Uncategorized

Таны цус бүлэгнэлттэй байж мэдэх 6 шинж тэмдэг

Цус бүлэгнэж байх ёстой. Ингэж бие цус алдалтыг тогтоодог. Цус хэрхэн бүлэгнэдгийг та шарх, шалбархай үүссэний дараа харж байсан байх. Гэвч заримдаа цусны бүлэгнэлт харагдахгүй далд үүсэж болдог. Бүлэнгүүд нь ихэвчлэн зүрхний шигдээс, цус харвалт болон бусад эрүүл мэндийн ноцтой асуудлуудын шалтгаан болдог байна. Өөрт болон ойр дотны хэн нэгэндээ бүлэн байгаа эсэхийг урьдчилан мэдэхийг хүсэж байгаа бол дараах шинж тэмдгүүдийг анхаараарай: 1. Аль нэг мөч хавагнах Ихэвчлэн гүний венд бүлэн үүсэхэд мөч хавагнадаг. Үүний улмаас биеийн зарим хэсэгт цусны урсгал муудаж амин чухал дотор эрхтнүүд хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг авч чадахаа байдаг. Энэ нь маш аюултай зүйл юм шүү. Тиймээс ялангуяа хөл хавагнах үед үл тоомсорлож болохгүй гэдгийг сана. 2. Хөл өвдөх Гүний венд бүлэн үүсэхэд илэрдэг нийтлэг шинж тэмдэг бол хөлийн доод хэсгээр бадайрах эсвэл өвдөх юм. Хэрэв үүн дээр нэмээд ойр ойр хөл тань татаж байгаа бол илүү аюултай гэдгийг анхаар. Тиймээс хэрэв танд ийм асуудал тулгараад байгаа бол эмчид хандана уу! 3. Арьсан дээр сонин улаан судал үүсэх Хөхрөлт бол бүлэнгийн өөр нэг хэлбэр юм. Гэвч хэрэв та арьсан дээрээ венийн судастай параллель байрласан улаан судал гарч ирснийг харж байгаа бол эдгээр нь жирийн нэг “хөхрөлт биш” гэдгийг санаарай. Эмчид яаралтай ханд. Эдгээр улаан “зурааснуудад” хүрэхэд ихэвчлэн дулаан байдаг. Хэрэв та үүнийг өөр дээрээ эсвэл ойр дотны хүмүүс дээрээ байхыг харсан бол хойш тавилгүй эмчид яаралтай хандаарай. 4. Гүнзгий амьсгаа авахад цээжээр өвдөх Хэрэв таныг гүнзгий амьсгаа авахад цээжээр хатгуулж эсвэл өвдөж байвал бүлэн аль хэдийн таны уушгинд хуримтлагдаж эхэлсний шинж тэмдэг байж болох юм. Энэ нь үхэлд хүргэх аюултай учир ийм тохиолдолд ЯАРАЛТАЙ эмчид хандах шаардлагатай. 5. Амьсгал давчдах 15 давхар луу шатаар өгсөхөд амьсгал давчдах тухай яриагүй шүү. “Шалтгаангүй” амьсгаадалтын тухай ярьж байгаа юм. Энэ ч мөн адил уушгины эргэн тойронд цус бүлэгнэсэн байж болохыг илтгэнэ. Ер нь толгой эргэлттэй дагалдаж илрэх нь түгээмэл байдаг. Эдгээр шинж тэмдгийн аль нь ч таныг нэн даруй эмчид хандахад нөлөөлж байх ёстой. 6. Шалтгаангүй ханиалга Хэрэв та ямар ч шалтгаангүйгээр ханиадаг бол (өөрөөр хэлбэл ханиад томуу тусаагүй, тамхи татдаггүй, харин рентгенд уушги цэвэр гэж гарсан тохиолдолд) өөрийн зүрхний цохилт, амьсгалын тоондоо анхаарал хандуулж байх хэрэгтэй. Хэрэв ханиалганы хамт цээжээр өвдөх эсвэл шалтгаангүй амьсгаа давчдаж байгаа бол яаралтай эмчид хандана уу. Цусны бүлэн үхлийн аюулыг дагуулдаг. Эрсдэлээс сэргийлж “ойлгомжгүй” шинж тэмдгүүдээ нуулгүй эмчтэй зөвлөлдөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *