17.2 C
Washington
spot_img

Тарагийг өдрийн аль цагт уувал илүү зохимжтой вэ?

Date:

Share:

1.Өглөө хүний биед шим тэжээл маш их хэрэгтэй байдаг ч өлөн элгэн дээрээ тараг ууж болохгүй.Тарагны шим тэжээлийг үр дүнтэй шингээж өгдөг том ширхэгтэй үр тариа,зэрэгтэй холиод өлөн элгийг тайлсаны дараа хэрэглэж болно.Эсвэл өглөөний цайг уусанаас 30 минутын дараа тарагийг дангаар нь ууж болдог.2.Үдээс хойш тараг уух нь шим тэжээлийг шингээхэд сайн,ерөнхийдөө хоол идсэнээс хойш хамгийн багадаа 30 минут ихдээ 2-3 цагийн дараа тараг уух нь хамгийн үр дүнтэй байдаг.Тэгэхээр хоол идсэнээс хойш хоёр цагийн дараа хүний ​​ходоодны шүүс шингэрч рН нь 3-5 хүртэл нэмэгддэг.Энэ үед тараг уух нь шим тэжээлийг шингээхэд хамгийн ашигтай байдаг.Тиймээс та хүүхэддээ өдрийн хоол өгсөнөөс хойш буюу их үдийн үед тарагийг хүүхэддээ уулгавал шим тэжээлийг илүү шингээдэг.3.Оройдоо эсвэл унтахаас 1 цагийн өмнө кальцийн агууламж өндөртэй тараг уух нь ялангуяа кальцийн дутагдалтай хүмүүс кальци нөхөх зорилгоор орой тараг уух нь илүү их ашиг тустай байдаг гэж үздэг.Учир нь оройны 24 н цагаас өглөө эрт 6 н цаг хүртэл цусан дахь кальцийн агууламж хамгийн бага байх нь хоол хүнсэнд агуулагдах кальцийг шингээхэд таатай үе байдаг хэмээн үздэг.Үүний зэрэгцээ,энэ хугацаанд хүний ​​биед кальцийн шингээлтэд нөлөөлдөг хүчин зүйлүүд бага байдаг.Хэдийгээр сүүнд кальци их агуулагддаг ч сүүтэй харьцуулахад тараг дахь сүүн хүчил нь кальцитай хослуулан кальцийн шимэгдэлтийг илүү сайн дэмждэг.Тараг уухад анхаарах зүйлс:1.Тараг уусны дараа усаар амаа зайлна.Тараганд агуулагдах зарим бактери,хүчиллэг бодисууд шүдэнд хортой.Хүүхдүүдийн хувьд тараг уусны дараа амаа зайлахгүй бол шүд цоорох өвчин тусдаг.2.Тараг халааж болохгүй.Тараг халаахад идэвхтэй сүүн хүчлийн нян их хэмжээгээр устаж,физик шинж чанар нь өөрчлөгдөж,тунадасжин тарагны өвөрмөц амт,бүтэц алга болдог.Тиймээс тарагийг аль болох хүйтэн уухыг илүүд үзэх хэрэгтэй.Хэрвээ халаах бол бага зэрэг жаврыг нь гаргах маягаар бүлээн усанд шил,савтай нь хийж удаан биш хугацаагаар тавих, эсвэл өрөөний температурт хүүхддээ өгөхөөс өмнө хамгийн ихдээ 20-30 минут байлгах гэх маягаар зөв хэрэглэх.Хүүхдэд тараг уухын ашиг тус:1.Тараг нь өтгөн хаталтыг бууруулдаг.Тараг дахь сүүн хүчил болон бусад метаболитууд нь гэдэсний салст бүрхэвчийг өдөөдөг бөгөөд хоол боловсруулах замын гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг.2.Хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжинэ.Тараг нь галактоз агуулдаг.Галактоз нь тархи, мэдрэлийн систем дэх цереброзидын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд төрснөөс хойш хүүхдийн тархины хурдацтай өсөлттэй нягт холбоотой байдаг.3.Тараг нь цочмог суулгалт өвчнийг бууруулдаг.Тараг нь хангалттай хэмжээний сүүн хүчлийн бактери агуулдаг бөгөөд бага зэрэг хүчиллэг байдаг.Тараг тогтмол хэрэглэснээр хорт нянгийн үйлдвэрлэлийг дарангуйлж,дархлааг сайжруулснаар суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлж, архаг суулгалт өвчний үед ач тустай.4.Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ.Нярай болон бага насны хүүхдүүд хурдацтай өсч хөгжиж, шим тэжээлийн хэрэгцээ их байдаг тул шим тэжээл,энергийн нягтрал ихтэй хоол хүнс сонгох нь зүйтэй.Тараг нь энэ нөхцлийг хангадаг.Тараг нь эхийн сүүтэй төстэй 20 гаруй шимт бодис агуулдаг.Тараг нь боловсруулахад хялбар байдаг.учир өдөр бүр та хүүхэддээ тохирсон цагт тараг өгч хэвшээрэй.2021.02.05.Эх сурвалж:Лагшмаагийн ээж.https://www.facebook.com/LagshmaagiinEej/posts/1818497828340584 .

Subscribe to our magazine

━ more like this

Эм уулгүйгээр ходоодны шарх, хоол боловсруулах, зүрх судасны өвчлөлийг байцааны шүүсээр бүрэн эмчлэх арга. Байцааны шүүс бэлтгэх аргачлал ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Буруу хооллолт, байнга түргэн хоол идэж, хийжүүлсэн ундаа уух, мөн хэт их стресс, дарамт дунд амьдрах зэргээс болж ходоодны шархлаа үүсдэг. Үүнийг цаг алдалгүй яаралтай...

Заваан санагдаж магадгүй ч яг үнэндээ сайн нөлөөтэй бидний нийтлэг зуршил

Нэг үйлдлээ 21 хоногийн турш давтахад зуршил болж үлддэг гэх боловч практик дээр хэрэгжих нь маш ховор. Харин сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд ямар нэгэн...

Таны залуу насны дүр төрхийг өдөр бүр бага багаар хумсалсаар байдаг муу зуршилууд

Бүсгүй хүн сайхан харагдахыг хичээдэг. Нас өтөлж буйн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрчилнө, мэргэжлийн гоо сайханчийн туслалцаа авахаас өөр аргагүй...

Зөгийн жилий ходоодны шарх, хоол боловсруулах эрхтний өвчлөлд маш сайн. Хэрэглэх заавар ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Монголчуудын хамгийн их өвчилдөг нэг өвчин болох ходоодны шарх бол архаг өвчин юм. Энэ нь ходоодны хана, 12 нугалаа гэдсэнд шарх бий болж цаашлаад...

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ? ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7,сээрний 12, бүсэлхийн 5,ууцны 5, ахар сүүлний 5 нийт...
spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

error: Content is protected !!