Хаврын хавсаргатай өдрүүд эхлэхээр хүмүүсийн дархлаа суларч, өвчлөх эрсдэл нэмэгддэг. Иймд дархлаагаа сэргээж, хоол тэжээлээр дамжуулан биед хэрэгцээтэй витамин, амин дэмийг авч байх нь чухал. Гэхдээ түүнээс чухал нь таны биед ямар төрлийн витамин дутагдаж байгаа, түүнийгээ ямар хоол тээжээлээр дамжуулан авч болохыг мэдэх явдал.Тиймээс энэ удаад витамин дутагдсан үед илрэх шинж тэмдгүүд, юугаар нөхөж болох вэ, мөн витамины зохистой хэрэглээний талаар мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, мэдээлллийг хүргэж байна.Витамин А дутагдсан үед таны биед ямар шинж тэмдэг илрэх вэ?Арьс хуурайших, хараа муудах, сонсгол муудах, үнэрлэх мэдрэмж буурах, амтлах мэдрэмж буурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой. Витамин А нь лууван улаан хулуу, туна загас, манжин, буурцаг, загас өндгөнд их хэмжээтэй агуулагддаг.Витамин В дутагдсан үед таны биед ямар шинж тэмдэг илрэх вэ?Завьж уруул хагарах,чих хамар орчмын арьс гэмтэх, жин хасагдах, нулимс гоожих, гэрэл гялбах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна. Витамин В нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, зэрэгт агуулагддаг байна.Магни дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?Толгой өвдөх, үс, хумс хэврэгшинэ, даралт буурах, ядаргаанд орох, ой тогтоолт муудах шинж тэмдэг илэрнэ. Бор элсэн чихэр, буурцаг, алим, цэцгэн байцаа,тараг, банан, жигнэсэн төмс, гурил исгэгч, самар, яргай загасанд их хэмжээтэй байдаг.Кальци дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?Шүд хорхойтох, амархан ядрах, шөрмөс татах, үс болон хумс хугарамтгай болох, өвчлөлмтгий болох шинж тэмдэг илэрнэ.унджаар 500-700 мг-аар хэрэглэх нь зүйтэй. Кальци тослоггүй тараг, бяслаг,савлагдсан яргай загас, ястай загас, ногоон гич, цэцгэн байцаа, кальцжуулсан оронже хар чавганд агуулагддаг.Витамин B1 дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дуршил, биеийн жин буурах ба дотор муухай оргин бөөлжимтгий болох, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно.Витамин В1 нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй,буурцаг,талх,oranges, cereals зэрэгт их агуулагддаг байна. Витамин В1-ийг өдөрт 25-300 м.граммаар хэрэглэнэ.Витамин B3 дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?Витамин В3-ийн дутагдлын үед арьс шархламтгай болох,гүйлгэх, толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах хоолний дур муудах, арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг. Витамин В3 нь тахианы цээжний мах , үхрийн элэг, талх, талх исгэгч, цэцгэн байцаа, лууван эрдэнэ шишийн гурил, өндөг, загас, самар, гахайн мах, төмс, өргөст хэмхэнд элбэг байдаг. Өдрийн тун 25-300 м.грамм.Витамин В5 дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?Дотор муухай оргих, ядрах, толгой өвдөх, гар бадайрах хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинжүүд гарна. Амуу буудай, мөөг, яргай загас, талх исгэгч,шинэхэн ногоо, элэг, бөөр, гахайн мах, бүлх, давсалсан загас, хар талханд элбэг байдаг.Витамин D дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ.Нар салхинд гарахгүй бол D-ийн төрлийн витамин дутагддаг.Витамин D нь сардина загас, яргай загас,мөөг өндөг,сүү,амуу буудай,элэг,туна загас,маргаринд их хэмжээтэй агуулагдсан байдаг.Витамин С дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ.Бие дээгүүр хөх толбо гардаг,буйл дээшээ шуугддаг зэрэг өөрчлөлтүүд гардаг. Витамин С цэцгэн байцаа, хулуу,orange,хаан боргоцой,халуун ногоо,гүзээлзгэнэ,лемон,манго,сонгино,огурцы зэрэгт их хадгалагддаг.Кали дутагдсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ.Гүйлгэх, шөрмөс татах,нойргүйдэх,даралт ихсэх,хавагнах шинж тэмдгүүд илэрнэ.99 мг-аар өдөрт хэрэглэхийг зөвлөдөг.Калийг өндөр тунгаар 2400 мг аас дээш хэрэглэхэд ходоодыг хүчтэй цочроодог тул жимс ногооны шүүсний хамт хэрэглэхэд тохиромжтой. Жигнэсэн төмсөнд их хэмжээгээр агуулагддаг байна.Гэхдээ витамин дутагдсан гээд хэтрүүлэн хэрэглэж болохгүй бөгөөд витамины зохистой хэрэглээний тухай Сонгодо эмнэлгийн эмч Б.Болдсайхан ингэж зөвлөжээ.С витаминыг хэтрүүлэн хэрэглэвэл ходоодны шархлааг сэдрээдэг.Витамин илүүдсэн үед ямар витамин гэдгээс шалтгаалаад илрэх шинж тэмдэг нь өөр өөр байдаг.Бие загатнах,ойр ойрхон шээс хүрэх,гүйлгэх зэргээр янз бүрийн шинж тэмдэг биед илэрнэ.Хүн өөрөө ч шинж тэмдгээс нь мэдэж болно. Нэмэлт витамин ууж байх үед аманд амтагдаад,эсвэл шээснээс үнэртэж эхэлдэг.Тийм үед нэмэлт витамин уухаа болих хэрэгтэй.Витамин хэрэглэхдээ анхаарах зүйлс.С витамин уухад биеийн эсэргүүцэл сайжирна гэхдээ олноор халуун усанд уусгаж нэг дор уух нь ходоодонд маш муу.Энэ чинь хүчил. Тийм учраас ходоодны хүчлийг ихэсгэнэ.Ялангуяа ходоодны хүчил,шархлаатай хүний үрэвсэл,шархыг сэдрээж болох талтай.Хоолны дараа өдөрт нэг граммаас хэтрүүлэхгүйгээр уух хэрэгтэй Хавраас наадам хүртэл центрум шиг олон витамин агуулсан бэлдмэл ууж байвал зүгээр байдаг.Зооринд байгаа нөгөө,махны дотор буй витамин задралд ордог.Тиймээс эхний халгай,жууцай эхний шинэ ногоо,цагаан идээг гартал витамин ууж байвал элдэв өвчинд өртөх нь бага.Наадмаас хойш бараг шинэ жил хүртэл витамин уугаад байх шаардлагагүй.Витамин,амин дэмийг өглөө бүгдийг нь уучихаж болно.Харин D,E витамин нь капсул дотроо тостой байдаг учраас тусад нь уух шаардлагатай.В төрлийн витамин мэдрэлийн эсүүдийн хооронд явж байгаа бодисын солилцоонд нэмэр болдог нь үнэн.Тэрнээс мэдрэлийн өвчин эмчилдэг юм ерөөсөө биш.Мэдрэлийн төрлийн нэг ч өвчнийг B-ийн төрлийн витаминаар тарьж эмчлэх юм байхгүй. Хажуунаас нь харин дэм болох юм байгаа.Витамин бол дотроосоо,элгэ дотроо боловсроод,элэгнээсээ хүний бодисын солоицоонд,уургийн синтезэд,метаболизмд оролцож байдаг маш баг тунтай бодис.Түүнээс биш,гаднаас тэгж B витаминыг түрхэхээр үсний мэдрэл сайжирдаг юм биш. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.