Эрхи бол тарни тоолох төдийгүй тархины цусан хангамж сайжруулж, оюун хурцлах, ходоод, дэлүүний судлыг эрүүл байлгах үүрэгтэй юм. Учир нь ходоодны судал долоовор, толгойн судал эрхий хурууны өндөгний үзүүрт оногддог. Эрхи эргүүлдэг хүний ухаан цэлмэг, гэдэс дотор ариун явж, урт насалж, удаан жаргадгийн учир ийм болой. Эрхи голдуу 108 бөөртэй байдгийг янз янзаар тайлбарладаг. Заримаас нь дурдъя. Сүүдэрт нь бурхан багш бясалгал хийж, номын хүрд эргүүлсэн бодь модны буурцаг 108 үрэлтэй байснаас тэгсэн гэж үзэж байхад бас нэг хэсэг нь тайлбарлахдаа: “ Их хөлгөний сургаалаар бол хувирдаг 53, хувирдаггүй 55 дхарма байдаг хэмээснээр 108 дхарма буй” . Дхарма гэдэг самгарди үг нь “Орчлонгийн үнэнийг ухаарав” гэсэн утгатай “НОМ” гэсэн үг юм. Эрхи эргүүлэх 6 арга бий. 1.Долоовор, эрхийн үзүүрээр эрхиний бөөр имэрч тарни тоолох нь энгийн амарлингуй ёс.2. Дунд хуруу, эрхийгээр тоолох нь дэлгэрэнгүй ёс 3. Ядам, эрхийгээр тоолох нь тарни тоолох ёс 4. Чигчий, эрхийгээр тоолох нь хатуу тарни тоолох ёс 5. Толгойноос нь түлхэж тоолох нь “Сэндонма” –ын “АГА САМА РАН ЗА ШАДРА СА МА РАЯА ПАД” зэрэг тарни тоолох ёс 6. Тарнийн тоо гүйцээсэн хувраг бөөрнөөс нь шувтарч эргүүлэх эдгээр зургаа болой. Бурхны шашны заслын ёсонд хоног, цагийн сайн муугийн ялгалыг нарийн чанд баримталдаг. Энэ тухай номлосон “Тансан ламын буртан” гэдэг сударт “танстай, тансгүй хоног” гэж буй. Танстай гэдэг нь ном буян хийхэд өлзийтэй, “тансгүй” гэдэг нь өлзийгүй гэсэн үг юм. Түүнчлэн “жорватай, жорвагүй” хоног гэж төвд ном үзсэн хүмүүс хэлж байх нь дуулддаг. “Жорва”-тай гэдэг нь ном буян хийхэд өлзийт барилдлагатай хоног гэсэн санаа юм. Үүнийг их долоон гараг, чиглүүлэгч 28 саран одны дөрвөн махбодыг өвөр хооронд учруулж, сайн зургаа, муу дөрвөн барилдлагыг “идэр, рашаан, хүчин төгсөх, шид хотол чуулган, үхэх, түлхэх, үл зохих, үл тохирох” хэмээн тооцон зурдаг байна.
ТЭР ҮҮГЭЭР НҮҮРЭЭ УГААЖ, ЗАЛУУ ТӨРХТЭЙ БОЛОХОД УДААН УУЛЗААГҮЙ ОХИН НЬ ХАРААД ЭЭЖИЙГАА ТАНИЛГҮЙ ЗӨРСӨН ГЭДЭГ!Хүн бүхэн л нас ахих тусам хэрхэн залуужих вэ хэмээн толгойгоо гашилгаж эхэлдэг. Үрчлээ, толбогүй нүүр, өөгүй цэвэрхэн царай тэдний мөрөөдөл болдог гэхэд хилсдэхгүй. Гэвч энэ нь мөрөөдөл байхаа болилоо. Учир нь нэгэн ээж царай төрхөө залуужуулж, үзэсгэлэнтэй болсон түүхээ бидэнд хуваалцаж, нууц аргаа зааж өгсөн юм. Та ч бас түүний заавраар наснаасаа залуу харагдаж олон хүнийг гайхшруулж болно шүү.
Тус арга нь нүүрний үрчлээс, нөсөө толбо, батга зэргийг арилгаж, арьсанд чийгшил өгөхийн зэрэгцээ цайруулдаг байна. Ингээд таныг залуужуулах шидэт лосьонтой танилцъя.
Орц:
1.Яншуй – 2 халбага
2.Алимны цуу – 1 халбага
3.Ус – 200 мл
Бэлтгэх арга:
Буцалж байгаа усандаа яншуйгаа хийж, зөөлөн гал дээр 15 минут чанаарай. Дараа нь гал дээрээс авч, алимны цуугаа нэмнэ. Хэрэв танд алимны цуу байхгүй бол нимбэгний шүүсээр орлуулж болно. Үүнийгээ шилэн саванд хийж хадгалах хэрэгтэй.
Хэрэглэх арга:
Үүнийгээ өглөө оройдоо нүүрэндээ түрхэж, арьсаа зөөлөн илээрэй. Энэ нь таны арьсны толбыг арилгаж, үрэвсэлтэй тэмцэх төдийгүй маш сайн чийгшүүлнэ. Та тус аргыг нэг сарын турш өдөр бүр хэрэглэж гайхалтай үр дүнг мэдрээрэй.
ТОЛИНД ХАРЖ БАЙХДАА ЭДГЭЭР ЗҮЙЛИЙГ ОГТ ХИЙЖ БОЛОХГҮЙ. СӨРӨГ ЭНЕРГИ ХЭНИЙГ Ч ХОРЛОЖ МЭДНЭ! Толийг зөвхөн гэрийн чимэглэл гэж хүлээж авдаггүй… Онцгой эд хөрөнгө, хэрхэн зөв харьцах ёстойг сайтар мэдэж байх ёстой. Зөн билэгтнүүд тольтой болгоомжтой харьцахыг зөвлөдөг, өөр ертөнцтэй холбох гүүр гэх бөгөөд урьд нь тусгал нь туссан хүнийхээ энергийг хадгалсан байдаг гэж үздэг.
Шөнө оройн цагаар толинд харахгүй байх, толинд харж байгаад хоол идэх, мөн хараал, доромж үг хэлэхийг цээрлэдэг. Энэ бүх цээрийг доорх нийтлэлээс уншиж танилцаарай…
Толины нууц
1.24:00 цагаас хойш өөрийгөө толинд харах Энэ цагаас хойш толиноос холуур явсан нь дээр. Хүний сэтгэлийн эрч хүчийг чангааж авах далдын хүч толинд нуугдаж байдаг гэж ардын дунд ярьцгаадаг байна.
2.Толины өмнө хэрүүл уруулын үг хэлэлцэх Хараал, доромж үг хэлж байгаа хүний муу энергийг толь шингээж авдаг ажээ. Тун удахгүй таны хэлсэн үг бумерангийн зарчмаар хэлсэн эзэндээ эргээд л ирнэ гэдэгт итгэлтэй байж болно. Зөн билэтнүүд толь руу харж байгаа муу муухай үг хэлэх дуртай хүмүүсийг өөрийнхөө тухай сайхан үг хэлэхийг зөвлөж байна (ямар ч тохиолдолд шүүмж хэлж болохгүй). Энэ мэт зуршил нь таныг таагүй зүйлээс хамгаална.
3.Толины өмнө хоол унд идэх Толины өмнө хоол унд ууж идэх нь өөрийнхөө гоо сайхан, эрүүл мэнд, оюун ухаанаа идэж байгаа гэсэн сүсэг байдаг. Тэгэхээр өөрийнхөө хувь тавилангаар туршилт хийгээд хэрэггүй биз, өөрийгөө хараад идээд байх уу?
4.Нялх хүүхдийг толинд харуулах Өвөг дээдэс маань нялх хүүхдийн био талбай бүрэн батжаагүй гэж үздэг байсан байна. Нялх хүүхдээ нөгөө ертөнцийн сөрөг нөлөөнөөс хамгаалахын тулд түүний тусгал тусах бүхий л зүйлээс хамгаалдаг байжээ.
5.Бие сул дорой байхад толинд бүү хар Бие өвдөж байхад бас сэтгэл санаа таагүй байхад толинд харахаас зайлсхийнэ. Харвал өөрийгөө л хорлож байна гэж бодоорой: таны түр зуурын сул дорой байдлыг нөгөө ертөнцөөс ашиглахыг үгүйсгэхгүй.
6.Толины өөдөөс харуулж тавьсан гэрэл зураг Толины эсрэг талд зураг өлгөж болохгүй гэж үздэг. Ингэснээр нөгөө ертөнцөөс амьд байгаа хүний энергид зургаар дамжуулж нөлөөлнө гэж болгоомжилдог ажээ.
7.Үүдний өөдөөс харуулсан толь Орох хаалганы өөдөөс харуулж тавьсан толь нь гэрт сөрөг энерги цуглуулна гэж үздэг байна. Тиймээс орох хаалга харагдахгүй байдлаар толио байрлуулахыг зөвлөе.
8.Хагарсан толь Хагарсан толийг тэр даруй хаях хэрэгтэй. Хүн өөрийгөө хэд хэдэн хэсэг болгож харвал энерги нь бутардаг ажээ.
Та мухар сүсэгт итгэдэг үү? Тийм бол хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.
Эх сурвалж Xopom.com
< АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.