Uncategorized

ИЙМ ХҮМҮҮС САРМИС ИДЭЖ БОЛОХГҮЙ! ХАДГАЛААД АВААРАЙ

Сармис нь хурц үнэртэй ч хүний эрүүл мэндэд нэн ач тустай. Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусийг устгах чадалтай. Үүнээс гадна хөгшрөлтийг удаашруулах бодис агуулдаг болохыг эрдэмтэд баталсан. Сармис нь фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох билээ. Гэхдээ эмч нар зарим хүнд сармис хэрэглэхийг зөвлөдөггүй байна. ОХУ-ын “Come Mode Medical” эмнэлгийн гоо сайхны эмч-дерматологич Елена Климовагийн мэдээлснээр, сармисыг элэг, бөөрний асуудалтай хүмүүст хэрэглэхийг зөвлөдөггүй байна.Энэхүү булцуут ургамал нь хортой элемент агуулдаг тул дээрх өвчнүүд улам даамжрах эрсдэл үүсгэж болзошгүй ажээ. Өтгөний асуудалтай хүмүүс сармиснаас зайлсхийх хэрэгтэй. Энэхүү булцуут ургамал нь суулгалт өвчний эсрэг заалттай байдаг тул гэдэс дотрыг цочроож, үрэвслийг өдөөж болзошгүй гэж үздэг байна. Мөн сармисыг цусны даралт өөрчлөлттэй, харааны асуудалтай хүмүүст хэрэглэхийг зөвлөдөггүй аж. Эмч нар мэс засал хийлгэхээр бэлдэж буй өвчтөнүүдэд сармис идэхээс татгалзахыг зөвлөдөг байна. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд сармис идэхийг хориглодог нь үр хөврөлийн хөгжилд нөлөөлж, нярайд харшлын урвал үүсгэж болзошгүй хэмээн үздэгтэй холбоотой ажээ. Эх сурвалж otochmn НҮҮРНИЙ АРЬСЫГ ЧАНГАЛЖ, ЯДАРГАА ТАЙЛАХ ДАСГАЛУУД. ХАДГАЛААД АВААРАЙ! Цаг хугацааны эрхээр нүүрний булчин суларч, арьс унжин, үрчлээтэж эхэлдэг билээ. Харин энэ үед та тохирох хөнгөн дасгалыг хийснээр булчингаа чангалж, толигор нүүртэй болох бүрэн боломжтой юм. Ингээд та бүхэндээ нүүрний арьсыг чанга болгохын зэрэгцээ ядаргааг тайлах дасгалуудыг танилцуулъя. Та дасгал эхлэхээс өмнө биеэ халаах хэрэгтэй. Үүний тулд: Босч зогсоод толгойгоо баруун тийш болгож, чихээ мөрөндөө хүргэхийг оролдоорой. Дараа нь үүнийгээ зүүн талдаа давтаж хийнэ. Толгойгоо зүүн болон баруун тийш зөөлөн эргүүлж, биеэ халаана. 1.Нүдний дасгал Чигээрээ урагш харж, нэг зүйл дээр хараагаа тогтоож, 5 секунд байлгаарай. Дараа нь зүүн болон баруун тийш ээлжлэн хараад, зүүн дээш, зүүн доош, баруун дээш, баруун доош гэж харах хэрэгтэй. 1. Нүд орчмын үрчлээс арилгах дасгал Долоовор болон дунд хуруугаа нүдний хоёр захад байрлуулж, нүдээ аниарай. Ингэхдээ хуруугаараа арьсаа татаж, дарна. 2. Зовхи чангалах дасгал Долоовор, дунд, ядам хуруунуудаараа нүдний доод хэсгийн арьсан дээрээ сайтар дараарай. Одоо нүдээ аниад, 6 тоолж, гараа авна. Та эдгээр дасгалыг толины өмнө зогсож байгаад хийгээрэй. Ингэснээр илүү үр дүнтэй байх болно. Мөн нүдний дасгалаа 10-20 удаагийн давтамжтай хийхэд хангалттай. 2.Эрүүний булчин чангалах дасгал Хоёр гарын дунд хуруугаа амны хоёр талд байрлуулж чанга дарна.
Дараа нь удаанаар 6 тоолж, аажуухан инээмсэглэх хөдөлгөөн хийж, булчингаа мэдрээрэй. Буцаад дасгалын эхний байрлалдаа шилжиж, амаа хагас ангайж, 6 секунд хүлээх хэрэгтэй.Хэдэн секунд амарч, гүнзгий амьсгаа авсны дараа дасгалаа давтаж хийнэ. Давхар эрүү арилгах дасгал: Эрүүний доор гараа нугалан байрлуулна. Дараа нь амаа хагас ангайж, хэлээ гарган аль болох дээш татахыг хичээгээрэй. Энэ үед эрүүний булчин чангарч, давхар эрүү арилахад дөхөм болох аж. 3.Хацрын булчин чангалах Хоёр дунд хуруугаа амны хоёр талд байрлуулна. Аажуухан инээмсэглэж, булчингаа сунгаарай. Байрлалаа 6 секунд хадгалж, ахин 6 хүртэл амаа хөдөлгөж тоолно. Энэхүү дасгалыг 10 удаа давтаж хийгээрэй. Хацраа татах: Долоовор, дунд, ядам хурууг хацар орчимд байрлуулна. Дараа нь хуруунуудаа сайтар дарж байгаад, доош татаж, эрүүнд хүргээрэй. Ингэснээр хацрын булчин чангарах болно. 4.Хөмсөгний голд үүсэх үрчлээг алга болгох Долоовор болон дунд хурууг хөмсөгний эхлэлүүд дээр байрлуулна. Хоёр хуруугаараа сайтар дарах бөгөөд арьсыг аль болох хоёр тийш татаж, дарна. Байрлалаа 6 секунд хадгалсны дараа 5 секунд амарч, ахин давтан хийгээрэй. Хүзүүний булчинг чангалах: Дээш харж тайван хэвтэнэ.Хүзүүгээ сунгаж, толгойгоо арагш гэдийлгээрэй. Хүзүүгээ сунгасан чигтээ байрлалаа 10 секунд хадгалж, хэд хэдэн удаа давтаж хийнэ. 5.Духны үрчлээс арилгах Дух болон хүзүүний булчинд нөлөөлнө. Зурагт үзүүлсэнтэй ижил хоёр гараараа духаа барьж, эрхий хуруугаа арагш байрлуулна. Хоёр гараа сайтар дарсан чигээр нь бага зэрэг дээш татна. Одоо хөмсгөө дээш өргөж, 6 хүртэл тоолоорой. 6.Уруул орчмын арьсыг чангалах Амаа хагас ангайж, 8 хүртэл тоолоорой. Дараа нь хуруунуудаа эрүүн дээрээ тавина.Одоо уруулаа цорвойлгосон байрлалаа 5 секунд хадгалаарай. Энэхүү дасгалыг 3 удаа давтаж хийнэ. Уруулын булчин чангалах: Доод уруулаа доош болгож, шүдээ гаргаарай. Одоо буцаагаад амаа хааж, дасгалаа хийнэ. Ингэхдээ уруулын булчин чангарч байгаа эсэхийг мэдрээрэй. 7.Уруулын дээд хэсгийн үрчлээсийг арилгах Хоёр эрхий хуруугаа уруулын дээр болон доор байрлуулаарай. Үлдсэн хуруунуудаа нүүрнийхээ арьсанд нааж, хоёр тийш нь дарж, татна. Одоо харин байрлалаа хадгалсан хэвээр инээмсэглэж, булчингаа сунгах хэрэгтэй юм. Амны хоёр талыг татах: Гарын эрхий хурууг хацар дээрээ байрлуулна. Дараа нь үлдсэн хуруунуудыг чихний дээд хэсэгт буюу үсэнд шигтгэж, байрлуулаарай. Тус байрлалаас эрхий хуруугаа дээш даран татаж, чихэнд хүргэх бөгөөд энэхүү хөдөлгөөнөөр ам орчмын арьсыг татаж байгаа гэсэн үг юм. 8.Хүзүүний дасгал Толгойгоо арагш гэдийж, эрүүгээ чангалж, уруулаа жимийгээрэй. Одоо удаанаар инээмсэглэж, сунаж байгаа булчингаа мэдрэх хэрэгтэй. Байрлалаа 5 секунд хадгална. Энэхүү дасгалыг 3 удаа давтаж хийхэд хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *