Uncategorized

Эхнэрээ зүгээр л “авгай” болгочихдог эрчүүдээс л айдагдаа. Яаж тэгж хүнийг галгүй, эрч хүчгүй, хобби ч үгүй болгож чаддаг байнаа

Эхнэрээ зүгээр л “авгай” болгочихдог эрчүүдээс л айдагдаа. Яаж тэгж хүнийг галгүй, эрч хүчгүй, хобби ч үгүй болгож чаддаг байнаа гэж өөрийн цахим хуудаснаа бичижээ үнэхээр үнэн шүү.Судалгаан дээр үндэслэсэн Гэрлэлтийг бэхжүүлэх 7 зарчим оруулий
Алдарт гэр бүлийн сэтгэл судлаач,клиникийн засалч Дк.проф.Жон Готтман,Нан Силвер нарын хамтран бичсэн “Гэрлэлтээ бэхжүүлэх 7 зарчим” номонд амжилттай харилцаа гэж чухам ямар харилцааг хэлдэг тухай болоод хосууд харилцаагаа бататгахаар хийж болох энгийн алхмуудыг зөвлөсөн байдаг.


Судалгаан дээр үндэслэсэн Гэрлэлтийг бэхжүүлэх 7 зарчимТүүний зарчмууд нь бүгд шинжлэх ухааны судалгаан дээр суурилсан байдгаараа онцлогтой. Готтман болон түүний хамтрагчид олон жилийн турш хэдэн зуун шинэ залуу, дөнгөж гэрлэсэн, урт удаан хамт амьдарч байгаа зэрэг олон янзын хосуудыг судалж, тэдэнтэй ярилцлага болон видео бичлэг хийж, бүр түүнчлэн тэдний зүрхний цохилт, хөлрөлтийн хэмжээ, цусны даралт болон дархлааны урвалуудыг хэмжин жил бүр тэдний харилцаанд орж буй өөрчлөлтийг хянаж байжээ.Готтманы судалгаагаар,түүний зохион байгуулсан хосын семинарт оролцсон нийт 640 хосын 20 хувь нь 9 сарын дараа харилцаандаа эргэн асуудалтай болж байгаа гэх үр дүн гарчээ. Хосуудад хийгддэг стандарт сэтгэл зүйн эмчилгээний дараа тэдний 30-50 хувь нь эргэн асуудалтай болдог аж. Семинарт оролцохоос өмнө хосуудын 27 орчим хувь салах өндөр эрсдэлтэй бүлэгт ордог бол семинараас 3 сарын дараа энэ эрсдэлт бүлгийн хэмжээ 6.7 хувь хүртэл буурдаг байна. Харин 6 сарын дараа 0 хувь нь салах өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг ажээ.Ингээд түүний гэрлэлтийг бэхжүүлэх долоон зарчим, тэдгээрийн товч аргуудтай танилцая. 1. “Хайрыг замчлах зураглалаа баяжуулах”Хосуудын дунд орших хайр маш нарийн чимхлүүр жижиг зүйлс дунд оршдог. Өөрөөр хэлбэл, аз жаргалтай хосууд гэдэг нь хоёр биенийхээ ертөнцийг маш сайн мэддэг хүмүүсийг хэлнэ ээ гэсэн үг. “Хайрыг замчлах зураглал” гэдэг нь хамт амьдарч буй нэгнийхээ тухай мэдээлэл хадгалах тархины хэсгийг хэлэх бөгөөд аз жаргалтай хосуудын тархины энэхүү хэсэг маш баялаг байдгаараа онцлогтой. Тэд хайртай хүнийхээ дуртай киноноос авахуулаад амьдралын аль нэгэн мөчлөгт юунд санаа зовниж буйг цаашлаад хүсэл зорилго, мөрөөдлийг нь хүртэл төвөггүйхэн хэлэх арвин мэдээллийн сантай байдаг. 2. “Энхрийлэх, бишрэх мэдрэмжээ тэтгэх”Аз жаргалтай хосууд нэгнээ хүндэлж, нэгнийхээ тухай эерэгээр боддог. “Энхрийлэх, бишрэх хоёр мэдрэмж нь урт хугацаанд сэтгэл ханамжтай хамтран амьдрахад хамгийн чухал элементүүд юм” хэмээн Готтман тодорхойлжээ. Хэрвээ эдгээр мэдрэмжүүд гэрлэсэн хосуудад огт байхгүй бол тэдний гэрлэлтийг аврах боломжгүй. Готтман уг номондоо хосууд хэрхэн нэгэндээ талархаж сурах тухай энгийн зөвлөмжүүдийг өгсөн байдаг. Жишээлбэл, та хайртынхаа эерэг гурван чанар болон тухайн чанарыг илэрхийлж болох амьдралд дээр тохиолдсон үйл явдлын тухай цаасан дээр жагсаан бичээд үзээрэй. Бодсоноос тань хамаагүй урт жагсаалт цаасан дээр хөвөрнө өө гэдэгт итгэлтэй байна. Харин бичиж дууссаныхаа дараа хайртдаа уншиж өгөхөө мартуузай.3. “Бие биерүүгээ эргэн хандах”Харилцаагаа романтик уур амьсгалтай байлгана гэдэг нь Карибын тэнгисийн үнэтэй усан онгоцны аялал эсвэл тансаг бэлэг өдөр бүхэн нэгэндээ бэлэглэх тэнгэрийн төсөөлөл биш. Угтаа бол романтик уур амьсгал гэдэг нь хэний ч анзаарамгүй жижиг зүйлсэд оршиж, бид өдөр бүхэн түүгээр амьсгалж байдаг. Өдөр бүхэн хайртдаа хамтдаа энэ амьдралыг туулж буйд талархан, түүнийг хичнээн их үнэлж явдгаа илэрхийлэхэд л хангалттай романтик уур амьсгал та хоёрын дунд үүснэ. “Жишээ нь хос тань хэцүү өдрийг даван туулж байгаа бол зоригжуулан дэмжсэн дуут шуудан илгээж болно шүү дээ” хэмээн Готтман эмч тус номондоо бичсэн байдаг. “Надад чамайг сонсох цаг алга” хэмээн хэлэхийн оронд хэдий хоцорч байсан ч эхнэрийнхээ муухай зүүдний тухай тэвчээртэйгээр сонсон, дараа ярилцахаар амлах ч байж болно. Готтманы эдгээр зөвлөгөөнүүд танд улиг болсон тэнэг санагдаж болох ч бие биерүүгээ эргэн хандаж, нэгнээ сонсох нь хосуудын дунд бат бөх холбоо тогтоож, харилцаагаа хүсэл тэмүүлэлтэй байлгах суурь нь болдог хэмээн тэрээр тодотгожээ. Бие биерүүгээ эргэн ханддаг хосууд “сэтгэл хөдлөлийн банкны данс”-ндаа илүү хуримтлалтай байдаг байна. Гагцхүү энэхүү “данс”-ны баланс л аз жаргалтай хосыг цөхөрсөн хосоос ялгах гол ялгаа болдог. Аз жаргалтай хосууд бусадтай харьцуулахад тус “данс”-ндаа илүү эерэг, сайн хуримтлалтай байдаг бөгөөд хэцүү цаг үед тэдний “хадгаламж” нь хэрүүл маргаан, стрессээс хамгаалах ослын дэр болж өгдөг. 4. “Хосынхоо нөлөөнд автах”Аз жаргалтай хосууд нэгнийхээ үзэл бодол, мэдрэмжийг анхаарч үздэг нэгэн цул баг байж чаддаг. Тэд хамтдаа шийдвэр гаргаж, нэг байр суурин дээр үзэл бодлоо нэгтгэх чадвартай. Хосынхоо нөлөөнд автана гэдэг нь нэгнийхээ дарангуйллыг хүлээн зөвшөөрөх бус харин ч харилцаандаа нэгнээ үнэлж, хүндлэхийг хэлнэ.5. “Шийдэж болох асуудлуудыг тэр дор нь шийдэх”Готтман аливаа гэрлэлтэд хоёр төрлийн асуудал байдаг гэж үздэг. Шийдэгдэж болох маргаан болон шийдэх боломжгүй мөнхийн зөрчилдөөн. Хосууд тэдний дунд өрнөж буй маргаан аль төрөлд багтахыг мэддэг байх нь тун чухал. Заримдаа маргаан бүрийг ангилж ялгах нь хэцүү байх нь ойлгомжтой. Готтманы тодорхойлсноор үүссэн дариуд нь шийдэж болох асуудлуудад “арай бага зовууртай, үргэлж давтагддаг, бөглөрсөн биш ч хурц байж болох асуудлууд багтдаг аж. Шийдэж болох асуудлууд нь ихэвчлэн цаг хугацааны шалтгаантай байдаг бөгөөд ямар нэгэн суурь шалтгаангүй байдгаараа онцлог. Готтман асуудлаа шийдэх таван алхамт загварыг хосуудад санал болгодог. Тэдгээр алхмаас дурдвал:Алхам 1. Эхлэлээ зөөлөн тавих буюу яриаг шүүмжлэл, зэвүүцэлгүйгээр эхлүүлэх.Алхам 2. “Засах оролдлогуудыг” хийх ба хүлээн авах. Готтман маргааныг зөөллөх зорилготой аливаа үйлдэл болон үгийг “засах оролдлого” хэмээн тодорхойлдог. Алхам 3. Эхлээд өөрийгөө тайвшруулаад, дараа нь хосоо тайвшруул. Маргааны үед өөрийгөө хэвийн биш байгааг мэдсэн даруй хосдоо энэ тухай хэлж, 20 минутын завсарлага авах. (20 минут бол хүний бие тайвшрах хангалттай хугацаа) Завсарлага авмагцаа нүдээ аниад, удаан гүнзгий амьсгаа авч, булчингаа суллан, тайван газрыг төсөөлөх хэрэгтэй. Эхлээд өөрөө тайвширсныхаа дараа хосоо тайвшруулах оролдлого хийж, түүнээс юу хийвэл тайвшрах тухайг нь асуун, тэдгээрийг нь хамтдаа хийгээрэй.Алхам 4. Харилцан буулт хийх. Дээрх алхмууд нь хосуудыг харилцан буулт хийхэд бэлтгэж өгдөг тухай Готтман тэмдэглэжээ. Маргаан үүсэхэд хосынхоо бодол болон мэдрэмжийг анхаарч үзэх нь чухал юм. Уг номонд Готтман хосууд нийтлэг байр сууриа олоход туслах дасгалыг оруулсан байдаг. Энэхүү зөвлөгөөнд хосууд 2 дугуй дүрс зурах бөгөөд жижиг нь том дотроо байрших ёстой. Жижиг дугуй дотор тохиролцох боломжгүй асуудлуудыг жагсаана. Том дугуй дотор тохиролцох боломжтой асуудлуудаа жагсаана. Хоёр дугуй дотор бичигдсэн зүйлсээ хоорондоо хуваалцаж нийтлэг байр сууриа олох хэрэгтэй. Юун дээр санал нэгддэг болоод нэгддэггүй, ямар хамтын зорилго болоод мэдрэмжтэй тухайгаа, хэрхэн тэдгээр зорилгууддаа хүрэхээ ч бас тодорхойлоорой.Алхам 5. Нэгнийхээ алдааг ойлгохыг хичээгээрэй. Хэрвээ та хосынхоо дутагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол өөрсдийнхөө дунд байх нийтлэг байр сууриа олох нь боломжгүй хэрэг (“хэрэв тэр тэгсэн бол, ингэсэн бол…” гэдэг бодлыг толгойноосоо авч хаях нь амжилттай харилцааны суурь юм шүү)6. “Бөглөрлийг даван туулах”Готтманы зөвлөснөөр хосуудын шийдвэрлэж чадахгүй байгаа мөнхийн зөрчилдөөний гол зангилаа нь “бөглөрлөөс гарч харилцан ярилцах” юм. Бөглөрлийн томоохон шалтгаан нь биелэгдээгүй хүсэл байдаг. Бөглөрөл үүсээд байгаа шалтгаан нь та хоёрын харилцаан дунд зөвхөн танд харьяалагдах хүсэл мөрөөдөл яригдахгүй, үнэлэгдэхгүй байгаа явдал. Аз жаргалтай хосууд нэгнийхээ мөрөөдлийг биелүүлэхэд туслах нь чухал гэдэгт үргэлж итгэдэг. Бөглөрлийг шийдэх эхний алхам бол зөрчилдөөн үүсгэж буй тэдгээр мөрөөдлүүдийг тодорхойлох. Дараагийн алхам нь эдгээр мөрөөдлүүдийн тухай хоорондоо ярилцаж, завсарлага авч (зарим тохиолдолд эдгээр яриа ихээхэн стресстэй болж болно), асуудлуудаа ойлголцох юм. Үүний зорилго нь асуудлаас “хумс”-ыг нь салгаж авах бөгөөд өвдөлт үүсгэж буй эх үүсвэрийг арилгахад оршино. 7. “Хамтын утга учрыг бүтээх”Гэрлэлт гэдэг хүүхэд өсгөх, өдөр тутмын гэр ахуйн ажлууд хийх төдийхнөөр хязгаарлагдах зүйл биш юм. Гэрлэлт нь тухайн хүний дотоод мөн чанарын илрэл болж дотоод хамтын амьдралыг бий болгохыг хэлнэ. “Онцлог ёс заншил, үүрэг, зорилго нь таны бүтээсэн гэр бүлийн нэгэн хэсэг нь та өөрөө юм гэдэг ойлголт, холбоосыг гэрлэлт хэмээнэ” гэж Готтман тодорхойлжээ. Аз жаргалтай хосууд хоёр биенийхээ мөрөөдлийг багтаасан гэр бүлийн ёс заншлыг бий болгодог. Хоёр биендээ нээлттэй, үзэл бодлыг нь сонсож чаддаг байх нь хосууд хамтдаа аз жаргалтай байхын бас нэгэн шалтгаан юм.Эх сурвалж: Dr. Gottman’s term АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *