Uncategorized

Ю.Цэдэнбал даргын бүх хөрөнгийг хураасан шигээ Ц.Элбэгдоржоос бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Зөв бол мэдээ рүү орон тийм гэж саналаа үлдээнэ үү

Үнэхээр онигоотой та нар боддоо!!! 40 жил Монгол Улсыг удирдсан их удирдагч Юмжаагийн Цэдэнбал даргын бүх хөрөнгийг хураах гэсэн боловч түүнд хөрөнгө гээд байх юм юу ч байсангүй бүүр арга ядаад маршал цолыг нь Очирбат хурааж байлаа.Харин эсэргээрээ одоо түүний шагнал цолыг хураасан Очирбат болон түүний өсгөж өндийлөгсөн Элбэгдоржтон нараас бүх зүйлийг нь хурааж авбал Монгол улс сэп хийгээд санхүүгийн хямарлаас маш хурдан гарна.Монголчууд биднийг Мөнх Тэнгэрийн Хүч үргэлж ивээх болтугай!!! Үлдсэн 15 хувийг нь авах талаар дахин хөөцөлдөнөДавс уулыг 1932 онд Тувагийн нутагт шилжүүлсэн ба энэ газар нутгаа эргүүлэн авахын тулд Цэдэнбал 1958 онд дахин судлуулсан ч, Монголын ард түмний эв нэгдлийн дээдийн барилдлага ЗХУ-тай эвдрэхийг хүссэнгүй тул Л.Цэнд нар ДАВСТ уулыг ЗХУ-ын өмч гэдгийг нь баталгаажуулжээ. Гэвч энэ үр дүн Цэдэнбалын сэтгэлд огтхон ч нийцээгүй тул, 1958 онд 85 км2 газрыг ямартай ч өөрөө хөөцөлдсний дүнд эргүүлэн авсан ба 1975 онд ЗХУ БНМАУ-тай эдийн засгийн хэлэлцээр хийх явцад ДАВСТ уулыг эргүүлэн авах тухай манай тал ахин сөхжээ. Энэ удаад ЗХУ туйлын уян хатан хандаж Монголын талд ДАВСТ уулын хамгийн их үржил шимтэй 702 км квадарат газар нутгийг Монголд эргүүлэн өгчээ. Энэ тухай Ю.Цэдэнбал хожим нь дурсахдаа “Давст уулыг бүтнээр нь эргүүлэн авах бодолтой байсан ч ЗХУ манай талд 85 хувийг нь л шилжүүлсэн. Энэ бол бага тоо биш ч, үлдсэн 15 хувийг нь авах талаар дахин хөөцөлдөнө” гэжээ.Байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдлагатай ард түмнээрээ би хамгийн ихээр бахархдагЗХУ-ын нэрт сэтгүүлч Л.Шинкарев: Монгол улсын төрийн тэргүүний хувьд та эх орныхоо юугаар нь илүү бахархдаг вэ гэсэн асуултад БНМАУ-ын нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал “Эх орныхоо ширхэг элснээс эхлээд, уул, ус, ургамал амьтан гээд бүхий л зүйлээр нь би бахархдаг л даа. Гэхдээ дөрвөн улирлын элдэв аашинд нийцүүлэн амь амьжиргаагаа залгуулж, байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдлагатай ард түмнээрээ би хамгийн ихээр бахархдаг. Монголын ард түмэн өвөг дээдсээсээ уламжлан авсан арга ухаанаар хөдөлмөрлөн, тэмцэж, үр хүүхдээ мөн тийм ухаанаар өсгөн хүмүүжүүлж, ирээдүйн хөдөлмөрч иргэнийг бэлдэж байгаа нь бас бахархмаар зүйл. Ер нь манай ард түмний өвөг дээдсээсээ уламжлан авсан МОНГОЛЧЛОХ ухаан өнөөдрийн шинжлэх ухааны ололт амжилтаас зарим талаараа илүү дэвшилтэт байдаг юм шүү. Жишээ нь хөргөгчгүйгээр махыг хэрхэн удаан хугацаанд хадгалах, үерийн усыг гэр орондоо автуулахгүйгээр хэрхэн тойруулж гаргах гэх зэргийн амьдралын туршлага жирийн Монгол бүх айлд байдаг л даа. (1981 он. УБ хот Төрийн ордон Орчуулсан: Л.Түдэв)“Та бидний биес залхуурлын эзэн болж явснаас, хөдөлмөрийн боол байсан нь дээр. Хөдөлмөр хүнийг бүтээсэн хэмээн нэрт Энгельс хэлсэн байдаг. Сайхан амьдаръя гэвэл хөдөлмөрлөх л хэрэгтэй.” (Ю.Цэдэнбал: 1974 онд НДС-т тавьсан илтгэл-ээс) “Улс орон өрнөөс хэрхэвч айж болохгүй. Өрх гэр л өрнөөс айхаас биш улс орныг өртэй байлаа гээд сөнөөж мөхөөчихгүй. Харин тэр өр зээлээр бүтээн байгуулалт л босгох хэрэгтэй. Тэр бүтээн байгуулалт ашигтай бол өрөө дорхноо төлчихнө шүү дээ. Ямартай ч өрийг хүүгүй болгох тухай саналыг Л.И.Брежневт тавьсан. Амаргүй хүсэлт хэдий ч итгэх хэрэгтэй. КГБ-ийн дарга Ю.В.Андропов манай өрийн асуудалд маш хатуу ханддаг хүн юм гэнэ лээ…” (Ю.ЦЭДЭНБАЛ: ТЭМДЭГЛЭЛ) “Нөхдөө муулна гэдэг тун тоогүй хэрэг. Тэр тусмаа нэг зорилго дор нэгдэж, нэг үйлсийн төлөө зүтгэж яваа нөхрөө ил далд ямар ч хэлбэрээр муулан ховлох нь хүний хамгийн адгийн шинж. Ю.Цэдэнбал“Манай зарим нөхөд тун муухай хүмүүс юм. Тусгаар тогтнол, эх орныхоо төлөө бие бартлаа зүтгэсэн маршал Чойбалсангийн гавьяа зүтгэлийг үнэлэхээс илүү өө сэв хайж, алдар хүндийг нь илтэд гутаан доромжлохын төлөө улайрцгааж байна. Үүнд Хрушев нөлөөлж байгаа л байх, гэхдээ маршал Чойбалсан, Сталинаас өөр шүү дээ. Ю.Цэдэнбал“1940 оны 04-р сарын 08-нд намайг намын ерөнхий нарийн бичгийн дарга болсны орой маршал Х.Чойбалсан тамхилаач хэмээн нэг тамхи өгсөн юм. Тэр өдрөөс хойш тамхинд нилээн орчихсон. Өдөр бүр олноор нь татаж, ажил хийх явцдаа байнга сорсоор байгаад сурчихсан байсан л даа. Гэвч би хэзээ ч тамхи татаж байсандаа харамсдаггүй юм. Эр хүний хийдгийг л хийсэн гэж боддог. Харин 1961 оны 04-р сарын 23 ний өдөр Ю.Гагарин сансарт ниссэнд Монгол хүний хувьд өөртөө нэг зүйлээр тэмдгэлье гэж тамхиа хаясан юм. 21 жил нөхөрлөсөн нөхөр минь шүү дээ. Гэхдээ би залуусыг тамхи тат гэж байгаа юм биш. Төрийн хүнд тамхи зохино гэдэг яриа хүртэл бий шүү дээ.” (Ю.Цэдэнбал: тэмдэглэл) “Надад алт шиг хэдхэн сайхан найз бий. Тэд намайг хэзээ ч дарга хэмээн хүндэлж, худал нүүр гаргадаггүй. Энэ Ширэндэв бид хоёр чинь хамт оюутан байлаа шүү дээ. Ангар мөрний эрэг дээр нэг нэг лонх пиво барьчихаад, цаашдаа тэгж амьдарна ингэж амьдарна гэхчлэн их л том том зүйл ярьдаг байж билээ. Сайхан ч цаг, сайхан ч нөхөд.” (Ю.Цэдэнбал)“Миний аав 1940 онд нас барсан юм. Төрийн хүнд хэцүү ажилд дарагдаж, хааяа сэтгэл санаагаар унахад яалт ч үгүй эцэг хүний нөмөр нөөлөг, хайр халамж дутагдаж байснаа хэлэх хэрэгтэй байх. Харин тэр үед маршал Х.Чойбалсан л эцгийн минь оронд эцэг болж, халуун дулаан үгсийг байнга хэлж, хааяадаа хатуу ширүүн үгсийг ч хэлчихдэг байсан. Одоо бодох нь ээ маршал надтай яг л хүү шигээ харьцаж, болохгүй бүтэхгүй байгаа юм байна уу? ар гэр амьдрал ахуй чинь яаж байна? гэхчлэнгээр байнга санаа тавьдаг байж билээ. Маршал гаднаасаа их хатуу хүн шиг хэрнээ дотроо бол асар уян зөөлхөн хүн шүү дээ…” (Ю.Цэдэнбал: Тэмдэглэл)Баатар хүн нэг л төрдөг“Улс Төрийн товчооны гишүүд нөхөд танаа: 1961 оны 07-р сарын 09ний өдөр БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Ю.Цэдэнбал миний бие ХӨДӨЛМӨРИЙН БААТАР хэмээх хүндтэй цолыг хүртсэн ба 1966 оны 09-р сарын 16ны өдөр энхрий хайрт нам, ард түмнийхээ итгэлээр БНМАУ-ын БААТАР цолоор шагнуулсан. Өнөөдрийг хүртэл намынхаа жолоодлого, ард түмнийхээ дуудлагаар та нөхөдтэй гар нийлэн бүтээсэн бүтээн байгуулалт маань БААТАР-ын хэмжээнд хүрсэн үү, үгүй юу гэдэгт би их эргэлздэг. Гэтэл дахин надад БААТАР цол олгох тухай УТТ санал дэвшүүлсэн байна. Нэг удаагийн БААТАРын хэмжээнд хүрээгүй байгаа хэмээн өөрийгөө голж буй миний бие ХОЁР ДАХИА УЛСЫН БААТАР цолыг хүртэж дийлэхгүй болно… Баатар хүн нэг л төрдөг.” Ю.ЦЭДЭНБАЛ: 1981 он“Хүүхдийг хамгаалах ариун үйлст оролцохгүй нэг ч байгууллага, нэг ч иргэн гэж байх ёсгүй. Манай орны хүүхэд залуусын боловсрол, тэдгээрийн материал технекийн баазыг хангах нь МАХН-ын хойшлуулшгүй нэгдүгээр зорилт бөгөөд, боловсрол мэдлэгтэй иргэний ариун цагаан хөдөлмөрөөр улс орон минь хөгжин цэцэглэнэ.” (Ю.ЦЭДЭНБАЛ: МАХН-ын ХVII их хурал.)“…1945 оны 10-р сарын 20ны өдөр манай бүх ард түмний санал асуулга дор БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн БНХАУ өнөөдөр энэхүү байр суурьнаасаа ухарч БНМАУ-ыг өөрийн нэгэн муж хэмээн үзэж байгаад бид маш ихээр эгдүүцэн зэвүүцэж байгаа бөгөөд хүчирхэг их гүрний хувьд алдаагаа ухамсарлан биднээс уучлалт хүсэхийг БНХАУ-ын дээд удирдлага Мао Зедун болон БНХАУ-ын Төрийн Зөвллийн Ерөнхий сайд Жоу Эньлай нараас хатуу шаардаж байна.” (БНМАУ-ын СнЗ-ийн дарга, МАХН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, армийн дэслэгч генерал Ю.ЦЭДЭНБАЛ 1966 он.) “Цусаа бус хөлсөө урсгаж хайрт эх орныхоо бүтээн байгуулалтад ариун цагаан хөдөлмөрөөрөө хүчин зүтгэх нь туйлаас нэр төрийн хэрэг бөгөөд иргэний үүргээ чин шударгаар биелүүлж буй явдал юм. Манай ард түмэн ямагт даян дэлхийн энх тайвны талд зогсдог, зогссоор байна. Бид хөдөлмөрийн үр шимээр эх орноо хөгжүүлэн, цэцэглүүлээд зогсохгүй тусгаар тогтносон, бие даасан, бүрэн эрхт улсын хувиар хүн төрөлхтний дэвшилтийн төлөө тэмцсэн, тэмцсээр ч байх болно.” (Ю.Цэдэнбал: 1980 он)“Аливаа зүйлийг сайханаар төсөөлөх хэрэгтэй. Төсөөлөл нэгэн цагт мөрөөдөл байсан бол, нэгэн өдөр биелэгддэг юм гэнэ лээ…” (Ю.Цэдэнбал: 1980 он УБ хот.)“Та нөхөд МАХН-ын ололт амжилтыг ганцхан надтай холбож ярьж байгаа нь туйлын буруу зүйл. Нам гэдэг бол хамтын байгууллага. Иймээс МАХН-ын бүх гишүүд манай намын ололт амжилтын төлөө зүтгэсэн, зүтгэсээр байна.Миний бие зөвхөн намын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын хувиар шийдвэр, чиглэл өгч түүнийг алдаа мадаггүй биелүүлж байгаа олон арван гишүүдийн нөр их хөлс хүчээр манай нам өдий зэрэгтэй явж байгаа. Ер нь нэг хүн дангаар алдрын оргилд хүрдэг юм биш ээ. Түүнийг тойрон хүрээлж буй хамтран зүтгэгчдийн авьяас чадвараар л амжилт олдог.” (Ю.ЦЭДЭНБАЛ: МАХН-ын ИХ ХУРАЛ)Намайг энэ сэтгэлийн тамаас ангижруулж, эх оронд минь аваачаач”“Миний бие их турж байна. Ходоодон дотор нэг л юм байна. Энэ л миний насыг хөнөөж мэдэхээр байна. Эртхэн шиг л нутаг буцаж, ясаа тавьж, санаа амармаар байна. Холбогдох хүмүүст миний хүсэлтийг дамжуулаач.” (Ю.Цэдэнбал: 1989 он) “Миний сүүлчийн хүсэл бол зөвхөн нутаг буцах. Эх орондоо очиж амар жимэр байж байгаад насан эцэслэмээр байна. ЭСЯ-ны нөхөд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө гэдэгт маш их итгэж байна.” (Ю.Цэдэнбал: 1989 он)”Нөхөр минь чи намайг хэзээ эмнэлэгээс гаргах гэж байна. Би маш их зовж байна. Намайг энэ сэтгэлийн тамаас ангижруулж, эх оронд минь аваачаач”(Ю.Цэдэнбал: 1989 он. МОСКВА комиссар: Төмөрбаатарт илгээсэн захидал)Би тэгвэл 5 сар болохоор Монгол руугаа буцна– Ю.Цэдэнбал: Одоо хэдэн сар болж байна?-Д.Дожоодорж: 3 сар болж байна.-Ю.Цэдэнбал: Би тэгвэл 5 сар болохоор Монгол руугаа буцна.-Д.Дожоодорж: Төрсөн нутагтаа очих уу?Ю.Цэдэнбал: Очно, бүх аймгаараа явна. Би чинь шөнө их сууж ажилладаг байсан. Одоо завтай болчихсон болохоор нутгаа их санаж байна. (1990 он.)Монгол Улсад ардчилсан нийгэм бий болгохоор анх зориглон санаачилж, 75 жил коммунист засаглалтай байсан Монгол орныг тайван хувьсгалын замаар ардчилсан, чөлөөт эдийн засагтай болгож өөрчилсөн ардчилсан хувьсгалын 13 удирдагчийн нэг юм.Ц.Элбэгдорж 2009 онд Монгол Улс дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчөө сонгох сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдож, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жилийн хугацаанд ажилласан. Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, дахин ялалт байгуулан ажилласан билээ.Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар нэг удаа, УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа тус тус сонгогдон ажилласан. Ц.Элбэгдорж нь ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг неолибeрал улс төрч юм.Сайн байцгаана уу, Та бүхний өнөөдрийн түмэн амгаланг айлтгая.Ер нь цаг үеийн асуудлаар байр сууриа товчхон илэрхийлье гэж бодлоо. Монгол түмэн өнөөдрийн байдлаар маш хүнд нөхцөл байдалтай байгаа. Нэг хүнд ногдох Covid-19-ийн өвчлөл, нас баралтаараа дэлхийн олон оронтой харьцуулах юм бол хамгийн хүнд нөхцөл байдалд байгаа улс орны тоонд Монгол Улс багтаж байгаа. Монгол хүн бүрийн санаа үүнд зовж байна.Цар тахлаас гадна манай үндсэн хүндрэл бэрхшээл улс төрөөс үүдэж ирсэн. Тэр зовлонгийн цөм нь, үүсгэгч нь улс төрийн нам гэдгийг бүгдээрээ мэддэг болсон.Ерөнхийлөгчийн сонгууль ч хаяанд ирлээ. Түүнийг угтсан халуурал эрчээ авч байна. Та бид Монголынхоо зовлонг мэднэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг ч гадарлана. Гол дүрд тоглогч өнөөгийн хэдээ ч танина. Харин энэ талцал, улайрал хэтэрч байна. Энэ байдлыг өдөөгчдөд жолоогоо тат, нүдээ нээ, орчны мэдрэмжээ сэрээ, ард иргэдээ бод гэж хэлцгээе. Асуудлыг дарааллаар нь шийдье. Шийдэх боломжтойг нь цаг тухайд нь шийдээд явъя. Хуулиар шийдье. Хэлэлцэж, ярилцаж шийдье. Нээлттэй шийдвэрлэе. Хариуцлага ч тооцъё. Монголыг зовоож байгаа цар тахлын аюул, хөнөөл, үр дагавар бид бүгдээс, төр засгаас бодитой, үр дүнтэй, шуурхай шийдэл нэхэж байна. Энэ чиглэлд бие биендээ тус дэм болж, нэгэн сэтгэл зүтгэлээр, хүн бүр хувь нэмрээ оруулж ажиллая. Бид энэ гайтай өвчний ард гарч чадна. Гэхдээ байж болох гарз хохирлын хамгийн багаар, зөв зохион байгуулалтаар хийх ёстойгоо хийгээд гарах хэрэгтэй.Хуультай юм. Сонгуулиа ч хийе. Эцсийн эцэст хэн Ерөнхийлөгч байхыг сонгогчид л шийднэ. Улс төрийн намын өнөөгийн тогтолцоог үндсээр нь өөрчилье. Шинэ хууль гаргаж, улс төрийн намыг шинээр, орчин цагийн шаардлагад нийцүүлж байгуулъя. Өнөөдөр бол 1990 он биш. Бүх юм шинэ, мэдлэг туршлага дутмаг нимгэн байсан үе бидэнд бий. Та бид нийлээд Монголдоо тулгамдаж байгаа зовлон бэрхшээл, асуудлыг шийдвэрлэж чадна. Гагцхүү Монгол Улсын, Монгол үндэстний нийтлэг эрх ашигт үнэнч байх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *