Uncategorized

Асууж бaйсaн ч дуугүй өнгөрөх ёстой зүйлс

Энэхүү нийтлэлийг бичиж суухад саяхны нэг явдал санаанд орж билээ.Зогсоо зайгүй элдвийн зүйл ярих тэр хүнээс огцом зугтсан явдал:миний үсний засалт зохихгүй байна л гэнэ,доод давхрын хөрш эмэгтэй xoгийн зантай л гэнэ,өнгөрсөн долоо хоногт үзсэн нэвтрүүлгийнхээ тухай ч ярьж байх шиг.Сүүлдээ надад огт сонирхолгүй ном унш гэж шаардаж эхэлсэн.Тэр хүнээс зугтаасандаа би гэмшиж байна уу гэж үү?Эсвэл тэр хүнтэй уулзахад ямар ч сонирхолгүй гэдгээ хэлэх ёстой байсан юм болов уу?Түүнтэй цуг байх нь сайхан байгаа эсэхийг ойлгохгүй байгаа хүнтэй би тийм зүйл ярих шаардлага ер нь байна уу?Хүсээгүй зөвлөгөө,хэрэггүй үнэн,хүсээгүй халамж–бид бүгд л хэн нэгэнд сайн үйлс “хүргэх” хүсэлтэй–гуйгаагүй байхад шүү дээ.Яагаад бусдын амьдралд тэгж ичгүүргүй орж чадаж байна вэ? Бидний бодлоор–тухайн хүнийг цааш хөгжихөд нь тусална гэж андуурсаар л.Эргэн тойронд өөрсдийн туршлага сонирхолтой байгаа гэж боддог.Өөрийн үзэл бодлыг тэдэнд хэрэг болно гэж бодож явдаг нь сонин. Үнэн хэрэгтээ тэс өөр.Хүн болгон өөрийн гэсэн туршлагатай, өөрийн гэсэн үнэнтэй бас өөрийн гэсэн асуудалтай.Тиймээс,бусдын дургүйг хүргэхгүйн тулд амаа нээхгүй, бүр чадахгүй бол болгоомжтой ярих зүйлсийг танилцуулж байна.1.Эхтэй нь хүүхдүүдийнх нь талаар бүү хэлэлцэж бай:Хэдий зөвлөгөө асуусан ч гэсэн аль болох зөв хандана, юуны түрүүнд эхийн сэтгэлийг ойлгож болгоомжтой харьцана.Хүүхдийн хийсэн үйлдэл болгоныг буруу гэж яривал эх хүн шууд тэр утгаар нь өөртөө тусгах буюу өөрийгөө муу эх гэж ойлгоно. Хүүхдийг буруутгаж байна гэдэг чинь эхийг нь буруутгаж байна гэсэн үг. Хариуд нь давхар хамгаалалт ирнэ эсвэл нам цохuyлах байх.2.“Пөөх” гэсэн огцом сэтгэл хөдлөлөө барь, эмч, хуульч, зохиолч эсвэл сэтгэл зүйчтэй таарсан бол юу “болж бүтэхгүй” байгаагаа бүү нурш: Тэд цааш юу болохыг сайн мэдэж байгаа учраас дахин таньтай уулзаж учрахаас зайлсхийдэг болно.Хаа таарах нь хамаагүй, Гандан уу эсвэл тансаг зоогийн газар уу – тэдний туршлагаас сонсох хүсэлдээ автан өөрийнхөө амьдралыг А, Б-гүй ярих ямар хэрэг байна? Сэтгэл зүйч, эмч, хуульч нарт хамаагүй их амьдралын туршлага байгаа,та итгээрэй.Зохиолч хүн өөрөө амьдралын түүхийг зохиодог хүн. Мэргэжлийн зөвлөгөө авахын тулд мөнгө төлдгийг та мартаж болохгүй.3.Одоогийн найзтайгаа хуучин харилцаагаа ярих хэрэггүй, ялангуяа хэзээ ч бүү харьцуулж бай:Өмнөх амьдралын чинь тухай мэдэх хүсэл хүн болгонд байлгүй л яах вэ.Өнгөрсөн харилцаагаа ярьж байгаагаар одоогийнхоо харилцааг үнэлэх боломж болно ч гэж үздэг.Хуучин харилцаагаа зүгээр нэг ярьж өгөх, жишээ нь “харилцаа байсан,төдий хэр үргэлжилсэн,болоогүй,яагаад гэвэл” гэж ярих нэг хэрэг, харин цугтаа ямар зугаатай байсан,тийшээ явдаг байсан,юу хийж байсан, юу бэлэглэсэн, ээж нь ямар чөтгөр шиг авгай байсан,с е ксийн хувьд ч сайхан байгаагүй гээд байнга дурсаад байх бол өөр хэрэг болж орхино. Эсрэгээрээ “хөнжилдөө ёстой мундаг байсан, харин чи минь муухан юм,гэхдээ яах вэ сайжруулна аа” гээд байвал яах уу?4.Зураг, дуу хөгжим, кинотой флашаа байнга авч явж бай: Амралтаараа авахуулсан зурагнаасаа харуулаач гэвэл – шилмэл 10-15 зураг байхад л хангалтай, бусад 3000 гаруй зураг хэрэггүй.Хүмүүс таны хийж байгаа ажил, хоббиг сонирхож асууж болно гэхдээ та бүгдийг баа бээгүй хэдэн цагаар ярьж болохгүй “би дөнгөж сая Испаниас эргэж ирлээ л дээ,тэнд миний дарвуулт завь байдаг юм,бас нэг машин бий, тэр минь араас ирээд л бид цугтаа хооллож,сэлээд л…Би бас нэг дуу бичүүлсэн,нөгөө флаш дээр байгаа л даа.Дуугаа танд сонсгоё, таалагдаж байна уу? Бас нэг сонирхолтой кино хийсэн, Испанид яаж амарсан тухай.Та зургуудыг харав уу, үнэндээ кино нь илүү дээр л дээ, кино үзэх үү?”.5.Эрглзээ төрүүлж байгаа ч гэсэн өөрийнхөө бодлыг шүүмжээр бүү эхлүүлж байгаарай: Шинийг эхлүүлэхэд бид бүгд л айдастай байдаг,зохих үр дүнд хүрэх болов уу үгүй юу гэсэн айдас. Шүүмж хүнийг хөгжүүлэх зорилготой болохоос бус мохоох зорилгогүй.Тиймээс хэн нэгний хөдөлмөрийг үнэлэхдээ “нэг сайн тал,нэг муу тал” гэж хоёр талаас нь авч үзэж байгаарай,сайн тал нь байнга өмнөө явна.Энэ бол хүлээн авах сэтгэл зүйтэй холбоотой–бид муугийн араас явж байгаа сайн сайхныг хүлээн авах чадваргүй байдаг.Хэрвээ мууг эхлээд хэлсэн бол сайны тухай ярих ямар ч хэрэггүй болно,хэн ч анзаарахгүй.Сайныг нь хэлээд хэсэг хүлээ,хөөрхий сайшаалын үгэндээ урамшиг,дараа нь бурууг нь хэлж өгөөрэй.6.Танд огт хамаагүй асуудлаар асуусан асуулт,тэр дундаа санаандгүй олж мэдсэн бусдын нууцын талаар асуусан ч ам нээж болохгүй: “Найз бүсгүйнхээ нөхрийг өөр эмэгтэйтэй зоогийн газар харсан,энэ тухай найздаа хэлэх үү?” гэж хүмүүс надаас асуудаг юм эсвэл “найзынхаа хүүг муу хүмүүстэй цуг явж байхыг нь харлаа,хэлэх үү?” гэнэ.Хүн болгон мэдээлэл авах өөрийн эх сурвалжтай байдаг.Хүнд мэдэж байх ёстойгоогоос илүү их мэдээлэл өгснөөр түүнийг хэцүү байдалд оруулна: тэр үүнд бэлэн бус,тиймээс нэг бол “нуугдмал” болно эсвэл бүх бурууг танд тохно.Ийм байдалд хүргэхийг та хүсэх үү?7.Дуугүй байх бол алт–эртний хүмүүс үнэн бөгөөд учиртай үг хэлжээ:Энэ нь яриагаа шууд таслаад дуугүй суу гэсэн үг биш юм.Дуугүй болон яриа хүмүүс – харилцааг хүндрүүлэх хоёр хязгаар юм.Таны ярьж байгаа зүйл хий хоосон байх ёсгүй.Таны өөдөөс харилцан ярилцагч харж байна,тэрээр таны ярьсанд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг ажиглах хэрэгтэй. Инээж, нүд рүү тань харж,асуулт асууж байна уу? Эсвэл эвшээлгэж,өөр тийш цаг руугаа харж байна уу? Эсвэл бүр эргэж хараад өөр зүйл хийж эхэлсэн үү?Тэр хүн өөрийнхөө хүслийг танд ямар нэгэн байдлаар илэрхийлдэг. Хамгийн гол нь тэр таны зөвлөгөө,яриа,мэдээлэлд сонирхож байгаа эсэхийг нь асууж байгаарай. Ажигч бай, тэгвэл таны харилцаа илүү сонирхолтой,үр дүнтэй болно.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *