Uncategorized

Заваан санагдаж магадгүй ч яг үнэндээ сайн нөлөөтэй бидний нийтлэг зуршил

Нэг үйлдлээ 21 хоногийн турш давтахад зуршил болж үлддэг гэх боловч практик дээр хэрэгжих нь маш ховор. Харин сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд ямар нэгэн шинэ зан үйлийг биедээ зуршил болгон суулгахын тулд дор хаяж 66 хоног шаардагдана гэжээ. Ямартай ч бидэнд зохисгүй гэж болохоор хэд хэдэн зуршил автоматаар суусан байдаг бөгөөд тэдгээр зүйлс бидний боддог шиг тийм ч ичмээр биш гэдгийг доорх баримтуудаас мэдэж аваарай.8. Шүршүүрт орж байхдаа шээх Энэхүү зохисгүй үйлдлээ хүмүүст хэлэхэд ичмээр боловч судлаачид хүмүүсийн 75 хувь нь амьдралдаа дор хаяж нэг удаа шүршүүрт шээж байсныг тогтоожээ. Үнэндээ энэ үйлдэлд ичих зүйл юу ч байхгүй бөгөөд эсрэгээрээ шээсний хүчил буюу аммиак нь хөлийн хуруунд мөөгөнцрийн халдвар үүсэхээс урьдчилан сэргийлдэг байна. Мөн шүршүүрт орж байхдаа шээх нь ариун цэврийн цаас ч хэмнэнэ шүү дээ.7. Нулимах Олон нийтийн газар шүлсээ хаях нь хамгийн зохисгүй үйлдэл. Харин эсрэгээрээ дасгал хийж байхдаа шүлсээ хаях нь амьсгалаа чөлөөтэй авахад тусалдаг учир тийм ч муухай үйлдэлд тооцогдохгүй. Ердийн үед бид хамраараа амьсгалдаг. Энэ нь агаарыг бүлээн, чийгтэй болгон хувиргаж бие махбодод хүчилтөрөгчийг илүү үр дүнтэй шингээх боломж олгодог. Харин бид дасгал хийж байх үедээ амаараа амьсгалах шаардлагатай болдог бөгөөд шүлс ялгарснаар амьсгалах явц төвөгтэй болдог байна. Тиймээс дасгал хийж байх үедээ шүлсээ заавал хаяж байх хэрэгтэй.^. Бохь зажлах Бохинд ямар ч шим тэжээл байхгүй ч кафеинээс илүү сайн нөлөөтэй болохыг судалгаагаар тогтоосон байна. Бохь зажлах нь анхаарал төвлөрөл болон ой санамжийг сайжруулж, стрессийг бууруулан, даавар тэнцвэржүүлэх зэрэг олон эерэг нөлөөтэй.5. Унгах Унгах нь мөн л зохисгүй үйлдэл мэт боловч хүний бие өдөрт ойролцоогоор 14 удаа, унтах үед ойролцоогоор 3-5 удаа хий ялгаруулдаг. Дүрмийн дагуу хоол идсэнээс зургаан цагийн дараа хоол боловсруулах зам нүүрсхүчлийн хий болон метан ялгаруулж эхэлдэг бөгөөд бие унгах үйлдлээр дамжуулан тэдгээр хийг гадагшлуулж байдаг. Хэрэв тэрхүү хийг гаргахгүй удвал биед их хэмжээний хортой бодис хуримтлагдах болно.4. Хэхрэх Хүнд хоол идсэний дараа хэхрэх нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд нэн тустай. Энэ үедээ хэхрэхгүйгээр хийг гэдсэндээ үлдээснээр ходоодны хүчил нэмэгдэж цээж хорсох мэдрэмж төрдөг. Харин та өдрийн турш хэвийн хэмжээнээс олон удаа хэхрээд эхэлбэл ямар нэгэн өвчний шинж тэмдэг байж болох тул эмчид хандахыг зөвлөж байна.3. Хумсаа мэрэх Хумсаа хазах үед ам руу хумсанд нуугдаж байсан асар олон бактери орж байдаг. Харин энэ үед тэдгээр бактериудтай тэмцэхийн тулд бидний дархлааны систем их хэмжээний цагаан эс ялгаруулж эхэлдэг байна. Ингэснээр бие махбод тэдгээр нянг санах ойн банкандаа бүртгэж дараагийн удаа нэвтрэх гэж оролдох үед лимфоцитуудад гадны биетийг хурдан таних боломж олгодог байна. Түүнээс гадна зарим судалгаагаар эрхий хуруугаа хөхдөг болон хумсаа мэрдэг хүүхдүүд харшилтай болох магадлал бага байдаг ажээ.2. Хамраа ухах, нусаа идэх Зарим судалгаануудаас үзэхэд энэхүү ичмээр зуршил нь таны дархлааг сайжруулахад тустай байж магадгүй бөгөөд ухархайн бактериудтай тэмцэх боломж олгодог байна. Энэ зуршил нь хумсаа мэрэхтэй адил биеийн дархлааны эсүүдийг тоог нэмэгдүүлж эсэргүүцэх чадварыг сайжруулдаг.1. Шүршүүрт орохгүй байх Өдөр бүр шүршүүрт орвол арьс болон үсийг чийгшүүлж, хамгаалж байдаг байгалийн тосыг арилгах сөрөг талтай. Тэр ч байтугай савандахгүйгээр дан халуун усаар угаахад хүртэл арьсыг гэрэлтсэн, уян хатан болгож байдаг зарим нэг ашигтай бактерийг устгаж байдаг байна. Тиймээс долоо хоногт 1 юм уу 2 удаа усанд орох нь эрүүл байх бас нэгэн чухал хүчин зүйл болдог.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *