Uncategorized

Санхүүгийн байдал хүний тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бид санхүүгийн элдэв бэрхшээлээ амьдралын буруу шийдвэртэй холбон тайлбарладаг:энэ яагаад их сургуулиа хаяв аа? Яагаад тэр илүү орлоготой ажил сонгосонгүй вэ?Яагаад тэднийх ийм олон хүүхэд гаргаа вэ?… Саяхны хийсэн хэд хэдэн судалгаагаар бага мөнгөтэй байх нь тархины сэтгэн бодох чадварт ихээхэн нөлөөтэй байж болохыг тогтоосон байна.Нийгэм-эдийн засгийн түвшин доогуур байх тусам тархины ажиллагаа сул дорой байгааг эрдэмтэд өөрсдийн судалгаагаар тогтоож чаджээ. Даллас дахь Техассийн их сургуулийн “Урт удаан амьдрах чадварыг судлах төв”-ийн судлаачид 20-89 насны 904 хүний тархийг судлан үзсэн бөгөөд судалгааны ажлын үр дүнгээ “Үндэсний шинжлэх ухааны академийн хөдөлмөр” сэтгүүлд хэвлэн нийтэлсэн байна.Судлаачид хоёр зүйлийг тогтоохыг зорьсон:нэгдүгээрт,туршилтанд орж байгаа хүмүүсийн тархины саарал бодисын хэмжээ ямар байгааг тогтоох.Хоёрдугаарт,тэдний тархины торлог ямар бүтэцтэй байгааг тогтооход оршино.Тархины үйлдлүүд нь хоорондоо уялдаа холбоотой байгаа хүмүүсийн хувьд адил төстэй шинж тэмдэг илэрчээ:жишээ нь,хэл яриа хариуцсан тархины холбоос өөр хоорондоо илүү их нөлөөлж байсан бол биеийн бусад хэсгүүдтэй уялдаа холбоо төдийлөн өндөр түвшинд тогтоож чадахгүй байгааг тогтоожээ. Тархины торлогийн энэхүү “ялгарал”-ыг “тусгайлан” авч үзэх шаардлагатай гэж онцолжээ.Судалгааны дараагийн үе шатанд дээрх үзэгдлийг боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэлтэй тулган харьцуулж үзсэн байна–үүний зэрэгцээ нийгэм-эдийн засгийн статус ч мөн тодорхойлогдсон.Статус өндөр дундаж насны (35-64 насны хооронд) хүмүүсийн хувьд саарал бо.дис илүү их байгааг тогтоов, тэдний тархины торлогийн “ялгарал” ч зохих хэмжээнд өндөр гарчээ.Эдгээр хэмжээ нь өндөр ой санамжтай болохыг илтгэхээс гадна тархийг эрт хөгшрөх үйл явцаас хамгаалах бодисын ялгаруулалтыг идэвхжүүлэхэд нөлөөлдөг байна. Судалгаа хийж байгаа эрдэмтэд эдгээр үзүүлэлтүүдээс гадна сэтгэл зүй болон бие махбодийн эрүүл мэндийг бүхэлд нь бас авч үзжээ:танин мэдэхүйн чадвар,бага насандаа нийгэм-эдийн засгийн ямар түвшинд хамаарч байсан (насанд хүрснээс хойш бус).Өөрөөр хэлбэл дундаж насныхны хувьд тархины эрүүл мэнд хүн баян эсвэл ядуу болоход нөлөөлөхгүй байгааг судлаачид тогтоож чадсан байна.Гэхдээ насанд хүрсэн хойно нийгэм-эдийн засгийн түвшинд өөрчлөхөд тэдэнд ямар нэгэн зүйл нөлөөлжээ гэдэг дүгнэлтэд хүрчээ.Чухам юу нөлөөлсөн байж болох вэ?Ажлын байрны хөлс нь доогуур байгаа хүмүүсийн хувьд эрүүл мэндийн үзлэг,эрүүл хооллох боломж илүү байсан байж болох талтай. Тэд бохирдол ихтэй дүүрэгт амьдардаг эсвэл боловсролын хувьд доогуур орчинд амьдардаг.Үүнээс гадна стресс нийгэм-эдийн засгийн доогуур түвшинд амьдрахад ч нөлөөлнө –стрессийн даавар нь биеийн эрүүл мэндийг,тэр дундаа тархины эрүүл мэндийг ч дарангуйлдаг.“Бид стресс гэдэг зүйлийг илүү гүн гүнзгий судлах хэрэгтэй,үүний зэрэгцээ тархийг ч мөн мартаж болохгүй” гэж төслийн удирдагч,UTD төвийн мэдрэлийн эмч Гаган Виг хэлж байна.“Амьдралын туршлага нь тархины эрүүл мэндэд шууд нөлөөлнө” гэж тэрээр онцолжээ.Нийгэм-эдийн засгийн доогуур түвшин мөн хүний сэтгэн бодох чадварт нөлөөлдөг болохыг ч урьд өмнийн судалгаанууд баталсан.2013 оны “Science” сэтгүүлийн нэгэн дугаарт нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүнгээс харахад, “хүний танин мэдэхүйн функц нь олж байгаа бага орлого,зарлагаа багасгах хүчин чармайлтаас шалтгаалж буурч байдаг”. Ядуурлын танин мэдэхүйн үнэ цэнэ–яг л шөнийн нойроо алдсан мэт байгааг судалгаагаар тогтоожээ. Өнгөрсөн жил хийгдсэн өөр нэг судалгаанаас харахад,ядуурлын туйлд амьдарч байсан хүмүүсээс ой санамж,сэтгэн бодох хурд болон ажил гүйцэтгэх хурдыг нь туршиж үзжээ. “Миний бодлоор, энэхүү баримт бичиг нь [PNAS] танин мэдэхгүйн функц болон ядуурлын тухай өмнөх судалгааны ажил дээр үндэслэгдсэн байх” гэж Британийн Колумбын их сургуулийн сэтгэл судлаач Жао (2013 оны судалгаан оролцсон эрдэмтэн) хэлжээ.“Архаг ядуурал тархины анатомд шууд нөлөөлдөг.Энэхүү нийтлэлд нейрон талаас нь баталгаажуулсан баримтуудыг тусгасан байгаа”.PNAS-ийн судалгаанд нийгэм-эдийн засгийн статус болон тархины хэмжээсийг ч харьцуулан судалсан. Судалгаанд бүхий л насны хүмүүс орсон гэж хэлж болно,“залуу” томчууд (20-34 насны) эсвэл “ахмад” томчууд (64-наснаас дээш).Нийгэм-эдийн засгийн статус доогуур хүмүүсийн бүлгээс хэрхэн эрүүл саруул өндөр насалж байгааг тогтоохоор судалж үзээд дараах дүгнэлтэд хүрчээ: 70-80-аад оны үед нийгэм-эдийн засгийн доогуур түвшин амьдралын чухал үнэлгээгээр байгаагүй байх талтай, өөрөөр хэлбэл тархины эрүүл мэндээс бие махбодийн хөгшрөх явц,эрүүл мэндэд илүү анхаарал хандуулж байсантай холбон тайлбарлаж болох ажээ.Ядуу (эсвэл ямар нэгэн хэмжээгээр ядуу) амьдарч байгаа хүмүүсийн хувьд энэ байдал нь өөрөө өөрийгөө бий болгон тойрог байдлаар эргэлддэг гэж судалгаагаар үзжээ.Хангалттай мөнгө олдоггүй хүмүүс зардлаа нэгээс нь нөхөж амьдардаг.Үүнээс улбаалж стресст орно,санах ой нь муудна. Энэ бүх сөрөг үзэгдэл нь танин мэдэхгүйн функцыг муутгадаг,өөрөөр хэлбэл орчин үеийн мэдээллийн эрин үед баялгаа нэмэгдүүлэх боломжоо алддаг ажээ.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *