Хүүхдийн зохиолч, Сэтгэл судлаач, Сэтгүүлч Адъяагийн Найгалмаа:Хүүхдийн айдас насны онцлогтой холбоотой илэрдэг!Хүүхдийн айдас байх ёстой зүйл бөгөөд хэр хэмжээнээсээ хэтэрсэн айдаст автаж байвал аймхай зан төлөвтэй болж эхэлдэг.Судалгаагаар айдас анх бүр нялх үеэс илэрдэг нь ажиглагджээ.2-3 насанд илүү өргөн хүрээтэй ч өөрийн гэсэн онцлогтой айдас бий болдог байна. Жишээ нь эмчээс айна. Хэрвээ гэрийнхэн хь Цагдаад өгнө гэж айлгадаг бол цагдаагаас айна…3 нас хүрмэгц айдсын тоо багасдаг бөгөөд харанхуйгаас, ганцаараа үлдэхээс айна.5-7 насанд ихэнх хүүхэд өөрийн хүйсээ тодорхой илэрхийлэхийг эрмэлзэн бусадтай хүү нар аав шигээ,охид ээж шигээ харьцахыг хичээж өөрт нь итгэл төрж эхэлдэг. Харин аавгүй өсч буй хөвгүүдэд аавын халамж, хамгаалалт, дутагдаж эр хүнийг дуурайх хүсэл, чармайлт нь ээжийнх нь харилцаатай холилдон зөрчил үүсдэг байна.Ээжгүй өсч буй охидод ээжийнх нь хайр энхрийлэл, тулгуур дутагдан тайван бус харилцаанд орж айж түгших нь ихэсдэг ажээ.6-7 насанд хүүхэд өөрийнхөө үхлээс айдаг бол 7-8 насанд эцэг эх, ойр дотно харилцаатай бол эмээ өвөөгийнхөө ү.хлээс айдаг байна.Харин 7-11 насанд хүүхэд аливаа зүйлийг дүрэм журмын дагуу хийж чадахгүй байх вий гэхээс айдаг. Айлын ганц хүүхэд эцэг эхийн хайр халамж, хэт их анхаарлын төвд байснаас айж түгших нь бусдаас илүү илэрдэг.Ямар нэг зүйл хийхээс нь өмнө болгоомжлуулдаг учир тайван бус байдлыг маш хурдан мэдэрдэг байна.Хол зайтай төрсөн аав, ээж, ах, эгч зэрэг олон томчуудын дунд өсч буй хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ харьцах тоглох хэрэгцээгээр дутдаг.Эцэг эх нь 30 болон түүнээс дээш насандаа хүүхдээ төрүүлсэн бол хүүхэд нь бусад залуу ээжтэй хүүхэдтэй харьцуулахад тайван бус байдаг байна. Ээжийн сэтгэл түгшүүр хүүхдэд нөлөалдөг гэсэн үг!Эх сурвaлж