Connect with us

Нийслэлийн Мэдээ

Манай улсад дельта вирусийн долоон тохиолдол илэрлээ.

Published

on

Өнөөдрийн байдлаар манай улсад дельта вирусийн долоон тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Хэрэв нийт хүн амын дунд дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ. “Дельта хувилбарын нууц үеийн хугацаа нь мутацид ороогүй вирусээс богиносоод ирсэн. Мутацид ороогүй вирусийн нууц үе нь 5-6 хоног бол дельта вирусийнх түүнээс бага. Түүнчлэн халдварлуулагч болон халдвар авч байгаа хүмүүст шинж тэмдэг илрэх хугацаа багасна.

Үүнээс харвал хэрвээ манай улсад дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй. Батлагдсан тохиолдол нэмэгдэх тусам эмнэлгийн үйлчилгээний асуудалд хүндрэл үүснэ. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүний тоо, биеийн байдал нь хүндэрсэн хүний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Үүнтэй уялдуулан эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийн асуудал гарна” гэж хэллээ.

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийслэлийн Мэдээ

Ч.Номин: Сүрдлээ, сандарлаа… Төр нийгэмдээ зүтгэхээр сэтгэл шулуудлаа

Published

on

By

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тахимын Соёлын сайдаар ‘Монгол ТВ’-ийн захирал Ч.Номин ажиллахаар болжээ. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй.БОЛОВСРОЛ5Нийслэлийн 45 дугаар дунд сургуульИх Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн.АЖИЛЛАСАН БАЙДАЛ:2011 оноос хойш Монгол HD телевизийн захирлаар ажиллаж байна.2010 оныБизнесмен эмэгтэй шагнал

– Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо2011 оны Fun Fearless Female шагналд нэр дэвшсэн- Космополитан сэтгүүл2013 оны Телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэг- “Hollywood Reporter”2015 Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

КИБЕР ОРОН ЗАЙД АЖИЛЛАДАГ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ УЛАМ НЭМЭГДЭЖ БАЙНА

Published

on

By

ҮБХИС-ийг онц дүнтэй төгссөн Д.Ууганбатыг энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа. Зэвсэгт хүчний эгнээнд тавтай морил. Ямар мэргэжлээр суралцаж төгссөн бэ? Системийн аюулгүй байдал мэргэжлээр суралцсан. Кибер аюулгүй байдлын цэргийн командлал байгуулагдсантай холбогдуулан манай мэргэжлийн эрэлт хэрэгцээ Зэвсэгт хүчинд улам нэмэгдэж байна.

Сонирхолтой мэргэжил эзэмшсэн байна. Яагаад тус мэргэжлийг сонгосон бэ? Би 2016-2017 онд ҮБХИС-ийн Батлан хамгаалахын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж төгссөн. Тэр хугацаандаа цэрэг хүний амьдралтай зах зухаас нь танилцсан. Төгсөөд ер нь л офицер болъё гэж шийдээд ҮБХИС-д үргэлжлүүлэн суралцаж 2017 оноос Цэргийн холбоо кибер аюулгүй байдлын тэнхимд системийн аюулгүй байдал мэргэжлээр суралцаж төгссөн.

Мэргэжлийнхээ талаар мэдээлэл өгнө үү? Системийн аюулгүй байдал гэдэг нь их том ойлголт. Мэдээллийн аюулгүй байдал, түүнтэй холбогдсон хууль эрх зүй талаас нь ч мэргэшиж болдог. Ер нь хөрвөх боломж ихтэй мэргэжил гэж үздэг. Ерөнхийдөө сүлжээний төвд ажиллагаа хийдэг гэж ойлгож болно. Тухайн байгууллагын сүлжээг зохион байгуулах, хамгаалах, сүлжээнд ирж буй халдлагыг илрүүлэх, урьдчилан эсэргүүцэх, программ техник хангамжийг суурилуулах, кибер аюулгүй байдлыг нь сахин хамгаалах, хариу үзүүлэх чиглэлээр ажилладаг.

Таны мэргэжил энэ цаг үед хэр чухал гэж боддог вэ? XXI зууныг мэдээллийн эрин зуун гэж тодорхойлж байгаатай холбогдуулан кибер орон зайд ажилладаг мэргэжлүүдийн эрэлт хэрэгцээ олон улсад маш ихээр нэмэгдэж байна. Манай Зэвсэгт хүчний хувьд кибер аюулгүй байдлын цэрэгтэй болсноос энэ төрлийн мэргэжлийн боловсон хүчний эрэлт дагаад нэмэгдсэн. Бид системийн аюулгүй байдал мэргэжлээр суралцсан анхны 10 төгсөгч. Тийм болохоор миний хувьд тус мэргэжлийг эзэмшсэндээ тун баяртай байгаа.

Багш нарынхаа талаар юу гэж хэлэх вэ? Анги удирдсан багшийг маань ахлах дэслэгч С.Билэгт гэдэг. ОХУ-д системийн аюулгүй байдал мэргэжлээр 2017 онд төгссөн. Дэлхийд кибер цэргээрээ дээгүүрт эрэмбэлэгддэг улсад мэргэжил эзэмшсэн болохоор бидэнд маш их зүйл зааж сургасан. Мөн Зэвсэгт хүчний 189 дүгээр ангиас программист багш нар ирж, программ хангамж болон бусад хичээлүүдийг заадаг байсан.

Дадлагаа хаана хийсэн бэ? ЗХЖШ, 189 дүгээр ангид дадлага хийх байсан боловч цар тахлын улмаас сургуульдаа байрлаж дадлагаа хийсэн. Сургалтын тогтолцооны хувьд юу хэлэх вэ, цаашид засаж сайжруулах талаар санал байна уу? Хичээл, дадлага сургалтаас эхлээд амрах цаг хүртэл бүгд цагийн хуваарийн дагуу явагддаг учир сонсогч бидэнд суралцахад амар байсан. Мэдээж цэргийн хүнд байх тэсвэр хатуужил, цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтууд ч чухал. Энэ талд бид нар өөрсдийгөө сайн бэлтгэгдсэн гэж боддог. Харин цаашид сайжруулах асуудал гэвэл сонсогчдын бие даах цагийг илүү нэмж өгвөл зүгээр санагдсан. Аливаа мэргэжлийг эзэмшихэд түүнийхээ дагуу давхар судалгаа хийх шаардлага зайлшгүй тулгардаг. Тийм учир бие даалтын хангалттай цагтай байх нь мэргэжлээ сайн эзэмших маш чухал.

Томилолтоо авсан уу? -Одоогоор аваагүй байна. Ирэх сараас биднийг анги, байгууллагууд руу томилно гэж мэдэгдсэн.

Суралцах арга барилынхаа тухай хэлбэл… Бид арваас гурав нь онц дүнтэй төгссөн. Мэдээж хүн бүрийн сурах арга барил өөр. Миний хувьд эхлээд дадлага дээр бүгдийг болохоос болохгүй хүртэл нь оролдож үзчихээд онолын хичээлдээ суувал маш үр дүнтэй байдаг. “Байгууллагын сүлжээ, түүнийг гаднын халдлагаас хамгаалах” сэдвээр диплом бичсэн. Ер нь диплом бичнэ гэдэг нь ямар нэгэн байгууллагад ажилд ороход тухайн бичсэн сэдвийнхээ дагуу ажиллаж чадна гэдгээ баталж байгаа хэрэг юм. Хоёр сар гаруй хугацаанд анги удирдсан багшаас эхлээд тэнхимийн багш бүгд гар сэтгэл нийлэн миний дипломын ажилд тусалсан. Мөн ШУТИС-д тус мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудтай туршлага солилцож, тэдэнтэй хамтран ажилласан. Ямар ч анги, байгууллагад томилогдсон бай бичсэн дипломынхоо чиглэлийн дагуу ажиллаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.

Онжавууддаа хандаж юу гэж хэлэх вэ? Системийн аюулгүй байдал мэргэжлийг эзэмшсэндээ бид маш баяртай байгаа. Цаашид мэргэжлээ улам гүнзгийрүүлэн судлах хүсэл эрмэлзэлтэй. Манай онжавууд хайрцагнаас гадуур сэтгэхийг хүсдэг. Шинэ зүйл сурч мэдсэн бол заавал бусдадаа хуваалцдаг, зааж сургадаг онцлогтой. Мөн тус мэргэжлээр суралцсан анхны сонсогчид учир бүгд өөрсдийн сонирхсон чиглэлийнхээ дагуу диплом бичсэн. Ямар ч гэсэн бид өөрсдийнхөө хэмжээнд тултал нь сонгон судалж, дипломоо хамгаалсан. Онжавуудаараа бахархаж байна. Монгол орны хаана ч томилогдсон бай бид үргэлж нэг нэгэнтэйгээ холбоотой байх болно. Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Continue Reading

Нийслэлийн Мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган зорчигч мөргөөд, хашлага давж унасан ноцтой осол гарчээ

Published

on

By

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр И-Мартын хойд замд өнөөдөр үдээс хойш зам тээврийн н:о:ц:той о:со:л гарчээ. Тодруулбал ланд маркийн автомашин явган зорчигч гэмтээгээд хашлага даван унажээ. Тус автомашинд дөрвөн зорчигч явж байсан ба нэг зорчигч болон мөргүүлсөн зорчигчийн биеийн байдал хүнд байна. Хэргийн газарт цагдаагийн албан хаагчид шалгалт хийжээ.


Солонгос улсын амжилтын түүх…
1961 онд Өмнөд Солонгос Азид сүүлээсээ 2-т ордог я:д:уу орон байлаа. Тэдэнд баялаг ч байсангүй, мөнгө ч байсангүй. Энэ нөхцөл байдалд улсаа хөгжүүлэхийн тулд Баруун Герман руу элчин сайдаа илгээн мөнгө зээлэх хэлцэл хийж чадсан байна. Ямар ч улс зүгээр л мөнгөө бусдад зээлдэггүй нь мэдээж.

Тэд Баруун Германд дутагдалтай байгаа уурхайн ажилчид, сувилагч нарыг Өмнөд Солонгосоос хангаж, тэдгээр ажилчдын цалингаар нь дэнчин тавьж, 140 сая марк буюу одоогоор бол 100 сая доллар зээлэх хэлцэл хийжээ. Солонгос улс нөхцөл байдлаа ард түмэндээ илэн далангүй хэлж, улсынхаа залуу иргэдээс тусламж хүсэхэд 46,000 залуу ажиллахаар хүсэлт гаргалаа. Тэр дотор дээд сургуулийн оюутнууд, ахлах сургуулиа дөнгөж төгссөн сурагчид ч мөн олноороо байв.

Шалгаруулах ярилцлагад орохдоо гар нь булбарайхан байгааг хараад тэнцэхгүй байх вий гэсэндээ шахмал түлш гартаа түрхэж хүчтэй, ширүүн гар болгон харагдуулж, тэнцэж байсан тухайгаа хожим нь дурсан тэмдэглэсэн байх юм билээ.
Ингэж л тэд улсдаа туслахаар халуун сэтгэлийг өвөрлөн Кэмпугийн онгоцны буудлаас харийн орон Баруун Герман руу хөдөлж. Эмэгтэйчүүд нь хөдөөгийн эмнэлгүүдэд хэд хэдээрээ хуваагдан тараагдлаа. Хэл ч мэдэхгүй сувилагч нарын анхны хариуцсан ажил бол нас барсан хүмүүсийн цогцсыг арчих ажил байлаа. Марльд спирт шингээн шарилыг нарийвчлан арчих ажил тэднийх. Өдөржин арчина, дахиад л арчина. Үхсэн хүний цогцостой өдөржин хамт байх ямар л сайхан байхав дээ. Тэд уйлж байсан ч эргэж буцаагүй юм.

Харин эрчүүд нь уурхайд 1000 метрээс ч гүн газар доор агааргүй халуун нөхцөлд нүүрс ухах ажил хийдэг байлаа. Герман ажилчид өдөрт 8 цаг л ажиллаж байхад солонгос ажилчид 10-аас дээш цагаар газрын гүнд ажилладаг байлаа.
Германы нэвтрүүлэг, сонин сэтгүүлүүдэд хүртэл солонгосчууд бол гайхамшигтай ажилсаг үндэстэн, тэдний агуу их тэвчээрийг биширч байна гэж тэмдэглэн үлдээсэн байдаг.

Үүнээс хойш хэдэн жилийн дараа 1963 онд Баруун Германы Ерөнхийлөгч Любкигийн урилгаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хи /одоогийн Пак Гэн Хи-гийн аав/ Баруун Германд айлчлах болов. Мэдээж тэр үед Солонгос ядуу орон байсан учраас Ерөнхийлөгчийн онгоц гэж тэдэнд байгаагүй. Тиймээс АНУ-ын онгоцонд нислэгийн билет захиалсан боловч Пак Жон Хи Ерөнхийлөгч төрийн эрхийг цэргийн хүчээр эзлэн авсан тулд бид онгоцоороо үйлчлэхгүй гэж билетийн захиалгыг цуцаллаа. Энэ мэдээг сонссон Баруун Германы тал өөрийн онгоцоо илгээн, ядуу Солонгосын Пак Жон Хи Ерөнхийлөгч Германд айлчлан ирлээ.

Хэцүүхэн замыг туулан ирсэн Ерөнхийлөгчөө Солонгосчууд маш халуун дотноор угтан авлаа.
Германд хүрч очоод Пак Ерөнхийлөгч, Любки Ерөнхийлөгчтэй хамт уурхайн ажилчдад урам зориг өгөхөөр уурхай руу явлаа. Солонгос ажилчид Ерөнхийлөгчөө угтаж авахаар 500 хүн багтах хурлын зааланд цугларсан байлаа. Солонгосын Ерөнхийлөгч хурлын танхимд орж ирээд түүнийг угтсан, ажлын хувцсаа өмссөн уурхайчдын царай нь тас хар болтлоо түлэгдсэн байгааг харлаа. Пак Ерөнхийлөгч үг хэлэхийн өмнө төрийн дуулал эгшиглэхэд хоолой нь зангиран төрийн дууллаа ч дуулж чадсангүй.

Пак Жон Хи Ерөнхийлөгч үг хэлэх болоход зөвхөн улс нь ядуу гэдэг шалтгаанаар харь хол газар, бусдын улсад, газар доор хэдэн мянган метрийн гүнд нүүрээ хав хар болтол түлэн, хүнд хэцүү ажил хийж байгаа өөрийн улсын иргэдээ хараад үгээ ч хэлч чадахгүй, зүгээр л ”Бүгдээрээ хичээнгүйлэн ажиллацгаая, хойч үеийнхээ төлөө хичээнгүйлэн ажиллацгаая” гэж нулимсаа тэвчсэн хоолойгоор дахин дахин давтан хэлж байлаа.

“Улс нь ядуугийн улмаас харь хол хүний нутагт, хэдэн мянган метрийн газар доорх гүнд, хүнд хүчир ажил хийж байгаа уурхайчин залуус, харийн хүний цогцос арчиж буй эмнэлгийн сувилагч охид, эх нутагтаа өлсөж байгаа ядуу иргэдээ бодож илүү цааш тэвчиж чадахгүй байна” гээд “БИД энэ үнэ цэнийг мартах учиргүй” гэж хэлэн хоолой зангируулан нулимсаа арчихад, тэнд байсан уурхайчид болон сувилагч нар бүгд уйлжээ. Үүнийг харж суусан Германы Ерөнхийлөгч Любки хүртэл нулимстай байв.

Пак Ерөнхийлөгч гуниглан, зочид буудал руугаа явах замдаа ч машин дотор үргэлжлүүлэн нулимс дуслуулж явлаа. Хажууд нь сууж байсан Ерөнхийлөгч Любки нусны алчуураа сарвайн “Бид тусламж өгнө, германы ард түмэн тусална” хэмээн хүч өгөн тайвшруулж.

Баруун Германы УИХ-ын танхимд Пак Ерөнхийлөгч үг хэлэхдээ ”Бидэнд мөнгө зээлээч, Бид ч бас танай улс шиг социалист оронуудтай түнжин хагарчихсан байгаа. Солонгос улс социалист орнуудыг ялъя гэвэл тодорхойгоор эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх хэрэгтэй байна. Солонгос улсад мөнгө зээлээч. Бид зээлсэн мөнгөө заавал буцаан төлөх болно. Би худлаа ярьж мэдэхгүй. Манай солонгосын иргэд огтхон ч худалч биш. Социалист орнуудыг ялж чадахад тусалж өгөөч” гэж хэлжээ.

Тухайн үед Солонгос улс баялаг ч байхгүй, мөнгө ч байхгүй дэлхийн хамгийн ядуу орны нэг байлаа. Ард нь Энэтхэг л байсан. Тэд Германаас мөнгө зээлж чадсан ба 1965 оноос эхлэн экспортын хэмжээгээрээ дэлхийг цочоож эхэллээ.
Өнөөдрийн Солонгос улсын орчин үеийн хөгжлийн эхлэл нь уурхайчид болон сувилагчдаа герман руу илгээсэн томилгооноос үүдэлтэй гэж тэмдэглэн үлдээжээ. #copy

Continue Reading

Trending

error: Content is protected !!