Гэрийн нөхцөлд хатаасан лаврын навчийг маш олон талаар ашиглаж болдог бөгөөд лаврын навчийг хатааснаар эмчилгээний шинж чанараа хадгалан үлддэг гэнэ. Хэрвээ таны амнаас эвгүй, таагүй үнэр үнэртэх, амны хөндий үрэвсэх, аман дотор шархлаа үүсэх, буйл үрэвссэн тохиолдолд өдөрт хэд хэдэн удаа лаврын навчийг зажилж, ингэж зажилснаас хойш цаг хүртэл хугацаанд юм идэхгүй, уухгүй байхыг сануулж байна. Бат бөх унтаж чаддаггүй, сэрвэлзэмтгий хүүхдийн дэрэн дотор хэдэн ширхэг лаврын навчийг тогтоогоод өгвөл хүүхэд тань тайван, бат бөх нойрсох болно. Лаврын навчийг өвчтөн байрлаж байгаа өрөө тасалгааг ариутгаж халдваргүйжүүлэхэд бас ашигладаг байна. Үүний тулд хэдэн ширхэг лаврын навчийг усанд хийн буцалгаад 15 минут хэртэй байлгана. Дараа нь сав болон тавганд хийгээд бүх өрөөнд лаврын навчны үнэрийг сайтар шингээснээр өвчний нян вируснаас ангижирдаг ач холбогдолтой. Лаврын навчийг хандлан дотуур ууж хэрэглэх. Гурван аяга хэртэй буцламгай усанд 10 ширхэг дундаж хэмжээтэй лаврын навчийг хийж 3 цагийн турш байлгаад өдөрт 3 удаа аяганы талаар ууж хэрэглэнэ. Үүнийг чихрийн шижин өвчний үед чихэр бууруулах хэрэгсэл болгон, үе мөчний үрэвслийн үед үрэвслийн эсрэг бодис болгон, сүрьеэ өвчний үед нянгийн эсрэг эсвэл дархлаа дэмжих хэрэгсэл болгон тус тус ашигладаг давуу талуудтай. Лаврын тос. 1.5 халбага нунтагласан лаврын навчийг цэвэршүүлсэн ургамлын тосонд хийж харанхуй газарт /хөргөгчинд биш/ 7 хоногийн турш байлгана. Үүнийгээ арьсны өвчлөлийн үед /идээт шарх/, мөн тууралт, яр шарханд эмчилгээний зорилгоор хэрэглэхэд тустай. Лаврын навчны шээс хөөх, цэвэршүүлэх шинж чанар нь биеэс илүүдэл шингэнийг зайлуулж, илүүдэл жинтэй тэмцэх хамгийн сайн арга болдог. Лаврын навчийг өөр зориулалтаар ашиглах. Аягатай буцламгай халуун усанд 30 ширхэг лаврын навчийг хийгээд 3 цаг байлгана. Үүний дараагаар бүлээн устай жижиг саванд лаврын навчны хандаа хийгээд хөлөө дүрэн 10 минут дэвтээхэд хөлний эвгүй үнэр арилж, хөл хөлрөх нь багасдаг байна. Лаврын навчийг үе мөч өвдөх, артрит, үе мөчийг цэвэрлэх, биеэс давс ба хаягдал шаарыг гадагшлуулахад хэрэглэдэг. 5 грамм лаврын навчийг (ууттай лаврын навчны талыг) паалантай саванд хийж 300 мл ус нэмэн зөөлөн гал дээр 5 минут чанана. Энэ чанамлыг халуун саванд хийнэ, эсвэл дээгүүр нь сайн хучиж 3-5 цаг байлгана. Дараа нь шүүж аваад өдрийн турш бага багаар уу. 3 өдрийн турш өдөр бүр шинэ чанамал бэлдэн уух хэрэгтэй. 7 хоногийн дараа давтан хэрэглэ. Эхний жил улиралд 1 удаа курс эмчилгээ хийнэ, дараа нь жилд 1 удаа. Ийм эмчилгээ хийх үедээ зөвхөн цагаан хоол хэрэглэх ёстой, архи согтууруулах ундаа ууж болохгүй. Энэ аргыг хэрэглэх үед өвчин түр зуур үгдэрч болзошгүй. Түүнчлэн энэ чанамлыг бие организмын байдлыг дээшлүүлэхэд тустай хэрэгсэл болгон ууж болно.