Uncategorized

Хүрэн манжин, үзэм агуулсан элгэнд тустай шилдэг ундаанууд!

Элэг нь бидний бие дэх хорт бодисыг цэвэрлэж, цус цэвэршүүлж, хорыг гадагшлуулж, “хог хаягдлыг” устгадаг. Бид эргээд хариуд нь элгээ хамгаалж үйл ажиллагааг нь дэмжихэд туслах хэрэгтэй. Үүнд танд ногооны ундаанууд туслах болно. Хүрэн манжин – ногоонууд дундаа хамгийн шилдэг ногоо юм. Энэ ногоо нь амин дэм, антиоксидант, эслэг, органик хүчлээр баялаг бөгөөд хүрэн манжинг уламжлалт анагаах ухаанд олон төрлийн өвчин анагаах зорилгоор хэрэглэдэг. Харин үзэмтэй хослуулж хэрэглэснээр элэгний үйл ажиллагааг дэмжих гайхалтай байгалийн эм болдог байна. Эхлэхийн өмнө… Тус бүрийнх нь шинж чанарыг танилцуулъя Эхлээд хүрэн манжингийн тухай ярилцъя. Энэ ногоог эрт дээр үеэс эхлэн анагаах ухаанд хэрэглэдэг байжээ. Хүрэн манжин нь: Хорт хавдрын ургалтыг дарангуйлах ба түүнээс урьдчилан сэргийлнэ. Биеийг цэвэрлэнэ (өргөст хэмх, улаан лооль, сонгинотой адил). Жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжинэ, сарын тэмдгийг тогтворжуулна. Гемоглобин, цусны улаан эсийн төлжилтийг дэмжинэ (энэ нь цусны өвчтэй болон цус багадалттай хүмүүст маш чухал). Хөгшрөлтийн эсрэг. Зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хумс, үсний ургалтыг хурдасгана. Арьсны шинж байдлыг сайжруулна. Допамин дааврын ялгаралтыг ихэсгэнэ (энэ даавар нэмэгдсэнээр сэтгэл гутралын байдлаас гарна). Яс, артерийн шинж чанарыг сайжруулна. Өтгөн хатахаас урьдчилан сэргийлж гэдэс цэвэрлэнэ. Гэдэс дүүрэх болон хүчлээр гулгихыг багасгана. Шээс хаагдах өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Жин хасахад тусална. Тархины үйл ажиллагааг дэмжинэ. Элгээр хорыг гадагшлуулна. Харин үзэм ямар үүрэгтэй вэ? Үзмэнд ч бас маш олон сайн шинж чанарууд бий! Хамгийн чухал нь: Үзэм маш тэжээллэг бөгөөд энергиэр хангана (энэ нь ялангуяа тамирчид болон биеийн хүчний хүнд ажил хийдэг хүмүүст чухал). Төмрийн агууламж өндөр учир цус багадалттай хүмүүст тустай. Улаан эсийн хөгжлийг дэмждэг. Гиперкалорийн дэглэмийн үед калори болон жин нэмэхэд тусална. Биеийг энерги, уураг, амин дэмээр хангана. Ядаргаа, стресстэй тэмцэхэд тусална. Ой тогтоолт алдагдахаас сэргийлэх, оюун ухааны үйл ажиллагааг сайжруулна. Өтгөн хаталтыг эмчлэхэд тусална. Шулуун гэдэсний хавдраас урьдчилан сэргийлнэ. Нүдийг хамгаалж хялгасан судаснуудыг нь тэжээнэ (нүдний болор цайх өвчин, нүдний даралт, тахиан сохор мөн нүд ядарсан үед тусална). Ясны эрдэсжилтийг дэмжинэ, ясны сийрэгжилтээс хамгаална (үүнд кальци ихээр агуулагддаг). Жирэмсэн эхчүүдэд хөхний сүүг ихэсгэнэ. Остеоартрит болон үе мөчний үрэвслийн шинж тэмдгийг бууруулна. Халуун бууруулах, бактерийн эсрэг шинж чанартай. Хүчлийг саармагжуулах шинж чанартай бөгөөд ходоодны салстыг хамгаална. Хоолны дуршлыг бууруулж цатгалан мэдрэмж төрүүлнэ (сэтгэл санаагаар унасан үедээ юм их иддэг хүмүүст хамгийн тохиромжтой).   Хүрэн манжин, үзэмтэй 2 төрлийнХүрэн манжин, үзэмтэй элгэнд тустай шилдэг ундаанууд! 1 жор Элэг өөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд эрүүл байх хэрэгтэй. Бид үүнд нь тусалж чадна. Юуны өмнө зөв хооллох хэрэгтэй, хоолны дэглэмдээ смүзи болон ундааг нэмж оруулаарай. Цааш үргэлжлүүлэн бид танд 2 хувилбарыг санал болгох болно. Харин та өөрт таалагдсанаа сонгоорой.   1. Хүрэн манжин, үзэм, бүтэн үрийн гурилтай ханд Биеэ цэвэрлэхээр төлөвлөсөн өдрөө бүхэл өдрийн турш энэ ундааг ууж болно. Орц: 700 гр хүрэн манжин 2 халбага бүтэн үрийн гурил 200 гр бор элсэн чихэр 100 гр үзэм 2 литр ус Өөр юу хэрэг болох вэ: 3 литрийн багтаамжтай шилэн сав Модон халбага Бэлтгэх арга: Хүрэн манжингаа шоо дөрвөлжин хэрчээд шилэн савандаа хийнэ. Дээр нь гурил, элсэн чихэр, үзмээ нэмнэ. Дээр нь халуун усХүрэн манжин, үзэмтэй элгэнд тустай шилдэг ундаанууд! 2 нэмнэ. Сайтар холиод хөргөнө. Шилэн саванд агаар нэвтрүүлэхийн тулд маарлаар таглана. Холимог 24 цагийн хугацаанд иснэ. Холимгоо шүүж аваад ундаагаа ууж болно. Өдөрт ихдээ 3 халбага ууна. Ундаагаа хөргөгчинд хадгалах ёстой бөгөөд 3 сарын турш ууна.   2. Хүрэн манжин, үзэм, нимбэгний смүзи Энэ смүзи арай зөөлөн амттай бөгөөд үүнийг өдрийн аль ч цагт ууж болно. Орц: ½ аяга үзэм 300 гр хүрэн манжин 2 нимбэгний шүүс ½ аяга ус (625мл) Бэлтгэх арга: Савтай усаа гал дээр тавь. Энэ хооронд хүрэн манжингаа жижиг шоо дөрвөлжин хэрч. Ус буцалмагц гал дээрээс ав. Дээр нь үзэм, хүрэн манжингаа нэмээд саваа тагла. 45 минут хөргө. Саван доторхоо блендерт хийж цохино. Нэгэн төрлийн холимог болсон байна. ДээрХүрэн манжин, үзэмтэй элгэнд тустай шилдэг ундаанууд! 3 нь нимбэгний шүүсээ нэмээд сайтар хутгана. Энэ ундааг долоо хоногийн турш өдөр бүр хоосон ходоод дээрээ уугаарай.   Хүрэн манжин, үзмийг яаж хэрэглэвэл хамгийн тохиромжтой вэ? Үзэм, хүрэн манжинг төрөл бүрийн амттан, салатанд хийж хэрэглэж болно. Хүрэн манжинг түүхийгээр нь ч, чанаснаар нь ч идэж болно. Салатанд хийхдээ үрүүлээр үрж эсвэл шоо дөрвөлжин хэрчиж хийвэл тохиромжтой. Үзэм – жүржийн шүүс, тараг эсвэл өглөөний хоолонд нэмж хэрэглэвэл тохиромжтой. Мөн өглөөний болон үдийн хоолны дундуур “амттаны” оронд хэрэглэж болно (самартай хамт хэрэглэж болно). Ер нь эдгээр гайхалтай бүтээгдэхүүнүүдийг идэх мянга гаруй арга бий.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/147405/ © XopoM News

Угаалгын машинд өд, сөдөн куртик угаах энгийн дүрэм

Цаг болон мөнгөө хими цэвэрлэгээнд зарцуулахаа больцгооё. Хүйтний улиралтай зэрэгцээд л бид шкафнаасаа цааш хураасан дулаахан хувцсаа гаргаж ирдэг. Намар, өвлийн улиралд бид өд, сөдөн куртик өмсдөг – дулаахан бас хөнгөн. Гаргаж ирж өмсөхөөсөө өмнө угааж цэвэрлэж сэргээх хэрэгтэй. Хими цэвэрлэгээ тийм ч хямд биш учраас бид өөрсдөө угааж цэвэрлэж хэмнэхээс өөр аргагүйд хүрдэг. Гэхдээ өд, сөдөн куртикээ угаалгын машинд хийхээс өмнө зарим нэг зүйлийг заавал мэдэж байх ёстой шүү. [sociallocker] Угаалгын машинд өд, сөдөн куртикийг хэрхэн угаах вэ? 1. Угаалгын машинд хийхээсээ өмнө цахилгааныг цахилгаандаж товчийг нь товчилно. Малгайны үсийг аваад куртикээ дотроор нь эргүүлээрэй. 2. Өөр бусад хувцастай биш дан ганц куртикээ угаалгын машинд хийнэ. 3. Зөвхөн тансаг даавуунд зориулсан угаалгын шингэн савангаар угаана, хуурай угаалгын нунтгаар угаахыг хориглоно. 4. Усны бага хэмд буюу 30 хэмийн ус хамгийн тохиромжтой, зөөлөн горимыг сонгоно. 3-4 удаа зайлна. 5. Угааж дууссаны дараа өд, сөдийг бөөгнөрүүлэхгүй байх ёстой. Үүний тулд 3-4 ширхэг теннисний бөмбөг хамт хийж угаагаарай. 6. Цэвэр агаарт хатаана. Паар эсвэл асаж байгаа галын дэргэд хатааж болохгүй. 7. Куртик нь нэг өдөрт хатахгүй тул үе үе эргүүлж сэгсэрч байгаарай. Ингэснээр өд, сөд нь сална. Дээр дурьдсан дүрмийг баримтлан угаавал таны куртик хими цэвэрлэгээнд өгснөөс дутахааргүй цэвэрхэн болно.[/sociallocker]

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/148821/ © XopoM News

Гэрт ямар ч энерги байхгүй байна гэдэг муу л даа. Гэхдээ гэрээр дүүрэн сөрөг энерги байна гэдэг тэрнээс ч дор. Гэрт хуралдсан сөрөг энерги нь хэрүүл, мөнгөний гачигдал, ядаргаа, сэтгэл санааны таагүй байдал зэргийг авчирдаг. Цаашилбал өвчин, гэр бүлийн салалт сарнилт ч сөрөг энергиэс болж үүсэх нь бий. Яагаад гэрээ үе үе сөрөг энергиэс цэвэрлэх хэрэгтэйг одоо ойлгосон байх.сГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 Таны орон сууцанд сөрөг энерги хуралдсаныг хэрхэн мэдэх вэ? Сөрөг энергиэс болж дараах шинжүүд илэрнэ: жоомнууд, ялаанууд болон бусад шавжиуд гэнэт бий болно эд юмс алга болж эсвэл гээгдэнэ гэрийн оршин суугчид болон тэжээвэр амьтад өвдөнө тасалгааны ургамлууд болон цэцгүүд үхнэ эсвэл өвчилж гэмтэнэ гэрлийн шил байн байн шатна гэр ахуйн цахалгаан хэрэгсэл арай л хурдан эвдэрнэ ойлгомжгүй чимээ, авиа сонсогдоно ямар нэгэн шалтгаан, эх үүсвэргүйгээр муухай үнэр үнэртдэг болно хаалга цонхнууд өөрөө савагдана ус байнга дусалж эсвэл ус алдана, труба задарна гэрийн хүмүүс хоорондоо дандаа хэрэлдэнэ гэрт амьдарч байгаа хүмүүс ойлгомжгүйгээр нойрмог, идэвхигүй болно, ядарна унтажсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 босч ирээд хүч сэлбэгдсэн юм шиг санагдахгүй, хар дарж, хэцүү унтана гэрт сэжиг бүхий гадны хүмүүс байсан (чин сэтгэл нь эргэлзээтэй хүмүүс) гэрт хэн нэгэн нас барсан Хэрвээ дээр дурьдсан шинж тэмдгүүдээс дор хаяж 3 шинж нь илэрч байвал та гэрээ хэрхэн эмчлэх, цэвэрлэх талаар бодож үзэх хэрэгтэй болжээ. Хэрхэн гэрээ эмчлэх вэ? Сөрөг энергиэс салах нь таны бодож байгаагаас илүү амархан. Та үүнийг хэдэн хялбархан дүрмийн тусламжтай хийж болно. Ийм энергийн цэвэрлэгээг жилд 3-4 удаа хийх хэрэгтэй. Яг л гэрийн их цэвэрлэгээтэй адил юм.   1. Өөрийн сөрөг энергийг цэвэрлэх Гэртээ цэвэрлэгээ хийхээсээ өмнө өөрөө сөрөг энергиэс ангижрах хэрэгтэй. Үүний тулд эхлээд шүршүүрт орох хэрэгтэй. Зүгээр нэг усанд орох биш харин давстай шүршүүрт орох хэрэгтэй. Учир нь давс бол энерги дамжуулагч юм. Давс эерэг болон сөрөг энергийг өөртөө шингээн авдаг. Усанд уусгасан давс 1 өдөрт хуримтлагдсан болон олон жилийн туршид хуримтлагдсан сөрөг энергийг угааж арилгадаг.  Өөрөөр хэлбэл бүх энергийн бохирдлыг үгүй хийдэг байна. Магадгүй та өөрөө ч мэдэлгүй сөрөг энергиэс болоод удаан хугацаанд өвдөж, зовж байсан ч юм билүү. Шүршүүр доор зогсоод биеэ норгосны дараа чийгтэй арьсан дээрээ жирийн хоолны давсыгсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 массажлах хөдөлгөөнөөр түрхэнэ. Үснээс бусад бүх биеэ хамруулахыг хичээгээрэй. Гэхдээ хэт их хүчтэй битгий үрээрэй. Таагүй байдал төрүүлэхгүйгээр маш зөөлөн массажлаарай. Дараа нь дахин шүршүүрийн доор зогсоод давсаа усаар угаана. Ингэхдээ дотроо усанд хандан таниас муу бүхнийг угаахыг гуйна. Устай яг л амьд биетэй харьцаж байгаа юм шиг харьцана. Хамгийн гол нь энэ нь чин сэтгэлээсээ байх ёстой ба таны үгнүүд сэтгэлээс гарах нь зүйтэй. Танд шууд л сайхан санагдаж эхлэн сэтгэл чинь онгойх ба бие хөнгөрч, гайхалтай цэвэр болсон юм шиг санагдана. Давстай ус таны бие, сэтгэлийг цэвэрлэнэ. Таны нуруунаас ямар нэгэн хүнд зүйл авчихсан юм шиг танд санагдана. Энэ нь ч зөв. Яагаад гэвэл энергийн бохирдол үнэн хэрэгтээ хүмүүсийн хувьд маш хүнд зүйл юм.   2. Гэрээ энергийн цэвэрлэгээндсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 бэлдэх Тэгэхээр одоо таны гэрийн энергийн цэвэрлэгээний ээлж ирлээ. Аль болох энгийн, хөнгөн хувцасла. Гэрийн халаад юмуу биеийн тамирын хослол өмсвөл бүр ч сайн. Ээмэг, бөгж, гинж, бугуйвч зэрэг чимэг зүүлтүүдээ тайлна. Металл, хуванцар, арьсан, мөнгөн, алтан аль нь ч ялгаагүй бүгдийг нь тайлна. Гэрийнхээ бүх порчикийг онгойлгоно. Хэрвээ боломжтой бол бол бүх цонх, орох хаалгануудаа онгойлгоорой. Нэвт салхилахаас бүү айгаарай. Учир нь ингэж байж л бүх сөрөг энерги гэрээс гарна. Цэвэрлэгээ хийж байгаа хүмүүсээс өөр хэн ч гэрт байх ёсгүй. Цэвэрлэгээ хийж байхад танд саад болохгүйн тулд гэрийнхнийгээ кинонд явуулах юмуу гадуур зугаалуулахаар явуулаарай. 1 жилээс урт хугацаагаар хэрэглээгүй бүх эд зүйлс сөрөг энерги цуглуулдаг гэдгийг сана. Танд хэрэгцээгүй эд зүйлсийг харамсахгүйгээр хаяарай. Эсвэл хүнд өгч бас болно (хэрэгтэй нэгэндээ хэрэгтэй л байх). Шинэ, хэрэгтэй эд зүйлсэд зай гаргаарай! Эвдэрсэн гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ засаарай. Хэрвээ засах боломжгүй бол шууд хая. Танд хэрэггүй ном, сэтгүүл, хэрэггүй цааснуудыг гэртээ байлгах хэрэггүй. Хэрэггүй номнуудаа номын санд өгч болно. Хагарсан, эмтэрсэн, цуурсан аяга таваг, сав суулгыг гэртээ хэзээ чсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 битгий хадгалаарай. Ийм сав суулга, аяга тавгаар дамжин эерэг энерги гардаг. Эерэг энергитэй хамт гэр бүлийн, гэрийн сайн сайхан гараад явдаг. Ялангуяа эмтэрсэн аяга таваг, сав суулга бүр ч аюултай. Ийм аяга таваг, сав суулга эерэг цэнэгийг хүчтэй урсгаж гаргадаг. Бохир сав суулга (аяга таваг ч бас) овоолж болохгүй! Шөнө гэртээ хонуулсан бохир сав суулга, аяга таваг нь таны орон сууцанд хоолны үлдэгдлийн үнэрээр хооллодог ад зэтгэр, сүнс сүүдрүүдийг цуглуулдаг. Энэ нь таны биеийн болон сэтгэл санааны байдалд муугаар нөлөөлнө. Хэрвээ гэрт бохир сав суулга, аяга таваг орхигдох юм уу цугларах юм бол хүн энэ гэрээс нар жаргахаас өмнө гарах хэрэгтэй гэж бас ярьдаг байжээ. Бохир хувцаснуудаа битгий овооруулаарай (ихэнх айл угаалгын машинаас болоод хувцсаа бөөгнөрүүлж байгаад угаадаг). Аль болох ойр ойрхон угааж байгаарай. Хувцасныхаа бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж бай! Хэрвээ та өөрөө оёж, янзалж чадахгүй бол оёдол юмуу хувцас засварын газарт өгөөрэй. Хэрвээ та шкафаа эмх цэгцтэй байлгах юм бол таны амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг хараад та гайхах болно. Та бүх хог новшноосоо саллаа. Гэртээ их цэвэрлэгээ хийчихлээ (шууд утгаараа болон энергийн цэвэрлэгээ). сГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2Одоо гэртээ байгаа бүх тольнуудаа арчих үлдлээ. Үүний тулд чийгтэй алчуур аваад цагийн зүүний дагуу тойрог хөдөлгөөнөөр толио арчина. Ингэснээр ил харагдах тоос тортогтой хамт энергийн бохирдол ч арилна. Хэдэн жил танайд толь чинь байгаа тэр тоогоор тойрог хийж толио чийгтэй алчуураар арчина. Ингэж байж л та энэ олон жилд хуримтлагдсан сөрөг мэдээллийг устгаж чадна. Хэрвээ та хэдэн жил гэдгийг нь санахгүй байгаа бол 13 тойрог хийгээрэй.   3. Лааны тусламжтайгаар энергийн цэвэрлэгээ хийх Танд хэдэн ширхэг жирийн цагаан лаа хэрэг болно. Цагаан цаасаар цагираг хийгээд лаандаа углана. Энэ нь таны гарыг сөрөгсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 энергиэс хамгаална. Лаагаа асаагаад гэрээ лаагаар цагийн зүүний дагуу тойруулна (яаралгүй удаан тойруулаарай). Орох хаалганаасаа эхлээрэй. Үүдний хаалга бол сөрөг энерги орох гол үүд учраас онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хаалганы гадна талд зогсоод хаалганы периметрийн дагуу нар зөв (зүүнээс баруун чиглэлд) лаагаа тойруулна. Лаагаараа хаалганы дуран болон хаалганы бүх гадаргууг цэвэрлээрэй. Бариул болон хонх дарах товчлуурыг ч бас мартаж болохгүй. Дараа нь хаалганы дотор талыг цэвэрлэх ба хаалганы гадна талыг цэвэрлэсэнтэй адил лаагаа тойруулна. Хаалгаа зөв ариутгаж цэвэрлэсний дараа сөрөг мэдээлэл таны гэрт орж ирэхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Харин одоо өрөөнүүдийг мөн л адил периметрийн дагуу лаагаараа нар зөв ариулна (арц уугиулаад гэрээ ариулдагтай адилхан). Харанхуй булангууд, тавилганууд, ялангуяа зочны өрөөний тавилганууд, гутал, хувцаснууд зэргээ ч бас лаагаар цэвэрлэнэ. Цонхнууд, булангууд, өлгүүрнүүдэд (учир нь өлгүүрэнд маш их энергийн бохирдолсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 хуримтлагддаг) онцгой анхаарал хандуулаарай. Ханыг энергийн бохирдлоос цэвэрлэхдээ лаагаа дээш өргөн дараа нь доош нь буулгах маягаар цэвэрлэнэ. Таны мэдрэмж аль хэсэгт нь дээш болгож аль хэсэгт нь доош болгохыг хэлээд өгнө. Ерөнхийдөө өөрийн дотоод дуу хоолойгоо сайн сонсоод, даган мөрдөх нь зүйтэй. Угаалгын өрөөгөө сайн цэвэрлээрэй. Ванны өрөөнд л та өөийнхөө бохирдлыг цэвэрлэдэг болохоор энергийн бохирдол гадаргуунууд дээр үлддэг. Хаалганууд болон унтраагууруудыг (учир нь эдгээрт гар байнга хүрч байдаг) мөн адил цэвэрлэхээ мартав аа. Хамгийн их энерги хуримтлуулдаг зүйлүүд бол гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд. Компьютер, хөргөгч, зурагт гэх мэт. Эдгээр нь гаднаас сөрөг энергийн асар их цэнэг авчирч байдаг, ялангуяа зурагт, компьютер. Тиймээс эдгээр цахилгаан хэрэгслүүдийг аль болох удаан, хянуур цэвэрлэх хэрэгтэй. Ор болон цагаан хэрэглэлээ бас цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ орнысГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 толгойноос болон ор хөнжлийн даавууныхаа толгойн талаас эхэлнэ. Жорлон, харанхуй өрөөг мартаж болохгүй. Нэн ялангуяа жорлонгийн суултуурнаас маш их сөрөг мэдээлэл гарч байдаг. Гарсан сөрөг мэдээллийг буцааж оруулахгүйн тулд муу энергийг сайн шатаах хэрэгтэй. Гэрээ лаагаар цэвэрлэхэд нэг болон нилээд хэдэн лаа зарцуулагдаж болно. Цэвэрлэгээний дараах лааны үлдэгдлүүдийг маш хурдан гэрийн хогийн сав юмуу шал угаадаг түмпэнд хийгээд шууд гадааны хогийн сав руу аваачиж хаяна.   4. Их цэвэрлэгээний дараа гараа цэвэрлэх Их цэвэрлэгээ дууссаны дараа энергийн бохирдлын үлдэгдлийг гарнаасаа арилгах хэрэгтэй (энергийн бохирдол гарт заавал шингэсэн байдаг).  Үүний тулд гараа савантай усаар угаагаарай. Дараа нь гараа давстай усаар угаагаад хатаана. Үүний дараа гараа атгана. Дараа нь гарын алгаа цагийн зүүний дагуу үрнэ. Үргэлжлүүлээд гараа сэгсэрнэ. Гарыг сөрөг энергийн үлдэгдлээс цэвэрлэхийн тулд танд 10 минут байхад л хангалттай.   5. Давтан цэвэрлэгээ Цэвэрлэгээ хэр зэрэгсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 чанартай хийгдсэнийг болон давтан цэвэрлэгээ (шаардлагатай бол давтан цэвэрлэгээг 3 хоногийн дараа хийнэ) шаардлагатай эсэхийг шалгахын тулд лаа асаагаад талдаа ортлоо шаттал нь хүлээх хэрэгтэй. Лаан дээр болон лааны суурин дээр хайлсан лааны хэлбэр дүрсийг харах хэрэгтэй. Хэрвээ хайлсан лаа муухай хэлбэртэй, хар өнгөтэй байх юм бол бохирдол үлдсэн байна гэсэн үг. Хэрвээ хайлсан лаа цайвар, тэгш, нэгэн жигд, гоё урссан байвал таны гэр сөрөг энергиэс бүрэн цэвэрлэгдсэн гэсэн үг юм.   Сөрөг энергиэс хэрхэн хамгаалах вэ? Лаа асаах. Гэртээ лаа асаах хэрэгтэй. Ялангуяа урьд нь ямар нэгэн зүйл болж байсан эсвэл одоо ямар нэгэн зүйл болоод байгаа өрөөнд лаа асаах нь зүйтэй. Галны цэвэрлэх хүч юутай ч харьцуулшгүй. Тиймээс олон лаа асаагаад хайртай хүнтэйгээ романтик үдшийг өнгөрүүлж байгаарай. Эсвэл хааяа оройдоо лаа асааж бай. Натурал үнэртүүлэгч ашиглах. Төрөл бүрийн үнэртүүлэгч, утлага ашиглаарай. Гэхдээ зөвхөн натуралыг… Төрөл бүрийн эфирийн тос болон бусад байгалийн үнэртүүлэгч ашиглаарай. Эдгээр нь танай гэрийн аураг эмчлэхээс гадна таны сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, биеийг сайжруулан, бүтээлч энергийг дэмжинэ. Хамгийн гол нь өөрт таалагддаг, өөрийн үнэрээ олох. Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Шал угаах. Ургамлын ханд нэмсэн усаар шалаа угаах нь тустай. Шарилж, багваахай цэцэг, нарс нь гэрийн энергийг эмчлэгч онцгой хүчтэй. Зах зээл дээр автомат болон механик олон янзын шал угаагч, хэрэгслүүд, шалны моднууд байгаа боловч та ядаж жилд ганц удаа шалаа гараараа мөлхөж угаах хэрэгтэй. Энэ нь таны гэрт онцгой аураг үүсгэнэ. Нэмэлтээр ариутгах болон гэрийн аураг цэвэрлэхийн тулд шал угаах усандаа хэдэн дусал эфирийн тос хийх хэрэгтэй. Нөхцөл байдал, сэтгэл санааны байдал, улирал зэргээс хамаараад та янз бүрийн үнэр болон ургамал ашиглаж болно. Чийгтэй цэвэрлэгээ. Аль болох их чийгтэй цэвэрлэгээ хийх. Гар хүрэхэд хэцүү газрууд болох орны доод тал, шкафны ард тал, булангуудын тоосыг арчиж байх. Гал тогоо болон угаалгын өрөөний ус дамжуулах хоолойг бөглөрөхөөс сэргийлж байгаарай. Ус байнга дусалж, гоожиж байвал сайн сайхан, эрүүл мэнд, мөнгийг гэрээс урсаж гардаг. ТиймээсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 сантехникийн системээ байнга шалгаж, эвдэрсэн бол нэн даруй засч янзалдаг байх. Жорлонд орсныхоо дараа суултуурын тагийг хааж байх хэрэгтэй. Агаар оруулах. Аль ч улиралд, ямар ч цаг агаартай үед өдөрт ядаж 1 удаа гэртээ агаар оруулж байх. Гэхдээ энэ нь нэвт салхилуулна гэсэн үг биш юм. Гэрт орж ирэх цэвэр цэнгэг агаар нь гэрээс сөрөг энергийг үлдэн хөөж, шинэ эрүүл энергийг авчирна. Хонх болон «салхины чимээ». Гэртээ хонх болон «салхины чимээ» нэртэй фен-шүйгийн хонхыг өлгөөрэй. Хонхны чимээ үл үзэгдэх амьд биесийг үргээж, орчныг цэвэрлэдэг. Эрдэмтэд хонхны чимээ энергийг хүчтэй өөрчилдөг бөгөөд өөрчлөгдсөн энерги нь тэр ч байтугай тахал, хөгц, мөөгөнцөр, шимэгч хорхойн өсөлтийг зогсоож, амиа хорлох сэдэл болон гүн сэтгэл хямралын байдлыг үгүй хийдэг гэдгийг аль хэдийнээсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 нотолжээ. Тэгээд ч хаалган дээр өлгөсөн хонх сайн сайхан энергийг гэрт орохыг урьдаг гэлцдэг. «Дуулагч салхи» орчныг цэвэрлэхэд болон энергийг эргэлдүүлэхэд тусалдаг. Эцэст нь хэлэхэд сөрөг энергиэс гэрээ цэвэрлэхэд заавал цаг зарцуулаарай. Ингэснээр та дотор нь амьдарч байгаа хүмүүс нь эрүүл, амжилттай байдаг цэвэр, эрүүл орон сууцтай болох болно. Хэрвээ танд нийтлэл таалагдсан бол өөртөө хадгалж авч бас найзуудтайгаа хуваалцаарай
сГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/147431/ © XopoM News

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг савтай хор  Бага байхад биднийг гараа савандаж угааж бай гэж зааж сургасан: хоол идэхээсээ өмнө, гаднаас гэртээ орж ирээд, жорлон ороод, амьтанд хүрээд … Энэ нь ч зөв, гараа угааж ариутгаснаар бид маш олон хортой нянг устгаж байгаа. Нөгөө талаасаа бас сөрөг үр дагавартай ажээ – бид өөрсдийгөө хорт бодисоор хордуулж явдаг байна. Нянгийн эсрэг саван – энэ бол саванд байгаа удаан үхэл л гэсэн үг. Энэхүү мэдээллээр яагаад энэ саван бидний эрүүл мэндэд хортой болохыг та бүхэнд хүргэх болно. Энэхүү бодис нь микроб болон нянг устгах зориулалттай ч үнэндээ тийм биш ажээ. Муу нянгуудын адил бидний биед чухал үүрэг гүйцэтгэдэг сайн нянгууд ч мөн устаж үхдэг байна. Сайн нянгууд хүний биеийн дархлааг дэмждэг. Энэ нянг устгахаар хүний бие ямар ч хамгаалалтгүй болно. Ингээд ямар нэгэн өвчнөөр өвдөх эрсдэл шууд өснө. Ингээд болоогүй ээ. Ариутгах бодис нь Бисфенол А-гийн хэмжээг нэмэгдүүлж дотоод эрхтэнд жинхэнэ утгаар нь эмх замбараагүй байдал үүсгэдэг байна. Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад, БИСФЕНОЛ-ын их хэмжээ нь маш олон тооны өвчний үндэс болдог гэсэн дүгнэлт хийжээ. Үүнд, хавдар, зүрх, диабет, үргүйдэл гээд бараг бүгд багтана… Та нянгийн эсрэг савангаар гараа угааж өөрийгөө өвчнөөс хамгаалж байгаа гэж бодож яваа бол андуурчээ. Муу нянгуудын зэрэгцээ өөрт ашигтай сайн нянгуудыг ч устгаж байна. Уг үнэт зөвлөгөөг найз нөхөдтэйгээ заавал хуваалцаарай! Тэд ч бас үүнийг мэдэж аваг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/146826/ © XopoM News

Угаасан хувцсаа гэртээ хатаах нь эрүүл мэндэд хортой!  Энэ тухай сонсоогүй юу? Саяхны нэгэн судалгаагаар, угаасан хувцас сэлтийг гэрт хатаах нь хүний эрүүл мэндэд онцгой аюултай гэдгийг нотолжээ. Ялангуяа дархлаа султай, багтраатай хүмүүст нэн хортой гэнэ. Яагаад вэ гэвэл… Нэгэн эр гэртээ хувцсаа хатаадаг байсны улмаас уушгины үрэвсэл туссан гэнэ. Угаасан хувцсаа гэртээ хатаах нь эрүүл мэндэд хортой! 1Чийгтэй хувцсанд хөгцний мөөгөнцөр бий болж, тоосоо цацдаг тул уушгины хүнд хэлбэрийн үрэвсэл үүсгэх аюултай ажээ. Мөн гурван хүүхдийн аав болох залууд уушгины аспергиллез гэсэн онош тавьжээ. Энэ өвчин нь Aspergillus гэдэг хөгцний мөөгөнцрөөс үүдэлтэй. Эмч мөөгөнцрийн эсрэг эм бичиж өгөөд, Угаасан хувцсаа гэртээ хатаах нь эрүүл мэндэд хортой! 2угаасан хувцсаа ахиж гэртээ хатаахыг хоригложээ. Залуу эмчийн зааврыг дагаснаар нэг жилийн дараа бүрэн эдгэрсэн байна. Үргэлж ханиалгадаг бол гэртээ угаасан хувцас хатаахаа болих хэрэгтэй. Хэргийн учир юу вэ гэвэл, угаасан хувцасны чийг ууршихдаа гэрийн чийгшлийг 30%-иар нэмэгдүүлж, мөөгөнцөр үүсэх таатай нөхцөл бүрдүүлж өгч байгаа юм. Дундаж угаалга хийхэд 2 литр ус хувцаснаас ууршиж Угаасан хувцсаа гэртээ хатаах нь эрүүл мэндэд хортой! 2хатдаг. Энэ нь дархлаа султай, багтраатай хүмүүст тун аюултай хэмжээ. Мөн ДОХ, дархлаа сулрах өвчтэй, химийн эмчилгээ хийлгэсэн хүмүүст мөөгөнцрөөс үүдэлтэй уушгины аспергиллезоор өвчлөх өндөр эрсдэл дагуулдаг байна. Хамгийн аюултай нь, аспергиллез өвчин үхэлд хүргэх магадлалтай. Иймээс угаасан хувцас, цагаан хэрэглэлээ тагтан дээр эсвэл гадаа хатаах хэрэгтэй. Нэн ялангуяа хүнд өвчтэй, дархлаа султай хүмүүсийн өрөөнд хувцас хатааж болохгүй. Гадаа хатаах боломжгүй бол ядаж өөр өрөөнд өлгөж болох юм.Угаасан хувцсаа гэртээ хатаах нь эрүүл мэндэд хортой! 2

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/146980/ © XopoM News

Мөнгөө зөв зохистой зарцуулах алтан дүрэм Мөнгө юунд зарцуулагдаж байгааг ойлгох, бас цааш нь багахан ч гэсэн хуримтлуулах – амаргүй даалгаврын нэг. Төлөвлөгдөөгүй гэнэтийн худалдан авалт хийсний балгаар халаасаа эрт хоослох нь тийм ч сайхан зүйл биш. Өөрийн хувийн туршлага болон өөр бусад гэр бүлийн санхүүгийн туршлагыг үндэслэн та бүхэнд дараах 4 алтан дүрмийг мөрдөхийг санал болгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/146669/ © XopoM NewsМөнгөө зөв зохистой зарцуулах 4 алтан дүрэм 1

Мөнгөө зөв зохистой зарцуулах 4 алтан дүрэм 1Мөнгөө зөв зохистой зарцуулах 4 алтан дүрэм 2Мөнгөө зөв зохистой зарцуулах 4 алтан дүрэм 3 АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *