19.2 C
Washington
spot_img

​С.Хулангаа: Ингэний хоормог халааж уух нь дархлааг хамгийн сайн дэмждэг

Date:

Share:

Монголын хоол зүйчдийн холбооны гишүүн, Монгол үндэсний шигшээ багийн хоол зүйч С.Хулангаатай хооллолтоор дархлаагаа хэрхэн дэмжих талаар ярилцлаа.-Хүйтэн сэрүүний улиралд хооллолтоор дархлаагаа хэрхэн дэмжих вэ?-Улирал солигдоход бие махбод ихээхэн хямардаг. Намрын улирал шим тэжээлийг хангалттай авч,сайн бэлдсэн бол өвөлд дархлаа сайн байдаг.Өвөлд дархлаагаа дэмжье, ханиад хүрэхгүй байя гэвэл ингэний хоормог халааж уухыг санал болгож байна.Ингэний хоормог нь дархлааг маш сайн дэмжиж өгдөг.Уламжлалт анагаах ухаанд ингэний хоормогийг дотоод тамир дэмждэг гэж үздэг. Айраг уух улирал дууссан шүү дээ. Тэгэхээр айраг нөөцөлсөн бол айргаа халааж ууж болно. Нөөцлөөгүй бол одоо ингэний хоормог гардаг улирал учир халааж уувал эрүүл мэндэд тустай.Ялангуяа “Ковид 19”-ийн халдвар авч эдгэрээд биеийн дархлаа муу байгаа, дараах хам шинж илэрч байгаа бол хоормог уух нь зүйтэй. Хоормог нь ашигтай бактери агуулдаг учир хүний биед эерэгээр нөлөөлнө. Манай зарим эрдэмтэд гадаадын сургуулиудад доктор, магистрын судалгаа хийхдээ энэ талаар судалсан байдаг.Уух зүйлсээс гадна хооллолтын хувьд яривал хүн аль болох л олон төрлийн орцтой хоол идэх хэрэгтэй. Олон төрлийн хоол хүнс идэх тусмаа олон төрлийн шим тэжээл авч байгаа. Тэр нь эргээд бие махбодод шим тэжээлийн дутагдал үүсэхгүй байхад чухал нөлөөтэй. Ногоо иддэггүй хүмүүс бичил шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй байдаг. Жишээлбэл, ногоо идэхгүй байсаар хромын дутагдалд орж тэр нь цаашлаад сахарын дон үүсгэдэг. Олон төрлийн хоол хүнс хэрэглэнэ гэдэг нь бүх төрлийн ногоо, цагаан идээ, жимс, мах, гурил, будааг хэрэглэхийг хэлнэ. Ингэх тусам хоногт авах шим тэжээлээ авч чадна.Хэрвээ авч чадахгүй бол хүний бие бичил шим тэжээлийн дутагдалд орсноор ямар нэг өвчний эх үүсвэр болно. Жишээлбэл, цагаан идээ огт хэрэглэдэггүй мөртлөө хийжүүлсэн ундаа уугаад л байвал яс сийрэгжих эрсдэл өндөртэй байдаг.Мөн шар тостой арвайн гурил зуурч идсэнээр өдрийн турш энергиэр хангаж, өлсгөхгүй, ядраахгүй байлгах боломжтой. Түүнчлэн тос хольж идэж болно. Өвлийн улиралд хүний биеийн температурыг хэвийн байлгахын тулд тослог хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг.Харин махны хувьд халуун чанартай адуу, хонины мах идэх хэрэгтэй. Адууны махны тос нь зөөлөн бүтэцтэй учир өвлийн улиралд тохиромжтой. Гэхдээ сайн гээд л өглөө, оройгүй адууны мах идэх биш хонь, үхрийн махтай хавсарч хэрэглэхийг зөвлөж байна.-Өвлийн улиралд цагаан идээ хэрэглэснээр ашигтай бактери их хэмжээгээр авч дархлаанд сайнаар нөлөөлдөг гэж ойлгож болох уу?-Тийм. Ашигтай бактери бол зөвхөн цагаан идээнд л органикаар байгаа. Ялангуяа ингэний хоормогт хэдэн зуун тэрбумаараа бий. Ингэний хоормог зөвхөн өвөлд л гардаг учраас энэ завшааныг ашиглаад ашигтай бактериа нэмээд авах хэрэгтэй.Одоо бол заавал хөдөө явж хоормог авна гэхээс илүү үндэсний үйлдвэрлэлүүд амттай, чанартай, органик хоормог савлаад зардаг болсон.-Хоормогоо халааж уух, хүйтнээр нь уух ялгаатай байдаг уу?-Ялгаатай байна. Халааж ууснаар биед шимэгдэх нь илүү байдаг. Хүний бие хүйтэн зүйлийг боловсруулах, халуун зүйлийг боловсруулах нь харилцан адилгүй. Гэхдээ хоормогоо буцалгаж болохгүй. Хэтэрхий удаан буцалгаснаар амин дэм нь алдагдана. Бага зэрэг халаагаад уухад л болно.-Хооллолтоос гадна дархлаагаа хэрхэн дэмжих вэ?-Амьдралын хэв маягаа л зөв байлгах хэрэгтэй. Оройны 22.00 цагт гэрлээ унтраан унтсанаар тархины мелотонин дааврын ялгарлыг нэмэгдүүлнэ. Байгалийн цагийн хуваариар унтах нь дархлааны систем сайн байхад нөлөөлдөг. Тэгэхээр ажил, амралтаа зохицуулаад маш сайн унтаж амрах хэрэгтэй.Өвлийн улиралд хүүхдүүдийн дунд томуугийн халдвар их тархдаг, хүүхдүүдийн дархлаа сулардаг талтай. Тиймээс хүүхдүүдээ аль болох эрт унтуулах, унтахаас нь өмнө айраг, сүү зэрэг уламжлалт ундаа халааж өгснөөр дархлаа нь хүчирхэг байна.-Өвлийн улиралд иргэд нэмэлт витаминууд их хэрэглэдэг шүү дээ. Энэ зөв үү?-Хоол зүйчид нэмэлт витаминуудыг санал болгодоггүй. Аль болох хоол хүнсээрээ шим тэжээл авахыг зөвлөдөг. Хоол хүнсээрээ авч чадаагүй дутагдсан зүйлийг нэмэлт витаминаар авна гэж байхгүй. Гэхдээ өвлийн улиралд С витаминыг яалт ч үгүй уух хэрэгтэй. Яагаад гэвэл бид импортын ногоо, жимс хэрэглэдэг учир тээвэрлэлтийн явцад чанар нь бага зэрэг мууддаг. Дээрээс нь утаа, нарийн ширхэгтэй тоосонцор их байдаг учир С витамины дутагдалд орох эрсдэлтэй. Тиймээс уухыг зөвлөдөг. Гэхдээ 4000 мг-тайг нь уувал илүүдэл болох учир 1000 мг-тайг уувал зохимжтой.-Ярилцлагынхаа төгсгөлд уншигчиддаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? -Заавал өглөөний цайгаа ууж гарахыг зөвлөж байна. Өглөөд их яарч гардаг бол ганц ааруул ч болтугай хүлхээд гараарай гэмээр байна. Өглөөний цайгаа ууж байх нь дархлааг маш сайн дэмжиж өгнө. Яагаад гэвэл өглөөнөөс л бүх зүйл эхэлж байгаа. Ер нь өглөөний цай бол хүний амьдралын хамгийн чухал хэсэг. Дархлааны системийг тэнцвэртэй байлгана, цөсний өтгөрлийг бууруулна, ходоодны хүчиллэгийг бууруулна.Тэгэхээр өглөөний цайгаа заавал уугаарай гэж зөвлөе.-Ярилцсанд баярлалаа. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Subscribe to our magazine

━ more like this

Эм уулгүйгээр ходоодны шарх, хоол боловсруулах, зүрх судасны өвчлөлийг байцааны шүүсээр бүрэн эмчлэх арга. Байцааны шүүс бэлтгэх аргачлал ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Буруу хооллолт, байнга түргэн хоол идэж, хийжүүлсэн ундаа уух, мөн хэт их стресс, дарамт дунд амьдрах зэргээс болж ходоодны шархлаа үүсдэг. Үүнийг цаг алдалгүй яаралтай...

Заваан санагдаж магадгүй ч яг үнэндээ сайн нөлөөтэй бидний нийтлэг зуршил

Нэг үйлдлээ 21 хоногийн турш давтахад зуршил болж үлддэг гэх боловч практик дээр хэрэгжих нь маш ховор. Харин сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд ямар нэгэн...

Таны залуу насны дүр төрхийг өдөр бүр бага багаар хумсалсаар байдаг муу зуршилууд

Бүсгүй хүн сайхан харагдахыг хичээдэг. Нас өтөлж буйн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрчилнө, мэргэжлийн гоо сайханчийн туслалцаа авахаас өөр аргагүй...

Зөгийн жилий ходоодны шарх, хоол боловсруулах эрхтний өвчлөлд маш сайн. Хэрэглэх заавар ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Монголчуудын хамгийн их өвчилдөг нэг өвчин болох ходоодны шарх бол архаг өвчин юм. Энэ нь ходоодны хана, 12 нугалаа гэдсэнд шарх бий болж цаашлаад...

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ? ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хүзүү нурууны мэдрэл дарагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ Хүний багана нурууны дундуур явах нугаснаас хүзүүний 7,сээрний 12, бүсэлхийн 5,ууцны 5, ахар сүүлний 5 нийт...
spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

error: Content is protected !!