Uncategorized

Даллаганы уут нь айлд өдөр бүр буян хишиг дууддаг юм…

Монголчууд бид “буян арвижиг” хэмээн бэлгэдэж айл бүр даллаганы уутыг бурхан шүтээндээ залдаг. Даллаганы уутыг хүмүүс өөрсдөө хийж болно. Хэмжээ нь өөрийнхөө мухар тохойноос багагүй байхаар хийх бөгөөд түүнээс бага байвал буян хишиг нь тэр хэмжээгээр тааруу байна гэж үздэг. Мөн тухайн орны будаа тариа хэмждэг хамгийн жижиг сав суулганаас бага байж болохгүй ч гэлцдэг.Монголчууд бид ихэвчлэн торгоор хийдэг.Даллаганы уутын утга учир, хэмжээ дамжаа, бүтцийн талаар товчхон өгүүлье.
ДАЛЛАГАНЫ УУТНЫ ДОТРЫГ УЛААН, ШАР ӨНГИЙН ДААВУУГААР ХИЙНЭ Даллаганы уутны ёроол нь гэрийн эзэгтэйн буян хишгийн махбодийн өнгөтэй байх ёстой. Тухайлбал, төмөр махбодид төрсөн эмэгтэйн буян хишгийн махбодь нь төмөр /төмөр махбодийг цагаанаар төлөөлүүлнэ/ болно.Төмрийн өнгийг цагаанаар төлөөлүүлэн даллаганы уутны доод ёроолыг цагаанаар эмжиж хийнэ.Гэрийн эзэн модон бар жилд төрсөн аваас ногоон /модон махбодийг ногооноор төлөөлүүлнэ/ даллаганы , уутны гол эх биеийг /торго/ ногооноор хийнэ.Тухайн айл гурван хүүхэдтэй байлаа гэхэд хүүхдүүдийнхээ төрсөн махбодийн гурван /гал-улаан, шороо- шар, ус-хөх, төмөр-цагаан, мод-ногоон гэх мэт/өнгийн хуруу хэрийн өргөнтэй даавуу эсвэл торгоор солонго адил татуулан оёно. Ингэхдээ айл ууган хүүхдийнхээ төрсөн махбодийг доор нь хийж, дунд хүүхдийнхийг түүний дээр, отгон хүүхдийн төрсөн махбодийн өнгөөр амсрын солонгыг хийнэ.Жишээ нь отгон хүүхэд усан махбодид төрсөн бол хамгийн дээд солонгыг хөх өнгөөр оёж, оосрыг мөн адил өнгөөр хийнэ.Даллаганы уутны дотрыг улаан / их зүйл, их хүчийг хураадаг/ юм уу, шар /аливааг арвижуулдаг/ өнгийн даавуугаар хийнэ.Дээрх хоёроос өөр өнгөөр хийдэггүй.ДАЛЛАГАНЫ УУТАНДАА 25 ЗҮЙЛИЙГ ЗААВАЛ ХИЙНЭ Даллаганы уутан дотроо хамгийн багадаа 25 зүйлийг заавал хийсэн байх ёстой. 25 зүйлийн эд зай бүрдвэл бусад бүх сайн зүйлсийг дуудах хүчин болдог байна. Ингэж чадахгүй бол буян хишиг, эд хөрөнгө, олз омог, санасан сэдсэн бүхэн дүүрэн тогтохгүй, дутуухан байна гэж үздэг.Эдийн талаасаа хүчин бүрдэхгүй аваас эрдмийн талын хүчин бас бүрдэхгүй гэлцдэг ажээ.Даллаганы уутан дотроо хамгийн багадаа 25 зүйлийг заавал хийсэн байх ёстой. 25 зүйлийн эд зай бүрдвэл бусад бүх сайн зүйлсийг дуудах хүчин болдог байна. Ингэж чадахгүй бол буян хишиг, эд хөрөнгө, олз омог, санасан сэдсэн бүхэн дүүрэн тогтохгүй, дутуухан байна гэж үздэг. Эдийн талаасаа хүчин бүрдэхгүй аваас эрдмийн талын хүчин бас бүрдэхгүй гэлцдэг ажээ. Эдгээр 25 зүйлст нь, 5 их эрдэнэ болох алт, мөнгө, шүр, сувд, номин.  Дээр нь нэмээд хэд ч болгож болох бөгөөд орлуулж огт болдоггүй.Байгалийн язгуур амь зүйлийг хийхгүйгээр орлуулсан зүйлээс хэзээ ч адистид гардаггүй аж.5 үр тарианы зүйлс байх ёстой. Үүнд, улаан буудай, цагаан буудай, арвай, буурцаг, дэл. Таван рашаан болох зөгийн бал, мөсөн чихэр, тараг, сүү, тос. Эдгээр дээр нэмж, хатсан идээний зүйлс хийж болно. Ингэхдээ хуурай сүү, хатсан тараг эсвэл ааруул, зөгийн бал, тосыг хатсан бол хатсанаар нь, үгүй бол шилэн саванд савлаад уутандаа хийж болно.Таван эм болох лидэр, гандигаар, банлаг, далайн хөөс, шудаг, мөн 5 үнэртэн хэмээх улаан зандан, цагаан зандан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *