Uncategorized

Таны худалдан авч буй эдгээр бүтээгдэхүүн ходоодонд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй мөн түрийвчинд ч бас халтай

Таны худалдан авч буй эдгээр 9 хүнсний бүтээгдэхүүн ходоодонд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй мөн түрийвчинд ч бас халтай Хэмнэлт гаргахын тулд заавал хямд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах албагүй.Заримдаа хэрэгцээгүй худалдан авалтаас татгалзахад л хангалттай энэ тохиолдолд хэмнэсэн дүн таныг багагүй баярлуулах биз ээ.Санаа зовох зүйлгүй ээ,хоол хүнсний нэр төрөл багасахгүй.Харин ч эсрэгээрээ,илүү эрүүл бас шим тэжээлтэй болно.Бид бүхий л талаараа ашигтай зөвлөгөөг сонсох дуртай. Тиймээс худалдаж авахаас татгалзах ёстой хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлдлээ. Зарим нэг нь бидний хувьд санаанд оромгүй байсныг нуух хэрэггүй биз ээ.Сүмс Өнөө цагт зах зээл дээр маш олон төрлийн сүмс зарагддаг болсон тул олон амтыг мэдрэх хүсэлдээ автан тэр болгоныг худалдаж авахыг шунана. Сүмс үйлдвэрлэгчид өөрийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд амт оруулагч,тэнцвэржүүлэгч,эмульгатор зэрэг химийн гаралтай төрөл бүрийн бодис их хэмжээгээр хийсэн байгааг огт мартаж болохгүй.Ийм сүмсийг өндөр үнээр хийсэн хоолондоо нэмэх хэрэг байна уу?Өөрөө сүмсээ хийж сурах нь аль ч талаараа ашигтай мэдээж маш богино хугацаанд яаралтай ширээ засахаас бусад тохиолдолд.Лаазтай шош Лаазалсан шошийг аль ч дэлгүүрийн лангуун дээрээс авч болно.Энэ хүнсний бүтээгдэхүүнээр салат зэрэг хүссэн хоолоо хийж идэхэд амар байдаг. Үнэндээ байнга лаазалсан шош хэрэглээд байх нь эрүүл мэнд,санхүүгийн хувьд ч ашиггүй юм.Боломжтой бол хатаасан шош худалдаж аваад өөрийн идэх хэмжээгээр болгож бэлдэхийг хичээгээрэй.Санхүүгийн хувьд хэмнэлттэй,мөн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүндээ ашигласан химийн бодис хэрэглэж эрүүл мэндээрээ ч xохирохгүй.Үнэтэй чихэр Эмч нар сахарын хор уршгийг бидэнд хэчнээн их анхааруулж байсан ч бид татгалзаж чадахгүй л байгаа.Чихэр идэх хүсэлдээ автвал задгай чихэр жинлүүлж авсан нь дээр шүү.Гоёмсог хайрцагтай чихрийг бодвол нэг килограмм чихэр авахад санхүүгийн хувьд мэдэгдэхүйц хэмнэлт гарна.Бас хүссэн хэмжээгээрээ,хүссэнээ сонгож авах боломжтой юм.Сэтгэл зүйн хувьд ч амар байх болов уу:чихэр дуусахаас айх айдас гэж байдаг ажээ.Хатаасан жимс Хатаасан жимс явуут дундаа хо.рхойгоо дарах сайхан арга:амттаныг орлох эрүүл хүнс,түргэн шингэх нүүрсусны эх сурвалж, ширхэглэгээр баялаг,байж болох бүхий л макро болон микро элементүүд агуулсан.Харамсалтай нь дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа хатаасан жимс болгон ашигтай байж чаддаггүй ажээ.Ихэнх нь хүхрийн диоксид (E220) агуулсан байдаг хүнсний бүтээгдэхүүн хатаах зорилгоор тос,нүүрсийг шатаахад ялгардаг тааламжгүй үнэр. Бага хэмжээ нь эрүүл мэндэд хоргүй,гэхдээ нэг удаа идэх хэмжээний хатаасан чангаанзанд агуулагдах Е220-ийн хэмжээ аюулд хүргэх түвшинд ойртдог.Тиймээс шинэхэн жимс,жимсгэнэ идэх нь зөв.Тэгээд ч амархан цадсан мэдрэмж төрөх тул хэмнэлт ч гаргах боломжтой.Шинэхэн жимс,жимсгэнэ Жимс,жимсгэнийн улирал дуусахаар үнэ нь тэнгэрт хадаж эхэлдэг.Гэхдээ хэмнэлт гаргаж байна гээд өөрийгөө амттанаар эхлүүлэхгүй байж болохгүй л дээ.Зуны жимс,жимсгэнийг та хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний лангуунаас олж болно.Хөлдөөсөн жимс,жимсгэнэ нь бүрэн болсон,амтаа алдаагүйгээр барахгүй яг шинээрээ байгаа юм шиг л шим тэжээлээ ч хадгалж үлдсэн байдаг.Дүрдэг цай Цайнд их хэмжээний антиоксидант,фитонцид зэрэг бидний бие махбодыг олон төрлийн хорт бодисоос хамгаалах орцууд агуулагдаж байдаг.Мөн дүрдэг цайны уутанд хуванцрын нүдэнд үл үзэгдэх жижиг үйрмэг ч байж болно.Хүний биед ямар нөлөө үзүүлж болох нь тодорхойгүй байгаа ч гэлээ,амьтан дээр хийсэн туршилтуудаас харахад баярлахаар үр дүн өгөхгүй байгаа юм.Асуудлыг шийдэх арга нь энгийн бөгөөд тодорхой навчин цай хандалж уух.Аюулгүй,амттай бас нэг бонус нь хямд.Цэвэр тараг Тараг болгоныг тэр утгаар нь шууд хүлээж авах хэрэггүй.Дэлгүүрээр зарагдаж байгаа тараг болгон ашигтай бактери агуулаагүйг анхаараарай.Өөрөөр хэлбэл зурагтаар бидэнд сурталчилсан шиг өөрийнхөө үүргийг гүйцэтгэхгүй байна гэсэн үг.Харин хөдөөний цэвэр бүтээгдэхүүн өндөр үнэтэй тул тэр болгон худалдаж авах боломж хүн болгонд байхгүй.Чанарыг дордуулахгүйгээр зардлаа багасгахын тулд тараг бүрэгч худалдаж аваарай. Энэ цагаас хойш өглөөний хоол хэмнэлттэй бөгөөд эрүүл болно.Танд чанартай сүү,хөрөнгө байхад л хангалттай шүү дээ.Бохь супермаркетуудын хувьд хамгийн их гүйлгээтэй бүтээгдэхүүн.Харин худалдан авагч бидний хувьд хамгийн “хорлонтой” буюу авсан бараа бүтээгдэхүүнээ бичүүлэх гээд кассан дээр ирэхэд шууд нүдэнд тусдаг. Эрдэмтэд дараах дүгнэлтийг аль эрт хийж бидэнд анхааруулсан: амттай бохинд дурлах нь толгойн өвчний шалтгаан болж болзошгүй,хоол боловсруулах эрxтний үйл ажиллагааг доголдуулна,хоолны дуршлыг алдагдуулна.Тэгээд ч түрийвчид халтай.Ганц мянган төгрөг яахав дээ гэж бодож болох л юм.Гэхдээ бохь зажлах нь дадал болбол таны долоо хоногт,сард бохинд зарцуулах мөнгө бас ч үгүй овоо дүн гарах биз ээ.Тиймээс шүдээ угаахыг хичээгээрэй.Савлагаатай цай 500 миллилитрийн нэг сав хүйтэн цайнд 5 хүртэл халбага сахар агуулагдаж байж болно.Дээрээс нь өнгө оруулагч,амт оруулагч гээд бусад бодисуудыг мартаж болохгүй. Тиймээс амны цангаа тайлах эрүүл арга яавч биш болж таарлаа.Үүнээс гадна дэлгүүрээр зарж байгаа бэлэн цай нь гэрт бэлдсэн цайнаас үнийн хувьд хэд дахин үнэтэй байх нь ойлгомжтой.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *