Uncategorized

Урт наслаж, удаан жаргахын тулд та дараах 6 дасгалыг заавал хийж зуршил болгох хэрэгтэй!

Эрүүл амьдралын хэв маяг болон бие физиологийн дасгал сайн хийх нь урт наслах, сайн сайхан амьдрах гол түлхүүр болоод байгаа билээ. Спортоор хичээллэх нь таны амьдралд цөөн ч болов хэдэн насыг нэмэх боломжтойг саяхан хийсэн нэгэн судалгаагаар баталжээ.Гэхдээ бид ямар дасгал хөдөлгөөн хийх ёстой вэ гэдгээ эхлээд зөв сонгох нь чухал.Ямар дасгал хөдөлгөөнийг сонгож хийнэ, төдий чинээ таны амьдралд гарах үр дүн өөр өөр байна.Зарим нь таны зүрхэнд сайнаар нөлөөлөх бол,зарим нь таны биеийг гэмтэж,бэртэхээс хамгаална,харин бусад нь стрессийн түвшинг тэнцвэржүүлнэ.Манай хамт болон сониуч зандаа хөтлөгдөж,таны амьдралд хэрэгтэй дасгалуудыг хүргэхээр бэлдлээ. Энэхүү жагсаалтад бид олон төрлийн эрүүл мэндийн асуудлыг шийдэхээс гадна таныг урт наслахад туслах дасгалуудыг багтаалаа.1. Теннис болон бусад багийн спортууд дундаж наслалтанд эерэгээр нөлөөлнө Копенгаген хотын мэргэжлийн байгууллагаас саяхан хийсэн судалгаагаар багийн спортоор хичээллэдэг хүмүүс ганцаарчилсан спортоор хичээллэдэг хүмүүсээс илүү урт насалдгийг баталжээ. Мэргэжилтнүүд хамтын нэгдэл болон нийгмийн харилцаа холбоо нь хүний оюун санааг сайжруулах болон дасгал хөдөлгөөн хийх эрч хүчийг олгодог гэж үзсэн байна. Бие физиологийн байнгын идэвхтэй байдал нь мэдрэхүйн чадваруудыг сайжруулах, тухайлбал ой санамж сайн байх, төвлөрөх чадвар гэх мэт, нэн ялангуяа таныг нас ахих үед. Хамгийн үр ашигтай спортуудаар теннис, бадминтон болон хөлбөмбөгийг нэрлэжээ.2. Калланетик жин хасахад сайнаар нөлөөлнө 1989 онд, Sarah Ferguson хүн төрөлхтний анхаарлыг калланетикт төвлөрүүлсэн ба тэрээр байнгын дасгал хөдөлгөөн хийж, хэдхэн 7 хоногийн хугацаанд гайхмаар гоолиг болж чадсан юм. Калланетик биеийн бүх булчинд нөлөөлдөг ба зүрхийг бага ачаалуулж, өөхний эсүүдийг шатаах ач тустай. Хагас хэвтэж, гэдэсний таталт хийх болон хажуу тийшээ харж өвдгөө нугалах, гараа алдалж суух, планк зэрэг нь калланетик дасгалууд ба гуяыг өв тэгш хөгжүүлж, гэдэсний булчинг чангалах ач тустай. Калланетикыг бүх насныхан хийж болохоос гадна таныг нас ахих үед бие организмыг эрүүл, чийрэг байхад тусална.3. Гүйснээр холестерин буурч, зүрх эрүүл болно Судалгаагаар гүйх нь холестерины түвшинг тогтмол бууруулдаг болохыг баталсан. Их хэмжээний холестерин цусанд байх нь зүрх судасны өвчин тусах гол хүчин зүйл болдог. Гүйснээр өндөр-нягтрал бүхий липопротейн эсүүдийг идэвхжүүлдэг ба эдгээр нь цусан дахь холестерины тэнцвэрийг хангах үүрэгтэй байдаг. Дээрээс нь гүйснээр зүрхний дасгал болно, илүү том бас хүчтэй цохилтуудыг зүрх хийнэ. Үр дүнд нь таны биеийг зүрх судасны өвчнөөс сэргийлж, урт наслахад сайнаар нөлөөлнө.4. Таталцлын эсрэг йог нурууг эрүүл болгоход нөлөөлнө Энэхүү йогийн дасгалыг өөрөөр “эрүүл биед саруул ухаан оршино” ч гэж хэлдэг. Нурууны хэлбэрийг зөв болгож, олон цагийн турш оффист суух үед үүсэх эрсдэлийг үгүй хийх ач тустай. Уян дүүжлүүр дээр хийж гүйцэтгэдэг дасгалууд үнэхээр гайхалтай нөлөөтэйг дурдах нь зүйтэй болов уу. Нуруугаа сунгаснаар та нугас хоорондын дискүүдийг илүү их эрдэс бо дисоор хангах, мөн эрүүл байлгах боломжтой. Энэ нь та ирээдүйд нурууны өвчнөөс болж зовж шаналахгүй гэсэн үг юм. Йогийн бясалгал, анагаах увдис нь таны оюун санааг тайвшруулж, стрессээс ангижруулна. Гэхдээ хамгийн хөгжилтэй хэсгийг нь бүү мартаарай: бид байнга Хүн-Аалз шиг таазнаас дүүжлэгдээд байж чадахгүй шүү дээ, тийм биш гэж үү?5. Сэлэх нь уушгинд сайнаар нөлөөлнө Хэдийгээр бага нөлөө үзүүлэх боловч, сэлэх нь хамгийн чанартай кардио дасгалуудын тоонд ордог ба зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах болон булчинг өв тэгш хөгжүүлэх ач тустай. Сэлэхийн хамгийн том давуу тал бол уушгины багтаамжийг тэлэх явдал юм. Үр дүнд нь бид тархины үйл ажиллагаа болон төвлөрөлтөнд маш чухал үүрэгтэй хүчилтөрөгчүүдийг илүү их хүлээж авна гэсэн үг. Уушги том байх тусам бие физиологийн ачааллыг хүлээж авч, амархан ядрахгүй байх боломжтой.6. Сунгалт булчингуудыг хүчтэй болгоно Сунгалт нь булчинг хүчтэй бас эрүүл байлгах гол зүйл.Уян хатан булчингуудтай байвал бие физиологийн идэвхтэй байдалд сайнаар нөлөөлж, үе мөчөө бүхэлд нь ачааллуулах боломжтой гэсэн үг. Ингэснээр та хөгшрөх үедээ санаа зовохгүй байж болно. Ахмад настай хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагддаг ба үүнээс сэргийлэхийн тулд сунгалт хийх хэрэгтэй. Мөн биеийг гэмтэх эсвэл ноцтой бэртэхээс сэргийлдэг.Сулбагар булчингууд таамаглаагүй хөдөлгөөнөөс болж амархан гэмтэх нь бий.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *