22.9 C
Washington
spot_img

Ямар ч сөрөг нөлөөгүй мэт харагдах боловч гэртээ тарихад тохиромжгүй 10 ургамал

Date:

Share:

Орон гэрийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд хүмүүс хурц үзүүртэй зүйлсийг далдалж, шатны бариулыг нягтлах гэх мэт зүйлсийг ихэвчлэн хийдэг.Гэвч ихэнх хүмүүс тарьсан цэцэг нь хүн болон гэрийн тэжээвэр амьтдын эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг төдийлөн анхаардаггүй ажээ. 1.Цээнэ цэцэг Асуудал: Шавж өөртөө татдаг.Харахад үзэсгэлэнтэй ч цээнэ цэцэг нь шоргоолж гэх мэт шавжийг өөртөө ихээр татдаг тул хэрэв та энэ цэцгийг гэртээ тарихаар төлөвлөсөн бол амьд бус хиймэл цэцгийг сонгохыг зөвлөж байна.2.Ногоон судалтай мөлхөө цэцэг Асуудал: Хилэнцийг өөртөө татдаг.Маш урт болж,хана,шал даган ургадаг мөлхөө цэцэг нь хилэнц тэргүүтэй амьтдыг өөртөө татдаг аж.Мөлхөө ургамлын навч доор тэд байхыг илүүд үздэг тул ийнхүү татагддаг байна.Иймээс хэрэв та гэртээ мөлхөө цэцэгтэй бол цонх, хаалгаа хааж байхыг зөвлөж байна.3.Хэрээ нүдэн ойм Асуудал:Хүн,амьтанд хортой Хөнгөн, нимгэн навчтай энэ ургамлыг гадна тарихад тохиромжтой мэт үзэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ хэрээ нүдэн ойм нь өөртөө сапогенин гэх хортой нэгдлийг агуулдаг тул хүн,гэрийн тэжээвэр амьтдад сөрөг нөлөөтэй байдаг ажээ.Түүнчлэн энэ ургамлын жимсийг идсэн тохиолдолд гэдэс гүйлгэх,дотор муухайрах,гэдэс өвдөх,харшил үүсгэх зэрэг үр дагавартай.Иймээс энэ төрлийн ургамалд хүрэхдээ бээлийтэй байхыг зөвлөж байна. 4.Филопендрон Асуудал:Хортой ургамал Ургуулахад хялбар,төдийлөн их арчилгаа шаарддаггүй гэдэг утгаараа хүмүүс филопендроныг тарих нь цөөнгүй.Харамсалтай нь энэ ургамал дотор муухайрах, бөөлжих, хэл болон уруул хавдах,зэрэг сөрөг үр дагавар дагуулах шалтгаан болдог аж.5.Зуун наст Асуудал: Муур болон нохойнд сөрөг нөлөөтэй Зуун настыг хүмүүс эмчилгээ, гоо сайхан зэрэг олон зүйлд хэрэглэдэг ч гэрийн тэжээвэр амьтанд сөрөг нөлөөтэй байдаг ажээ. Энэ ургамал нь өөртөө амьтдын гэдэс дотрыг муухайруулж,туулгах үйлчилгээ үзүүлдэг антракинон глицосид гэх нэгдлийг агуулдаг байна.6. ZZ Plant буюу Долларын мод Асуудал:Хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтанд хортой буюу Долларын мод нь агаар дахь хортой нэгдлийг шүүж,агаар цэвэршүүлдэг гэдгээрээ алдартай. Гэвч энэ ургамал нь кальцийн оксалат гэх химийн нэгдэл агуулдаг аж.Энэ нэгдэл нь амны өвчин болон гэдэс ходоодны өвчин үүсгэх эрсдэл дагуулдаг байна.7.Англи мөлхөө цэцэг Асуудал:Харшил үүсгэнэ,харшил хөдөлгөнө Английн хөдөө нутагт түгээмэл ургадаг мөнх ногоон энэ ургамал нь зарим хүмүүсийн харшлыг хөдөлгөж,харшил үүсгэдэг ажээ.Түүнчлэн гэрийн тэжээвэр амьтан энэ ургамлыг идсэн тохиолдолд амьсгалын зам битүүрэх,таталт өгөх шинж тэмдэг илрэх магадлалтай.8. Цагаан борз,Асуудал: Хүн болон амьтанд хортой Хайр сэтгэл, аз жаргалын бэлгэ тэмдэг болсон энэ ургамлын жимс нь гэдэс гүйлгэх,дотор муухайрах,бөөлжих зэрэг шинж тэмдэг илрэх бас нэгэн шалтгаан болдог ажээ. 9.Саго далдуу мод Асуудал: Хортой Саго далдуу мод нь арчилгаа бага шаарддаг,гэрт өнгө үзэмж нэмдэг ургамлуудын нэг билээ.Дэлхий дээрх хамгийн эртний ургамлуудын нэг гэж нэрлэгддэг энэ ургамал нь цикасин гэх маш хортой химийн нэгдэл агуулдаг бөгөөд хүний биед орсон тохиолдолд бөөлжих,суулгах,дотор муурайрах, арьс болон буйл шарлах,ам ихээр цангах зэрэг олон сөрөг нөлөө дагуулдаг байна.10.Нөмөргөнө Асуудал:Хүүхэд,гэрийн тэжээвэр амьтанд хортой Гэртээ тархиад тун тохиромжтой мэт харагдах ч үнэн хэрэгтээ энэ цэцэг нь кальцийн оксалат агуулдаг тул ам,арьс өвдөх,хавдах,дотор муухайрах,бөөлжих зэрэг сөрөг үр дагавар дагуулах нь бий.Эх сурвaлж  

Subscribe to our magazine

━ more like this

Эм уулгүйгээр ходоодны шарх, хоол боловсруулах, зүрх судасны өвчлөлийг байцааны шүүсээр бүрэн эмчлэх арга. Байцааны шүүс бэлтгэх аргачлал ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Буруу хооллолт, байнга түргэн хоол идэж, хийжүүлсэн ундаа уух, мөн хэт их стресс, дарамт дунд амьдрах зэргээс болж ходоодны шархлаа үүсдэг. Үүнийг цаг алдалгүй яаралтай...

Заваан санагдаж магадгүй ч яг үнэндээ сайн нөлөөтэй бидний нийтлэг зуршил

Нэг үйлдлээ 21 хоногийн турш давтахад зуршил болж үлддэг гэх боловч практик дээр хэрэгжих нь маш ховор. Харин сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд ямар нэгэн...

Таны залуу насны дүр төрхийг өдөр бүр бага багаар хумсалсаар байдаг муу зуршилууд

Бүсгүй хүн сайхан харагдахыг хичээдэг. Нас өтөлж буйн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрчилнө, мэргэжлийн гоо сайханчийн туслалцаа авахаас өөр аргагүй...

Зөгийн жилий ходоодны шарх, хоол боловсруулах эрхтний өвчлөлд маш сайн. Хэрэглэх заавар ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Монголчуудын хамгийн их өвчилдөг нэг өвчин болох ходоодны шарх бол архаг өвчин юм. Энэ нь ходоодны хана, 12 нугалаа гэдсэнд шарх бий болж цаашлаад...

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ? ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7,сээрний 12, бүсэлхийн 5,ууцны 5, ахар сүүлний 5 нийт...
spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

error: Content is protected !!