Uncategorized

ШҮҮХЭД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХГҮЙГЭЭР НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ДИЙЛЭХ БОЛОМЖГҮЙ!!

Наанаа дээр дооргүй нэг л их шударга ёс, нүүрсний хулгай ярьж, жүжигчин залуу нь нүүрсний хулгайчдыг нэрлэ гэж иргэдийг турхирч байна. Гэвч тэдний хэн ч шүүхийг өөрчилье гэж ярьсангүй. Сонгуульд МАН-ын улс төрчөөс 100 саяын хөлс авч, сурталчилгаанд явж байсан хошин шогийн жүжигчин залуу бол шүүхийг бүр огт ярихгүй, зөвхөн засгийн газар руу дайрч турхирч байна. Хэрэв тэр үнэхээр нүүрсний хулгайчдыг барьж шийтгэе гэвэл ШҮҮГЧ, ПРОКУРОРЫГ томилдог ЕРӨНХИЙЛӨГЧИД шаардлага өгч, шүүх прокурорын байрны өмнө жагсахыг уриалах ёстой байв. Тэгэхээр энэ жагсаалын зорилго нь зөвхөн ЗГ-ыг огцруулж, дараагийн олигарх эздийг хоолонд оруулах зорилготой, бас Үндсэн хуулийг хулгайчдад ашигтайгаар өөрчлүүлэх зорилготой гэдэг нь тодорхой байна. Энэ жагсаал ингэж бужигнаж байгаа л, хэдэн хулгайчдаа барьж шийтгэсэн ч зүйлгүй, харин Үндсэн хуулийг өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог нэмээд л дуусах байх.Жагсаалын дараа шүүх шударга бус хэвээрээ л үлдэнэ. Шүүх шударга бус байгаа цагт шударга ёсны тэмцэл хэзээ ч ялахгүй. Олон сая долларын оффшор данс нь улаан цайм илэрсэн С.Баярцогт шүүхээс цагаадаж, монголчууд руу харан инээж байна. Шударга бус шүүхэд цэвэрлэгээ хийхгүйгээр авлигатай тэмцнэ гэвэл ийм жүжиг болоод л дуусна. Төрд гарсан хулгайчидтай тэмцэхийн тулд Гүрж улс шиг хуульдаа өөрчлөлт оруулж, “тусгай комисс” байгуулж байгаад шударга бус шүүгчдийг нэг өдөр хуугаар нь ажлаас халах ажиллагааг төр зоригтой хийх ёстой. Төр үүнийг л хийж чадахгүй бол бүгд худлаа! Жагсаал цуглаанаар далимдуулж хэсэг шуугиж байгаад л алтан цагтай нүүрсний хулгайчид дахин төрд гарч улс орныг үе удмаараа удирдна. Хэрэв жагсагчид үнэхээр нүүрсний хулгайчдыг шийтгэх зорилготой бол ШҮҮХИЙГ ӨӨРЧИЛ гэж шаардах ёстой. Шүүхийг өөрчил гээд шүүхийн өмнө жагсахыг чинь харъя!https://www.facebook.com/gashuununen2017/photos/a.140148476679144/1098471954180120/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *