Uncategorized

Байр, тогны мөнгө хэмнэхэд туслах хүмүүсийн мэддэггүй 8 арга

Том талбайтай байрны мөнгө жил ирэх тусам л нэмэгдэж байгаа нь эздэд нь хүндээр тусдаг.Үнэ нэмэгдэж байгааг бид зогсоож чадахгүй,гэхдээ өөрийнхөө хэмжээнд хэмнэлт гаргах бүрэн боломжтой юм. Цахилгаан,ус зарцуулалтад ухамсартай хандах,мөн орон сууцны үйлчилгээ хариуцаж байгаа компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж чадсанаар тодорхой хэмжээний хэмнэлт гаргах боломжтой ажээ.Ингээд юун дээр анхаарч байрны мөнгөө хэмнэж болохыг танд танилцуулахаар шийдлээ.1.Жирийн чийдэнгээс цахилгаан хэмнэх чийдэн.Бидний ярьж заншсанаар сүүн гэрэл нь жирийн шар гэрлийг бодвол 10 дахин бага цахилгаан зарцуулаад зогсохгүй 10 дахин удаан хэрэглэгэддэг. Мэдээж тасалгаанаас гарахдаа гэрлээ унтрааж заншина: хоосон асаж байгаа гэрэл ямар ч нөхцөлд таны төсөөлж байснаас илүү их цахилгаан иддэг байна.2.Халаалтаа тохируулна.Орчин үеийн барилгууд ихэнх нь тохиргоотой паар суурилуулдаг болсон тул мөнгөө хэмнэхийн тулд дулаанаа өөрөө тохируулах боломжтой болжээ.Хоосон өрөөг халаах ямар хэрэг байна вэ–паарны хэмийг багасгачих. Бас хэтэрхий их халаад байвал багасгах л хэрэгтэй:цонхоо онгойлголгүй харин паарны тохиргоог багасга.3.Цахилгаан хэрэгслээ залгуураас нь салга.Цахилгаан хэрэгслийг хэрэглээд залгуураас нь заавал салгаж байх ёстой.Унтаа горимд байгаа ч гэсэн залгаатай цахилгаан хэрэгсэл эрчим хүч ашигласаар л байдаг.Тухайн үедээ сүйдтэй их мөнгө гарахгүй ч гэсэн жилийн эцэст овоо хэдэн төгрөг дэмий үрсэн байхыг анхаарна уу.4.Тохирох сав суулга сонгоорой Хоол хийхдээ цахилгаан плитканы диаметрт тохирох сав суулга хэрэглэнэ:хоолны сав нь бүрэн хүрэлцээгүй тохиолдолд илүү их цахилгаан зарцуулахад хүрнэ. Үүнээс гадна хоол болохоос 5 минутын өмнө зуухаа унтрааж ч болдог:зуух халуунаа удаан хадгална,тэгэхээр илүү зардал багахан ч гэсэн хэмжээгээр “баяртай” болж байна.5.Хэрэглээгүй бол усаа хааж бай.Шүдээ угааж байхад эсвэл сахлаа авч байхад 20-30 л ус дэмий урсаж байдаг.Ингээд танай гэрт амьдарч байгаа хүмүүсийн тоогоор үржүүлэхэд ямар их хэмжээний ус дэмий зарцуулж байгааг ойлгож байна уу?Уснаас гадна бидний мөнгө ч гэсэн дэмий л ус зайлуулах хоолой руу урсаж байна гэсэн үг.Мөнгөө хэмнэхээс гадна байгалийн нөөцийг ч гэсэн хэмнээрэй.6.Аяга таваг угаагч уу эсвэл гар угаалга уу? Хэрвээ танд сонголт байгаа бол аяга таваг угаагч машиныг нь сонгоорой.Та гараар усаа гоожуулж угааснаас 10 дахин илүү ус хэмнэж чадна.7.Суултуурын ус.Орчин үеийн суултуурын ус хуримтлуулах сав хоёр товчлууртай болсон:нэг нь хуримтлуулсан усаа бүтэн зайлуулна,нөгөө нь зөвхөн тал усыг нь л зайлуулах зориулалттай.Тэгэхээр зарцуулалтаа хэмнэж болно гэсэн үг.Үүнээс гадна ус хуримтлуулах саванд устай хуванцар сав хийвэл улам л бага ус зарцуулна гэсэн үг юм.3 хүнтэй ам бүл гэхэд л өдөрт дунджаар 10 гаруй удаа бие засдаг гэсэн тооцоо гарчээ.Энэхүү зөвлөгөөг дагаж чадвал та жилд 10 мянга хүртэл литр ус хэмнэж чадна.Та байрны мөнгөө хэмнэх өөр янз бүрийн арга хэрэглэдэг үү?Эх сурвaлж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *