1911-1919 он Монгол улс Манжийн харгис дарангуйллаас салж, Үндэсний ухамсар нь сэргэн, тусгаар тогтнолоо зарлахад хамгийн их дургүйцэж, хорссон нь яалт ч үгүй Хятад байлаа. Манжийн цэргийг таван замаар үлдэн хөөж байлдах чадвар, эр зориг, эх оронч сэтгэл зүрх, үндэсний ухамсар, гал цог нь огт унтрааагүй тэр ч байтугай дүрэлзэн асч мэдэх монголчуудтай шууд нүүр тулан байлдаж, булаан эзлэхээс эмээж тэр үед Монголд Хиагтын гэрээний дагуу Монголд байсан Хятадын бүрэн эрхт төлөөлөгч Чен И Монголын зарим эрлийз ноёдыг урвуулж монголын тусгаар тогтно
лыг устгуулах, 64 зүйл бүхий гэрээ бичгийг шууд тулган хүлээлгэхээр оролдож байх үед үүнийг шанзав Бадамдорж, Б. Цэрэндорж нар зөвшөөрөн гарын үсэг зурсан бол Манлай баатар Дамдинсүрэн нар эрс эсэргүүцэж байв. Монголыг ийн хямралтай үеэр нь далимдуулан Хятадын генерал Сью шүжан 15000 цэрэгтэйгээр нийслэл хүрээнд ирж Богд хаантныг Хятадын ерөнхийлөгч Да жунтаны хөрөгт мөргүүлэх зэрэгээр монголчуудыг илт доромжилсон үйлдлүүдийг хийсэн.
Энэ үеэр генерал Сью манлай баатар Дамдинсүрэн нарын эх оронч ноёдыг нэрлэн зааж “хэрвээ тэднийг бидэнд барьж өгвөл монголын бусад ноёдыг өршөөнө” гэснээр Манлай баатар баригдан шоронд хоригдож «Би хятадуудын гарт хэвтээгээрээ биш босоогоороо үхнэ… гэж хэлээд нас барсан хэмээн түүхэнд тэмдэглэдэг.
Яг үүнтэй адил Монгол улс ядуурал, ажилгүйдэл, хямралд нэрвэгдээд байх үеэр “нүүрсний хулгай”-н асуудал сөхөгдөж, Монгол улсыг өөрийн бие даасан бодлого геополитикийн аргаар хамгаалж, тусгаар тогтнолоо Үндсэн хуулиндаа хүртэл гагнасныхаа хариуд монголын увайгүй, урвагч, харийн мөнгөнд бялуурч эх орноо худалдсан өлөн улс төрчдийн шахалтад орж 3 сая монголчуудаасаа өөр хамгаалалт, хана хэрэмгүй энгийн иргэн болсон Баттулгыг өмнөд хөршөөс нэр заан нэг мөсөн хумиж авахаар өнгөрсөн 30 жил монголд бэлтгэсэн бүх хүчээ дайчлав бололтой. Хятадын төр Х. Баттулгыг нэрлэсэн үү?
Хууль зүйн сайд Нямбаатар, УИХ-ын гишүүн Доржханд нар яагаад Үндэсний олон нийтийн телевизээр дуу нэгтэй “ Х. Баттулга л нүүрс хулгайлсан” гэж нэр заав. Олон улсын хүний эрхийн өдрөөр хүний эрхэнд дур зоргоороо халдах эрхийг хэн тэдэнд өгөв.
Сүүлийн арав гаруй жил Тавантолгойг Хятадад өгөхгүй гэж бүх талаар тэмцсэн хэдхэн улс төрчийн гол төлөөлөгч, манлайлагч бол яах аргагүй Ерөнхийлөгч асан Х. Баттулга. Тэр бас Монгол улс өөрийн тусгаар тогтнолын асуудлаар аливаа хэлбэрийн санал асуулга явуулахыг Үндсэн хуулинд өөрөөрөө золиос гарган оруулсан. Хятад дэлхийд өөрийн бодлогоо хэрэгжүүлэхдээ хамгийн түрүүнд хүн амаа олноор суурьшуулах, эдийн засгийн бие даасан байдлыг алдагдуулах, доройтсон сэтгэлзүйд нь дөрөөлөн тусгаар тогтносон улс байх эсэх дээр нь санал асуулга явуулаад эзлэж авах ийм л зорилго агуулдаг. Энэ бол дэлхийн стратеги судлаачдын дүгнэлт.
