Uncategorized

Орилж хашгиран бухимдах үед хүний биед гардаг өөрчлөлтүүд ба сэтгэл хөдлөлөө хянах аргууд

Уур бухимдал гэдэг хүний хувьд байх ёстой сэтгэл хөдлөлийн нэг боловч хүний бие болон сэтгэлзүйд олон төрлийн сөрөг үр дагавар дагуулдаг билээ.Манай сайт уншигч танд бухимдан орилох үед хүний биед ажиглагддаг 5 өөрчлөлт ба сэтгэл хөдлөлөө хэрхэн хянаж сурах талаар зөвлөгөө бэлтгэн хүргэж байна.1.Зүрхний цохилт нэмэгдэж, цусны даралт ихэснэ Дуугаа өндөрсгөж, орилох, бухимдах үед зүрхний цохилт нэмэгдэж, цусны даралт ихэсдэг тул нүүр орчмын хялгасан судас тэлж, хацар улайх шинж тэмдэг илэрдэг ажээ. Түүнчлэн энэ нөхцөлд амьсгаадах, бачимдах явдал тохиолдох ба цөөн тохиолдолд гар болон хөл хүйт оргих шинж тэмдэг илэрнэ. 2. Дархлаа унана Судлаачид хүчтэй маргаан, хэрүүл хүний дархлааг 6 цаг орчим хугацаагаар унагахын зэрэгцээ сэтгэл санааг ч хямраадаг тул өвчинд өртөмтгий болгох хандлагатай байдгийг судлаачид онцлон өгүүлсэн байдаг.3.Уур бухимдал эрүүл мэндийн асуудалд хүргэнэ Бухимдах үед тархинд их хэмжээний стресс үүсгэгч даавар ялгарч, бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг ажээ. Энэ шалтгаанаас үүдэлтэйгээр бухимдах үед толгой өвдөх, сэтгэл түгших, нойргүйдэх, гэдэс дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Түүнчлэн бухимдлаас үүдэн арьс өвчлөх ч магадлал бий. Эцэстээ хэт их уур бухимдал зүрхний үйл ажиллагаанд шууд нөлөөлж цус харвах, зүрхний шигдээс үүсгэх ч эрсдлийг дагуулна. 4. Мартамхай болно.Бие физиологийн хувьд ийнхүү сөрөг нөлөө үзүүлэхээс гадна бухимдаж орилох нь ой санамжид ч нөлөөлж байдаг аж. Иймээс ч хүчтэй маргааны дараа хүмүүс хэлсэн үг, хийсэн үйлдлүүдээ өөр хоорондоо зөрүүтэй санах, мартах явдал их гардаг байна. 5. Орилох нь архаг хууч өвчин үүсгэнэ.Орилох нь бухимдаж буй хүнд сөргөөр нөлөөлөхөөс гадна харилцаж буй хүний хувьд ч сөрөг нөлөө дагуулдаг. Тухайлбал, эцэг эхчүүд нь орилж зандардаг байсан хүүхдүүд зан араншингийн хувьд асуудалтай болж төвөлшдөг аж.Түүнчлэн бага насандаа чанга дуугаар загнуулж байсан хүүхдүүдийн тархинд өөрчлөлт орох ба нуруу, хүзүү,толгой, үе мөчний архаг өвчин ч үүсгэх эрдлийг дагуулдаг нь судалгаагаар ажиглагджээ.Ориллоо гээд маргаанд та ялахгүй Судалгаагаар орилж буй хүмүүс маргаанд өөрийн зөв гэдэгт итгэлтэй байдаг боловч маргаж буй хүнийхээ хэлэх зүйлсийг сонсохдоо итгэлгүй байдаг нь ажиглагджээ. Хэдий өөртөө итгэлтэй байсан ч бусдын яриаг тасалж ориллоо гээд маргаанд та ялахгүй гэдгийг ухаарах нь зүйтэй. Аливаа маргаанд нэгнийхээ харах өнцгийг тодорхой сонсож, тайвнаар асуудлыг шийдэж, ойлголцохыг урьдал болгож хэвшээрэй.Хэрхэн орилохгүйгээр бухимдлаа илэрхийлэх вэ? Ярихын өмнө бод. Бодлогогүй хэлсэн үг тань бусдын сэтгэлийг шархлуулж, хожим танд харамсал төрүүлэх магадлалтай гэдгийг анхаарч ярихын өмнө бодож байгаарай. Тайвширсан хойноо бухимдлаа илэрхийл. Тайвширсан үедээ бухимдлаа илэрхийлэх нь хамгийн эрүүл шийдэл ажээ. Ийнхүү харилцах үед маргаж буй хүн тань хүндлэлийг мэдрэхээс гадна таныг анхааралтай сонсох магадлал илүү өндөр. Асуудлыг заавал одоо шийдэх гэж яарах хэрэггүй. Хэт их бухимдаж, сэтгэлийн хөдөлгөөндөө бaригдсан үедээ шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Асуудал чухам юунд байгаа болон ямар шийдэл байж болох талаар цаг гарган бодож хэвшээрэй. Атаа, жөтөө өвөрлөх хэрэггүй. Хүн бүр л бухимдсан үедээ ухамсаргүйгээр үйлдэж хийж, бодлогогүйгээр ярьдаг гэдгийг санаж уучилж сурах хэрэгтэй. Эерэг байхыг хичээ. Маргааны үеэр эерэг хандлага гаргах нь ёжлол, егөөдлөөс эрс ялгаатай зүйл гэдгийг анхаарах нь зүйтэй. Аливаа хүнд нөхцөлд эерэг байгаа хүн дууны өнгөндөө анхаарч, бухимдлаа хянаж сурсан байдаг аж. Тайвшрах аргад суралц. Уурлах үедээ гүнзгий амьсгал авч, хөгжим сонсож, өөрийгөө тайвшруулах үгсийг өөртөө хэлж сурах нь заавал ч үгүй суралцах ёстой зүйлсийн нэг билээ. Тусламж хүсэхээс бүү санаа зов. Өөрийгөө хянаж чадахгүй алдаа гаргасаар байгаа бол мэргэжлийн нэгэнд хандахаас хэзээ ч бүү хойш суу. Сэтгэлзүйн мэргэжилтнүүд танд юу хэрэгтэйг хэн бүхнээс илүү мэдэхээс гадна хийх ёстой бүх зүйлсийг тань зааж зааварчлах болно.Эх сурвaлж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *