• Uncategorized

    Хамгийн шилдэг хөдөлгөөн бол ХӨЛС ГАРГАХ ТӨДИЙ АЛХАЛТ юм

    Хамгийн шилдэг хөдөлгөөн бол ХӨЛС ГАРГАХ ТӨДИЙ АЛХАЛТ юм.Ер нь бол 5-6км/ц хурдаар алхана гэсэн үг.Өдөрт 30-40 минут алхаарай.Энэ үед зүрхний ачаалал бага зэрэг нэмэгдэж,биеийн дулаан үүснэ (тунгалаг,цус,мах,өөх,яс,чөмөг,дусал)гээд бүх тамирын галын илч идэвхэждэг. Энэ халалт илчийн нөлөөгөөр судсанд үүссэн бадган салс,өөх хайлж барагддаг(цусан дахь холестрол,муу өөх тос).Ямар нэгэн өвчний улмаас эрчимтэй хөдөлгөөн хийж чадахгүй тохиолдолд хөлс гарах төдий л алх.Зүрх судасны эмгэгийн үед таны зүгээс өөртөө хийж болох хамгийн чухал эмчилгээ бол энэ.Судасны эрүүл байдал хангагдаад,цусны урсгал чөлөөтэй болсноор тархи,захын эрхтний цусан хангамж сайжирна. Цусны даралт ихсэх,харвалт,зүрхний шигдээс гээд алтан аминд хүрдэг өвчнүүдээс хөлс гаргах төдий алхсанаар сэргийлж чадна. Үүнээс…

  • Uncategorized

    70 насандаа ааруулан чихрийн бизнес эхлүүлсэн “Догь” эмээ…

    Урдаа цар дүүрэн бор чихэр өрж тавьсан энэ хүнийг Х.Тамара гэдэг. Тэрбээр 1967 онд Хүнсний Техник Мэргэжлийн Сургуулийг төгсөөд, 17 наснаасаа ажлын гараагаа эхэлж, Хүнсний үйлдвэрт 36 жил ажиллажээ. Түүний үйлдвэрлэж байсан чихрүүдээс хамгийн ихээр олонд танигдсан нь “Сармай дээлт” юм. Арваад хоногийн өмнөөс 20 орчим жилийн өмнө хийж байсан ааруулан чихрийн бизнесээ дахин хийхээр болжээ. Учир нь түүнд зүгээр суух дэндүү хайран байдаг гэнэ. Хүүхдүүд нь ч “Бизнесээ хийгээрэй” гээд үйлдвэрлэлд нь зориулж тусгай байр гаргаж өгсөн гэлээ. Ховд аймгийн Чандмань сумын багачуул түүнийг “Ааруулан чихэр хийдэг эмээ” гэж дуудах нь бий. Залуучууд нь дэмнэж, дэлгүүртэй нэгэн чихрийг нь…

  • Uncategorized

    ХЯТАДУУДЫГ МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭС ГАРГАХААС НААШ МОНГОЛ ИРГЭД #ХИАМ ИДЭХГҮЙ ГЭДЭГТЭЙ ТА САНАЛ НЭГДЭЖ БАЙНА УУ???

    Хиам үйлдвэрлэгчид яасан юм ойлгодоггүй юм бэ! Хиамны борлуулалт муудаж байна гэсэн мөртлөө манай үйлдвэр чанарын шаардлага барьж ажиллаж байгаа, манай хиам зүгээр шүү гээд өмнөөс яриад байх юм. Нөхөд иргэд яагаад хиамнаас таталзаж байгааг огт ойлгоогүй бололтой. Гол асуудал Монголд байгаа хятад эзэнтэй махны үйлдвэрүүд гэдгийг иргэд хэлээд байна ш дээ. Эмээлтийн хятад эзэнтэй үйлдвэрээс цогцос хадгадахад хэрэглэдэг формалин гэх маш хүчтэй химийн бодис илэрсэн тухай мэдээ үзээд монголчууд шоконд орсон. Сая л энэ бузар үйлдэл нь илэрч байгаа болохоос хэдэн ч жил маханд ийм зүйл хийж, монголчуудад зарсныг бүү мэд

  • Uncategorized

    Өнөөдөр эд баялаг “Баян Намсрай” бурханы буулттай өдөр. Айл өрх бүр Эд баялаг нь түм бумаар арвижих болтугай. УМ ВЭЭ СУХАЙ УМ ВЭЭ ШАРВАА НАЕЙ СУУХАА

    Намсрай бурханы зүрхэн тарни: УМ ВЭЭ СУХАЙ УМ ВЭЭ ШАРВАА НАЕЙ СУУХАА Намсрай бурханы зүрхэн тарнийг урин уншсанаар, таны нас буян эд эдлэл арвидан дэлгэрч худалдаа наймаанд ашиг тус орлогоны үүд нээгдэж олсон орлого түм бумаар үржигдэнэ. Чухал шийдвэр гаргах гэрээ хэлэлцээр хийхдээ өөрийн тухай бодохын зэрэгцээ чин сүсэгээр хамаг амьтныг ядуурлын зовлонгоос гарах болтугай хэмээн бодон уншваас тустай. Эрт урьд цаг өвгөн эмгэн хоёр үрийн ганц хүүдээ Намсрай гэдэг нэр хайрлаж гэнэ. Өвгөн эмгэн хоёр ганц хүүгээ амандаа хийвэл ууснам болбуу, алгандаа тавивал бөмбөрнөм болбуу” гэж хайрласаар хүү нь өдрөөс өдөр өсөж эрийн цээлд хүрээд нэгэн өдөр ээждээ “ээжээ…

  • Uncategorized

    Хятадын гялгар хог зэвтэй төмрүүддтэй хужаа хорооллууд нэгэл өдөр даалуу шиг нурна

    Байр ч гэж дээ хөөрхий Хятадын гялгар хог авах гэж бас тэрийгээ төлөх гэж насаараа өөрсдийгөө тамлах юм. Хөвөн шиг материалаар дулаалдаг болохоор унтаж байхдаа зулын гол болох магадлал маш өндөр.Зул болдоггүй юмаа гэхэд шатаж уугиж байгаа формалдигидийн хийнд хордож шууд үхэцгээнэ.Баригдаж байгаа бүх байшинг Бугатын арматураар араг яс зангиддаг тэр нь төмрийн орц найрлага хамгийн муу,10 жилийн дараа бетон дотроо бүтүү зэвэнд идэгдсэн байсныг Оросууд юүтүб дээр бичлэг хийж тавьсан байсан.Газар 5,5 баллаас дээш хөдөлбөл зэвтэй төмрүүд нь тас тас үсэрч энэ хужаа хорооллууд даалуу шиг нурна.Сантехник нь ч Хятадын хог,ашиглалтад ороод гурван жил болоод зэвэнд баригдсан төмөр болж…

  • Uncategorized

    ААРУУЛЫН ШҮҮС ХОДООДНЫ ГАЛЫН ИЛЧИЙГ ҮҮСГЭЖ, ТАРГАЛАЛТААС СЭРГИЙЛНЭ

    Уламжлалт анагаах ухааны эх сурвалжид: “Ааруулын шүүс нь хий, шарыг үүсгэхгүйгээр бадганыг арилгана”хэмээсэн байдаг.  Тиймээс чихэргүй ааруулыг буцалсан халуун усанд дэвтээгээд шүүсийг нь ууж байгаарай. Энэ нь ходоодны галын илчийг үүсгэж,  /> цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгаж, амны цангааг сайтар тайлна. > Мөн хаван үүсгэхгүй, таргалалтаас сэргийлэх гэх мэт олон талын тус эрдэмтэй.Гэхдээ хэтрүүлэлгүй тохируулж <эрэглэх хэрэгтэй бөгөөд өдөрт 1-2 аягыг цай ундны оронд ууж, хэрэглэвэл сайн

  • Uncategorized

    А.Цэнджав: Ундаа битгий уулга, хиам бүү идүүл!!! Өдөрт ЭХЭМҮТ-д 44 хатгины буглаа нээж байна,

    асран хамгаалагчийн хүүхдэдээ дур мэдэн өгсөн антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болж антибиотикт тэсвэртэй хатги ихсэж байгаа аж. Зөвхөн сүүлийн таван жилийн хугацаанд л гэхэд энэ төрлийн мэс заслын тоо хоёр дахин нэмэгджээ. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч, клиникийн профессор, доктор А.Цэнджавтай ярилцлаа. -Антибиотикт тэсвэртэй хатги гэдгийг энгийнээр тайлбарлавал? -Хүүхдийн мэс заслын практикт Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд өдрийн буюу яаралтай мэс заслын ихэнх хувийг арьс халимын идээт өвчин эзэлж байна. Өдөрт хамгийн ихдээ дөрвөн тасагт 44 буглаа нээх хагалгаа хийсэн тохиолдол бий. Хатги, буглаа нээж үүсгэгчийг нь тодорхойлдог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд метцилинд тэсвэртэй стафилококк ауреус буюу MRSA их гарч…

  • Uncategorized

    Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч, аврагч Ш.Амгаланбаяр, Э.Түвшинтөр, Д.Барсүрэн нарыг сүүлчийн замд үдлээ. Гүн эмгэнэл илэрхийлэе.

    Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОБЕГ-ын амь эрсэдсэн албан хаагчдад хүндэтгэл үзүүлжээ. Гүн эмгэнэл илэрхийлэе. Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алдсан БЗД-ийн Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч, аврагч Ш.Амгаланбаяр, Э.Түвшинтөр, Д.Барсүрэн Харамсалтай мэдээ сонссон өглөө байлаа Хайран сайхан залуучууд. Маш их харамсаж байна. 🥲 Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаад халуун амиа алдсан Онцгой байдлын цэл залуухан аврагч баатруудын гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.

  • Uncategorized

    ОРОН СУУЦ , СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭС ШТС , ГАЗ ТҮГЭЭГҮҮРҮҮДИЙГ ХОЛДУУЛАЯ ШЭЙР

    ОРОН СУУЦ , СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭС ШТС , ГАЗ ТҮГЭЭГҮҮРҮҮДИЙГ ХОЛДУУЛАХ АЯН ӨРНҮҮЛЦГЭЭЕ??? Шалаанк чирээд гал руу гүйдэг цаг өнгөрсөн. Ийм аюултай галруу алба хаагчдыг ойртуулахгүй зайнаас бодис харвах, дрон нисгэх гэх мэт технологийн шийдлүүд байна. Онцгой дэгдэмхий бодис шатахад ус байндаа хүрч чадахгүй замдаа ууршдаг юм билээ. Тавантолгойн ногдол могдол гэж өчнөөн тэрбумыг үргүй зарж байхаар онцгой алба хаагчиддаа хэдэн ийм төхөөрөмж аваад өгвөл бодитой дэм болно шүү. Би хувьдаа тэр мөнгийг авахгүй онцгой байдалд хандивлах саналтай байна. галаас аврах залуусгүй болох нь

  • Uncategorized

    Ус цацсаар бүхий л хувцас нь нороод, хөлдчихсөн, хоорондоо юу ч ярихгүй аяга аяга цай ооччихоод ……

    гал унтрааж дууссанаас цаг орчмын дараа ойролцоох GS25 дэлгүүрт 3 аврагч орж ирж халуун юм уух үе… Ус цацсаар бүхий л хувцас нь нороод, хөлдчихсөн, хоорондоо юу ч ярихгүй аяга аяга цай ооччихоод гарсан гэж зураглаач Zorigbaatar Bazarkhuu хоолой нь зангираад ярив, сая. Бусдын амь насны төлөө дүрэлзсэн их гал, ус руу улаан гараараа шунгаад ордог хэдэн бор аврагчдаа он гарснаас хойш 4-ийг бид алдлаа. Өнөөдөр амиа алдсан алба хаагчдын нэрс эцэслэн тогтоогүй учраас ар гэрт нь ч хэлээгүй байгаа аж🙏 Гол зурам, өр эмтрэм юм аа🙏🙏🙏