Connect with us

Uncategorized

Фэйсбүүк мессенжэрийн видео, аудио дуудлагыг өндөр нууцлалтай болгожээ.

Published

on

Мессенжэр үйлчилгээнийхээ видео болон аудио дуудлагыг кодчилж, өндөр нууцлалтай болгож байгаагаа Фэйсбүүк компани өчигдөр зарлажээ. Тус компани Мессенжэрийнхээ текст агуулгыг 2016 онд ингэж кодчилох боломжтой болгож байсан юм. Тэр үеэс хойших хугацаанд видео, аудио дуудлагын хэрэглээ огцом нэмэгдэж, өдөрт 150 сая гаруй дуудлага Мессенжэрээр дамждаг болжээ.

“Таны дуудлагын агуулга нэг төхөөрөмжөөс нөгөө төхөөрөмж хүртэл дамжихдаа бүрэн кодчилогдож байна. Өөрөөр хэлбэл таны дамжуулсан агуулгыг замаас нь хэн ч үзэх, сонсох боломжгүй болж байгаа юм. Фэйсбүүк өөрөө ч чадахгүй” гэж тус компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Рут Кричели мэдэгджээ.

Young girl with curly red hair practicing hitting a tennis ball on an outdoor tennis court on a late summer/early autumn day. The girl is wearing a bright pink shirt with blue shorts. The tennis ball is just about to hit her racket, and the girl has a smile on her face.


“End-to-end encryption” буюу мессэжийн агуулгыг дамжуулалтын эхнээс нь төгсгөл хүртэл кодчилж, нууцлах арга сүүлийн үед бүх мессенжэр төрлийн үйлчилгээний стандарт болоод байгаа. Гэхдээ ийм арга нь гэмт хэрэгтнүүд, террористуудын үйл ажиллагааг нууцалж, хүүхдийн порнограф зэрэг хууль бус агуулгыг хуулийн байгууллагаас хамгаалахад ашиглагдаж байгааг албаныхан шүүмжилдэг.

Сүүлийн жилүүдэд технологийн компаниуд болон хууль хүчнийхний хооронд энэ асуудлаар ширүүн маргаан, мэтгэлцээн үргэлжилж байна. Саяхан Apple компани мессэж үйлчилгээгээрээ дамжиж буй агуулгаас хүүхдийн порно материалыг шүүж хянах технологи нэвтрүүлэх болсноо зарласан нь уг маргааныг улам эрчимжүүлсэн юм. Apple-ийн нэвтрүүлэх шинэ механизмийг засгийн газар, эрх баригчид буруу зорилгоор ашиглах эрсдэлтэй хэмээн зарим судлаачид болгоомжилж байна. Эх сурвалж: AFP

Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Ч.Хүрэлбаатар: Амыг минь барина гэж бодож байвал санасны гарз

Published

on

By

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсны дараа өнгөрсөн даваа гарагт төрийн ордонд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “Савада гэдэг хүний гомдлоор намайг АТГ-т шалгасан асуудал байхгүй” хэмээсэн.Харин Японы иргэн, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео Гадаад харилцааны яамаар дамжуулж, Ч.Хүрэлбаатарыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан нь үнэн бөгөөд АТГ шалгаж байгааг эх сурвалж баталж буй юм.Харин эл мэдээллүүдэд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар албан хаягаараа дамжуулан тайлбар хийжээ.Тэрбээр “Ч.Хүрэлбаатарыг АТГ шалгаад эхэллээ гэх ярианы талаар бас санал бодлоо хэлье. Өнгөрсөн цаг хугацаанд Женкогийн хүсэлт, захиалгаар АТГ-д олон удаа шалгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан Бат-Ялалт АТГ-д намайг шалгуулахаар өгч байгаа тухай би уншсаан уншсан. Намайг АТГ-д өгөх өөр бусад хүмүүс байвал матаасаа бичээд л бай. Шалгуулахад бэлэн. Харин миний амыг барина гэж бодож байгаа бол санасны гарз.Савадагийг ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрлийг олго гэмээн шахсан томоохон албан тушаалтны бичиг харин Монголбанканд ирсэн тухай өчигдөр сонслоо. Тийм бичиг ирсэн нь үнэн гэнэ. Энэ бол асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь шалгана биз. Огт хамаагүй хүнийг гэсгээх маягаар дайрч байснаас Монголбанкыг хууль зөрчүүлэн байж зөвшөөрөл олгоход нөлөөлсөн хүмүүсээ тодруулж, бичиж эхэлбэл яасан юм бэ?” гэжээ.

Continue Reading

Uncategorized

ХӨСҮТ: Өвчлөгсдийн 63 хувь нь дэлгүүр, эмнэлэг, автобуснаас халдвар авч байна

Published

on

By

Эрүүл мэндийн Яамнаас баасан гараг бүрийн ээлжит хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл хийлээ.Тэрбээр “Коронавирусийн тохиолдлын тоо Улаанбаатар, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудлад огцом нэмэгдэж байна. Бидний хийж буй тандалт судалгаагаар ажлын байр, гэр бүлээсээ халдвар ихээр авч байна.Түүнчлэн дэлгүүр, эмнэлэг, худалдааны төв, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн халдварласан байдал нь батлагдсан тохиолдлын 63 хувийг эзэлж байна. Халдварлаж буй иргэдийн дийлэнх нь дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаагүй иргэд байна. Иймд дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Continue Reading

Uncategorized

Билл Гейтс: Хүн төрөлхтнийг шинэ цар тахлууд хүлээж байна

Published

on

By

Коронавирусээс ч аюултай шинэ цар тахлуудтай хүн төрөлхтөн тулгарна, тиймээс улс орны засгийн газрууд ийм тахалтай тэмцэхийн тулд ихээхэн хөрөнгө гаргахад бэлэн байх хэрэгтэй хэмээн Билл Гейтс мэдэгджээ. Энэ талаар Financial Times мэдээлсэн байна.”Коронавирусийн омикрон болон дельта штаммууд нь түүхэн дэх хамгийн халдвартай вирусүүдэд тооцогдож байгаа ч дэлхий ертөнц илүү их үхэл, хүнд өвчлөл дагуулах тахалтай нүүр тулж болзошгүй” гэж Гейтс мэдэгдсэн байна.Гейтсийн өгүүлснээр түүний удирддаг сан болон Британийн Wellcome Trust сан Тахалд бэлэн байх бэлтгэлийг хангах хүрээний инновацийн эвсэлд 300 сая ам.доллар шилжүүлсэн бөгөөд энэ эвсэл нь буурай орнуудад вакцин нийлүүлэх КОВАКС хөтөлбөрийг зохион байгуулдаг юм.

Continue Reading

Trending

error: Content is protected !!