Uncategorized

Аав “Энэ залуугийн гэрийнхэн хэчнээн нэр хүндтэй том хүмүүс ч гэсэн хүн муутай улс. Чамайг суулгахгүй ээ. Наад хүүхдийг чинь төрүүлэхгүй” гэж байна. Би чинь учир зүггүй л уйлчихсан…

Бид хоёр бие биеэ хараад л шууд дурласан. Тэр залуу нэлээн царайлагдуу байсан юм. Өргөн мөртэй, өндөр нуруутай, өтгөн хөмсөгтэй, сормуус нь дэрвийсэн, тас хар үстэй, онигор нүдтэй, нуруугаараа хотгор нээх сайхан залуу. Би ч залуу байсан болохоороо одоогийнх шиг ийм байсангүй. Туранхай, урт үстэй сайхан л охин байлаа. Тэр надаас 3 дүү. Бид хоёр их сургуульдаа танилцаад уулзаж учирч байгаад удалгүй би жирэмсэн болчихсон юм. Залуу ч байж, томоогүй ч байж. Би жирэмсний хордлоготой яваад байсан чинь ээж гадарлачихсан. Тэгэхээр нь ээждээ үнэнээ хэллээ. Ээж цааш нь аавд хэлээд манай гэрийнхэн бөөн сенсац. Ах, эгч нар маань мундаг хүмүүс байдаг юм. Бүгдээрээ дээд боловсролтой, тогтсон амьдралтай. Намайг сургуулиа төгсөөгүй, хүнтэй суугаагүй байж ийм боллоо гээд л бөөн юм болцгоосон. Аав “За чи тэр хүнээ дагуулаад ир” гэж байна. Би чинь айж бэмбэгэнээд дуугүй суугаад л байлаа. Гэтэл аав “Миний охин яадаг ч байсан дагуулаад ирээ. Аав нь зүгээр л ямархуу хүн бэ гэдгийг нь хармаар байна” гэлээ. Тэгэхээр нь би чинь айж айж, хулгаж хулгаж, өнөөдөр, маргааш гэж худлаа ярьж нэлээн хойшлуулж байгаад нэг өдөр аргагүйн эрхэнд дагуулаад очлоо. Найз залуугийн маань аав ээжийг манай аав ээж таньдаг болж таарсан юм. Аав “Энэ залуугийн гэрийнхэн хэчнээн нэр хүндтэй том хүмүүс ч гэсэн хүн муутай улс. Чамайг суулгахгүй ээ. Наад хүүхдийг чинь төрүүлэхгүй” гэж байна. Би чинь учир зүггүй л уйлчихсан. Ёстой сүйд майд болж байгаа юм чинь. Тэгэхэд би дээрээ гурван ах, хоёр эгчтэй, айлын бага байсан юм. Гурван ах маань намайг ёстой алган дээрээ бөмбөрүүлдэг байлаа. Ах нар маань хоорондоо ярилцаад “Хүүхдийг нь төрүүлнээ. Хөндлөнгөөс хүмүүсийн харилцааг шийднэ гэж юу байдаг юм. Амьдруулаад үз. Аав ээж хоёр битгий амьдралд нь оролцоод бай” гэж хэлцгээв. Хүнтэй суугаагүй байж хүүхэдтэй болох нь гээд аав ээж хоёр танилуудаасаа ичээд найз залуу бид хоёрыг Япон руу явуулдаг юм өө. Очоод удаагүй би ч төрлөө. Найз залуу минь ч сурдаг боллоо. Монголд сурч байсан барилгынхаа Чи хүн л юм бол наашаа сууж бай гээд хоёр хүүхдийг нь өөдөөс нь харуулж суулгаж байгаад толгойныхоо оёдлыг ч үзүүлэв. Хамаг юмаа л ярилаа. Уйлж үзлээ, инээж үзлээ, аашилж нэг үзлээ. Нөгөөх чинь чимээгүй л сонсоод байна. Тэгснээ нээх сүрхий санаа алдаад босоод явчхав. Энэ ийм гүнзгий санаа алдаж байгаа юм чинь эрх биш дотроо нэг юм яг бодсон доо гэж би горьдлоо. Тэгсэн маргааш нь намайг нэвширтэл минь зодсоноо бүр гэрээс минь хөөлөө. “Чи зүгээр зайл. Та гурав л байхгүй бол би сайхан амьдрах гээд байна” гэв. Надад нэг тийм адын зан байдаг юм. Шазруун ч гэх юм уу. Би “Чамаас би сэтэрхий зүү ч авахгүй. Наад байр машинаа бүгдийг нь чи ав. Миний машиныг ч гэсэн нэмээд аваарай. Дутуугаа авч дундуураа гүйцээ. Эмэгтэй хүн хэдэн хүүхэдтэй 3 хүүхэдтэй болсноо ч мэдэхгүй хүн би 2 хүүхдээ хармаар байна гээд гуйгаад болдоггүй. Тэрнээс хойш бүр салахаа байлаа. Ажил тарахаар л нөгөөх чинь хүлээж байна. Намайг хүргэж өгнө. Тэгээд би жаахан уусчхаж байгаа байхгүй юу. Нэг мэдсэн ор хөнжилд орчихлоо. Би мэдээж гэртээ авчрахгүй. Гадуур буудалд хоносон. 2,3н удаа ойртоод л миний шал дургүй хүрээд “Би бөөлжсөн бөөлжсөө эргэж долоохгүй” гэж хэлээд шууд босоод явсан. Цүнхнээсээ мөнгө гаргаж ирж шидээд, би энэ буудлыг чинь төлчихье гэж хэлээд ёстой мундаг амьтан үсээ хаялаад гараад явлаа даа би. Тэр үед миний сарын тэмдэг угаасаа сонин ирээд байдаг байсан юм. 5,6н сар болоод л нэг ирдэг. Бүр дараа нь ажил дээрээ сууж байсан чинь гэдэс дотор нэг юм цочтол хөдөлдөг юм. Би чөлөө аваад хар эрчээрээ эмнэлэг рүү гүйж очоод эход үзүүлсэн чинь 5 сартай жирэмсэн. Ёстой зүүдлээчгүй юм болдог юм. Би тэгэхээр нь авхуулна гээд л гүрийчихсэн. Одоо надад хүүхдийн хэрэг байхгүй, тэр тусмаа тэр хүнээс гээд. Тэгээд бүх юмаа бэлдээд авахуулахаар болоод зориод очлоо. Орон дээр нь гарах болсон чинь зориг хүрдэггүй ээ. Багаж тавиад л үзүүр нь ороход сэтгэл өөрчлөгдчихсөн. Ямар хүүхэд байгаа бол? Надтай адилхан байх болов уу? Нүд хөмсөг нь ямар байх бол? Хүйсийг нь асуудаг байж уу? Ямар хүн болж өсөх бол гээд л бодогдоод эхэлж байгаа юм чинь. Ердөөсөө жаахан харзная гэж шийдлээ. Тэгээд харзнасаар байгаад л нэг мэдэхэд төрөх болчихсон. Аав ээж ч гурван хүүхдийг чинь хараад өгье миний охин биеэ бод гэлээ. Төрөхөөс хэдхэн сарын өмнө тонгойхоор миний хамраас ямар ч мэдээгүй ус гоожоод болдоггүй. Гэдийхээр залгиур хоолойгоор ороод, тонгойхоор асгараад байсан. Зөндөө эмнэлэг дээр очсон ч хэн ч яагаад байгааг нь мэддэггүй. Тэгээд явж явж нэг сайн эмч олоод үзүүлтэл миний хамраас миний тархи нугасны шингэн гараад байсан болж таарсан. Нөхөртөө зодуулсан гэмтэл маань явсаар байгаад ясаа идээд наашаагаа бүр шингэн гоождог болчхож. Тэгээд би тэрийгээ гоожуулж явсаар байгаад төрөөд хүүхдээ 4 сартай болонгуут нь аав ээж дээрээ өгөөд өөрөө хагалгаанд орж байсан. Манай Монголын эмч нар мэдэхгүй, бүр гадаадаас эмч нар ирж 18н цаг тасралтгүй дурангийн хагалгаа хийсэн юм. Надаас бүр ямар ч төлбөр аваагүй. Эмч нар бүр гайхаад харин ч бидэнд том туршлага боллоо гэж хэлсэн. Урьд нь ганцхан удаа Италид ийм зүйл болж байсан гэв. Намайг эдгэн эдгэтэл бүх юмыг маань эмч нар бичлэг хийж хадгалж авч байлаа. Тэгээд л би чинь үхэл амьдралын заагаас боссон. Хагалгааны дараа 5 сар сэхээнд хэвтэж аав намайг намайг харж хандаж байв. Хагалгаанд орсныхоо дараа хэд хэд татаж унаад группт хүртэл орсон. Хэсэг эмнэлгээс салахгүй, хамаг мөнгөө тэнд бараад хэцүү байсан үе байсаан байсан. Хүүхдүүдээ хувийн сургуульд сургаж чадахаа байгаад улсын сургууль руу ч шилжүүлсэн. Тэгж явсаар яваандаа би овоо гайгүй болоод одоо ингээд дахиад ажил хийгээд явж байна. Дөрвөн хүүхэд маань янзын сайхан эрүүл чийрэг өссөн. Манай том хоёр конкурсээр өндөр оноо аваад одоо урилгаар их сургуульд сурцгааж байна. Хүүхдүүд ч гэлтгүй би өөрөө Соёл Эрдэм гэдэг сургуулийг сурч төгслөө. Бас одоо өдий 43 наслачихаад ажлынхаа хажуугаар СУИС-д дахиад эчнээгээр сурч байна. Уг нь би цаанаасаа л сурах асар их сонирхолтой хүн байсан юм. Хожимдсон ч гэсэн би өөрийгөө хөгжүүлье л гэж бодоод байгаа. Эмэгтэй хүнд боловсрол гэдэг чинь л бүх юмных нь ундарга суурь байдаг юм байна шүү дээ. Сүүлд манай экс нөхөр бага хүүхдийг минь гадаа тоглож байхад нь хулгайлж авч яваад зөвшөөрөлгүй ДНК-ийн шинжилгээ хийлгэчихсэн. Тэгээд өөрийнх нь хүүхэд мөн гэдгийг мэдэнгүүтээ хүүхдээ авна гэж шүүхдэлцээд би ялсан. Энэ амьдралын өндөрлөгөөс миний хамгийн сайн ойлгосон зүйл гэвэл “Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүнтэй суух гэж битгий яар. Хүнээ сайн тань, олон жил үерх. Өөрийн гэсэн хөрөнгөтэй бай. Үр хүүхэдтэй болох гэж яарсны хэрэггүй. Үерх, нөхөрлө, зугаац, яв. Хамгийн гол нь цаад хязгаар, үр нөлөөг нь бодож хэм хэмжээтэй зугаацаарай. Хүн ганцхан л амьдрана шүү дээ. Аа бас нээрээ эвгүй нөхөртэй бол гал тогоондоо хэзээ ч битгий чулуун тавцан авч тавиарай”. (инээв) Эх сурвалж ChoironGoo фэйсбүүк хуудас

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *