Uncategorized

Бусадтай хуваалцаж, дундаа хэрэглэж огтхон ч болохгүй хувийн эд зүйлс

Зөвхөн өвчтэй хүний дэргэд байснаараа бус хэн нэгэнтэй аливаа эд зүйлсээ хуваалцаж хэрэглэснээр үүдэлтэйгээр халдвар тархдаг гэдгийг бид бүхэн сайн мэддэг болсон билээ. Манай сайт уншигч танд энэ удаагийн нийтлэлээрээ ариун цэврийн хэрэгслүүд,спортын хувцас хэрэглэл зэрэг бусадтай хэрхэвчхуваалцаж хэрэглэж болохгүй эд зүйлсийг танилцуулж байна.1. Гар утас Нэгэн эмнэлгийн хийсэн судалгаагаар гар утас нь өвчин дамжуулагч нянг хамгийн ихээр тээж байдаг нь тогтоогдсон байдаг. Иймээс ч эрүүл мэндийн байгууллагууд гар утсыг дамжуулан хэрэглэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байх үедээ гар утсаа оролдохыг эрс xориглох болоод байгаа юм. Зөвхөн эрүүл мэндийн байгууллага, түүний ойр орчимд ч гэлтгүй бусад орчинд ч гар утас маш их бохирдлыг өөртөө авч байдаг тул дэлгэц, товчлуур зэрэг их хүрдэг хэсгийг тогтмол ариутгаж хэрэглэх, найз нөхөдтэйгөө утсаа солиж барихгүй байхыг анхаарах хэрэгтэй.2. Компьютерын гар, хулгана Гар утасны нэгэн адил компьютерын гар, хулгана зэрэгт их хэмжээний нян агуулагдаж байдаг. Гар утаснаас ялгаатай нь эдгээр хэрэгсэлд хүмүүс олноор хүрэх явдал их байдаг ч шаардлагатай хугацаандаа халдваргүйтгэл хийдэггүй аж. Иймээс хэрэв та ажил дээрээ хувийн компьютерээ хэрэглэх боломжгүй байдаг бол ажлын компьютер дээрээ суухаасаа өмнө болон суусныхаа дараа гараа сайтар угааж хэвшээрэй. Түүнчлэн боломжтой бол гар болон хулганыг тогтмол ариутгаж, цэвэрлэж байгаарай.3. Шүдний сойз Шүдний сойз нь олон төрлийн өвчний нян дамжуулагч болох өндөр эрсдэлтэй зүйлсийн жагсаалтад багтана. Иймээс шүдний сойзыг сольж хэрэглэхээс зaйлсхийхээс гадна шүдний сойзоо нян үржүүлэхгүй орчинд хадгалж байхыг үөвлөж байна. 4. Сам Үсний сам нь хачиг зэрэг зүйлсийг өөртөө тээж байх магадлалтай тул хүнээс авч хэрэглэх, хүнд дамжуулах зэрэг үйлдлийг хязгаарлавал зохистой байдаг ажээ. Түүнчлэн сургуулийн насны хүүхэдтэй бол самаа найзуудтайгаа сольж хэрэглэхгүй байх талаар зааж ойлгуулах хэрэгтэй. Самыг цэвэрлэж, тогтсон нян бактерийг устгахын тулд халуун усанд 10 минут байлгахад л хангалттай. 5. Хатуу саван Хэдийгээр ариун цэвэр сахих гол хэрэгсэл саван боловч гадаргуу дээрээ олон төрлийн нян бактери агуулж байдаг ажээ. Ийнхүү тогтмол хэрэглэж, савангийн тавиурт удаан хугацаагаар байлгах нь орчны нөлөөгөөр нян үржих нөхцлийг улам бүр нэмэгдүүлдэг. Иймээс нийтийн ариун цэврийн өрөөнд хатуу саванг бус шингэн саван байршуулах шаардлага тавигддаг байна.6. Угаалгын хөвөн Ариун цэврийн өрөөнд тогтмол хэрэглэгддэг бас нэгэн зүйл бол мэдээж угаалгын хөвөн билээ. Гэвч түүний гадаргуу дээр их хэмжээний нян үржсэн байдаг бөгөөд судалгаагаар угаалгын хөвөнг сайтар угааж цэвэрлээгүйгээс үүдэлтэйгээр арьсны олон төрлийн халдвар тарах, цаашид хүндрэх эрсдэл ч нэмэгддэг нь ажиглагджээ. Иймээс угаалгын хөвөнгөө аль болох хуурай газарт хадгалж байхыг эрмэлзээрэй. 7. Нүдний дусаалга Нүдний дусаалга дамжуулан хэрэглэх нь нүдний салст бүрхэвчийн үрэвсэл зэрэг олон төрлийн нүдний өвчнийг дамжуулагч болдог ажээ. Түүнчлэн нүдний дусаалга хэрэглэхээс өмнө заавал гараа угааж ариутгаж байх шаардлагатай байдаг. Мөн дусаалгыг задалснаас хойш удсан бол хэрэглэлгүй хаяж, шинийг худалдан авч, эмчийн жорын дагуу хэрэглэхийг зөвлөж байна.8. Спортын хувцас, хэрэглэл Хөлөрсөн биетэй ойр байдаг спортын хувцас хэрэглэлийг сольж хэрэглэснээс үүдэлтэйгээр арьсаар халдвар тарж, олон төрлийн өвчний үндэс тавигддаг байна. Хувцас хэрэглэл, ялангуяа бэлтгэлийн хувцас нь өөрөө нян үржих таатай орчин болж байдаг тул хүнтэй сольж өмсөхөөс зaйлсхийх хэрэгтэй. Харин спортын хэрэглэлүүдийг хуваалцах шаардлагатай болсон бол ариутгаж хэвшээрэй.9. Ээмэг болон пирсинг Чих цоолох, хүйс, уруул зэрэгт пирсинг хийх нь харшил үүсгэх,арьсны олон төрлийн халдварт өртөх магадлалыг нэмэгдүүлэж байдаг.Түүнчлэн биеийн аль нэг хэсгийг ийнхүү цоолох үед хэрэглэж буй хэрэгсэл нь олон дахин хэрэглэгдэж,сайтар цэвэрлэгдээгүй бол цусаар дамжих халдварт өвчин тараах эрсдэл ч болох магадлалтай. Иймээс мэргэжлийн хүмүүсээр дээрх зүйлсийг хийлгэх нь эрсдлийг бууруулах гол xүчин зүйл болох нь дамжиггүй. 10. Аяга таваг Аяга тавгаа сольж хэрэглэх нь биеэс ялгарах шүлc тэргүүтэй нян тээгч зүйлсээр дамжин өвчин үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг ажээ. Иймээс аяга таваг зэрэг гал тогооны хэрэгслүүдээ тогтмол цэвэрлэж, ариутгаж байх нь зүйтэй.11. Хумсны xутга Бусдын хумсны xутгыг хэрэглэснээс үүдэлтэйгээр цус болон биеэс гадагшлах шингэнээр дамжих олон төрлийн халдварт өртөх магадлал өндөр байдаг. Иймээс маникюр, педикюрийн үйлчилгээ үзүүлж буй газрынхаа ариутгал халдваргүйтгэл зэргийг сайтар хийдэг эсэхийг тодруулах эсвэл хувийн хэрэгслээ авч явж байхыг зөвлөж байна.12. Зүү болон хурц үзүүртэй эд зүйлс Зүү тэргүүтэй хурц үзүүртэй зүйлс арьсанд хүрсэн тохиолдолд арьсыг шaлбалах, цуc болох зэргээр нян, вирус тээгч болох, дамжуулах өндөр эрсдэлтэй байдаг. Иймээс энэ төрлийн зүйлсийг хаяхдаа цусаар дамжих халдвар бусдад халдахаас сэргийлэх үүднээс энгийн хогийн саванд хийлгүй тусгаарлаж хаяж байх нь зүйтэй.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *