Connect with us

Зөвлөгөө

Стресс таны гоо сайханд хэрхэн нөлөөлдөг вэ?

Published

on

Стресс бидний сэтгэцийн эрүүл мэнд төдийгүй бие махбод, гадаад төрхөд сөргөөр нөлөөлдгийг хүн бүр мэддэг. Хэдийгээр бид огт стресстэхгүй амьдрах боломжгүй боловч стрессийг зохицуулж сурах хэрэгтэй. Хэрвээ стрессээ зохицуулахгүй бол гадаад төрхөд дараах өөрчлөлтүүд гардаг аж.

БАТГА Хэт их стресстэх үед бидний биеэс кортизол хэмээх даавар ялгардаг. Ийнхүү кортизолын нөлөөгөөр CRH гэх даавар ялгарч эхлэх ба энэ нь өөхний булчирхайг идэвхжүүлдэг. Ингээд өөхний булчирхайгаас тос их хэмжээгээр ялгарснаар арьсны нүх сүв бөглөрч батга гардаг. 2017 онд 22-24 настай Саудийн Арабын Анагаах Ухааны Их Сургуулийн эмэгтэй оюутнуудын дунд судалгаа явуулахад стрессийн түвшин өндөр байх тусам батга гарах магадлал ихтэй байгааг тогтоожээ. Мөн 2011 онд Өмнөд Солонгосын 1236 хүнийг хамарсан судалгаа явуулахад стресс, нойргүйдэл, алкохол, сарын тэмдэг зэрэг нь батгыг улам хүндрүүлж байгааг тогтоосон байна.

НҮДНИЙ ДООД ЗОВХИ ХАВАГНАХ Нас ахих тусам нүдний эргэн тойрны булчин сулардаг учраас нүдний доод зовхи хавагнах хандлагатай болдог. Гэсэн хэдий ч үүнийг зөвхөн настай холбож тайлбарлах нь учир дутагдалтай юм. Өөрөөр хэлбэл, нүдний доод зовхи хавагнах нь нойргүйдлээс үүдсэн стрессийн нэг шинж тэмдэг болдог.
АРЬС ХУУРАЙШИХ Арьсны эвэрлэг давхарга буюу өнгөн хэсэг нь арьсны эсийг чийгшүүлэхэд чухал үүрэгтэй. Мөн энэ нь арьсны бусад давхаргыг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Ийнхүү зохих үүргээ гүйцэтгэхгүй, хэт их хуурайшаад байвал стрессээс үүдсэн байх магадлалтай.

2014 онд John Lyga, Ying Chen нарын хулгана дээр хийсэн туршилтын үр дүнгээс үзэхэд стресс нь арьсны өнгөн давхаргын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгааг тогтоожээ. Мөн стресс нь арьсны үрэвсэл болон бусад шархыг эмчлэх үйл явцыг удаашруулдаг аж.
АРЬСАН ДЭЭР ТУУРАЛТ ГАРАХ Стресс хүний дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлдгийг бид мэднэ. Дархлаа суларснаар бидний ашигтай бактерийн тэнцвэр алдагддаг. Улмаар арьсан дээр тууралт гарах шинж тэмдэг үүсдэг.
ҮРЧЛЭЭ Стрессээс болж хүний арьс хуурайшдаг учраас үрчлээ үүсэх магадлал нэмэгддэг. Нөгөөтээгүүр, уурласнаас болоод хөмсгөө “зангидаад” байвал дух амархан үрчлээтнэ.

ҮС УНАХ, ЦАГААН ҮС УРГАХ 2020 онд Bing Zhang, Sai Ma нарын 17 эрдэмтэн хамтарч хийсэн судалгаагаар, стрессээс үүдэн меланоцит үүсэх нь багасдаг бөгөөд улмаар үс цайдаг гэсэн үр дүн гарчээ. Мөн архаг стресс нь үс ургах үйл явцыг удаашруулдаг ба үс их хэмжээгээр унах нэг шалтгаан болдог аж. ЭХ СУРВАЛЖ:yolo.mn

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Зөвлөгөө

АНХААР!!!: Өчигдөр нь архи уусан, өнөөдөр нь тагтуритан идсэн… эмнэлэгт хүргэгдсэн, эмч үзсэн, ходоод нь цоорч найдваргүй болсон. ШАЛТГААН НЬ…

Published

on

By

Өчигдөр нь архи уусан, өнөөдөр нь тагтуритан идсэн, цусаар бөөлжсөн, эмнэлэгт хүргэгдсэн, эмч үзсэн, ходоод нь цоорч найдваргүй болсон байсан. Энэ Монголын нийтлэг дүр төрх бололтой. Монголд ходоод нь өвддөггүй хүн ховор байх, дийлэнх хувь нь л ходоодны шарх болон түүнтэй холбоотой өвчин олсон.

Хар нялхаасаа өвчин олох сууриа тавьдаг. Аав ээж нь амандаа хийж үмхэж2 бантан өгөх нэрийдлээр хамаг микробоо өгнө, дараа нь чихэр чипс гэх мэт нүл амтлагчаар хооллож хүнсний будагтай ундаа ууна. Тэгээд сургуульд орноо, өглөөний цай уухгүй өлөн гараад л гүйнэ, тэгж тэгж айхтар өлссөн хүн орж ирээд гэнэт их иднэ.

За оюутан болно, бас л адилхан. Газтай ундаа ууж юу билээ тэр, транс тосонд хайрсан пирошки иднэ. Ус ууна гэж байхгүй дэлгүүрээс амтгүй ус худалдаж авахаас Кола авахыг илүүд үзнэ. Ажил дээр гарна бас л хэвээрээ. Цуйванд нүдээ ухаж өгөхөөс наагуур дуртай, бүр эрчүүд нь эхнэрээ цуйван сайхан сэгсэрдэг байхыг шаардах.

Тэгээд болоогүй энэ явцад цагаан сар тэргүүтэй түм жуман баяр тэмдэглэнэ. Сархад гэх идээг сав дүүрэн майонезтай саладтай, жигнүүр дүүрэн буузтай хамт хүртэнэ. Харин маргааш нь Нонгшим-даж шараа тайлна. Ходоод чимээгүй мэгшсээр л… Харин нэг л өдөр тэр тэсэрч танд тэсэхийн аргагүй өвдөлт өгнө.

Ийнхүү шинж тэмдэг илэрч эхний мөрөн дээр очно. Нэг ийм циклтэй. Ажил төрөл, амжилттай ажиллаж явахад резинэн бөмбөг шиг ойгоол ирнэ. Эрүүл мэнд чинь шилэн бөмбөг, хагараад ахиж хэзээ ч бүтэн болохгүй. Чи бүтэн болгох гээд нөгөө биеэ гаргуунд нь гарган байж ажиллаж хөдөлмөрлөсөн хэдэн юмаа бариал гүйсэн ч мөнгөөр эрүүл мэндийг босгохгүй!!! ТА ӨӨРӨӨ Л МЭД COPY

Continue Reading

Зөвлөгөө

МЭДМЭЭР ЮМ БАЙНА. МАШИН АВАХДАА ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ…

Published

on

By

Авах гэж байгаа машиныхаа арлын дугаарыг “ebarimt” апплэйкэшинд дээрээ оруулаад зургийг нь үзэж болдог болсон байна. Миний сонирхсон машин аваарт орсон машин байсан байна. Мэдмээр юм байна. Машин авах гэж байгаа бол шалгаад үзэхэд илүүдэхгүй шүү. “ebarimt”- гэмтэл ослын мэдээлэл нь харагдаж байна шүү.

Continue Reading

Зөвлөгөө

Эрүүлжиж, биеийн бохирдлоо цэвэрлэе гэвэл нимбэгний шүүс, перец, давс гуравтай нөхөрлөөрэй.

Published

on

By

Давс, перец, нимбэгний шүүсээр бид хоолоо амталж иддэг. Харин эдгээрийг хольж хэрэглэснээр та олон төрлийн өвчнөөс сэргийлэх, ангаах боломжтой шүү. Ханиадыг эдгээнэ – Тал нимбэгний шүүсийг аяга буцалсан усанд хийж 10 минут байлгаарай. Дараа нь дулаан хөнжлөө нөмөрч байгаад уугаарай. Ингэснээр таны хөлс гарч ханиадны вирус гарч та эдгэрнэ. Дотор муухайрахыг болиулна – Таны дотор муухайрвал та аяга буцалсан усанд нэг халбага хар перец хийж хутгаарай. Үүнийг ууснаар дотор сэргэж, огиудос хүрч байсан мэдрэмж үгүй болдог гэнэ шүү. Хоолойн өвдөлтийг намдаана – Нэг халбага нимбэгний шүүс, нэг халбага хар перец болон жижиг халбага давсыг буцалсан аяга усанд хийнэ. Хоолойгоо тус бэлдмэлээр зайлж өвдөлтөө намдаагаарай. Жин бууруулна – 2 халбага нимбэгний шүүс, халбаганы дөрөвний 1 хар перец, 1 халбага зөгийн балтай аяга буцалсан халуун усанд хийгээрэй. Бэлтгэсэн ундаагаа уухад цусны эргэлт сайжирч хоол боловсруулах системийн үйл ажиллгаа нэмэгдэж богино хугацаанд турах боломжтой.

Continue Reading

Trending

error: Content is protected !!