Uncategorized

Зөвхөн туршлагатай шүдний эмч нарын л мэддэг шүдийг эрүүл, бат бөх байлгах нууц

Амны хөндийн эрүүл мэндийг дэмжихийн тулд юу хийх ёсгүйг өлгийтэй байхаасаа л мэддэг гэхэд хилсдэхгүй. Шүдийг хамгийн багадаа өдөрт хэдэн удаа угаах, чихэрлэг болон хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзах ёстойг хэнээр ч заалгуулахгүй. Гэтэл шүдний эмч нарт тэр болгоны мэддэггүй нууц гэж байдаг ажээ. Эдгээр нууц нь бат бөх шүдтэй байхад найдвартай тусална. Шүдний эмч нарын мэдэх лайфхакуудыг судалж үзсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн өдөр тутмын амьдралдаа идэвхтэй хэрэгжүүлэхээр шийдээд байна. Шүдээ угаасны дараа амаа зайлах хэрэггүй Зарим нэг шүдний эмч нарын зөвлөж байгаагаар бол шүдээ угаасны дараа амаа усаар шууд зайлахгүй гэнэ, энэ нь үнэндээ ямар ч ашиггүй арчилгаа гэжээ. Шүдний ооны хөөсийг нулимж цэвэрлэхэд л хангалттай. Шүдний оо нь шүдийг фторидоор бүрхэн, хамгаалалтын давхарга үүсгэж байдаг ажээ. Усаар зайлсан тохиолдолд фторид арилж шүдний арчилгаанд цаг гаргаж хийсэн таны ажлын үр дүнгийн тал нь урсан алга болох нь.Шүдний сойзоо зөв барь Шүдээ угааж байхдаа сойзон дээр хэтэрхий их чанга дарах хэрэггүй. Чанга, ширүүн угаалт шүдэнд сөрөг нөлөөтэй, шүд маш эмзэг болдог байна. Сойзны бариулыг бүтэн барилгүй гурван хуруугаараа барихад л болно. Энэ тохиолдолд шүдэнд ирэх даралт эрс багасдаг. Мөн зөөлөн үстэй шүдний сойз хэрэглэхийг хичээгээрэй. Яагаад гэвэл шүдний эрүүл мэнд угаалтын зөв хөдөлгөөн,даралтаас маш их шалтгаалдаг юм.Чихэрлэг ундааг хурдан уух ёстой Жүржийн шүүс, нимбэгийн шүүс,чихэргүй гэх тодотголтой хийжүүлсэн ундаа зэрэг нь xүчил ялгаруулахад нөлөөлдөг бөгөөд энэ нь шүдний бүрхүүлд сөрөг үйлчилгээтэй. Бидний шүлс уг xүчиллэг бодисыг сулруулах хэдий ч үүнд 20 минут орчим зарцуулдаг байна. Балга тутам уг хугацааг шинээр эхлүүлэхэд хүргэнэ. Тийм учраас стакан ундаа уух хугацааг хойшлуулаад байх шаардлага ердөөсөө байхгүй, нэг дор л шуудхан уусан нь дээр.Амттан идсэний дараа шүдээ угааж болохгүй Сахар шүдэнд хортой гэдгийг бид багаасаа сайн мэднэ, гэхдээ сэтгэл санаа өөдрөг байлгахад тустай эд. Амттаныг ухаантай хэрэглэж сурвал амны хөндийн эрүүл мэндэд учруулах эрсдэлийг эрс багасгаж болох юм. Нэгдүгээрт, чихэр, бялуу зэргийг өмнөх хэсэгтэй яг л адилхан зарчмаар хэрэглэнэ. Амттаны өдрийн нормыг өдрийн турш үргэлжлүүлж байхын оронд нэг дор шууд идсэн нь дээр. Ер нь бол үндсэн хоолныхоо араас идэхийг зөвлөдөг. Хоёрдугаарт, сахар хэрэглэсний дараа шүлс ялгарч хортой үйлчилгээг багасгах үйл явц эрчимжинэ. Тиймээс амттан идсэний дараа 20-30 минут шүдээ угаалгүй тэвчээртэй хүлээгээрэй. Энэ үед шүд тун эмзэг байдаг тул амыг усаар зайлна эсвэл цэвэр ус уусан нь дээр.Соруулаар уу Шүдний эмалийг хар бараан өнгөөр будахгүй гээд хийжүүлсэн удаа, кофе, цайнаас эрс татгалзах хэрэггүй байгаа юм. Цай нь шүдний эрүүл мэндэд тустай. Хамгийн зөв шийдэл – будагч бодисыг шүдэнд хамгийн бага хүргэх арга бол ундааг соруулаар уух. Гэхдээ соруулаар уулаа гээд шүдийг xүчиллэг бодисоос хамгаалахгүй, тиймээс хэрвээ та соруулаар хийжүүлсэн ундаа ууж байгаа бол дээрх дүрмүүдийг санаж яваарай.Алим ид: нянтай тэмцэхэд тусалдаг 2018 онд эрдэмтэд судалгаа хийж нэгэн дүгнэлтийг гаргажээ: алим идэхэд шүлсэн дэх нянгийн амьдрах орчин аажим буурдаг гэнэ. Өөрөөр хэлбэл шүд угаахтай адил гэж ойлгож болно. Мэдээж жимс нь шүдний оо, сойзыг бүрэн орлохгүй ч гэлээ амны хөндийг ариун цэвэр байлгах хамгийн боломжит арга. Ингээд алим байнга мэрж байх нэг шалтгаан нэмэгдлээ.Хоол идсэний дараа бохь зажил Сахарын агууламжгүй бохины ашиг тус–маркетологчдын хий хоосон газраас босгож ирсэн xуурамч зүйл биш юм. Бохь үнэхээр шүд хорхойтохоос сэргийлдэг. Ямар нэгэн ид шидийн зүйл орцод нь байгаа юм биш, харин бохь зажлахад ялгарч байгаа шүлсэнд нууц оршино. Шүлс–хоол идсэний дараа аманд үүсэх хортой xүчлийг дaрангуйлдгийг та бид нэгэнт мэдээд байгаа.Усны тухай байнга бодож байгаарай Хүн өдөрт тодорхой хэмжээний ус ууж байх ёстой гэдгийг бүгд л сонссон, илүү ч үгүй, дутуу ч үгүй хэмжээгээр шүү дээ. Ус уух нь шүдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.Бас л нөгөө шүлс ялгаруулалттай холбоотой. Хүний биед хэдий хэр их шингэн орно төдий чинээ шүлс ялгарна. Үүнээс гадна ус нь шүдэнд наалдсан хоолны үлдэгдлийг цэвэрлэдэг юм.Шүдний утас хэрэглэж занш: сойзноос ч чухал зүйл “Шүдний утас, сойз хоёроос алийг нь сонгож авах уу?” гэсэн асуултанд зарим нэг шүдний эмч нар “Шүдний утас” гэдэг хариултыг өгнө. Шүд угаах, шүдний утас ашиглах үнэндээ нэг л зорилготой–шүд цэвэрлэх. Сойз нь шүдний зөвхөн өнмө болон арын хэсгийг л цэвэрлэдэг бол утас нь сойзны хүрэхээргүй хэсгийг цэвэрлэдэг. Тийм учраас шүдний утсыг зөв хэрэглэж сурах хэрэгтэй.Амыг давстай усаар ч зайлсан болно Шүд өвдсөн үед давстай усаар зайлахыг шүдний эмч нар зөвлөдөг.Мөн байнгын арчилгаанд ч энэ аргыг ашиглаж болно–амны хөндийн ариун цэврийг сахих суурь арчилгаа болдог ажээ. Давсны уусмал нь шүдний өнгөртэй үр дүнтэй тэмцдэг болохыг эрдэмтэд нэгэнт баталсан, аманд гарсан яр шархыг эдгээхэд нөлөөлдөг. Ам зайлах уусмал бэлдэх жор маш амархан: хагас цайны халбага давсыг стакан бүлээн усанд уусгана.Сойз байхгүй бол хуруугаараа шүдээ угаана Хэрвээ та гэртээ биш гадуур хоноглоод сойзоор шүдээ угаах боломжгүй бол оог өөрийнхөө хуруунд түрхээд шүдээ цэвэрлэж болох юм. Судалгааны үр дүн: шүдний сойзоор угаахад шүдний өнгөрийн 79 хувийг цэвэрлэдэг, харин хуруугаар 62 хувьтай цэвэрлэгээ болно. Бас ч гэж муугүй үр дүн, тиймээс энэ хачин аргыг шаардлагатай үед хэрэглэхэд буруудахгүй нь. Гар доор цаасан алчуур байвал багахан норгоод хуруундаа ороож оогоо түрхээд шүдээ угаагаарай.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *