Галаа тахиж бай. Ажил үйлс, эрүүл мэнд, аз жаргалтай амьдралын эхлэл юм бна шүү.
Айлд гарз гарах, үхэл зовлон ихээр тохиолдох үед ГАЛАА ТАХИУЛАХ хэрэгтэй
Монголчууд голчлон Намар, Өвлийн сүүл сард галын тахилга хийж ирсэн.
Галдаа идээний дээж, шар тос зэрэг маш олон нандин зүйл өргөдөг.
Энэ үед гэрийн эзэн гэртээ заавал байх ёстой, жирэмсэн эмэгтэйг гэрт байлгадаггүй.
Айлд гай зовлон болох, эд хөрөнгө, малын гарз гарах, өвчин ээрэх зэрэг таагүй зүйл тохиолдоод байвал гал голомтоо тахиулдаг заншилтай.
Гал тахихад сайн: Билгийн өдрөөс – 13, 18, 23, 25, 28
Гарагаас – Мягмар, Пүрэв, Баасан, Ням. жил өдрөөс – Могой, Морь:
суудлаас – Гал, одноос – 2, 10, 12, 15, 24. мөн саруудад онцгой өдрүүд байдаг.
– Бар сарын 24,
– Туулай сарын 22,
– Луу сарын 20,
– Могой сарын 18,
– Морь сарын 16,
– Хонь сарын 14,
– Бич сарын 12,
– Тахиа сарын 19,
– Нохой сарын 8,
– Гахай сарын 6,
– Хулгана сарын 4,
– Үхэр сарын 2 нд тахидаг.
Бусад өдрүүдэд, эзэн өдрөөс эзлэгч эрхшээсэн өдөр цээртэй.
Эх сурвалж: FB: Сургааль үгс