Uncategorized

М.Мөнхжаргал: Шээс хүрсэн даруйд гадагшлуул, өлссөн даруйд ид, нойр хүрсэн үед унт. Хүн энэ гурван дүрмийг баримталбал эрүүл байна

Энэ удаагийн эрүүл мэндийн зөвлөгөө ярилцлагаар Сонгдо эмнэлгийн бөөрний мэс заслын эмч М.Мөнхжаргалтай ярилцлаа.Түүний хувьд энэ чиглэлээр 20 орчим жил ажиллаж байгаа юм.Эмэгтэйчүүд,эрчүүдийн дунд бөөр шээсний замын өвчлөл нэмэгдэж байгаа статистик судалгаа бий.Үүний шалтгаан юу вэ?-Эмэгтэйчүүд мэдэж байх ёстой нэг чухал асуудал бий. Энгийнээр,ойлгомжтой тайлбарлахгүй бол охид, бүсгүйчүүд эвгүйрхэх магадлалтай.Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү бөөр, шээсний замын өвчлөлөөр өвчилдөг нь эрхтэн тогтолцоотой холбоотой юм. Эрэгтэй, эмэгтэй хүний гадна бэлэг эрхтний бүтэц өөр байдаг. Эмэгтэй хүнд гурван сүв бий. Үүнд шээсний сүв, үтрээ, хошного багтдаг. Харин эрэгтэй хүн хоёр сүвтэй. Өвчтөнүүдийн шинжилгээний дүнгээс харахад ихэвчлэн хошного орчмын ялгадас, түүгээр дамжин халдварлагдсан ямар нэгэн халдвар шээдэг сүв буюу давсаг руу орж шээсний замын халдвар үүсгэдэг. Мэргэжлийн хэлэнд өгсөх замын халдвар гэдэг. Өгсөх замын халдвараар өвчилсөн эмэгтэйчүүд ихэвчлэн нөхөр, найз залуугаа буруутгадаг. Гэтэл шээсний замын өвчлөлөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн 80 хувьд нь гэдэсний савханцраар үүсдэг халдвар илэрдэг. Энэ нь өөрөө өөрөөсөө халдвар авсан гэсэн үг. Монгол Улс төдийгүй Франц, Итали гэх мэт хөгжингүй оронд ч энэ үзүүлэлт адилхан байна.Энэ төрлийн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? -Эмэгтэй хүн бие засахдаа зориулалтын салфетка хэрэглэдэг. Гэтэл салфетка хэрэглэх нь гол биш юм. Хамгийн гол нь аль чиглэлд арчиж байгаа вэ гэдгээс халдвар, нян дамжих эсэх нь хамаарна. Урдаасаа хойш арчих ёстой. Гэтэл хойноосоо урагш арчиж нян, вирусийг шээсний сүвний амсарт авчрах нь өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй. Энгийнээр хэлбэл хошногоноос дамжсан халдвар шээсний сүвээр орвол өвчлөл үүсгэнэ. Цаашлаад давсгаас халдаж бөөрийг ч өвчлүүлэх эрсдэлтэй. Тэгэхээр эмэгтэйчүүдийн шээсний замын халдварт өвчлөлийн 80 хувь их энгийн зүйлээс хамаарч байна. Үүнийг эмэгтэй хүн бүр мэдэж байх хэрэгтэй. Өтгөн, шингэнээ биеэс гадагшлуулсан бол урдаасаа хойш чиглэлд арчих ёстой юм. Залуу бүсгүйчүүд болон цэцэрлэгийн насны охидод ээж нь тайлбарлаж өгөх, ойлгуулах шаардлагатай. Үүнийг тухайн эмэгтэйг ичээхгүйгээр тайлбарлаж, чухал асуудал гэдгийг ойлгуулах нь чухал.-Циститийг гэрийн нөхцөлд уламжлалт аргаар эмчлэх тохиолдол элбэг байдаг. Халуун ууранд суух нь хэр үр дүнтэй арга вэ-Циститээр гурван настай охин хүртэл өвдөж байгаа нь харамсалтай. Тиймээс зөв дадлыг багаас нь хэвшүүлэх хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд циститээр өвчиллөө гэхэд хүмүүс их “мэдэмхийрч” дурын эмчилгээг нэг, нэгэндээ санал болгодог. Ялангуяа хөгшин настай хүмүүс “халуун цайны ууранд суучих миний хүү” гэж зөвлөдөг. Энэ бол хамгийн буруу эмчилгээ. Яагаад гэвэл тухайн үедээ түр зуур өвдөлтийг дардаг. Халуун цайны ууранд суусны дараа өвчин намдлаа гэдэг. Гэтэл энэ бол дараагийн том давалгаа ирэх гэж байгаагийн өмнөх түр зуурын намуухан байдал гэсэн үг. Өвчин улам хүндэрнэ Түр зуурын өвчин намдаахын оронд их шингэн зүйл ууж биеэс нянгаа гадагшлуулах нь илүү үр дүнтэй. -Бөөр өвдлөө, унжлаа гэхэд эмчид хандалгүйгээр бүс зүүдэг. Нэг талаар сайн баадагнаж боохыг зөвлөх тохиолдол бий. Энэ нь зөв үйлдэл мөн үү? -Үүнийг ямар хүнд зөвлөж байгаагаас хамаарна. Бөөрийг дарж шахаж байгаа эрхтнүүдийн даралт багасах эсвэл өндөр өсгийтэй гутал өмсдөг, үсэрч харайдаг хүний бөөр унжиж эхэлдэг. -Өндөр өсгийтэй гутал бөөрөнд муу юу?Өндөр өсгийтэй гутал байнга өмсөх буруу. Өндөр өсгийтэй гутал дээр өдөрт гурван цагаас дээш хугацаагаар явахад хэдэн жилийн дараа бөөр, нурууны өвчлөлтэй болно. Ажлын шаардлагаар өдөрт зургаа болон түүнээс дээш цагаар өсгийтэй гутал өмсөх шаардлагатай бол заавал нуруугаа амраах ёстой. Ядаж л гучин минут гутлаа тайлж, дээшээ харан хэвтэж нуруугаа амраах хэрэгтэй. Залуу насандаа өсгийтэй гутал удаан өмссөн ч нуруу, бөөр өвдөхийг анзаарахгүй байж болно. Гэтэл тухайн насан дээрээ хөөрхөн харагдаж байна гээд гурав, дөрвөн жилийн дараах эрүүл мэндээ анхаарахгүй байна гэдэг буруу.Нэг талаасаа өсгийтэй гутал дээр байнга зогсох шаардлагатай ажилтнуудад ажил олгогчийн зүгээс нуруугаа амраах амралтын цаг өгөх хэрэгтэй. Гурван цаг өсгийтэй гутал дээр зогсоож ажил хийлгэсэн бол гучин минут хэвтэж амруулах нь зүйтэй. Ажил мэргэжлийн онцлог байж болох ч эмэгтэй хүний эрүүл мэнд чухал. Эмэгтэй хүнийг өсгийтэй гуталтай удаан зогсоож ажиллуулсан бол амраая гэж хэлэх нь насанд хүрээгүй хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхийг эсэргүүцэхтэй адилхан. Ирээдүйд эх болох охид, эмэгтэйчүүд нуруу, бөөрний өвчлөлтэй болбол хэцүү. Өсгийтэй гутал дээр удаан хугацаанд явсны дараа хөлөө хана руу дээш жийж тавьж 10 минут хэвтэж болно. Энэ нь нурууны амралт болно.Бөөрний унжилтад бүсийг орлуулж корсет зүүх тохиолдол бүсгүйчүүдийн дунд их элбэг болсон. Бөөр, нурууг хамгаалах бүсийг корсет орлох боломжтой юу? -Биеийн жингийн бууралттай, туранхай охид бөөрний унжилт бий болох магадлал их байдаг. Тиймээс бүс зүүхийг зөвлөдөг. Гэхдээ зориулалтын бүс зүүх ёстой. Өглөө орноосоо босоогүй байхдаа бүсийг хийдэг. Бүсээ бүсэлчихлээр хэвлийн даралт нуруу руугаа шахна. Иймээс бөөр дээрээс унжиж орж ирэхгүй. Корсет бэлхүүсэнд хэрэгтэй байх. Бөөрийг хамгаалах, бөөрөнд сайн гэж хэлж чадахгүй. Хөлөргөдөг корсет бол бүр дэмий.Нуруу, бөөрний бүсийг өглөө зүүсэн бол бүтэн өдрийн турш зүүх шаардлагатай. Орой гэртээ ирээд унтахаар хэвтэхдээ л бүсээ авч болно. -Давсаг чанга болон давсаг сул гэдэг ойлголт байдаг. Ямар нөхцөлд хүний давсаг сулардаг вэ?-Ариун цэврийн өрөө рүү байнга гүйдэг хүнийг давсаг султай гэж хэлдэг. Давсаг султай хүн муухай гэсэн сэтгэлгээ бидэнд суучихсан санагддаг. Жишээлбэл, хэдэн найз хүүхнүүд кафед суугаад шингэн зүйл уунгаа хууч хөөрч байна гэж бодъё. Гэтэл нэг найз хүүхэн нь бусдаасаа илүү олон ариун цэврийн өрөө орлоо гэж бодоход “манай энэ давсаг султай гэж” хэмээн дооглож болохгүй. Бодит байдал дээр суугаад үлдсэн нь илүү бөөрний өвчлөлтэй байх магадлал өндөр.Яагаад…? -Шээс бол хүний биеэс гадагшилж байх ёстой хаягдал. Тиймээс бохироосоо хурдан ангижирч байх ёстой гэсэн үг. Жишээлбэл, өдрийнхөө хоолыг хогийн саванд хийгээд хонуулах юм бол таагүй зүйл болно. Шээс бол хог. Тэгэхээр тэр хаягдлыг давсаг дотроо долоон цагаас дээш хадгалж болохгүй. Давсаг чангатай бол мундаг гэсэн ойлголт бол буруу. Ариун цэврийн өрөө рүү богино хугацаанд олон удаа гүйдэг бол давсаг, бөөрний асуудалтай гэсэн үг ч биш. Ус хүний биед хамгийн чухал. Усны хэрэглээ тухайн хүнд зохицсон байх ёстой. Ус илүү хэмжээгээр уух буруу. Биед байх ёстой давс, усны хэмжээ гэж бий. Давсны зөв хэрэглээтэй үед ус хүний биед шингэж шээсээр дамжиж гардаг. Хоёр литр ус уусан үед хоёр литр шээс гадагшлуулж байх ёстой. Нэг удаа 500 гр-аар шээс гадагшлуулдаг гэж үзвэл өдөрт 4-5 удаа хөнгөн бие засах хэрэгтэй. Гэтэл шингэн зүйл уухгүй байж их хэмжээгээр бие засах нь бас асуудал байна гэсэн үг. Хэдий хэмжээний шингэн ууна, төдий хэмжээний шингэн гадагшлуулах ёстой. Давс огт хэрэглэхгүй үед ус биед хадгалагдахгүй. Биеэр урсаад гарна. Бие махбодийг цэвэрлээд гадагшилна гэсэн үг юм. Шингэн их ууж шээсээ их гадагшлуулна гэдэг бөөр давсгаа цэвэрлэж буй хэрэг юм. Хэрвээ ямар нэгэн байдлаар давсаг, бөөрөнд нян орж ирсэн бол бие өвчилж эхэлнэ. Харин түүнийг ус уугаад шээс үүсгээд биеэс гадагшлуулж болно гэсэн үг. Шээс биед удах тусам тэнд нянгууд үржинэ.Тиймээс шээсийг биеэс хурдан гадагшлуулах хэрэгтэй. Шээсээ барих нь сөрөг үр дагаварт хүргэдэг. Шээс хүрсэн даруйд гадагшлуул. Өлссөн даруйд ид. Нойр хүрсэн үед унт. Хүн энэ гурван дүрмийг баримталбал эрүүл байна. Нойр хүрч байх үед унтахгүй бол хэсэг хугацааны дараа сэргэчихдэг.Шээс хүрч байх үед тэвчээд байвал хэсэг хугацааны дараа шээс хүрэхээ больдог. Энэ нь давсагны дотор байдаг шээлгүүрийн цорго нээгдэж түүгээр шээс дээшээ бөөр рүү гүйчихдэг. Энэ үед шээс хүрэх нь зүгээр болчихлоо гэж андуурдаг. Ийм байдал олон удаа давтагдвал давсаг-шээлгүүрийн сөөргөө хэмээх өвчнийг өөрөө өөртөө үүсгэж байгаа нь тэр. Залуу насанд эдгээрийг тоодоггүй. Гэхдээ дараа үр дагавар нь хэдэн жилийн дараа гэхэд л ирдэг. Энэ бол физиологи. Мэдрэлийн ядаргаанд орно. Ажлын бүтээмж муудна. Эрч хүчгүй болно. Бэлгийн харьцааны хямралд орно. Анхаарал төвлөрөл буурна.Энэ өвчлөл Монголд ихэссэн. Хүн оройтлоо гэхэд 11 цагт унтаж байх ёстой. Эх сурвалж: Itoim.mn АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *