж байдаг нь тодорхой боллоо хэмээн Черлин онцолсон байна. Түүнчлэн Иллинойс их сургуулийн эрдэмтэн Роберт Хьюс эцэг, эх нь салсан хүүхдээс илүүтэй эрүүл бус харилцаатай гэр бүлд өссөн хүүхэд илүү дарамтад орж, өөртөө итгэх итгэлгүй болдгийг тогтоожээ. Тухайлбал, эцэг эх нь салсан ч хоорондоо эрүүл харилцаатай байж чадвал хүүхдийн хөгжил, ур чадварт эергээр нөлөөлдөг байна. 6. Тэд хүүхдэдээ бичиг үсэг, тоо эрт заадаг АНУ, Канад, Англи даяар сургуулийн өмнөх насны 35 мянган хүүхдийн дунд явуулсан мета-анализ судалгаагаар математикийг багад нь сургах нь хүүхдийн хөгжил, ур чадварт маш том давуу тал болдгийг тогтоожээ. “Northwestern” их сургуулийн судлаач Грег Данкан “Математикийн ур чадварыг багад нь эзэмшүүлэх нь тэргүүн зэргийн ач холбогдолтой. Тооны мэдлэг, дугаар, дараалал зэрэг бусад анхан шатны математикийг багад нь эзэмшүүлэх нь сэтгэн бодох чадвар, аливааг олон талаас нь харах чадварт суралцуулдаг байна. 7. Тэд хүүхэдтэйгээ байнга харилцаатай байдаг Миннесотагийн их сургуулийн сэтгэл зүйч Ли Рэби “Хүүхэдтэйгээ харилцаагаа байнга хөгжүүлж байх нь тухайн хүүхдийн ирээдүйд маш том өгөөж болдог” гэжээ. Тэрээр 2014 онд 243 хүүхдийн дунд гурван жилийн хугацаатай судалгаа явуулжээ. Хүүхэдтэйгээ байнга харилцаж байх нь түүнийг санал бодлоо илэрхийлэх чадварт сургадаг байна. Энэ бол орчин үед хамгийн чухалд тооцогдох чадваруудын нэг. Та хүүхдийнхээ дэргэд үргэлж байхгүй тул аль болох бага наснаас нь энэ чадварт суралцуулах хэрэгтэй. Үүний тулд хүүхдийн чинь санал, бодол гэр бүлийн дотор чухал гэдгийг харуулах нь зүйтэй. Хүүхдээ ярьж байхад нь анхааралтай сонсож, түүнийг ойлгож байна гэдгээ харуулж, сонирхлыг нь дэмжиж, асуусан асуултад нь тоглоом шоглоомоор хариулахгүй байх хэрэгтэй. 8. Алдаа гаргахад нь загнахаас илүүтэй хүчин чармайлтыг нь үнэлдэг Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаач Карол Дуэк “тогтмол сэтгэлгээ” ба “хөгжих сэтгэлгээ” гэдэг ойлголтыг бий болгожээ. Тэрээр олон жил хийсэн судалгааныхаа дүнд хүүхдүүд болон томчууд ч ялгаагүй амжилтыг хоёр өөр хандлагаар авч үздэгийг олж мэдсэн байдаг. Эхнийх нь тогтмол сэтгэлгээ. Энэ нь ой ухаан, бүтээлч чадварыг хүнд угаас заяасан өгөгдөл, амжилт нь эдгээр өгөгдлөөс үүдэн гардаг, хэр ухаантай, ур чадвартай эсэхийг батлан харуулдаг зүйл гэж үзэх хандлага. Нөгөөх нь хөгжих сэтгэлгээ. Энэ нь эсрэгээрээ амжилтыг хүчин зүтгэл талаас харна. Бүтэлгүйтэх юм бол ухаан муутай, ур чадваргүйгийнх биш харин хөгжих, угаас байсан чадвараа улам туршлагажиж сайжруулах боломж гэж хүлээж авна. Гол нь аль талд нь сэтгэлгээ төлөвшихөөс хамаараад ямар нэг хэцүү сорилт тулгарахад өөрийн авьяас чадвараа хөгжүүлэхээр хүчин зүтгэл гаргах эсэхэд нөлөөлж, энэ нь эцсийн дүндээ амжилтад хүрэхэд нөлөөлнө. Тиймээс хүүхэд хөгжих сэтгэлгээтэй болж өсөх, эсэх нь эцэг, эх нь түүнийг магтах, алдаа гаргахад нь ямар хандлага үзүүлснээс шалтгаалдаг байна. Карол Дуэк нэг туршилтаар хүүхдүүдээс шалгалт авч “хөгжих” ба “тогтмол” хандлагатай хоёр бүлэгт хуваагаад эвлүүлдэг тоглоом тоглуулжээ. Хүүхдүүд тоглоомоо өөрсдөө сонгоно. Ингээд харахад “тогтмол” бүлгийнхэн сайн тогловол өөрсдийнх нь ухаантайг баталж өгөх тул илүү амархан тоглоом сонгож тоглож байсан бол хөгжих сэтгэлгээтэй хүүхдүүд суралцах боломж гэж харж илүү хэцүү тоглоомоор тоглосон ялгаа гарчээ. Хүүхдээ ухаантайгаа батлахын төлөө биш хөгжихийн төлөө суралцдаг болгохын тулд миний хүү, миний охин толгой сайтай, ухаантай биш сайн хичээсэн байна шүү, их сайн бэлдсэн байна гэх мэт хүчин зүтгэл талаас нь магтаж урамшуулж байгаарай. Түүнчлэн хүүхэд амжилт, алдаандаа хэрхэн хандаж байна гэдгээс өөрийгөө үнэлэх үнэлэмж, бусадтай харьцах харьцаа тодорхойлогддог байна. Хүүхдүүд хамт тоглож байгаад хожигдсон нэг нь уурлаж, уйлахад санаа нь зовсон эцэг эх хүүхдээ гэр рүүгээ авч орох нь түгээмэл харагддаг. Гэвч энэ нь хожих нь сайн, хожигдох нь муу гэсэн буруу ойлголтыг хүүхдэдээ суулгаж буйн тэмдэг юм. Хүүхдээ амжилт гаргахад магтаж бай. Харин хожигдоход нь тоохгүй орхиж болохгүй. Хамтдаа хожигдсон шалтгааныг нь хайж ол. Хэрэв бусад хүмүүст тэгж их төвөг учруулаагүй л бол хүүхэд тань хожигдсондоо шаралхаж, уурлаж, уйлахыг нь хориглоод хэрэггүй. Хамгийн гол нь та хүүхдэдээ алдаа гаргасан ч бай, амжилтад хүрсэн ч бай, түрүүлсэн ч бай, хожигдсон ч бай хамаагүй байгаагаар нь хайртай гэдгээ л мэдрүүлэх нь чухал юм. Хүүхэд тань бүтэлгүйтэх юм бол ухаан муутай, ур чадваргүйгийнх биш харин хөгжих, угаас байсан чадвараа улам туршлагажиж сайжруулах боломж гэж хүлээж авна. Тиймээс хүүхдээ алдаа гаргахад нь загнахаас илүүтэй хүчин чармайлтыг нь үнэлж сурах хэрэгтэй. 9. Амжилт бол мөнгө биш гэдгийг ойлгуулдаг Стэнфордын их сургуулийн судлаач Шон Рэрдон өндөр болон бага орлоготой гэр бүлийн дунд судалгаа хийсэн байна. Ингээд мэдээж, эцэг эхийн санхүү, эдийн засгийн байдал хүүхдийн боловсролын төвшинд нөлөөлдгийг тогтоожээ. Гэхдээ энэ бол та хүүхдийнхээ төлөө мөнгө цуглуулах, санхүүгийн боломжтой байх тухай асуудал болохоос биш хүүхдээ мөнгөтэй бол гэж шаардах тухай биш юм. Амжилт гэдэг мөнгө биш. Зарим эцэг эхчүүд мөнгө бол амжилт гэж хүүхдэдээ ойлгуулснаас одоогийн мөнгийг дээдэлсэн нийгмийн нэг хэсэг үүссэн. Амжилт гэдэг хүнлэг энэрэнгүй сэтгэл. Таныг хөгширсөн хойно хүүхэд чинь танд хүнлэг хандаасай гэж хүсч байгаа бол багаас нь түүнд энэрэнгүй байхыг зааж сурга. Зүгээр үгээр хэлэх биш үзүүл. Хэн нэгэнд хамтдаа тусал. Энэ талаараа ярилц. 10. Тэд хүлцэнгүй байж чаддаг Калифорнийн их сургуулийн сэтгэл судлаач Диана Бумрайдын ахалсан эрдэм шинжилгээний багийнхан 1960 онд хийсэн судалгаагаараа эцэг, эхчүүдийг гурван үндсэн төрөлд хуваан авч үзжээ . Эхнийх нь хүлцэнгүй эцэг, эх: Энэ төрлийн эцэг, эхчүүд хүүхдээ залхааж, загнадаггүй. Аливаа асуудалд үүхдийнхээ санаа бодлыг тусгаж авахыг хичээдэг.  Энэ төрлийн эцэг, эхчүүдийн хүүхэд бие даасан, харилцах чадвар өндөр, өөртөө итгэлтэй болон төлөвшдөг байна. Хамгийн гол нь хүүхэд амжилттай, манлайлагч байж чаддаг болохыг тогтоожээ. Захиргааддаг эцэг эх: Энэ төрлийн эцэг, эхчүүд хүүхдээ тогтсон нэг стандартын хүн байлгахын хичээдэг, түүнээс гажуудвал загнадаг. Өөрийнхөөрөө байлгахыг эрмэлзсэнээрээ хүүхдээ “байдаг л нэг, энгийн хүн” болгодог. Энэ төрлийн эцэг, эхтэй хүүхдүүд тогтсон стандарттай хүн болдгоос биш амжилттай манлайлагч болж чаддаггүй байна. Эрх мэдэлтэй эцэг эх: Энэ төрлийн эцэг, эхчүүд хүүхдээ шууд захиргааддаг.  Өөрөөр хэлбэл, эцэг эхийн үг хууль гэсэн дүрэм баримталдаг. Хүүхдээ үг хэлэхэд нь “Би чамд ингэх хэлж байна”, “Намайг сонс, чи тэгэх хэрэгтэй” гэх зэргээр түүний байр суурийг үгүйсгэх хандлагатай. Ийм эцэг, эхчүүдийн хүүхэд өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй, сул дорой хүн болж өсдөг байна. Бусдаас байнга тусламж эрж, өөрөө асуудлыг толгой мэдэн шийдэх чадваргүй болдог. Тиймээс таны хүүхэд бол та биш гэдгийг ойлгох хэрэгтэй . Таны хүүхэд өөрийн гэсэн биет хэн, өөрийн толгойтой, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй гэдгийг нь эхлээд та өөрөө ойлго. Дараа нь түүнд ойлгуул. Ингэхийн тулд “Би чам шиг жаахан хүүхэд байхдаа ийм байгаагүй, тийм байсан” гэж ярихаа одооноос зогсоо. Оронд нь “Чи юу гэж бодож байна” “Чиний саналыг сонсъё” гэж асуу. Үүний дараа өөрийн саналыг хэлж, ярьж ойлголцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зарим зүйлд хүлцэнгүй хандах хэрэгтэй. Дараагийн мэдээ Дамдинсүрэн: Сайн эм 2 эрд нөхөрт гардаггүй, сайн эр 2 төрд зүтгэдэггүй Хятад цэрэг жигд эгнээгээр урагшилж байснаа гүвээний энгэр дээр байгаа хэдэн хүний голд Манлайбаатар Дамдинсүрэн өөрийн биеэр байгааг харуут алхаагаа сааруулж, удалгүй бүр зогсов. Баатрын буй гүвээний араас Монгол цэргийн хороодын бүх туг талын салхиар омог бардам дэрвэлзэх ажгуу. Манлайбаатар Дамдинсүрэнтэй тулгарсан тулалдаан бүртээ түүний овжин арганд автан цохигдож асан хятадууд энэ удаад шууд дөтлөн тулахаас халширав.  Хэдийгээр энд үлэмж тоотой хар цэргийн гол хүч хүрэлцэн ирсэн боловч арслан барс мэт догшин тулалддаг, арганд авталгүй зальжин бултдаг Монголчуудтай аль болох зайнаас үзэлцэх нь зөв гэж үзжээ. нгээд бүх үхэр бууныхаа галыг энгэр дээр нь Манлайбаатар морин дээрээ ташуур тулан хөндөлсөж буй гүвээний ар руу чиглүүлэв. Монгол цэргийн сүлд, тугнууд эргэлдэн намирч байгаа тэр газар руу хятадууд бараг хагас өдрийн турш тугалган мөндөр буулгажээ.  Нар гудайх үед их бууны буудлагын дор дөжирч, нэн удахгүй Монголчууд уулгалан орж ирнэ хэмээн бие сэтгэлээ эцэст нь тултал чангалж хүлээсэн хятад цэргүүд туйлдаж, өлсөж эхлэв.Гэвч байдал бахь байдгаараа. Манлайбаатар болон түүний хэдэн шадар үхэшгүй мэт суман үүлийг үл тоосон янзаараа. Тэсэхээ больсон хар цэргийнхэн буудлагаа түр завсарлаж, мантуу, будаан дээрээ шуугин овоорч эхэлжээ. Яг энэ мөчид талын салхиар омог нэмсэн түймэр хятад цэргийг нөмрөн орж ирсэн байна.  Хуурай өвсөнд ноцсон өршөөлгүй их галд хуйхлагдсан хятадууд юу байдгаа шидлэн санд мэнд зугтаах мөчид өмнөөс нь уухайн дуу хадаж, Монгол эрсийн ган сэлэм, яргай ташуур тосчээ.Нэг талаасаа зоргоороо цорволзох дөл, нөгөө талаасаа зоригоороо хатамжлах дайчдад шахагдсан хар цэрэг ямар ч эсэргүүцэлгүйгээр хиар цохиулсан байна. Монголчууд бол довтолсон ч, хориглосон ч ялгаагүй аюултай дайсан гэдгийг хятадууд ийн үзээгүйгээ үзэж, үхэр цамаа харайхдаа тун сайн ойлгосон гэдэг.Үнэн хэрэгтээ гүвээний ард цөөхөн Монгол цэрэг туг хиураа эргэлдүүлэн цогиж байсан бөгөөд гол хүч нь хятадууд тэдгээр тугтай байлдаж байх хойгуур алсуур тойрч салхин доор нь гарсан байж. Ингээд салхины дээрээс нь түймэр тавьж, салхин дороос нь өөрсдөө шахаж, тун ч хялбарханаар хятад цэргүүдийг хүйс тэмтэрч орхисон нь энэ.Энэ тулалдаанаар Манлайбаатар Дамдинсүрэн хятадуудад тэвчээр болон тактикын хичээлийг хавсарган заасан юм…  Шинэ долоо хоногийн ажил, үйлсээ даатгаж хийморийн сангаа сонсоорой.ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙХийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийгуншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. ХИЙМОРИЙН САН Гайхамшигт адист шидийг.Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд.Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас.Егзөр миний хийморийг дээш босго!.Бурхны хүчээр харын омгийг дарж. Цагаан зүгийг ялуулж.Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе.Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор. Егзөр миний хийморийг дээш босго!.  Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!Гарьд мэт халих хийморийг дээш босго! Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр.Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор.Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж. Уулын оргил мэт хийморийг дээш босго!.Хийморийг дээш босгосны баярт шүтэж.Явах, суух явдал мөр өгүүлж.Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд.Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай! Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж.Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор.Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд.Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь  Зуны сар мэт арвижиж.Тус амгалангийн цагт.Цэнгэхийн өлзий оршиг!Ялангуяа миний нас, буян хийгээд.Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд.Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй.Зөндөөн бүтэхийн өлзий оршиг! Их монголын хутагт хувилгаад сан ЭЕРЭГ•••Номын баяраар долоон ном худалдаж авсан 19 настай залуу автомашины азтан болжээ.Төв талбайд гурван өдрийн турш болсон Үндэсний номын баяр өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн номын баярын онцлог нь “Alpha book” номын дэлгүүрээс азтан тодруулж, машин гардуулсан явдал байв. Тодруулбал 50 мянган төгрөгийн худалдан авалт тутам сугалаа нэг өгч,  машины хонжворт оролцоно хэмээн тус номын дэлгүүрээс зарласан. Тэгвэл тухайн автомашины азтан шалгарлааа. 7 ном худалдаж авсан 19 настай, амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу энэхүү автомашины эзнээр тодров.  ТА ЯАРААРАЙ:1400 ГАРУЙ АХМАДУУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАРААНЫ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ, НҮДНИЙ ШИЛ ТААРУУЛЖ ӨГНӨБүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн төлөөллүүдийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч уулзав. Тус нийгэмлэг нь жил бүр аль нэг улсад тухайн улсын иргэдийн нүдний харааг оношилж, харааны шил тааруулах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.  Энэ удаад 2022 оны 9сарын 14-нөөс 24-ний хооронд манай улсад ирж ажиллах юм.Ажиллах хугацаандаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан 1400 гаруй ахмадуудад харааны үзлэг оношилгоо хийж, тэдэнд харааны нүдний шил тааруулж өгөх юм.  Уулзалтын үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, сайн дурын үндсэн дээр манай оронд ирж, хүмүүнлэгийн ажил хийж байгаад талархлаа илэрхийлээд, нийт 13 ажилтан тус бүрт “Эрүүл мэндийн яамны медаль” гардуулав.Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны 11-323002 болон 119 лавлах утаснаас авна уу.БАЯР ХҮРГЭЕ:Н.Наранхүү ДАШТ-ээс бахтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээТӨГСГӨЛИЙГ САЙН ХИЙЛЭЭ ТӨРЧИХСӨН БАРИЛДДАГ ЗАЛУУ ЮМ ДАА Чөлөөт бөхийн төрлийг их л амархан харагдуулаад чөлөөтэй барилдах урлагийг нүдэнд дүүртэл харуулаад байгаа энэ залуу Белградын дэвжээнд ассан гал шиг дүрэлзсээр Дэлхийд нэрээ данслууллаа…🔥🔥🔥 Уян байна гэж юүгхүү урамтай байгааг нь хэлэх үү сэтгэл сэргээж мэдрэмж тулгасан саак барилдаануудыг хийсээр ийм амжилтанд хүрлээ дээ.🥉🥉🥉 Хэсгийн барилдаануудаас эхлээд хэзээний том аварга шиг оноо авах чадварыг ондоо түвшинд эзэмшсэн нь харагдаж байна лээ дээ…👍👍 Гаргасан амжилтаа давтчих,давуулчих гарцаагүй шаанстай залуу бол бөхийн чөлөөт барилдааны ОУХМастер Нармандахын НАРАНХҮҮ юм аа…  #JIGMED Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод боллоо. Өнгөрсөн шөнө эрэгтэй төрлийн сүүлийн барилдаанууд болоход 61 кг жинд Монголын тамирчин Н.Наранхүү хүрэл медаль хүртлээ.  Хагас шигшээд Ираны Реза Ахмадали Атринагарчид ялагдсан тэрээр Болгарын Гиорги Валентинов Вангеловыг ялж насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртээд буй. Ийнхүү 2022 оны дэлхийн аваргаас эрэгтэй баг хоёр хүрэл, нэг мөнгө, эмэгтэй баг хоёр мөнгөн медаль хүртэв.  ШУУРХАЙ ”Нанмадол” хар салхи Япон руу чиглэж, ТҮГШҮҮР ЗАРЛАВНомхон далайд өнгөрсөн лхагва гарагт үүссэн “Нанмадол” хар салхи Япон улсыг чиглэж, тус улс өмнө нь зарлаж байгаагүй онцгой түгшүүр зарлалаа.Далайн хар салхины хүч 270 км/цаг аж. Хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг  анхааруулсан байна.NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гарсан байна.Номхон далайн “Нанмадол” хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа юм.  НОЦТОЙ: Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар. Бүх зүйл оройтохоос өмнө ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ТИЙМ ГЭЖ БИЧЭЭРЭЙ. Бүх зүйл оройтхоно дээ Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хятадуудыг эсэргүүцэж тэмцвэл 2-8 жил хорино Х.Нямбаатар 6.2.ыг эсэргүүцэж байна.Оруулсан хятадуудаа гарга !!!  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.  ЦАХИМ ДАВАЛГААНД НЭГДЭЦГЭЭЕ. ХУЖАА НАР ХИЛ ХААСАН БАЙХАД Ч ХИЛ НЭВТЭРЧ БАЙНА, МАНАЙХААС ЯВДАГГҮЙ ТЭД ОХИДЫГ МИНЬ БУЗАРЛАЖ ГАЗРЫГ МИНЬ УХАЖ БАЙНА. КОВИД ТАРААСАН ӨМХИЙ ХУЖАА НАРЫГ ХӨӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ? ДЭМЖИЖ БАЙВАЛ ЛАЙК, ШЭЙР ХИЙГЭЭРЭЙ, ТИЙМ ГЭЖ КОММЕНТ БИЧЭЭРЭЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *