Uncategorized

Анхлан суралцагчдад зориулсан маш энгийн хэрнээ өндөр үр дүнтэй сунгалтын дасгалууд – Ууц нуруу, хүзүү нь хөшиж өвддөг хүмүүст маш хэрэгтэй

Ууц нуруу, хүзүүгээр өвдөх нь 20 дугаар зууны эхэн үеэс эхлэлтэй хар тaхaл гэмээр. Нурууны хөгжил муу, мөн нэг байрлалдаа удаан сууснаас (жишээ нь компьютерын ард) үүдэлтэй өвчлөл юм. Анхаарахгүй яваад байвал энэ таагүй мэдрэмж хүндэрч архагших аюултай бөгөөд амьдралын чанарыг эрс муутгадаг байна.Таагүй өвчнөөс салахын зэрэгцээ бодисын солилцоог сайжруулах, бие махбодоо илүү уян хатан болгохын тулд сүүлийн үед алдаршаад байгаа фитнесийн нэгэн дасгалыг хийж эхэлцгээе. Энэ бол стречинг буюу сунгалтын дасгал юм. “Stretch” гэх англи үгнээс гаралтай, орчуулбал “сунгах”, “татах” гэдэг утгыг агуулжээ.Зүрхэнд ачаалал өгдөггүй учраас ямар ч насны хүмүүс хийхэд тохиромжтой.Цусны болон тунгалгийн эргэлтийг сайжруулна, илүүдэл жинтэй ч тэмцдэг.Үе мөч,холбоос,булчин шөрмөсийг бэхжүүлэхийн хэрээр залуу хүний хүч чадлыг уртасгана.Үүний үр дүнд ясны шохойжилт,сийрэгжилт зэрэг насны өөрчлөлтөөс үүдэлтэй өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой.Анхлан суралцагчдад зориулсан сунгалтын дасгал Та бүхэндээ сунгалтын маш энгийн хэрнээ өндөр үр дүнтэй цогц дасгалуудыг танилцуулахаар бэлдлээ. Уг дасгал нь бариа засал руу явах ажлыг бүрэн орлоно. Зөвхөн гэртээ гэлтгүй спорт зааланд, ажил дээрээ ч бие даан булчингаа суллаж, ачааллыг нь багасгах боломжийг олгодог. Хүзүүний сунгалтын дасгалууд “Шар шувуу” дасгал 1.Цээж, эгэм болон хүзүүний бүхий л булчингуудыг сунгана.2.Хэрхэн хийх вэ: Нуруу эгц, толгойгоо баруун тийш гилжийлгэнэ, баруун мөрөндөө хүргэхийг хичээгээрэй. Энэ байрлалд 30 секунд барих юм.Дасгалыг нөгөө тал руугаа толгойг гилжийлгэж хийнэ.Дасгалыг илүү үр дүнтэй болгохын тулд толгойг баруун эсвэл зүүн гараар харилцан дарж хийгээрэй.Хүзүүний арын хэсгийг сунгах дасгал 1.Уг дасгал нь хүзүү болон нурууны дээд хэсгийг булчинд зориулагдсан.2.Хэрхэн хийх вэ: бэлтгэл байдал суугаа. Гараа тохойгоор нь нугалаад хүзүүнээс дээхнэ салаалж байрлуулна. Эрүүг цээжиндээ хүргэхийг хичээнэ. Энэ байрлалд 30 секунд суусны дараа толгойгоо аажим өргөөд гараа буулгана.Дасгалыг хийж байхдаа гарын алгаар толгойн дээр аажим дарж ачаалал өгч болно.Мөрний булчинг сунгах дасгал Бүргэдийн байрлал 1.Нурууны дээд болон мөрний булчинг сунгана.2. Хэрхэн хийх вэ: Гараа хоёр тийш алдалсны дараа урдаа авчирч хэрээсэлж барина. Зүүн тохой баруун гар дээр, харин гарын алгыг дээш харуулаарай.Гарын алгаа нийлүүлж чадахгүй байвал баруун гараа зүүн мөрөн дээрээ тавиарай, харин зүүн гарыг баруун мөрөн дээр.Тохойны байрлал шалтай нэг шулуунд, эрүүг аль болох цээжиндээ ойртуулна. Энэ байрлалд 30 секунд сууна.Гаруудын байрлалыг сольж дасгалыг дахин хийнэ.Нурууны дээд хэсгийн булчин сунгах дасгал Нурууны урт булчингуудыг бүрэн сунгах дасгал 1.Нурууны урт болон дээд булчингуудад нөлөөлнө.2.Хэрхэн хийх вэ: Баруун гараа толгой дээрээ дээш шулуун болгон өргөнө.Гараа тохойгоор нь нугалаад нурууны дээд хэсэгт хүрэхийг хичээ. Зүүн гарыг баруун гарын тохой дээр тавиад баруун гараа аажим зүүн тийш тат. Дараа нь биеэ шулуунаар нь зүүн тийш болгохыг хичээгээрэй (их бие арагшаа эсвэл урагшаа болох ёсгүй). Энэ байрлалд 20-30 секунд болно.Дараа нь дасгалыг нөгөө талаараа гүйцэтгэнэ.“Эрвээхийний далавч” дасгал 1. Нурууны урт булчин мөн цээжний булчинг сунгана.2.Хэрхэн хийх вэ: Гарын алгаа мөрөн дээрээ тавиад (зүүн гарын алга зүүн мөрөн дээр, баруун гарын алга баруун мөрөн дээр). Нурууны дээд булчин сунаж байгааг мэдэртэл тохойг арагш болгоорой.Энэ байрлалд 5-10 секунд барина. Дараа нь тохойгоо урагшлуулаад нийлүүлнэ.Энэ байрлалд мөн 5-10 секунд барина.Ууцны сунгалт “Олсхон” дасгал 1. Уг дасгал нь ууц орчмын өвчний таагүй мэдрэмжийг багасгахаас гадна ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг. Нурууны болон хэвлийн булчингуудад нөлөөлнө.2. Хэрхэн хийх вэ: Сандал дээр сууна, хөлийн ул шалан дээр бүрэн хүрсэн байх ёстой. Нуруу эгц, мөрөө нэг тийш эргүүлнэ, энэ байрлалдаа суусаар байгаарай, их биеийг аль болох хөдөлгөхгүй байхыг хичээ.30 секунд энэ байрлалд суухдаа 5 удаа амьсгал авч, гаргана. Дасгалыг тал тус бүрээр 3 удаа хийнэ.“Супермэн” дасгал 1. Нурууны бүхий л булчингуудад нөлөөлнө.2. Хэрхэн хийх вэ: Хивсэн дээр нүүрээрээ доош харж хэвтээд гараа уртаар нь болгоно. Дараа нь хөл, гараа өргөнө. Толгой болон гар шулуун. Энэ байрлалд 2 секунд бариад эхлэл байрлалдаа орно. Дасгалыг 10 удаа хийнэ. Таны эргэн тойронд нуруу, нугасны эсвэл хүзүү, мөрний өвчин мэдэрч яваа хүн байгаа л болов уу? Тэдэнтэй энэхүү хэрэгтэй мэдээллийг заавал хуваалцаарай. Сунгалтыг өглөөний дасгалын оронд хийж болно.https://news.xopom.com/323035/ АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *