Uncategorized

Сайн залуутай хамт байгаагийн 15 шинж

Хэн нэгэнтэй үерхэж эхлэх үедээ би хосууд яагаад салдаг юм бол оо гэж их гайхдаг. Хэн нэгэнтэй үерхэж эхлэх үедээ би хосууд яагаад салдаг юм бол оо гэж их гайхдаг. Тэд бие биендээ хайр сэтгэлээ мэдрүүлж чадахгүй эсвэл хосуудын харилцаанаас авах ёстой зүйлээ авж чадахгүй байгаа тохиолдолд л салдаг болов уу гэж боддог. Хамгийн том асуудал нь хамт байгаа хүн тань таны бодсон шиг “сайн эмэгтэй” эсвэл “сайн эрэгтэй” биш байх тохиолдол юм. Үүнийг тодорхой болгох үүднээс “сайн эрэгтэй”-н шинжүүдээс орууллаа. 1. Танд ямар их хайртайгаа хэзээ ч мартуулдаггүй Хэдэн хүнээс “бид ямар ч хайр сэтгэлгүй болсон учраас салсан” гэдэг үгийг сонсож байснаа ч би мэдэхгүй байна. Тэдэнтэй учирсан эр хүн тэдэнд яг өөрсдийнх нь хүссэн шиг хайрыг мэдруулж чаддаггүй бололтой.Энэ бол хосуудын харилцааны хамгийн чухал хэсэг юм.Сайн эрэгтэй өөрт чинь хайртайгаа үргэлж мэдрүүлж байдаг.2. Таныг үргэлж дэмжиж байдаг Та мастерын зэрэг авахын тулд 20 жилийн дараа сургуульдаа эргэж орох, дуулах гараагаа эхлэх эсвэл гэр бүлийнхэндээ илүү цаг гаргахын тулд ажлаасаа гарах зэрэг таны амьдралдаа гаргаж байгаа ямар ч шийдвэр байсан гэсэн сайн эрэгтэй таныг үргэлж дэмжиж байдаг. Тэр хэзээ ч таны урмыг хугалдаггүй. Тэр таны амьдралын чухал хором мөч бүр таны хажууд байж ялагдах үед чинь урам өгч харин ялах үед чинь танаас дутахгүй баярлаж байдаг.3. Танд үргэлж урам зориг өгдөг Таныг дэмжихээс гадна байнга урам өгч, зоригжуулж байдаг. Хэн нэгнээс урам авах нь таныг амьдралд үргэлж сайнаар нөлөөлдөг байна. 4. Таны итгэлийг олохын тулд шаргуу ажилладаг Сайн эрэгтэй тантай бат бөх найдвартай харилцаанд байхыг хүсдэг. Энэ танд итгэх итгэл нь нэмэгдэж байгаагийн шинж юм. Итгэл бол хайр хүндэтгэлийн үндэс сууурь нь юм. 5. Таныг үзэсгэлэнтэй эмэгтэй шүү гэдгийг үргэлж мэдрүүлж байдаг Тэр таныг сайхан эмэгтэй шүү гэдгийг мэдрүүлж байх нь зүгээр нэг үг хэлэхээс хамаагүй илүү чухал гэдгийг сайн ойлгодог. Тэр танд хүрэхдээ болон харж байхдаа ч байнга үүнийгээ мэдрүүлж таныг яагаад ийм дур булаам юм бэ гэж байнга хэлж байдаг. Тэр таныг спорт хувцастай эсвэл үдшийн гоёлын даашинзтай байсан ч үргэлж сайхнаар хүлээж авдаг.6. Таныг аюулгүй байлгадаг “Тэр эрэгтэй л миний хажууд байх юм бол би маш тайван айдасгүй байж чаддаг” гэж хэлж байгаа эмэгтэйтэй та тааралдаж байсан байх. Түүний хэр их мөнгө олдог болон хөгжилтэй байна уу үгүй юу гэдэг огт чухал биш бөгөөд та түүний хажууд тайван байж чадаж л байгаа бол түүний орой унтахдаа чанга хурхирдаг эсэх нь огт асуудал биш юм. 7. Жижиг зүйлсийг ч мартдаггүй Та ажил дээрээ тайлан бичихийн тулд оройтох шаардлагатай болсон уу? Эсвэл та уран зургийн үзэсгэлэн үзэхийг хүсч буйгаа түүнд хэлж байсан уу? Сайн эрэгтэй иймэрхүү зүйлсийг огт мартдаггүй бөгөөд танд үзэсгэлэн үзүүлж эсвэл ажил дээрээ оройтоход тань хамт байж хань болох болно. 8. Хэзээ ч шугамыг нэвтэлдэггүй Хосуудын харилцаанд маргалдах зүйл гардаг ч таныг хэзээ ч доромжилж танд гар хүрдэггүй. Сайн эрэгтэй тайван байж асуудал дээр төвлөрөн тайван шийдэж чаддаг. 9. Өөрийгөө хөгжүүлэх гэж хичээдэг Шинэ зүйл сурах, бусад чадвараа хөгжүүлэх, ном унших гэх зэргээр сайн эрэгтэй үргэлж өөрийгөө хөгжүүлж байдаг. Тэр өөрийнхөө төлөө энэ бүхнийг хийж байж болох ч та хоёрын харилцаанд ч энэ нь ашигтай юм. Тэр тал бүрийн сэдвээр тантай ярилцахад бэлэн байна шүү дээ.10. Амлалтаа биелүүлдэг Таны амьдралд зөв хүн байснаар хоосон амлалт таны хүндэтгэлийг хүлээхгүй гэдгийг та ойлох болно. Амлалтаа биелүүлдэг хүн л таны хүндлэлийг олно шүү дээ. Харин сайн эрэгтэй бол тэдний нэг юм. 11. Тантай сэтгэлээ нээн ярилцдаг Зарим хүмүүс сэтгэл хөдлөл, айдас тэр ч байтугай юу хүсч байгаагаа илэрхийлж чаддаггүй. Гэвч амьдралдаа зөв хүнтэй цуг байснаар энэ бүхэн огт асуудал болдоггүй байна. Сайн эрэгтэй таны хэлсэн зүйлийг цааш задруулдаггүйгээс гадна танаас юм нуух нь танд бухимдал төрүүлж болно гэж боддог учраас танаас огт юм нуудаггүй байна.12.Танд үргэлж үнэнч,шударга ханддаг Аз жаргалтай эрүүл харилцааны үндэс суурь нь шударга байдал юм.Сайн эрэгтэй үргэлж шударга байдаг.13. Таныг шударга нээлттэй байлгаж чаддаг Нээлттэй, шударга хүнтэй хамт байх нь таныг ч гэсэн шударга нээлттэй байхад хүргэдэг байна. Сайн хүнтэй хамт байх нь таны дотоод сэтгэлийг нээж тантай хуваалцаж байдаг.Та түүнтэй сэтгэл дотрохоо нээн ярилцсанаар сэтгэлийн шаналалаас ангижирч тайвшрахад хүргэдэг байна.Сайн эрэгтэй үргэлж тантай чин сэтгэлээсээ ярилцдаг.14.Хэзээ ч бүдүүлэг аашилдаггүй Энэ бол хамгийн чухал зүйлсийн нэг юм. Сайн эрэгтэй хэдий сэтгэл санаа нь тайван бус байсан ч тантай хэзээ ч зүй бус харьцдаггүй. Тэр ганцаараа алхах эсвэл хэн нэгэнтэй ярилцах замаар тайвширч чаддаг. 15. Үргэлж таны талд зогсдог Ямар ч нөхцөл, ямар ч цаг үе байсан сайн эрэгтэй өөрийн хайраа хүлээн зөвшөөрдөг. Ямар ч саад бэрхшээл тулгарсан сайхан цаг үе ирнэ гэдэгт итгэдэг. Сайн эрэгтэй хэцүү бэрхшээл бүрт үргэлж таны талд зогсдог. Энэ бүх зүйл нь та хамтрагчдаа худал хэлж, урваж, үл хүндэтгэж, хуурч мэхлэж болно гэсэн үг огт биш бөгөөд түүнийг таны хажууд мод шиг байнга байх ёстой гэж ойлгож болохгүй юм. Бүх зүйлд та хоёр хамт нэг талд зогсож чадсанаар илүү хол замыг аз жаргалтайгаар туулна гэсэн юм. Ямар ч эр нартай өдрүүдэд таны дэргэд зогсож чадах бөгөөд гол шалгуур нь тэр таны дээр шүхэр барьж өгч байна уу? Эсвэл шуургатай үед ч таны дэргэд зогссоор байх уу? гэдэг л асуудал юм. Хэрэв яг одоо таны дэргэд байгаа эрэгтэй таны төсөөлж явдаг тэр “сайн эрэгтэй” чинь мөн бол түүндээ хайртайгаа мэдрүүлж байхаа битгий мартаарай. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *