Uncategorized

​Ш.Мөнгөнтуяа: Ходоодонд хоол гүйцэд шингээгүйгээс болж 404 төрлийн өвчин үүсдэг

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны тасгийн эрхлэгч, дэд хурандаа,тэргүүлэх зэрэг,клиникийн профессор Ш.Мөнгөнтуяатай гэдэс угаах арга,аргачлалын тухай ярилцлаа.-Та эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүстээ ямар аргаар гэдэс угаахыг зөвлөдөг вэ?-Астана иогийн аргаар гэдэс цэвэрлэхийг зөвлөдөг.Үндсэндээ давстай ус уугаад хэвлийн амьсгалаар амьсгаагаа зөв зохицуулж цэвэрлэдэг юм.Хамгийн эхлээд 4-5 литр буцалсан бүлээн ус,хоолны давс/жамц давс/-150-250 гр байх ёстой бөгөөд хэт их шорвог биш байдлаар найруулж бэлдэх ёстой. Тэрийг өглөө 06.00 цагаас ууж чадах хэмжээгээрээ уугаад дасгалаа хийж эхэлнэ.Ингээд эхнийхээ дасгалыг хийнэ.Дасгал-1:Уг дасгал нь ходоод гэдэс зайлах үүрэгтэй.Хийхдээ хоёр гараа хөхнийхөө харалдаа алгаараа доош харуулан тавьж түрүүлгээ харж хэвтэн духаа газарт хүргэн гэдсээ төмбийлгөн амьсгалаа авч,амьсгалаа түгжин гарын алгаар тулж,өндийн толгойг дээш өргөн эсрэг талын өсгийг харан амьсгалаа гаргана.Үүнийг хоёр талдаа ээлжлэн хөлийн өсгийг ээлжлэн харах маягаар 8:8 удаа давтаж хийнэ/асгал-2:Ходоодон дахь усыг нарийн гэдэс рүү шахаж оруулж,зайлах үүрэгтэй дасгал.Хөлдөө мөрний хэмжээний зай авч толгой дээрээ гараа салаавчлан амьсгалаа авч түгжин гараа дээш өргөн хэвлийгээр хажуу тийш болон амьсгалаа гаргана.Уг дасгалыг хоёр талдаа ээлжлэх маягаар 8:8 удаа давтаж хийнэ.Дасгал-3:нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү ус оруулж зайлна. Хөлдөө мөрний хэмжээний зай авч хоёр гараа урагш эгц алдлан гэдсээ төмбийлгөн амьсгал авч түгжин хоёр гарыг хоёр тийш хүчтэй саван амьсгалаа гарна.Үүнийг хоёр талдаа ээлжлэн хөлийн өсгийг ээлжлэн харах маягаар 8.8 удаа давтаж хийнэ.Дасгал-4: Сууж байгаад усыг бүдүүн гэдэснээс доош шахаж гаргах үүрэгтэй дасгал.Үүнийг хийхдээ хоёр гарыг өвдгөн дээр тавин хагас суугаад амьсгалаа авч түгжин толгойгоо тонгойлгон өвдөг рүү шахаж хэвлийгээр хоёр мушгин эргэж амьсгалаа гаргана.Энэхүү дасгалыг хоёр талдаа ээлжлэн хоёр хөлийн өвдөгийг ээлжлэн газар хүргэх маягаар 8:8 удаа давтаж хийнэ. Дасгал дундуур усыг байнга ууж,өтгөн гартал хийнэ.Гэдэс цэвэрлэгдэн өтгөний оронд өнгөгүй цэвэр ус гарч эхэлмэгц давсгүй ус хоёр стаканийг ууна. Ингээд гэдэс угаасан өдөртөө мацаг барих буюу бүр өлдвөл ногооны зутан шөл, шар будааны шүүс зэргийг 200 гр хүртэл хэмжээнд хэрэглэж болно.Энэхүү дасгалууд нь маш энгийн учраас гэрийн нөхцөлд хийхэд хамгийн тохиромжтой гэж үздэг.Гэхдээ гэрийн нөхцөлд дасгал хийж,гэдсээ цэвэрлэхдээ амьсгалаа зөв зохицуулахгүй бол болохгүй.Гэдсээ төмбийлгөн хамраараа гүнзгий амьсгаа авч, гэдсээ татаж, амьсгаагаа гаргана.Хэвлийн амьсгал хийснээр хэвлийн эрхтнүүдийн үйл ажиллагааг цочирдог.-Энэхүү арга хэдхэн зүйлээс бүрдсэн их амархан санагдлаа.Харин хүмүүс гэдэс угаах аппарат болон туулгах эм хэрэглэх байдлаар гэдсээ цэвэрлэдэг.Энэ нь хэр зохимжтой вэ?-Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн гэдэг чинь ходоодноос гарч ирсэн хоолыг бага багаар шаталсан маягаар шахаж байдаг.Доошоо чиглэсэн үйл ажиллагаа.Гэтэл доороос нь ус шахахаар өгсөх замаар бүдүүн,нарийн гэдэс рүү явахаар хучуур хэсгийг сөргүүлж гүрвэлзэх хөдөлгөөн нэмэгдээд,гэдсэнд байсан агууламж гарч байгаа юм.Гэхдээ амаар орсон шиг бүрэн цэвэрлэж чадахгүй.Тиймээс өмнө дурдсан аргаар гэдсээ цэвэрлэвэл эхлээд амархан,аппарат тоног төхөөрөмж шаардахгүй,хэрэглэж буй бүтээгдэхүүн нь хүний биед сөргөөр нөлөөлөхгүй.Жамц давсыг сонгон хэрэглэхийг зөвлөдөг учир нь ходоодны дотор талын салстыг цэвэрлэх үүрэгтэй байдаг.Мөн давсаар гэдэсний дотор талын салстыг цочроогоод гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх гэсэн хоёр үүргийг давхар агуулдаг юм.-Ер нь гэдсийг сар,жилд хэчнээн удаа угаах ёстой байдаг юм бэ? -Гэдэс угааж байхад давхар цөс хөөгддөг.Ходоодонд хоол ороход салст цочроод сигнал өгөхөд цөс орсон юмныхаа хэмжээгээр порц порцоор агшиж байдаг юм.Тэгэхээр монголчуудын хувьд наадам,цагаан сараар хүнд хоол идэж,хоёр улирлын зааг буюу хүний бие организм хүйтнээс халуун руу шилжих үед тэнцвэрээ алдаж, дархлаа суларч,ядрах үед биеэ цэвэрлэх хэрэгтэй.Ингэснээр урт насална,архаг өтгөн хаталт эдгэнэ, цөсний чулуу үүсэхгүй,таргалахгүй байх ач холбогдолтой.Манай тасаг нээгдсэнээсээ хойш буюу 10 жилийн өмнөөс эмчилгээ хийлгэж байгаа хүн болгоны гэдсийг цэвэрлэдэг.Ингэхэд тэдгээр хүмүүс 1.5-5 килограмм хасаж байсан байдаг юм.Хүний идсэн зүйлс бүрэн гүйцэд шингэхгүй,биед удаан хугацаанд хуримтлагдаж байсаар байгаа хэвлийн таргалалт үүсгэхээс гадна,цусаар шимэгдэж,завсрын бүтээгдэхүүн ялгаруулдаг учраа хүн бие дотроосоо хорддог гэсэн үг.Ингэснээр бодисын солилцооны алдагдал гэдэг зүйл чинь таргалалт,сахарын өвчин,тулай зэрэг бодисын солилцооны алдагдлаас үүдэлтэй өвчлөлийг үүсгэдэг. Уламжлалт анагаах ухаанаар өвчин үүсгэх хамгийн анхны шалтгаан бол ходоодонд хоол дутуу, буруу шингэснээс болж 404 өвчин үүсдэг гэж үздэг.Эдгээр өвчний 101 нь эмээр, 101 нь заслаар, 101 нь тариагаар,101 нь өөрөө эдгэдэг гэдэг юм.Яаж үүсдэг бэ эгдэг ходоодонд хоол ороод шинэ цус үүсгэх ёстой.Гэтэл буруу шингээд ирэхээр муу цус үүсгэж, шар ус гардаг юм. Шар усны өвчин нь үе мөчний,арьсны өвчин гээд дамжаад явчихдаг.-Ямар хүн гэдсээ угааж болохгүй вэ?-Эсрэг заалттай хүмүүс нь өндөр настай буюу 60-аас дээш насны хүмүүс угаах хэрэггүй.Тэдгээр хүмүүс ээзгийний шүүс ууж болно.Хэт даралт багатай,туранхай хүмүүс угаахгүй.Гэхдээ архаг өтгөн хаталттай хүмүүс жилдээ нэг удаа угаахад буруудах зүйлгүй.Мөн ходоод гэдэсний шархтай,хавдрын өвчтэй хүмүүс угааж болохгүй ээ.Тиймээс хамгийн эхлээд эмчид үзүүлж гэдэс угааж болох эсэхээ тогтоож,амьсгалаа зөв авах аргыг заалгаад сурсныхаа дараа гэртээ хийх хэрэгтэй гэж зөвлөе. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *