Uncategorized

Тамир тэнхээ сэргээж биеийн эсэргүүцэл сайжруулна

. g МӨНХИЙН ЗАЛУУ НАС -ГҮЗЭЭ ♾️МӨНХИЙН ЗАЛУУ НАС -ГҮЗЭЭ♾️
ХОНЬ, ҮХРИЙН гүзээ нь Монголоос бусад оронд хамгийн үнэтэй маханд тооцогддог. Хятад хоолны газрын ганц орлоготой хоол бол гүзээний салат. Гүзээ нь инсулин, коллаген ихээр агуулагддаг учраас ази эмэгтэйчүүд эрт дээр үеэс эрүүл мэнд , гоо сайхнаа хадгалах зорилгоор ихээр хэрэглэж ирсэн.
Малын гүзээнүүдээс ямааны гүзээ хамгийн их коллаген, глюкокамен, манган, кальци агуулдаг. Ямаа нь өвсний сортойг шилж иддэг. Гүзээг чанахад агуулагдах коллагений агууламжийн тодорхой хувь нь шөлөндөө шингэдэг. Гүзээний салслаг үсийг цэвэрлэж хэрэглэснээр коллаген, глюкозаменаа 5-10% аар алддаг. Тиймээс гүзээгээ аль болох салслаг бүрхэвчийг хуулж авалгүй хэрэглэвал илүү үр дүнтэй, шим тэжээлээ хадгална.
Гүзээнд юу агуулагддаг вэ гэж үү.

1. Маш өндөр коллаген агуулагддаг. Тиймээс эрт дээр үеэс биеийг сэргээж арьсыг залуужуулах гоо сайхан байх үүднээс маш өргөн хэрэглэж ирж.
2. Магни өндөр агуулагдана. Магны цөсний хүчлийн ялгаралтыг эрчимжүүлнэ. Цөсний үйл ажиллагаа дэмжинэ. 3. Холестрин бууруулна. Энэ сахарын өвчнөөс урьдчилан сэргийлж сахарыг бууруулахад өндөр үр дүнтэй. 4. Кальци ихээр агуулна. Тиймээс сайтар зажилж идсэнээр шүд бэхжиж цоорох багасаж үс бууралтаж , яс сийрэгжихээс сэргийлнэ. 5. Сүүнд агуулагддаг ноклад кальци ихээр агуулдаг тул төрсөн эхчүүдэд сүү оруулна. 6. Тамир тэнхээ сэргээж биеийн эсэргүүцэл сайжруулна. Тиймээс Монголчууд настан буурлуудаа болон нялх биетэй эхчүүдийг гүзээний шөлөөр тэнхрүүлдэг байж .

6. Маш олон төрлийн хоол салат хийж болно. Бид ядаж хонь үхрийн гүзээгээр шөл салатаа 7 хоногт 1 удаа хийж идвэл зохилтой.
Нэг гүзээ 2500-2800₮2800 төгрөгөөр 5-7 хүнд аяга дүүрэн амтат шөл , таваг дүүрэн тансаг салат хийж болно.
1. Гүзээний шөл хийх -Үхэр эсвэл хонины гүзээгээ сайтар угааж битүү чанагчинд 20 -30 чанана. Манaйх ихэвчлэн 20 минут чанадаг. 30 гэхээр арай л зөөлөрдөг санагддаг.

-Чанасан шөлөө сонгино сармис эсвэл дурын ногоо зэргээр амтлаад шөл хийх.
– Гүзээгээ урт нарийн хэрчиж өргөст хэмх лууван сонгиноо мөн урт нарийн хэрчиж хольж майноз болон салат амтлагчаар амтлана .
2-р арга.

Гүзээний шөлийг ямар ч давсгүйгээр чанаж биеийн хорыг гадагшуулахад ууж хэрэглэнэ.
Гүзээг амтлаж хэрчиж иднэ. Гүзээ чанасан шөлийг байнга ууж хэрэглэж занших хэрэгтэй. Мөн гүзээгээ миксердэж зутан шөл болгон ууж болно.
3-р арга

Угааж цэвэрлэсэн гүзээгээ машиндаж хонины сүүлтэй хольж амтлаж хуушуур хийхэд мөн ч тасархай шүү дээ.
Зарим нэгэн хүмүүс гэдэс гэхээр нөгөө л түмпэн дүүрэн чанаад иддэгээр ойлгодог.
Маш олон төрлийн нарийн амар хялбар амт шимттэй хоол хийж болдог юм шүү. Хамгийн гол нь эрүүл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *