Uncategorized

 Хунчир гэх ид шидтэй ургамал. Монголчууд хунчиртай байхад үхэхгүй гэж ярьдаг байжээ.

Хунчир гэх ид шидтэй ургамал. Монгол марамба нар хунчиртай байхад үхэхгүй гэж ярьдаг байжээ. ХАДГАЛААД АВААРАЙ Бидний өвөг дээдэс дархлаа дэмждэг, тамир тэнхээ, чалхыг сайжруулдаг, анагаах увдистай эмт ургамлын тухай өндөр мэдлэгтэй байж, амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэглэж иржээ.

Тэр дундаа хунчирыг “Ургамлын хаан” хэмээн өргөмжилж эмчилгээ, хүнсэндээ тогтмол хэрэглэж заншжээ. Хүний биеийн дархлаа сайн байснаараа олон төрлийн өвчин эмгэгээс өөрийгөө хамгаалж, эрүүлждэг байна.

ХУНЧИР-ын ашиг тус:

Биеийн дархлааг дэмжиж, тамир тэнхээг сэргээнэ. Хунчир нь эсийг үхжилтээс хамгаалж, эсийг гэмтэхээс сэргийлнэ.

Холестерин бууруулна. Хунчирт агуулагдах флавонойд болон антиоксидант нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг. Иймд Монголчууд хунчирыг махтай хамт чанаж, цайнд хийж уух зэргээр байнга хэрэглэж ирсэн байна.

Цусны даралтыг тогтворжуулж, зүрх судасны системийг хамгаална. Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг учир судасны хананд бөглөрөл үүсэх, зүрхний шигдээс, цус харвах зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлдэг.

Чихрийн шижин илааршуулж, урьдчилан сэргийлнэ. Хунчир нь хөнгөн хэлбэрийн чихрийн шижинг анагааж, чихрийн шижинтэй холбоотойхавсарсан бусад өвснөөс урьдчилан сэргийлнэ.

Хавдрын өсөлтийг сааруулна. Хунчирт агуулагдах сапонин, флавоной, полисахарид нь хавдрын дэгдэлтийг удаашруулна.

Шархыг түргэн анагаана. Цус алдалтыг намдаах, эсийг нөхөн төлжүүлж, шархыг түргэн эдгээх шинж чанартай. Эрт дээр үед цэргүүд аян дайнд явахдаа байнга хунчирыг авч явж, хэрэглэдэг байжээ.

Харшлыг намдаана. Хүний биеийн дархлааг дэмжиж сайжруулж байдаг учир харшлын шинж тэмдгийг бууруулж, урьдчилан сэргийлдэг байна.

Хоол боловсруулалтыг сайжруулна. Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, хоолны шингэцийг хурдасгадаг.

Тархины үйл ажиллагааг сайжруулж, коллаген багасахаас сэргийлж, эсийг нөхөн төлжүүлж, сэргээж байдаг учир хөгшрөлтийг удаашруулдаг байна.


Дорно дахины анагаах ухаанд өргөн хэрэглэгдсээр ирсэн Astragalus буюу ХУНЧИР-ийг өрнийн шинжлэх ухаанд судалж үзээд эмчилгээндээ ашиглаж эхэлжээ. Тэр ч байтугай дэлхий дахинд дэгдээд буй Ковид 19-ийн халдварын үед ч эерэг нөлөөтэй байгаа талаар эрдэмтэд онцолж байна. Энэхүү ургамал нь биеийн дархлааны системийг дэмжих онцгой ач тустай. Дархлааны систем нь гаднын хорт бодисоос хүний биеийг хамгаалж биеийг хоргүйжгүйжүүлэх үүргийг гүйцэтгэдэг юм.


Мөн хунчир нь хөгшрөлт, үрэвслийн эсрэг антиоксадинт үйлдэл үзүүлэхээс гадна элэг, мэдрэлийн тогтолцоо, бөөр, уушги, зүрх зэрэг эд эрхтэний үйл ажиллагааг дэмждэг болох нь судалгаагаар нотлогдсон. Монголчууд бид 900 орчим жилийн өмнөөс зэрлэг байгалиас хунчирыг түүн биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх, шарх, үрэвслийг анагаахад хэрэглэсээр ирсэн түүхтэй билээ. Хожим сүүлийн 200 жил зэрлэг байгалиас нь үлэмж ихээр сүйдлэн түүж экспортлосноор устан үгүйрч УЛААН НОМонд бичигджээ.

Дэлхийн олон улсын эрдэмтэд ХУНЧИРын ач тусыг судлан тогтоож хортой, хоргүй Хавдар, Зүрх судас, Чихрийн шижин зэрэг хүнд өвчний үед уух, урьдчилан сэргийлж хэрэглэх олон төрлийн эм, эмийн бүтээгдэхүүний гол түүхий эд болгон ашигласаар байгаа юм.

Энэхүү Хунчир нь Монгол нутагт тарьж ургуулсан, 100 хувь органик, эмийн ургамлын үндэс юм. Хунчир нь Витамин A, С, Е, Селен, Алкалойд, Салонин. Флаөоноид, Полисахарид зэрэг биологийн өндөр идэвхит бодис агуулдаг. Хунчирын эмчилгээний чанар нь шинжлэх ухааны олон жилийн судалгаагаар нотлогдсон бөгөөд Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг.

Хунчир нь хоол, цайнд онцгой амттай орц байхаас гадна хүний биед үзүүлэх эмчилгээний шинж чанараараа Солонгосын Хүн орхоодойгоос хавьгүй илүүг Монголын болон олон улсын нэрт эрдэмтэд хэдийн судлаж тогтоосон.

Хунчирын ашиг тус:

• Холестерин бууруулна.

• Дархлаа сэргээнэ.

• Чихрийн шижинг илааршуулна.

• Хавдрын өсөлтийг саатуулна.

• Харшлыг намжаана.

• Шархыг түргэн эдгээнэ.

• Хоол боловсруулалтыг сайжруулна.

• Цус шингэлнэ.

• Биеэс хор зайлуулна.

• Залуужуулна.

Хэрэглэх заавар

Хандалж уух: 50-100 грамм Хунчирыг сайтар угааж цэвэрлэн, 2-3 литр усанд 5 минут буцалгасны дараа зөөлөн гал дээр үргэлжлүүлэн 10 минут буцалгаж хандаа бэлтгэнэ. Бэлтгэсэн хандыг өдрийн турш цай болон бусад уух зүйлсийнхээ оронд ууж хэрэглэнэ. Хандыг сэрүүн газар хадгалж, 24 цагийн дотор хэрэглэвэл зохимжтой. Үндсийг 3-4 удаа дахин хандалж болно. Хандалсан үндсийг хуурай, сэрүүн газар /0-5 градус/-т хадгална. Хунчирын хандыг 10 хоног уусны дараа 10 хоног завсарлана.

Шөлөнд хэрэглэх: Угааж цэвэрлэсэн хунчирыг шөлөнд буцалгаж хэрэглэвэл, таатай сайхан амт оруулж, алжаал ядаргааг тайлна.


Махтай чанах: Угааж цэвэрлэсэн хунчирыг махтай хамт чанаж хэрэглэж болно.

Уламжлалт анагаах ухаан, эмийн ургамлын судлалаар Монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд Хунчир гэж ямар ургамал болох, Монголчууд, дэлхийн олон улсууд хэзээнээс хэрэглэж эхэлсэн, ямар ашиг тустай талаар танд зориулан тайлбарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *