Uncategorized

Ангаахай самар нь маш гоё амттайгаас гадна маш олон ашигтай элементүүдийг агуулдаг байна

Жингээ хянах, холестерины болон гэдэсний эрүүл мэндээ сайжруулах, бие организмоо танин мэдэх гээд энэ жижигхэн самарт бидний төсөөлснөөс ч илүү их ид шид нуугдаж буй юм. Ангаахай самар нь маш гоё амттайгаас гадна маш олон ашигтай элементүүдийг агуулдаг байна. Тиймээс та энэ самрыг хоолондоо хийсэн ч бай зүгээр л амны зугаа байдлаар идсэн ч бай, ямартай ч заавал идэх хоол хүнснийхээ жагсаалтад оруулах ёстой.Ингээд таны эрүүл хооллох аянд дахин нэг шинэ амттан нэмэхээр энэхүү нийтлэлийг бэлтгэлээ. 1.Биеийг шим тэжээлээр хангана Энэ самар нь эслэг,уураг,нүүрс ус,эрүүл өөх тос, кали, фосфор, “А” аминдэм, витамин “В6”, зэс, манган гэх мэт эрүүл элементүүдийг агуулдаг. Мөн бусад олон төрлийн самартай харьцуулахад илчлэг багатай байдаг учир зууш маягаар өдөр тутамд идэхэд тохиромжтой. Тиймээс өдөрт нэг удаа (цөөн тооны) ангаахай самар идэж байх хэрэгтэй. Давслаагүй байх ёстой гэдгийг битгий мартаарай.2. Холестерины хэмжээ буурна Ангаахай самар нь антиоксидантоор баялаг бөгөөд эсийг чөлөөт радикалуудаас (эсийг гэмтээж, өвчлөл, хөгшрөлтийг өдөөдөг тогтворгүй атомууд) хамгаалж байдаг. Ангаахай самрын антиоксидантуудын ачаар холестерол ихтэй хүмүүс илүү хялбар аргаар асуудлаа шийдэх боломжтой юм. Үүнтэй холбоотойгоор явуулсан жижиг судалгааны үр дүнд судалгаанд оролцогчид 4 долоо хоногийн турш өдөрт 1-2 удаа бага зэргийн ангаахай самар идэж байсан бөгөөд үр дүнд нь холестеролын түвшин нь буурсан байжээ.3. Нүдний эрүүл мэндийг дээшлүүлнэ Энэхүү самарт лютеин болон зеаксантин хэмээх элементүүд агуулагдсан байдаг бөгөөд эдгээр нь нүдний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг хүчтэй антиоксидантууд юм. Эдгээр элементүүд нь холын хараа болон наснаас үүдэлтэй харааны асуудал болон нүдэнд цагаа буух зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.4. Хоол боловсруулах замын асуудлыг бүрмөсөн март Aнгаахай самар нь эслэгээр баялаг тул хоол боловсруулах эрхтний ажиллагааг дэмжиж өгдөг. Тус эслэг нь бүдүүн гэдэс, хоол боловсруулах зам, өтгөн хатах гэх мэт хоол боловсруулах эрхтний эмгэгээс урьдчилан сэргийлэх ач тустай юм. Мөн үүнтэй холбоотойгоор нэгэн жижиг судалгаа хийгдсэн байдаг бөгөөд ангаахай самар иддэг хүмүүсийн гэдэсний микрофлорын бүтэц илүү сайжирсан байжээ.5. Та эрүүл жингээ хадгалах боломжтой болно Самар бол жингээ хасах гэж буй хүмүүсийн хувьд хамгийн зөв сонголт юм. Хэрэв та самар тогтмол иддэг бол жингээ хянах боломжтой болно. Мөн өөр нэгэн судалгаанд хөнгөн зуушиндаа жигнэмэг иддэг хүмүүсийг ангаахай самар иддэг хүмүүстэй харьцуулахад самар идэж байсан хүмүүсийн биеийн жингийн индекс буурсан үзүүлэлттэй гарчээ. Тиймээс энэ самрыг өдөр тутмын зуушны цэсэндээ оруулахаа бүү мартаарай!6. Сахарын хэмжээ тогтворжино Хэсэг хүмүүсийг нүүрс усаар баялаг цагаан талх болон ангаахай самрыг хослуулан идүүлж судалж үзсэн бөгөөд тэд ийнхүү идсэний дараа цусан дахь сахарын хэмжээ нь буурч, тогтвортой түвшинд очиж байжээ. Хэрэв та нүүрс ус ихтэй будаа, паста, нухсан төмс зэрэг хоолонд дуртай бол хоолныхоо орцод ангаахай самар нэмэх хэрэгтэй хэмээн зөвлөж байна.7. Хурдан унтдаг болно Тус самар нь “нойрны даавар” гэж нэрлэгддэг мелатониныг хамгийн өндөр концентрацаар агуулсан байдаг.Энэ нь маш чухал бөгөөд энэ нь бидний нойрны эргэлтийг зохицуулж, хурдан унтах, нойроо бүрэн авахад тусалдаг байна. Орой болж нар жаргах үед бидний бие унтах үйлд бэлтгэж мелатонин үйлдвэрлэж эхэлдэг бөгөөд энэхүү даавар нь хангалттай ялгардаггүй хүмүүс нойрны асуудалтай байдаг байна. Тиймээс унтахаасаа өмнө хэдэн ширхэг ангаахай самар идвэл нойртой холбоотой асуудлаа шийдэж болно.8. Тархины үйл ажиллагаа сайжирна Самарт агуулагддаг элементүүд бидний тархинд маш сайн нэмэлт тэжээл болдог. Судалгаагаар самар тогтмол идэх нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдгийг тогтоосон бөгөөд ангаахай самар бол самрын төрлүүд дундаа тархинд хамгийн сайн нөлөөлдөг нь юм. Жишээлбэл самар идсэнээр санах ой, суралцах чадвар, танин мэдэхүйн үйл явц, ойлголт, тэр ч байтугай биеийн хариу үйлдэл үзүүлэх чадвар сайжирдаг байна. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *