17.2 C
Washington
spot_img

Дасгал хийж байхдаа гаргадаг эдгээр алдааг яг одоо засах ёстойг хувийн дасгалжуулагчид зөвлөж байна

Date:

Share:

Хэчнээн их дасгал хийсэн ч буруу хийгээд байвал мөрөөдлийнхөө биеийг амархан бүтээж чадахгүй. Учир нь бид өөрсдийн мэдэлгүй хөлөө буруу байрлуулах, өвдгөө нугалах, нуруугаа бөхийлгөх гэх мэтээр олон алдааг дасгалын үед гаргаж байдаг.Хамгийн аюултай нь тэдгээр алдаанууд яваандаа бидний биед гэмтэл учруулах ч боломжтой.Тиймээс та өөрийн мэдэлгүй гаргадаг байж болзошгүй алдаагаа мэдээд аваарай.1. Нурууны таталт Нурууны таталт хийж байх үедээ бидний гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол дасгалын төхөөрөмжөө цээж рүүгээ хэт их татах,тохойгоо нуруунаасаа илүү гаргах, хүзүү мөрөө хавчих, гараа хэтэрхий хол зайтай байрлуулах гэх зэрэг юм. Яаж зөв хийх вэ: Нуруугаа хотойлгоно. Хүзүү, нуруугаа хамтад нь чангална. Төхөөрөмж дээр гараа байрлуулахдаа мөрнөөс бага зэрэг өргөн байлгана. Тохой доош тэгшхэн татагдаж буйг шалгах.2. Хайчин суулт Энэ дасгал нь харагдаж байгаа шигээ амархан биш юм. Өвдгөө хэт урагш нь нугалах,өлмийгөө газар бүтэн тавихгүй байх нь хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа юм. Яаж зөв хийх вэ: Урагш нугалж байгаа хөл 90 градусын өнцөг үүсгэх ёстой. Нугалсан өвдөг хөлийн хуруунаас илүү гарч болохгүй. Хойш сунгасан хөл шалтай параллель байх. Нуруугаа цэх байлга.3. Нэг хөлийн гүүрэн байрлал Гүүрэн дасгалын үед ихэнх хүмүүс маш их алдаа гаргадаг. Хөлөө 90 градус нугалдаггүйгээс гадна дээш жийж буй хөлөө хангалттай өндөр өргөдөггүй зэрэг нь тус дасгалыг ямар ч үр дүнгүй болгож байдаг. Яаж зөв хийх вэ: Дасгалын гудсан дээрээ хэвтээд хоёр өвдгөө бага зэрэг салгаж өгнө. Өгзөгний дээд булчинг чангалаад нэг хөлөө тааз руу шулуун чиглэлтэй өргөнө. Газар тулж, ташааны ачааллыг авч байгаа хөл шалтай 90 градус үүсгэж байх ёстой.4. Кабел таталт Дасгалын үеэр нуруугаа шулуун байлгаж, ташаагаа урагш хойш хөдөлгөж байгаа бол та энэ дасгалыг маш буруу хийдэг гэсэн үг. Яаж зөв хийх вэ: Ташаагаа хөдөлгөөнгүй түгж. Их биеэрээ бөхийнө. Хэвлийгээ дотогш хумьж бие нуман байрлалтай болно. Толгой тонгойсон байдалтай байна. Олстой бариул чихний хажууд ирж байх ёстой. 5. Олстой таталт Тохойгоо биеэсээ урагш гаргах, ачааллыг бүх биеэрээ авах, нуруугаа цэх байлгах зэрэг нь нийтлэг гардаг алдаанууд юм. Яаж зөв хийх вэ: Нуруугаа бага зэрэг тонгойлгоод өвдгөө нугал. Хөлдөө ташааны хэмжээтэй зай авна. Тохойгоо чангалж, биедээ ойрхон байгаарай. Нуруунд ачаалал өгөхгүйгээр гарын 3 толгойд ачаалал ирж байх ёстой.6. Суулт Суултыг буруу хийснээр нуруунд өвчин орохоос гадна хөлийн булчингууд тэгш бус хөгжилтэй болох аюултай. Маш олон хүмүүс суулт хийхдээ өвдөгөө хэт дотогшоо хумьдаг бөгөөд энэ нь эргээд өвдөгний үеийг гэмтээж байдаг байна. Яаж зөв хийх вэ: Их бие, нуруугаа шулуун байлга. Ачаалал өсгийн дээр ирж байх ёстой. Доош суух үед өвдөг, өлмийнөөс илүү гарах ёсгүй. Суулт хийхдээ ташаагаа өвдөгний түвшинд аваачина.7. Суниалт Суниалтыг зөв хийж гүйцэтгэх нь тийм ч хялбар биш бөгөөд нуруугаа бөхийлгөх, хэвлийгээ татах, гараа мөртэйгөө параллель байрлуулахгүй байх зэрэг нь дасгалыг үр дүнгүй болгож байдаг. Түүнчлэн олон хүн суниалтыг хурдан хийвэл үр дүнтэй гэж боддог нь маш буруу юм. Яаж зөв хийх вэ: Гараа цээжнийхээ харалдаа байрлуулаад газартай 45 градусын өнцөг үүсгэнэ. Гараараа биеэ түлхэх үед бие бүхэлдээ өргөгдөж байх ёстой. Нуруугаа шулуун байлгаж, гэдэс аарцгаа чангалан, хөлийн өлмий дээр ачаалал авна.8. Планк Планкыг буруу хийснээр булчинд ачаалал бага ирж, хүссэн шиг үр дүнгээ өгөхгүй байх тохолдол гардаг. Хамгийн түрүүнд нуруугаа бөхийлгөж болохгүй. Учир нь нуруу бөхийх үед хэвлийд ирэх ёстой ачаалал гар, нуруу руу шилждэг байна. Хоёрдугаарт, ташаагаа өргөх хэрэггүй. Гол булчингуудыг зөв ажиллуул. Яаж зөв хийх вэ: Нуруугаа хавтгай болгож хөлтэйгөө нэг шугамд байлгана. Хүзүү толгойг нуруутайгаа нэг шугамд байлгахын тулд доош харах хэрэгтэй. Тохой дээрээ ачаалал авч өгзөгний дээд булчин болон биеийг бүхэлд нь чанга байлгана. 9. Бөхийлттэй өргөлт Ихэнх хүмүүс энэ дасгалыг хийж байх үедээ хөлөө хангалттай тэгшилдэггүй. Ингэснээр биеийн тэнцвэр амархан алдагддаг. Мөн биеэ биш нуруугаа нуман болгож бөхийлгөх нь нурууны гэмтэл үүсгэж болзошгүй. Яаж зөв хийх вэ: Өвдгөө 15-20 хэмд болгож бага зэрэг нугална. Нуруугаа хотойлгох ч биш, бөхийлгөх ч биш яг төвийг сахисан байрлалтай болгоно. Гантелийг цээж рүүгээ татна.10. Илжигний өшиглөлт Энэхүү дасгал маш хурдан үр дүнгээ өгдөг хэдий ч нуруугаа хотойлгох, хөлөө хэт өндөр өргөх зэрэг алдаа гаргаснаар дасгал бүхэлдээ буруу болдог. Мөн хүзүүгээ дээшлүүлж, хэт хурдан хэмнэлтэй хийх хэрэггүй. Яаж зөв хийх вэ: Нуруу хүзүүгээ нэг шугамд байлгана. Өвдгийг 90 градус өнцөгтэй нугалах бөгөөд хөлөө дээш чиглэлтэй өргөнө. Өгзөгний дээд булчин чангарч мэдрэгдэх ёстой. Өгзөгний дээд булчинг шахсаныхаа дараа хөлөө эргүүлээд буулгана.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Subscribe to our magazine

━ more like this

Эм уулгүйгээр ходоодны шарх, хоол боловсруулах, зүрх судасны өвчлөлийг байцааны шүүсээр бүрэн эмчлэх арга. Байцааны шүүс бэлтгэх аргачлал ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Буруу хооллолт, байнга түргэн хоол идэж, хийжүүлсэн ундаа уух, мөн хэт их стресс, дарамт дунд амьдрах зэргээс болж ходоодны шархлаа үүсдэг. Үүнийг цаг алдалгүй яаралтай...

Заваан санагдаж магадгүй ч яг үнэндээ сайн нөлөөтэй бидний нийтлэг зуршил

Нэг үйлдлээ 21 хоногийн турш давтахад зуршил болж үлддэг гэх боловч практик дээр хэрэгжих нь маш ховор. Харин сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд ямар нэгэн...

Таны залуу насны дүр төрхийг өдөр бүр бага багаар хумсалсаар байдаг муу зуршилууд

Бүсгүй хүн сайхан харагдахыг хичээдэг. Нас өтөлж буйн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрчилнө, мэргэжлийн гоо сайханчийн туслалцаа авахаас өөр аргагүй...

Зөгийн жилий ходоодны шарх, хоол боловсруулах эрхтний өвчлөлд маш сайн. Хэрэглэх заавар ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Монголчуудын хамгийн их өвчилдөг нэг өвчин болох ходоодны шарх бол архаг өвчин юм. Энэ нь ходоодны хана, 12 нугалаа гэдсэнд шарх бий болж цаашлаад...

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ? ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7,сээрний 12, бүсэлхийн 5,ууцны 5, ахар сүүлний 5 нийт...
spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

error: Content is protected !!