Uncategorized

Р.Минжмаа: Амархан уйлах, гомдох, гуниглах, ганцаардах нь стресст орсныг илтгэнэ

Сэтгэцийн эрүүл мэндийн талаар их эмч Р.Минжмаатай ярилцлаа.-Монголчуудын дунд стрессээс гаралтай сэтгэцийн эмгэг олширч байна. Ер нь стресс юунаас болж үүсдэг вэ?-Нийгмийн хөгжил, хүмүүсийн амьдралын түвшин зэрэг олон шалтгаанаас болж стресс бий болдог. Стресс гэдэг нь цочирдол юм. Гэнэт цочирдох, бухимдах зэргээс стресс үүсдэг. Үүний гол шалтгаан нь гэр бүлийн уур амьсгал, ажлын байрны орчин, найз нөхдийн хүрээлэл, хувь хүний өөрийн амьдралын зарчим ямар байгаатай шууд холбоотой юм.-Хавар болохоор стресс бухимдал улам нэмэгддэг. Энэ нь юутай холбоотой вэ?-Монголчуудын дунд хавар болохоор ядардаг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ ядрахгүй хүн ч байна. Энэ нь тухайн хүнийхээ сэтгэл санаатай холбоотой юм. Амьдралын түвшин харьцангуй сайн, бухимдал бага бол ядаргаа, стресст орохгүй байж болно. Гэтэл өнөөдөр нэг кг махыг 10 мянган төгрөгөөр авч чадах хүн хэд билээ.Мөн ажилгүйдэл их, хотын агаарын бохирдол, замын түгжрэл, хулгай дээрэм зэрэг асуудалтай холбоотойгоор бид айдас түгшүүрийн дунд аж төрдөг. Ер нь нийгэм өөрөө маш их хэмжээний стресстэй байна. Харин зуны цагт хүн авах ёстой энергиэ нөхөж, төв мэдрэлийн систем маш сайн тайвширдаг. Учир нь энэ улиралд хүний сэтгэл санаа харьцангуй тайван, эргэн тойрон ногоон өнгөтэй болдог гээд амар амгаланг мэдрэх шалтгаан олон байдаг.Өөрөөр хэлбэл зун, намар цуглуулсан энерги маань хавар шавхагддаг. Хавар бол хатуу ширүүн улирал. Цас хайлах, ногоо ургах, газар гэсэх гээд цаг уурын байдал эрс өөрчлөгддөг. Мөн хүний хуримтлуулсан энерги, оюуны чадавхи муудаж, амархан ядрах шалтгаан болдог.Үүнтэй холбоотой стресс үүсдэг. Сэтгэцийн өвчин ч хавар сэдрэх, нэмэгдэх нь их байдаг. Газар гэсэх үеэр сэтгэцийн өвчний давтамж ихэснэ. Эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн сэтгэл санаанд ч өөрчлөлт ордог.Мөн гадуур хяналтад байгаа өвчтөнүүд ч хурцдаад ирдэг тохиолдол маш их. Үүний шалтгааныг хүн байгалийн холбоотой уялдуулан тайлбарлаж болно. Бусад улирлаас илүүтэй цаг агаар, орчны байдал хаврын улиралд тогтворгүй байдаг. Үүнийг дагаад хүмүүсийн сэтгэл санаа өөрчлөгддөг гэж болно.-Өөрийгөө стресст орсон гэдгийг яаж мэдэх вэ?-Стресст орж буй хүн унтаж чаддаггүй. Амархан уйлах, гомдох, гуниглах, ганцаардах, хоолны дуршил буурах зэрэг сэтгэл санааны байдал тогтворгүйтэж, улмаар оюуны ядаргаанд орно.Манайд хамгийн элбэг байдаг шинж тэмдэг нь нойргүйдэл юм. Хүн нойргүйгээр 3-7 хоновол шууд солиордог. Энэ бол нойрны солиорол юм.Төв мэдрэлийн систем амарч чадахгүй байснаар энэхүү солиорол бий болдог гэсэн үг.Энэ бүхэн хүндрэх шатандаа орсноор ажлын бүтээмж буурч, шалтгаангүй уур хүрэх, бухимдах, нойр хүрэхгүй байх, мартамхай болох, гар, биеийн хэсэг хөлрөх, сэтгэл санаа тогтворгүй байх шинж тэмдэг илэрнэ. Гэтэл хүмүүс ажилдаа улайран энэ бүхнийг анхаарах сөхөөгүй явсаар хүндрэн, улмаар сэтгэцийн өвчин болгож байгаа нь харамсалтай хэрэг.-Ийм тохиолдолд яах ёстой вэ. Урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга нь юу вэ?-Харьяа дүүрэг дэх сэтгэцийн эрүүл мэндийн төвүүд болон манай төвд шууд хандах боломжтой. Ингэснээр та өөрийнхөө яагаад байгааг тодорхойлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Харин бүр хүндэрсэн тохиолдолд хэвтэж эмчлүүлэн, хүнд байдлаас бүрэн гарах боломжтой.Стресс, ядаргаанаас урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөн байна. Үүнийг гэртээ болон бясалгалын төвүүдээр хийж, алжаалаа тайлж байх хэрэгтэй.Мөн өөрийгөө ойлгодог найз нөхдийн хүрээнд салхинд гарах нь хамгийн сайн байдаг ч сүүлийн үед ууж, идэхийн нэр болгон буруугаар ашиглаж байгаа нь харамсалтай. Ер нь хүн өөрийнхөө хамгийн дуртай бүхнийг хийх нь ядаргаа, стрессээс хамгаалах арга болно. Тухайн хүн өөрөө өөрийгөө авч явах нь чухал.Монгол хүн амны бэлгээрээ гэдэг шүү дээ. Үүнтэй адил миний амьдрал болж байна, энэ цалин амьдралд маань хүрэлцэнэ гэх мэтээр сэтгэлийн тэнхээтэй байж, аль болох асуудлыг эергээр харах нь өөрийгөө стрессээс урьдчилан сэргийлэх гол хандлага юм.-Эмнэлэгт хандахаас илүүтэй сүүлийн үед хүмүүс сэтгэл судлаачид ханддаг болсон байна. Энэ нь хэр зөв арга вэ?-Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нь стресс бухимдлаас гарах нэг арга хэдий ч үүнийг хэн дуртай нь өгөөд байдаггүй. Заавал мэргэжлийн эмч өгөх ёстой юм. Стрессийн хамгийн хөнгөн үе нь зөвлөгөө авахад зүгээр болсон мэт санагддаг. Гэтэл зарим хүмүүс ингэж өөрийгөө хуурч яваад хүндрэх тохиолдол их байдаг. Ганц зөвлөгөө өгөх бус, давхар эмчилгээ хийх ёстой байдаг. Эм уух зэргээр давхар тайвширч байх ёстой.Хүмүүст хандаж хэлэхэд, өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө л авч явна. Үнэхээр ядраад, сульдаад, сэтгэл санаа тогтворгүй байгаа бол эмнэлэгт хандаж, алжаал ядаргаагаа зөв замаар тайлахыг зорих хэрэгтэй. Мөн хүн бүр заавал стресст орох ёсгүй гэдгийг ойлгоосой гэж хэлмээр байна.-Ер нь хаврын синдром гэж байдаг уу?-Синдром гэдэг бол хам шинж гэсэн үг. Хүний биеийн хөдөлмөрлөх чадвар, ажлын байрны болон нийгмийн бухимдал энэ бүхэн өөрөө хаврын синдромыг бий болгож байна.Тухайлбал, сонгууль болохтой холбоотойгоор бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ тухай шуугина. Тэгэхдээ улстөрийн янз бүрийн агууламжтай мэдээлэл цацсанаар нийгэмд бухимдал бий болгож байна. Үүнээс болж хам шинж буюу синдромыг үүсгэдэг. Ерөөсөө синдром нь тухайн болох үйл явдалтай холбоотой үүсдэг гэж ойлгож болно.-Сэтгэцийн өвчин хэдий насны хүмүүст голдуу илэрч байна?-Сүүлийн үед сэтгэцийн өвчин эрс залуужиж байгаа. Энэ нь тухайн хүмүүсийн хүмүүжилтэй холбоотой. Залуучууд зүгээр сууж байгаад амьдрах сонирхолтой болсон. Нөгөө талаараа оюуны хоосролд орж байна. Ном зохиол уншихаа больж, компьютер тоглож, караоке, бааранд орж, мөрийтэй тоглох, архинд донтох болсонтой холбоотой. Энэ бүхэнтэй холбоотой янз бүрийн дон, сэтгэцийн өвчин бий болж байгаа юм. Сүүлийн үед мансуурах хандлага ч ихэссэн. Үүнд дан ганц цагдаагийн байгууллага бус, эцэг эхчүүд үр хүүхдээ хаана юу хийж яваад анхаарах ёстой гэж боддог.-Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн нийгмийн хамгаалал, халамж манайд хэр хөгжсөн бэ?-Сэтгэцийн өвчтэй гэж нэрлэгдэх энэ хүмүүс гэр бүлийнхэндээ ч ад шоо үзэгдэх тохиолдол бий. Ер нь ямар хүмүүс энд хэвтдэг вэ гэдгийг хэн ч анхаардаггүй. Хүмүүсийн дунд Шар хадны эмнэлэг бол солиотой хүмүүсийн хэвтдэг газар гэсэн ойлголт байдаг. Гэтэл энэ эмнэлэг улсын онцгой объект.Нийгэмд аюултай үйлдэл хийж болохуйц, өөрийнхөө амийг ч хорлох магадлалтай хүмүүс ирж, эмчлүүлдэг газар. Үүнд төр засгийн удирдлага нэг их анхаараад байдаггүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Намайг энэ эмнэлэгт 20 жил ажиллах хугацаанд улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ирж байсан түүх байхгүй.Миний бодлоор анхаарлаа жаахан хандуулж, ямар хүмүүс хэвтдэг, эмч ажилчид нь ямар нөхцөлд ажилладаг болох, яагаад сэтгэцийн өвчлөл залуужаад байгаа учрыг ирж үзээд анхаарах ёстой болов уу гэж боддог.-Ярилцлага өгсөн танд баярлалаа.Эх сурвалж: “Өглөөний сонин” АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *