Өглөө сэрээд л өөрийгөө өвдсөн байгааг мэддэг. Шүлсээ залгихын аргагүй хоолой өвдөж, өвчин чих хүртэл мэдрэгдэх нь ч бий, ярихад хоолой эвгүй дуугарч хүн амьтнаас ч ичмээр. Энэ бол таагүй мэдрэмж. Одоо тэгээд яах уу? Өвчилсөн хоолойг тоохгүй орхиж огт болохгүй. Эмчилгээг хэдий хэр эрт эхлэж чадна төдий чинээ хурдан эрүүл болно. Эмчилгээг хойшлуулах тусам л өвчин лавширч хүндэрч байдгийг мартаж болохгүй. Хоолой өвдсөн үед яах ёстой вэ?Хоолой өвдөх – хоолойн хөндийн үрэвслийг илтгэх анхны шинж тэмдэг. Уг үрэвсэл нь вирусын, нянгийн эсвэл мөөгөнцрийн халдвараас үүдэлтэй байж болно. Хамгийн түрүүнд авах арга хэмжээ гэвэл – яаралтай эмчид үзүүлэх. Ялангуяа хоолой, чих хоёулаа өвдөж байгаа тохиолдолд. Мэргэжлийн эмч аюулт өвчин үү эсвэл ханиад томуу юу гэдгийг ялгаж зохих оношийг тавина. Хэрвээ онцгой аюултай өвчин биш бол ам зайлах зэрэг эмчилгээг бичиж өгөх болов уу. Дур мэдэн антибиотик хэрэглэх нь эрүүл мэндэд маш хор хөнөөлтэй болохыг анхааруулмаар байна. Дур мэдэн эхлүүлсэн буруу эмчилгээ нь өвчний байдлыг улам хүндрүүлж болзошгүйг анхаар. Эмийн сангуудад зарагдаж байгаа бүх төрлийн эм – чихэр биш шүү. Эм болгон өөрийн гэсэн гаж нөлөөтэй, мөн хэрэглэхийг хориглосон заалтуудтай. Зарим тохиолдолд эмийн эмчилгээгүйгээр байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр өвчнийг анагааж болдог ажээ. Бидний эмээ нар хоолойн өвчнийг үр дүнтэй дарах нэгэн жорыг хэрэглэж ирсэн юм – хүрэн манжингийн шүүс. Миний хоолой өвдөж ханиад хүрэхэд би өөртөө ам зайлах коктейль бэлддэг. Миний тохиолдолд 100% үр дүнгээ өгдөг юм. Хүрэн манжингийн шүүс нь амны хөндийн цусан хангамжийг сайжруулна, өвчнийг намдааж, идээний хуримтлалыг багасгана. Үүний үр дүнд үрэвсэл багасч хаван буурдаг, мөн өвчний хам шинж ч арилна. Хоолойн өвчнийг арилгахын тулд хоолойгоо чухам юугаар зайлах ёстойг танд өнөөдөр танилцуулахаар бэлдлээ. Ам зайлах бодисын үндсэн орц нь – шинэхэн шахаж авсан хүрэн манжингийн шүүс болно. Хүрэн манжингийн шүүсийг хэрэглэх нь 1. Бүх төрлийн хоолойн өвчнийг дарахад тохиромжтой жор: 200 мл хүрэн манжингийн шүүсийг 35-40 хэм хүртэл халаана. Шүүсийг 1 х.х алимны уксустай холино. Хоолойгоо хагас цаг тутамд зайлаарай, өдөрт 5-6 удаа зайлна. 2. Идээт ангины үед 100 мл хүрэн манжингийн шүүсийг 1 х.х сонгины шүүс, 1 ц.х сармисны шүүстэй холино. Дээрээс нь 100 мл буцалгасан бүлээн ус хийнэ. Хоолойгоо 3 цаг тутамд зайлна. 3. Вирусын гаралтай фарингитийн үед 100 мл бүлээсгэсэн хүрэн манжингийн шүүсийг 2 х.х шинэхэн шахсан нимбэгийн шүүстэй холино. Амаа өдөрт 5-6 удаа зайлна. 4. Архаг тонзиллитийн үед 200 мл бүлээсгэсэн хүрэн манжингийн шүүсийг 1 ц.х зөгийн жилитэй холино. Амаа бэлдсэн уусмалаар өдөрт 3-аас илүү удаа зайлна. 5. Удаан үргэлжилсэн хамрын ханиадыг дарахын тулд хүрэн манжингийн шүүс болон буцалсан усыг адил хэмжээгээр холино. Уусмалыг хамартаа өдөрт 4 удаа, 3-4 дуслаар дусаана. 6. Хүрэн манжин, алим болон луувангийн коктейль – гемогблобины тоог нэмэгдүүлж дархлааг дэмжихэд туслах ундаа. Нарийн чанд баримтлах жор гэж байхгүй, өөрийн амт, сонирхолдоо тохируулаад орцуудаа тааруулна. Бага зэргийн нимбэг эсвэл зөгийн бал ч нэмж болно. Өвчний үед таагүй мэдрэмжийг дарахын тулд заавал эм ууж биеэ хордуулах хэрэггүй байгааг та мэдэж авлаа. Өвчний анхны шинж тэмдэг илрэх үеэс эхлээд л та байгалийн гаралтай бүтээгдэхүүний тусламжтайгаар өвчнөө анагааж заншаарай. Мөн халуун бүлээн ус ууж дулаан хувцаслах хэрэгтэй. Хэрвээ халдвар эхний тав хоногт эдгэхгүй бол заавал эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлэх шаардлагатай. Хоолой болон амны хөндийн төрөл бүрийн үрэвслийн үед байгалийн гаралтай “Хлорофиллипт” гэх антибиотик өндөр үр дүнтэй байдаг – микроб, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ургамлын эвкалипт юм. Танай гэр бүл хоолойн өвчнийг дарахдаа байгалийн гаралтай ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? Хэрвээ дээрх нийтлэл танд хэрэгтэй санагдсан бол найз нөхөдтэйгөө сошиал сувгаар заавал хуваалцаарай. Аливаа өвчний анхны шинж тэмдэг илрэхэд хэрэглэж болох байгалийн гаралтай жор гар дор бэлэн байх нь маш хэрэгтэй ззүйл. Танд болон таны ойр дотны хүмүүст эрүүл энхийг хүсье.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.