Uncategorized

Та дараах 11 аргын тусламжтайгаар хэт их идэх дуршлаа хянаж болох ба богино хугацаанд жин хасах боломжтой!

Бидний биед дoнтуулах үүрэгтэй хэд хэдэн гормонууд байдаг болохыг эрдэмтэд баталсан. Их идэх нь дoнтолтын нэг хэлбэр ба хүмүүст хэр их хэмжээгээр идэж байгаагаа хянах чадвар маш бага байдаг. Дан ганц таргалалт болохоос гадна оюуны санааны эмгэг буюу хэтрүүлэн идэх болон депресстэхэд хүргэнэ. Бид та бүхэнд хоолны мэргэжилтнүүдийн зүгээс өгч буй зарим нэг зөвлөгөөг хүргэж байна. Эдгээрийг мэдэж авснаар таныг хоолны дуршилтай тэмцэхэд чинь ач тус үзүүлэх юм. Боловсруулсан хоол хүнс болон амттаныг тэжээл өгөх сонголтуудаар орлуулах. Олон судлаачид дээрх бүтээгдэхүүнүүдийг найрлагандаа дoнтуулах үйлчилгээтэй их хэмжээний сахар, сахар орлуулагч болон тос агуулдаг болохыг хэлж байна. Эдгээр нь биед химийн хариу үйлдлийг үзүүлж эхлэх үйл явцыг эхлүүлдэг аж. Боловсруулсан хоол хүнсний найрлаганд ихэвчлэн биед сөрөг нөлөөтэй зүйлс агуулагддаг учраас эрүүл бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглэх нь чухал байдаг. Илүү амар хялбар байх үүднээс дэлгүүр явахынхаа өмнө жагсаалт гаргаарай. Ингэснээр та төлөвлөөгүй худалдан авалт хийхгүй байх ач тустай юм. Хоолны хэмжээг хянах. Хэрэв та хоол хүнснийхээ цэснээс эрүүл бус хоол хүнсийг шууд хасаж чадахгүй бол, хоолны мэргэжилтнүүд хоолонд дoнтолтыг багасгахын тулд хэмжээнд анхаарах хэрэгтэй гэж зөвлөж байна. Жишээ нь, хэрэв та чипс идэхийг хүсэж байвал 7 хоногт нэг удаа жижиг савлагаатайг сонгоорой. Мөн тухайн бүтээгдэхүүнийг ямар хэмжээгээр идвэл аюулгүй болохыг мэдэж, зөвхөн бага хэмжээгээр идэх нь чухал. Хэрэв та бага хэмжээгээр идсэн ч гэсэн өлсөөд байвал, дахиад идэх хүртлээ 30 минут хүлээгээрэй. Энэ хугацаанд таны юм идэх хүсэл тодорхой хэмжээгээр арилах болно. Тогтмол эрүүл хооллох. Хэрэв та өөрийн биед хэрэгтэй тэжээллэг чанарын хооллолтын балансыг хангаж чадах юм бол, тодорхой бүтээгдэхүүнүүдийн дoнтолтыг багасгаж чадна. Бид бүгдээрээ өдөр бүр өглөөний цай уух нь маш чухал болохыг мэднэ. Зарим оюун санааны эрүүл мэндийн мэргэжилтнүүд хэрэв та өдрийн эхэнд эрүүл хоол хүнсийг сонгож хэрэглэх юм бол, өдрийн үлдэж байгаа хугацаанд эрүүл хооллох дадал зуршлыг өөртөө бага багаар хэвшүүлж чадна гэж үзэж байна. Олон нийтийн хандлагыг дагасан зуршлаа өөрчлөх. Хүмүүсийн бусад зүйлс болон хоолонд дoнтолт хоорондоо ижил төстэй учраас уг хэмнэлээс түр завсарлага авах нь хамгийн чухал болохыг мэргэжилтнүүд баталжээ. Өдөр тутмын зуршлаа өөрчлөх нь биед сөрөг нөлөөтэй хоолны зуршлыг өөрчлөхөд маш их ач тустай байдаг. Хооллохоос бусад идэвхтэй үйл ажиллагаанд болж өгвөл илүү их цагийг зарцуулаарай. Жишээ нь найзуудтайгаа оройн хоолонд орохын оронд, хамтдаа кино үзэхээр яваарай. Хооллохоор ширээнд суух үедээ, хоолондоо анхаарлаа төвлөрүүлж, удаан зажлах. Бидний гормонууд хоолны дуршлыг өдөөх болон калорийн хэрэглээг хянах үүрэгтэй байдаг бөгөөд таныг юм идсэн, цатгалан байна гэсэн мэдээллийг тархинд дамжуулах гэж ойролцоогоор 20 минутыг зарцуулдаг. Тэгэхээр хоолыг аль болох удаан идвэл, хэтрүүлэх идэх, цаашлаад жин нэмэх явдлыг бууруулах боломжтой. Сэтгэл хөдлөлдөө автаж, хооллох явдалд анхаарал хандуулахгүй байх. Олон хүн сэтгэл санаа таагүй байх эсвэл стресстэх үедээ их идэх нь сайн нөлөөтэй гэж боддог. Гэвч энэ нь зөвхөн хоол идэх дуршлыг нэмэх бөгөөд асуудлыг шийдэхэд огтхон ч тус болохгүй. Эхлээд сэтгэл хөтлөлдөө автаж хооллох нь ихэнхдээ эрүүл бус хооллолт буюу чихэр, нарийн боов болон пицца гэх мэт хоол хүнстэй холбогддог гэдгийг ойлгох хэрэгтэй. Та стрессээс эрүүл арга замаар ангижирч болно. Бясалгал, йог, дасгал, найзтайгаа ярих болон тэр ч бүү хэл ном унших, ТВ-ийн цуврал үзэх хүртэл ач тустай. Хэрэв та эдгээрийг тогтмол хэрэгжүүлж чадах аваас стрессээс ангижирч чадна. Цаашлаад жин хасахад чинь тусална.Кафейнаас татгалзах. Сайн унтаж амрах нь эрүүл байх болон өдөр тутмын стресстэй тэмцэхэд ач тустай байдаг. Кафейны хувьд таны биеийг өдөөгч бөгөөд танд хэрэгтэй амрах хугацаанаас хугасалдаг. Судалгаагаар дутуу нойртой байх болон жин нэмэх хоёр хоорондоо уялдаа холбоотой болохыг харуулжээ. Тиймээс кафейны хэрэглээгээ багасгаснаар жин хасахад чинь анзаарагдахуйц үр дүнг үзүүлнэ. Гэртээ хооллох. Гэртээ хооллох нь илүү эрүүл байдаг. Яагаад гэвэл танд идэж буй зүйлээ илүү их хянах боломжийг олгодог болохыг мэрэгжилтнүүд хэлж байна. Та хэр их давс, чихэр эсвэл тосыг хоолондоо хэрэглэж байгаагаа мэдсэнээр, дээрх орцуудыг нэмэх эсвэл багасгах, илүү шим тэжээллэг болон калори багатай орцуудаар орлуулах боломжтой юм. Ямар нэгэн үйл явцын үед аль болох өөрт таатай байх урамшууллаар өөрийгөө шагнах. Жишээ нь та 7 хоногийн турш тогтмол дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа, спад явах эсвэл өөр ямар нэгэн дуртай зүйлээ хийж, өөрийгөө урамшуулж болно. Эсвэл 1 сарын турш эрүүл хооллоно гэж өөртөө зорилго тавьсан бол, амжилттай хэрэгжүүлснийхээ дараа, амралтын өдрүүдээр найзуудтайгаа аялал зугаалгаар явж, цагийг зугаатай өнгөрөөгөөрэй. Мэргэжилтнүүд энэ төрлийн шагнал урамшууллыг өөртөө бэлэглэх хэрэгтэй бөгөөд хоолонд дoнтолтыг багасгахад маш их ач тустай гэж үзэж байна. Биедээ анхаарал халамж тавих. Судалгаагаар иллэг хийх нь жин хасах төлөвлөгөөний чухал нэг хэсэг болохыг харуулжээ. Жишээ нь, Швед иллэг цусны эргэлт болон булчинд сайнаар нөлөөлж, биеийн асуудалтай хэсгүүдэд нөлөөлөөд зогсохгүй, сайн сайхан байх ерөнхий мэдрэхүйг илүү дээшлүүлдэг байна. Мөн та зориулалтын тоснуудын тусламжтай биеийнхээ асуудлуудтай хэсгүүд болох хэвлий, хөл болон ташаа зэрэгт өөрөө иллэг хийх боломжтой юм. Мэргэжлийн тусламж авах. Хоолонд дoнтолтоос бүрэн ангижрах тийм ч амаргүй тул, мэргэжилтнээс заавар зөвлөгөө, тусламж хүсэхээсээ хэзээ ч төвөгшөөж болохгүй. Хэрэв танд хоолонд хэт дурших эмгэг ажиглагдвал, эмчтэй тэр даруйд нь уулзаж зөвлөгөө аваарай. Энэ төрлийн эмгэгийн эмчилгээнд ихэнхдээ мэргэжилтнээс зөвлөгөө авах, бясалгал хийх гэх мэт аргууд илүү үр дүн үзүүлдэг.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *